Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/01321

 

 

 

 

 

 

  2020         04            16                                          101/ШШ2020/01321

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У Б М ХХК

 

Хариуцагч: Г К ХХК

 

Хариуцагч: Д.Ц

 

“Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 53, 23, 149 тоот хаягт оршин байрлах, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271,843,143 төгрөг гаргуулах,

“Г К ” ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Цээс  гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байрны 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох гуравдагч этгээд Г.Болорчимэгийн,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71а байрны 23 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тогтоолгох гуравдагч этгээд Ц.Түмэннастын бие даасан шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, гуравдагч этгээд Chae Won Jun-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Түмэннаст, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У Б М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г К ” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нийт 663,597,400 (зургаан зуун жаран гурван сая таван зуун ерэн долоон мянга дөрвөн зуун) төгрөгийн үнэ бүхий 686.296 тонн бараа материал хүлээн авсан юм. Талууд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр 301,703,502.5 төгрөг, материал нийлүүлж эхэлсэн өдрөөс эхний 2 сарын хүү тооцохгүй 3 дахь сараас татсан өдөр тус бүрээр 1 сарын 1,5 хувийн хүү тооцон 21,212,259 төгрөг, нийт 322,915,761.5 төгрөгийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах, барагдуулах боломжгүй бол хариуцагчийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд барьж байгаа орон сууцны барилгаас нийт 7 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөх болзолтой гэрээ байгуулсан билээ. Хариуцагч үлдэгдэл төлбөр 301,703,502.5 төгрөг, хүү 21,212,259 төгрөг, хугацаандаа төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүртэлхи хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,15 хувийн алданги 142,102,350 төгрөг өнөөдрийн байдлаар нийт 465,018,111.5 төгрөгийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй, бид маш тэвчээртэй хүлээн, цаг хугацааны хувьд боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, цааргалж байна. Иймд бид “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу гэрээнд заасан орон сууцуудыг авах хүсэлт шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хариуцагч сүүлийн үед эргэж холбогдохоо больж, утсанд хариулахгүй болсон тул тус шүүхэд хандаж дараах шаардлагуудыг гаргаж байна.

Орон сууц захиалгын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дуаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан УСУГ-ын 180 айлын орон сууцны:

  1.  44,97 м2 бүхий 1-р орцны 5-р давхар 23 тоот
  2.  44,97 м2 бүхий 1-р орцны 9-р давхар 47 тоот
  3.  44,97 м2 бүхий 1-р орцны 10-р давхар 53 тоот
  4.  45 м2 бүхий 2-р орцны 7-р давхар 125 тоот
  1.  45 м2 бүхий 2-р орцны 8-р давхар 131 тоот
  2.  45 м2 бүхий 2-р орцны 9-р давхар 137 тоот
  3.  45 м2 бүхий 2-р орцны 11-р давхар 149 тоот.

Эдгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоож,  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг хариуцагч “Г К ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Г К ” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйн улмаас “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу хариуцагчийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд барьж байгаа орон сууцны нийт 7 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөх болзол, нөхцөл тохирсон билээ. мөнгөн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг хүлээн, бүхий л боломжийг олгосон боловч янз бүрийн шалтаг шалтгаан тоочин бултсаар байсан тул манай компани “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу гэрээнд заасан 7 ширхэг орон сууцаа шилжүүлэн шаардаж нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад буюу 2017 оны 5 сард хариуцагч манай захиалсан байруудыг бусдад шилжүүлэн өмчлөх гэрчилгээ гаргуулсан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотоор тогтоогдож, хариуцагч эдгээр иргэдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нэрээр иргэдийг чирэгдүүлэн шүүх рүү явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсаар байна. Нэхэмжлэгчийн хувьд эдгээр байруудыг өмчлөх эрхээ тогтоолгох бүрэн боломжтой боловч бизнесийн байгууллагын хувьд цаг хугацаа юунаас ч илүү байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

“Орон сууц захиалгийн гэрээ”-ний дагуу бусдын өмчлөлд шилжээгүй байгаа орон сууцууд: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот, тус байрны 44,97 м.кв бүхий 23 тоот, тус байрны 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг хариуцагч “Г К ” ХХК-д даалгаж өгнө үү.

2. “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу манай компанийн авах ёстой байсан 4 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчийг хууран мэхэлж, бусдын өмчлөлд шилжүүлснийг цаашид нэхэмжлэхгүй бөгөөд эдгээрийн оронд бараа материал нийлүүлсний дутуу мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардлагаа өөрчилж байна. Иймд үлдэгдэл төлбөр хүүгийн хамт 322,915,762 төгрөгөөс дээрхи зөрүүг хасч, 181,228,762 төгрөгийг алданги 90,614,381 төгрөгийн хамт нийт 271,843,143 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай компаниас “Г К ” ХХК-д холбогдуулан 271,843,143 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “Гэрэгэ контракшн” ХХК нь авагдсан баримтаар тодорхой эд хөрөнгөгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээнд хүрэх хөрөнгөгүй болох нь тогтоогдсон байна. Д.Ц компанийн өмчлөлдөө авах орон сууцыг бусдад дур мэдэн худалдаж, манай компанийг хохироосоор байна.

Д.Ц “Г К ” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн хувийн хөрөнгөө “Г К ” ХХК-ийн хөрөнгөнөөс тусгаарлаагүй гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу Г К  ХХК-ийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч Д.Ц хамтран хариуцах үүрэгтэй болно.

Мөн компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу Манай компани болон “Г К  ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ болон бараа материалаар зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүргийг Д.Ц хамтран хариуцах үүрэгтэй.

Иймд Д.Цийг хамтран хариуцагчаар татан оролцуул, 271,843,143 төгрөгийн үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “У Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ‘Тэрэгэ Констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Д.Цийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан ба хамтран хариуцагчаар татан оролцуулахдаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасныг үндэслэл болгосон болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасныг тус тус үндэслэн Д.Цэд холбогдох нэхэмжлэлийн .шаардлагаа “Г К ” ХХК-ийн нийт хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол 271,843,143 төгрөгийг Д.Цээс гаргуулах, “Г К ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй болно гэжээ.

 

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “У Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г К ” ХХК, Д.Ц-д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.Цэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, танай шүүхэд хүргүүлсэн.

Уг өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагыг танай шүүхээс тавьсны дагуу өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үүгээр хүргүүлж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн ийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн уулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх суудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан ууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан ба “Г К ” ХХК нь төлбөрийн чадваргүй нөхцөл байдал хэрэгт авагдсан дансны хуулга, өөр иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсгийг хэрэглэхдээ компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчээс төлбөр аргуулахаар шүүхээс шийдвэр гаргасан байхыг шаардана.

“Г К ” ХХК-ийн хөрөнгө нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр аргуулахад хүрэлцэхгүй, хувьцаа эзэмшигч Д.Ц нь компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа ба энэ тохиолдолд “Г К ” ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг хангахад хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй үнийн дүнгийн хэмжээг Д.Ц хариуцаж төлөх үүрэгтэй.

Иймд Г К  ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Цээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу бусдын өмчлөлд шилжээгүй байгаа орон сууцнууд болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44,97 м.кв бүхий 53 тоот, тус байрны 44,97 м.кв бүхий 23 тоот, тус байрны 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг хариуцагч “Г К ” ХХК-д заалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг “Г К ” ХХК-ийн эс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн шаардаж байгаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44,97 м.кв бүхий 23 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цэрэнжавын Түмэннасттай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44,97 м.кв бүхий 53 тоот орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гүржавын Болорчимэгтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44,97 м.кв бүхий 149 тоот орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Болдоогийн Оюунболортой тус орон сууц захиалгаар худалдан авах гэрээг байгуулан захиалагч Г.Болорчимэг, Оюунболор нар нь гүйцэтгэгч “Гэрэгэ констракш” ХХК-д төлбөрийг бараа материалаар бүрэн төлж барагдуулан харин Ц.Түмэннаст нь “Гэрэгэ констракш” ХХК-тай хувь лизингтэй бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар нийт 68,384,000 төгрөгнөөс 48,885,200 төгрөг төлж барагдуулан орон сууцнууддаа нүүж орсон болно.

Иймд Цэрэнжавын Түмэннаст нь 23 тоот орон сууцны, Гүржавын Болорчимэг нь 53 дугаар орон сууцны, Болдоогийн Оюунболор нь 149 тоот орон сууцны шударга эзэмшигч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Д.Цийг “Г К ” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч тул өөрийн хөрөнгөө компанийн хөрөнгөөс тусгаарлаагүй байгаа гэж үзэж байна гэжээ.

“Гэрэгэ констракш” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Д.Ц нь 49 хувийг эзэмшдэг.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасны дагуу Д.Ц нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр л хариуцлага хүлээнэ.

Иймд Д.Ц нь мөн өөрийн бүх эд хөрөнгөөр компанийн өр төлбөрийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Болорчимэг шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байрны 53 тоот, 1 өрөө байрны 1 м.кв нь 1,600,000 төгрөгөөр бодож, нийт 68,384,000 төгрөгийг бэлнээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тушааж, мөн өдрөө энэхүү барилгад барьж байгаа “Гэрэгэ констркашн” ХХК-ийн удирдлагуудтай уулзан ерөнхий захирал Д.Ц, гүйцэтгэх захирал Д.Гантулга хуульч Р.Лхагвасүрэн нартай 206-11-33 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг  байгуулан төлбөрийг 100 хувь төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байр ашиглалтанд орж дуусмагц байрыг хүлээлгэн өгөхөөр болсон.

Ингээд энэ гэрээний үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сууц бүрэн баригдаж дууссан тул “Г К ” ХХК-ийн орон сууцыг ашиглалтын өмнөх инженер М.Отгонцэцэг орон сууц хүлээлцэх акт үйлдэн 53 тоот 1 өрөө байрыг түлхүүр гардуулан өгч би байрандаа орсон.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл миний бие 53 тоот энэ байрандаа амьдарч байр, цахилгаан, ус, СӨХ-ны төлбөрөө цаг хуагцаанд нь төлж шударгаар эзэмшиж байна.

Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний амьдардаг энэ байр нь “У Б М” ХХК-ийн авах ёстой байр хэмээн “Г К ” шүүхэд өгч миний байрны асуудлаас миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул, гуравдагч этгээдээр энэхүү шүүх хуралд оролцох болсон тул Уг 53 тоот нь миний 100 хувь мөнгөө төлж худалдан авсан байр мөн бөгөөд хууль ёсны шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ц.Түмэннаст шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71а байрны, 1 дүгээр орц, 5 давхар, 23 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцыг м.кв нь 1,600,000 төгрөгөөр тооцож “Г К ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд хуваарийн дагуу нийтдээ 538 сая гаруй төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 14 сая гаран төгрөгийг төлөөгүй байна. Учир нь 2018 оны 01 дүгээр сараас тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсэж биднийг гуравдагч этгээдээр татсан тул гэрээний маргаан үүсч байгаа тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй юм.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэг “Эд хөрөнгө нь үл хөдлөх..”-т,

101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг “...Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно...”-т,

109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэг “.Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх...”-т,

114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно...”-т гэж тус тус заажээ.

Миний бие дээрх орон сууцын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, дээрх орон сууцыг улсын комисс хүлээн авснаас хойш шударгаар эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл “Г К ” ХХК нь “У Б М” ХХК 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Арилжааны гэрээгээр тус орон сууцын эрхийг шилжүүлэх талаар талууд тохиролцсон.

Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71а байрны, 1 дүгээр орц, 5 давхар, 23 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Түмэннастын өмгөөлөгч Б.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Түмэннастын бие даасан шаардлагыг дэмжиж байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа дараах нөхцөл байдлуудыг анзаарч үзэхийг хүсч байна. Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлагын талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэ болон гүйцэтгэлийг тайлбарлах боломжгүй. Учир нь бидний гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотой. Харин ажлын гүйцэтгэлтэй зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хоёр шаардах эрх нэгэн зэрэг үүсч байна. Хоёрдугаарт: Зээлээр худалдах худалдан авах гэрээний 1.4, 1.5-д зааж байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүлйл гээд үүргийн гүйцэтгэл гэж заагаад байна. Энэ нь өөрөө шаардах эрх хэзээ үүсэж байгаа вэ гэдгийг анзаарч үзээсэй гэж хүсч байна. Түмэннаст яагаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй вэ гэдэг бол иргэн өөрөө хамгаалалт авах ёстой. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалалтаа сонгох ёстой. Өөрийнх нь тайлбараар шүүхэд ирсэн цагаас эхлээд энэ асуудал хөндөгдсөн учраас үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Цаашид төлөхөө илэрхийлж байна гэх агуулгыг хэлдэг. Тэгэхээр иргэн өөрөө тусгагдаж байгаа хамгаалалтаа хэрхэн яаж сонгох вэ, эрх ашиг нь зөрчигдөж байгаа эсэх асуудал дээр дүн шинжилгээ хийгээд өөрөө хамгаалалтын аргаа хэрэглэж байгаа гэж хүсэж байна. Гуравдугаарт Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хүн шүүхэд ирсэн цагаас хойш энэ асуудлыг мэдсэн болохоос биш тухайн цаг хугацаанаас өмнө бол огт мэдээгүй. Хариуцагч энэ асуудлыг нууж байсан гэдэг нь хавтаст хэрэгт байгаа 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц хүлээлгэх акт гэж байгаа. Улсын комисст хүлээлгээд талууд гэрээгээ дүгнэж байна гэж ойлгоод та энэ байранд амьдарч болно гээд өнөөдрийг хүртэл байрандаа амьдраад явж байгаа. Тэгэхээр өмнө нь байгуулагдсан гэрээ нь цаг хугацааны хувьд үүргээ шилжүүлсэн, үүрэг өөрчлөгдсөн гэсэн. Тэгэхээр 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэг өөрчлөгдөж байна гэхээр тухайн гэрээ хийгдэхээр хүчин төгөлдөр болоод шаардах эрх үүснэ гэж ойлгогдож байна. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзнэ байх. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэнээс яаж гаргуулахад бид хариулах боломжгүй. Харин өмчлөгчөөр тогтоолгох нь дээрх нөхцөл байдлын улмаас боломжгүй байна. Миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байгаа учраас шударга өмчлөгч бол хуулийн дагуу олж авсан этгээд гэж үзэж байгаа учраас бие даасан шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Гуравдагч этгээд Chae Won Jun-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төлөөлүүлэгчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Гэвч итгэмжлэлийн хугацаа дууссан. Covid-19 вирус гарснаас болж итгэмжлэлээ сунгуулж чадсангүй. Chae Won Jun-аас надад олгосон өөр итгэмжлэл байгаа боловч энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж нэрлэн заасан зүйлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “У Б М” ХХК нь хариуцагч “Г К ” ХХК болон тус компанийн захирал Д.Цэд тус тус холбогдуулан, “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 53, 23, 149 тоот хаягт оршин байрлах, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271,843,143 төгрөг гаргуулах, “Г К ” ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Цээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гуравдагч этгээдээр оролцсон Г.Болорчимэг нь дээрх орон сууцнуудаас 53 тоот орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч болохыг тогтоолгох, гуравдагч этгээд Ц.Түмэннаст нь 23 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагуудыг тус тус гаргасан.

Шүүх, хариуцагч “Г К ” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Цэд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “У Б М” ХХК болон хариуцагч “Г К ” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №63/УБМ “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч тал буюу “У Б М” ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн арматур, катанка гэх барааг худалдан авагч “Г К ” ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлоор зээлээр худалдах, худалдан авагч нь бараа материалыг хүлээн авч үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд худалдан авагч тал зээлээр худалдан авсан бараа материалын нийт төлбөрийн үлдэгдэл 50 хувийг төлөх баталгаанд, угсралт явагдаж байгаа УСУГ-ын захиалгат 180 айлын орон сууцны “Г К ” ХХК-ийн захиран зарцуулах орон сууцнуудаас 50 хувийн үнийн дүнд дүйцэхүйц орон сууцуудыг худалдагч тал давхар, байрлалыг сонгох давуу эрхтэйгээр 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр үнэлэн барьцаалахаар тохиролцжээ. /Гэрээний  нэгдүгээр зүйлийн 1.1., 1.2. дахь заалт/

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ гэрээний 1.4., 1.4.1 дэх заалтуудаас үзэхэд, гэрээний 1.2-т зааснаар тохиролцсоны дагуу Талууд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №07/2015 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, 4 дүгээр давхрын угсралтын шатандаа байсан уг барилгын 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 44,97 м.кв талбайтай, 23 тоот, 9 дүгээр давхрын 53 тоот, 10 дугаар давхрын 59 тоот, 2 дугаар орцны 45 м.кв талбайтай 7 дугаар давхрын 125 тоот, 8 дугаар давхрын 131 тоот, 9 дүгээр давхрын 137 тоот, 11 дүгээр давхрын 149 тоот орон сууцуудыг “У Б М” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүрэн хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Талуудын байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №07/2015 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний Гуравдугаар зүйлийн 4.1.1-т дээрх орон сууцнуудын 1 дүгээр орцны 9 дүгээр давхрын 53 тоот орон сууцыг 47 тоот, 10 дугаар давхрын 59 тоотыг 53 тоот болгон өөрчилсөн байх бөгөөд гэрээний Нэгдүгээр зүйлийн 2, 3, Хоёрдугаар зүйлийн 6, Гуравдугаар зүйлийн 3, 7-д тус тус зааснаас үзэхэд, “...№63УБМ дугаартай ...гэрээний нөхцлийн дагуу нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох ойролцоогоор 350,000,000 төгрөгт дүйцэхүйц орон сууцыг 1 м.кв бүрийг 1,050,000 төгрөгөөр үнэлэн тооцохоор тохиролцсон, барьцаалуулсан орон сууцны дуусаагүй барилгын гэрчилгээ гарснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 м.кв-ын үнийг нэмэгдүүлэх замаар м.кв-ын үнэнд оруулах, “Г К ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад х үлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд “У Б М” ХХК хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцон авах, учирсан хохирлоо шаардах эрхтэй, орон сууцны 1 м.кв талбайн анхны үнэ 1,050,000 төгрөг, “У Б М” ХХК гэрээний зүйлийн үнийг “Г К ” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ дугаартай гэрээний дагуу армартур, катанка нийлүүлж эхэлснээр төлбөр хийгдсэнд тооцно” гэжээ.

Арматур, катанка худалдан авч буй “Г К ” ХХК нь хүлээн авсан бараа материалын төлбөрөө бүрэн бус хэсэгчлэн төлсөн, эсхүл огт төлөөгүй тухай тодорхойлолт хүсэлт Улсын бүртгэлд бүртгүүлснээр 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ дугаартай “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэг нь Орон сууц захиалгын гэрээний үүргээр солигдон цаашид “Орон сууц захиалгын гэрээ” үйлчилж, №63/УБМ дугаартай гэрээ дуусгавар болох, “Г К ” ХХК нийт үүргийн гүйцэтгэлийг тохирсон хугацаандаа зөвхөн 100 хувь барагдуулснаар Орон сууц захиалгын гэрээний үйлчлэлийн хугацаа зогсоно гэж Орон сууц захиалгын гэрээний Тавдугаар зүйлийн 5, 6-д тус тус заажээ.

Талуудын байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ дугаартай “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйл, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 07/2015 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасантай нийсэн, хүчин төгөлдөр байна.

Хэргийн 4 дүгээр хавтасны 94 дүгээр талд авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-наас үзэхэд, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ дугаартай “Барилгын арматур, катанка зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу “У Б М” ХХК нь “Г К ” ХХК-д 624,083 тонн арматур, катанка буюу 603,591,640 төгрөгийн материалыг нийлүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх нийт тооцоог бүртгэж үзэхэд “Г К ” ХХК нь “У Б М” ХХК-д гэрээний нөхцлийн дагуу үндсэн төлбөрт 301,888,137.5 төгрөг, гэрээний дагуух хүүний тооцооноос 4,000,000 төгрөг, нийт 305,888,137.5 төгрөгийг төлсөн, “Г К ” ХХК нь “У Б М” ХХК-д 301,703,502.5 төгрөгийн үндсэн үндсэн төлбөрийн өртэй болохыг талууд харилцан баталжээ.

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ дугаартай “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний Гуравдугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, №07/2015 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний Хоёрдугаар зүйлийн 6, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар дээр дурьдсан үлдэгдэл төлбөр 301,703,502.5 төгрөг, хүү 21,212,259 төгрөг, хугацаандаа төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,15 хувийн алданги (№63/УБМ гэрээний Гуравдугаар зүйлийн 3.7) 142,102,350 төгрөг, нийт 465,018,111.5 төгрөгийн дүн бүхий төлбөр хариуцагчид ногдох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Орон сууц захиалгийн гэрээ”-ний дагуу бусдын өмчлөлд шилжээгүй байгаа орон сууцнууд болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот, 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг хариуцагч “Г К ” ХХК-д даалгуулах,

“Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу бусдын өмчлөлд шилжсэн орон сууцнуудын үнийг буюу бараа материал нийлүүлсний төлбөр хэмээн үлдэгдэл төлбөр хүүгийн хамт 322,915,762 төгрөгөөс дээрхи зөрүүг хасч, 181,228,762 төгрөгийг алданги 90,614,381 төгрөгийн хамт нийт 271,843,143 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №63/УБМ дугаартай “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, №07/2015 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 44,97 м.кв талбайтай 23 тоот, 9 дүгээр давхрын 47 тоот, 10 дугаар давхрын 53 тоот, 2 дугаар орцны 45 м.кв талбайтай 7 дугаар давхрын 125 тоот, 8 дугаар давхрын 131 тоот, 9 дүгээр давхрын 137 тоот, 11 дүгээр давхрын 149 тоот орон сууцуудыг “Г К ” ХХК-иас “У Б М” ХХК-д хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч 47, 125, 131, 137 тоот орон сууцнууд бусдын өмчлөлд шилжсэн болох нь хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, үлдэгдэл төлбөр 301,703,502.5 төгрөг, 21,212,259 төгрөгийн хүүгийн хамт, нийт 322,915,762 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээж буй “Г К ” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот, 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр “У Б М” ХХК-ийг тогтоож, 47, 125, 131, 137 тоот орон сууцнуудын үнэ буюу зөрүү болох 181,228,762 төгрөгийг алданги 90,614,381 төгрөгийн хамт нийт 271,843,143 төгрөгийг хариуцагч “Г К ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “У Б М” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Цэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, тэрээр иргэнийхээ хувьд нэхэмжлэгч “У Б М” ХХК-тай эрх зүйн харилцаанд оролцоогүйгээс гадна Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д зааснаар, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж үзэх үндэслэл хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх орон сууцнуудаас 53 тоот орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч болохыг тогтоолгох гуравдагч этгээд Г.Болорчимэг, 23 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээд Ц.Түмэннаст нарын бие даасан шаардлагуудын тухайд, эдгээр гуравдагч этгээдүүд нь “Г К ” ХХК болон “У Б М” ХХК-ийн хооронд  “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, “Орон сууц захиалгын гэрээ” 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсанаас хойш “Г К ” ХХК-тай эрх зүйн харилцаанд оржээ.

Тухайлбал, хариуцагч “Г К ” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр /дугааргүй/ “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Ц.Түмэннасттай байгуулж 23 тоот орон сууцыг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №2016/11-23 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г Г.Болорчимэгтэй байгуулж 53 тоот орон сууцыг тус тус өмчлөлд нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байв.

Хариуцагч “Г К ” ХХК нь дээрх орон сууцнуудыг төлбөрт тооцож бусдын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан атлаа, уг гэрээг хүчин төгөлдөр үргэлжилж байхад тухайн нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар бүхий Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд гуравдагч этгээд Г.Болорчимэг, Ц.Түмэннаст нарын бие даасан шаардлагуудыг тус тус хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот, 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч “У Б М” ХХК-ийг тогтоож, орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “У Б М” ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч “Г К ” ХХК-д даалгаж, хариуцагч “Г К ” ХХК-иас 271,843,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У Б М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Цэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Болорчимэгийн, 44,97 м.кв бүхий 23 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Түмэннастын бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,553,250 төгрөг, бие даасан шаардлага гаргахдаа гуравдагч этгээд Г.Болорчимэгийн төлсөн 499,900 төгрөг, Ц.Түмэннастын төлсөн 502,550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г К ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,553,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У Б М”  ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА