Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2020/00420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2019/01086/и

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* ХХК-ийн байранд оршин байгаа, ******* банк ХХК /*******/, түүнийг төлөөлж ******* банк ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 3******* байр, ******* хаягт оршин суугаа, Тайж овогт ******* //,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 3******* байр, ******* хаягт оршин суугаа, Хатагин овогт // нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 65,542,830.87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц., хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э., Ц. нар нь манай банктай 2017 оны 12 сарын 22-ны өдөр тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, 3******* байрны ******* 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын багт байрлах 156 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай брак байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын багт байрлах нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч Э., Ц. нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй болно.

Зээлдэгч Э.гийн ******* банк ХХК-д гаргасан 2019 оны 04 сарын 29-ний өдрийн хүсэлтийг Банк судлаад барьцааны зүйлийг бусдад өөрөө худалдан борлуулахыг нь зөвшөөрсний дагуу Э., Ц. нар интернетэд зар тавьсан байдаг. Энэ тухай хариуцагч маргахгүй болохоо ч хэллээ.

Иймд зээлдэгч Э., Ц. нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 47,479,000.00 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нотариатын зардал 17,500.00 төгрөг, нийт 65,542,830.87 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, 3******* байрны ******* 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын багт байрлах 156 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай брак байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын багт байрлах нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э., Ц. бид нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлж авсан болно.

Энэхүү зээлийн гэрээний үүрэгт , Ц. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 3******* байрны ******* 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Э.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, брак байранд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 156 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, 1,400 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан билээ.

Зээлдэгч Э. миний бие 2015 онд өөрийн аав Ж.******* явуулж байсан өлөн гэдэсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг ХХК-ийг ажиллуулахаар шилжүүлэн авсан юм.

Зээлдэгч Э. миний бизнесийн үйл ажиллагаа 2018 оны 08 сард Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар, МХГ-ын шахалтаар Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, брак байранд үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоож, улмаар зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болж байгаа талаар зээл хариуцсан ажилтан болон ******* банк-ны захиралд удаа дараа мэдэгдэж байсан билээ.

Одоо цаашид зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсон гэдгийг мэдэгдэж, бүр Зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу 2019 оны 04 сарын 29-ний өдөр банкны зээлийг цаашид төлж чадахгүй болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Тус хүсэлтэнд ... банкыг зээлийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй байтал өнөөдрийг хүртэл зээлийн хүү бодож байгаа нь зээлдэгч миний хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хэцүү байдалд оруулж байна... гэсэн хүсэлтийг гаргаж, зээлийн гэрээг цуцлаж өгөхийг хүсч өргөдөл хүсэлт өгч байсан.

Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Зээлийн гэрээний 2.5-д зааснаар барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, брак байрыг, 1,400 м.кв талбайтай газрын хамтаар худалдан борлуулах хүсэлтийг гаргаж байсан. Одоо ч үнэ тохирч барьцааны энэ хөрөнгөө хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

Мөн зээлийн хүүний хувьд 2019 оны 04 сарын 29-ний өдөр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа болно.

Энэ өдрөөс хойш Зээлийн гэрээг цуцалж, үүнээс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасалгүй, хүү нэмж нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасуулахыг хүсэж байна. Учир нь бид банкыг гэрээгээ цуцлахыг хүсч хүсэлт гаргаад байхад банк өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдэл өгөлгүй, бүр гэрээгээ цуцалсан эсэх талаар ч мэдэгдэлгүй хүү тооцож, шүүхэд нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд 2019 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн хүүг чөлөөлж өгсөн бол зээлийн хүү 8,624,275 төгрөг хасагдах байсан байна.

Тийм учраас энэ зээлээс 8,624,275 төгрөгийг зөвшөөрөхгүй байна, үүнийг хасч өгвөл үлдэгдэл төлбөр дээр маргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Э., Ц. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47,479,000.00 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 65,542,830.87 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Э., Ц. нар нэхэмжлэлийн шаардлагаас 56,918,555.87 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 8,624,275 төгрөгийг эс зөвшөөрч байх ба татгалзлынхаа үндэслэлийг Банк зээлийн гэрээг цуцлаагүйн улмаас бодогдсон хүүтэй холбоотой тайлбарлаж байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлагын тухайд хариуцагч Э., Ц. нар Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлах 156 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай брак байр, 1,400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 3******* байрны ******* 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

******* банк ХХК болон Э., Ц. нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлдэгч Э., Ц. нарт 50,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Э., Ц. нар зээлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт зээлдүүлэгч ******* банк ХХК-д буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-7-8х/

 

Мөн ******* банк ХХК болон Э., БГ энд Фрэндс ХХК, нар 2017 оны 12 сарын 22-ны өдөр тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлах 156 м.кв талбайтай брак байр, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 1,400 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 3******* байр, ******* хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах, барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-9-11х/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга-аас үзэхэд зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлдэгч Э.гийн эзэмшлийн тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй. /хх-49х/

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 16 дугаар магадлалд ... хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлийн талаар банк шүүхэд нотлох үүрэгтэй ..., ... зээлдэгч Э., Ц. нар хэзээнээс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэрхэн зөрчсөн зээлийн үндсэн төлбөр болон хүүд нийт хэдэн төгрөг төлсөн гэрээний үүргийг биелүүлэх талаар зээлдэгчид хандаж нэмэлт хугацаа тогтоосон эсэх, зээлдэгчийн гаргасан гэрээг цуцлах хүсэлтэд банк хэрхэн хандсан гэх мэт үйл баримтыг тодруулаагүй байна ..., ... Хавтаст хэргийн 49-58 дугаар хуудаснуудад байгаа банкны хуулга баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм ... гэж тус тус дүгнэсний дагуу нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн зүгээс шүүхэд холбогдох нотлох баримт, тайлбарыг гаргасан бөгөөд тэдгээрээс дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а/. Зээлдэгч Э., Ц. нар ******* банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,521,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,295,539.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 71,16 төгрөг, нийт 7,816,610.72 төгрөгийг төлсөн байх ба үндсэн зээлийн төлбөрийг 2018 оны 05 сарын 21-ний өдрөөс хойшхи хугацаанд, зээлийн хүүгийн төлбөрийг 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд төлөөгүй байна. /хх-111-112х/

 

б/. Зээлдүүлэгч ******* банк ХХК нь зээлдэгч Э., Ц. нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар 2018 оны 08 сарын 02-ны өдөр, 2018 оны 11 сарын 20-ны өдөр тус тус мэдэгдэж байсан байх ба зээлдэгч Э. нь Борлуулсан бүтээгдэхүүний мөнгө орж ирэхгүй удсан байгаа тул орлого орж ирэхээр зээлээ төлнө гэсэн хариуг өгч байсан болох нь тэмдэглэгдсэн байна. /хх-116-117х/

 

в/. Зээлдэгч Э. нь 2019 оны 04 сарын 29-ний өдөр ******* банк ХХК-ийн Дархан салбарт хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийн агуулга нь нэгдүгээрт барьцаа хөрөнгүүдийг өөрөө бусдад худалдан борлуулах, ийнхүү худалдан борлуулахад банкны зүгээс туслалцаа үзүүлэхийг хүссэн, хоёрдугаарт уг саналыг хүлээн авах боломжгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүссэн агуулгатай байна. /хх-115х/

 

г/. Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц. нь 2019 оны 05 сар, 06 саруудад барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар цахим зар нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан учир Банкны зүгээс зээлдэгч Э.гийн хүсэлтийг судлан үзээд барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулахыг зөвшөөрсөн хариу өгсний дагуу хариуцагч Ц. нь интернетээр зар тавьсан байдаг гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү зээлдэгч нар цахим зар нийтэлсэн үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үзлэг хийж бэхжүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд тухайн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-118-119х/

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч ******* банк ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3, 5.2.8-д заасны дагуу Зээлийн гэрээ-г цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу олгосон зээл, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Э., Ц. нараас шаардах, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Аливаа бизнест учрах эрсдэл нь тухайн бизнесийг эрхлэгчид хамаарах бөгөөд Э., Ц. нарт үүссэн гэх санхүүгийн хүндрэл нь тэдгээрийг зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Банк нь хадгаламж эзэмшигчдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлж, хадгаламжийн хүү болон зээлийн хүүгийн зөрүүнээс ашиг олдог бизнесийн байгууллага бөгөөд аливаа зээлдэгч нар өөрийн хүссэн цагтаа зээлийн гэрээг цуцлах явдал нь Банкийг эрсдэлд оруулаад зогсохгүй цаашлаад хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг хөндөх эрсдэлтэй.

 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга /хх-49х/, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх-111-112х/, балансын гадуурх дансны хуулга /хх-113, 114х/ зэрэг баримтаар зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүрэг нь үндсэн зээл 47,479,000.00 төгрөг, зээлийн хүү 17,307,598.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 738,732.23 төгрөг, нийт 65,525,330.87 төгрөг болох нь нотлогдож байх тул уг дүнг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэв.

 

Нотариатын зардал 17,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, энэхүү зардал нь бичгийн нотлох баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхтэй холбоотой зайлшгүй зардал байх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй /хх-6х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Э., Ц. нараас 65,542,830.87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э., Ц. нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Э.гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлах 156 м.кв талбайтай брак байр, БГ энд Фрэндс ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 1,400 м.кв талбай бүхий газар, , Ц. нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 3******* байр, ******* хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 555,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д буцаан олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР