Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:135/2019/00940/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... багийн ... тоотод оршин суух Х овогт С-гийн О /РД:..., Утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, өөрийн байранд байрлах Дархан-Уул аймаг дахь ДЗШ болон ЗХАШШТГ-т холбогдох,

 

“...2019 оны ээлжийн амралтын ажлын 47 хоногоор бодож амралтын 11,583,687 төгрөгөөс олгоогүй байгаа 5,791,844 төгрөгийг нөхөн гаргуулах тухай...” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

 

“...Миний бие хуулийн сургууль төгсөөд анх ДУА-ийн шүүхэд 1981.08.01-ний өдрөөс нарийн бичгийн дарга, шүүгч, байнгын гишүүнээр ажиллаж байгаад дахин суралцаж, их сургуулиа төгсөөд өөр газар ажилласан бөгөөд тус аймгийн шүүхэд шүүгчийн орон тоо гарснаар 1997.08.01-ний өдрөөс хойш Д, С аймгийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн багц хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн шүүхийн нэршил нь ДЗШ-ны ... дүгээр шүүх болж, улмаар энэ шүүхийн байршлыг ДУА-т заасны улмаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн зарлигаар С аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Д.Б, Ц.А, Г.Д, миний бие бид 5-уулаа Д.з.ш-ны ... дүгээр шийн шүүгчээр ажилласан болно.

Миний бие анх ажилд 1981.08.01-ний өдрөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй 38 жил, үгүйдээ 1997.08.01-ний өдрөөс хойш аймгийн шүүхийн шүүгчийн албыг 2019.07.02-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “өндөр настаны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн хуульд заасан үндэслэлээр дээрх үүрэгт ажлаас чөлөөлөх зарлиг гарах хүртэл 22 жилийн хугацаанд төрийн шүүгчийн эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай албыг тасралтгүй хашсан билээ. Дээр дурдагдсан зарлигуудыг цахимаас шалгах боломжтой.

Дээр дурдсан хугацаанаас хуульд зааснаар ээлжийн амралт эдлэх эрх миний хувьд анх 1982.07.01-ний өдрөөс, мөн 1998.07.01-ний өдрөөс тус тус үүсч буй юм.

Миний бие ер нь жил бүр энэ эрх үүссэн үеэс ээлжийн амралтаа эдэлж ирсэн бөгөөд 2018, 2019 оны ээлжийн амралт олгох тухай ДУАДЗШШ-ийн Тамгын газрын даргын тушаал, амралтын мэдэгдэх хуудас нь 2018.07.01, мөн 2019.07.01-ний өдөр тус тус гарсан байгаа. Иймээс надад 2019 оны ээлжийн амралтын олговрыг хуульд зааснаар бүтэн бодож олгох ёстой байтал хагас дутуу олголоо.

Яагаад гэдэг асуултанд, хариуцагч тал нь та 2014 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн шүүхээс ДУАШ-д шилжиж ирсэн тул “ээлжийн амралтын олговор бодож олгох тухай” журмын дагуу дээр дурдсанаар шилжиж ирсэн гэсэн нэрийдлээр амралтын хугацааг дутуу тооцоолж 2019.01.01-ний өдрөөс ээлжийн амралтын олговрыг бодож олгосон нь миний хуулиар эдлэх эрхийг хэтэрхий бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1.4, 14.1, 19.1, 16.4, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1, 79.1 /ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ ... / 79.2, 79.5.6, 55.1, 55.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль/-д заасан шүүгчийн албанд ажилласан жилээр тооцох хугацааг буруу тооцсон, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7, 8, 24 гэх зэрэг хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн болно.

Миний бие 2014 оны 01 дүгээр сард хариуцагчийн үзэж дүгнэж байгаагаар САШ-ээс ДУАШ-эд /тэр үед СДУАШ гэж байгаагүй/ шүүгчээр шилжиж ажиллах тухай хүсэлт огт гаргаагүй байхад шилжсэн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй.

Тэгээд ч тухайн үед САШ-ийн 5-ын 5 шүүгч нэгэн зэрэг хүсэлт гаргаж шилжсэн байх уу.

Харин ч бидний ажиллаж байсан шүүхийн нэршил хуулиар өөрчлөгдөж, шинээр шүүх байгуулж түүнийг Дархан-Уул аймагт байршуулсан болохоос бид /би/ хувийн шалтгаанаар хүсэлтээрээ Дархан-Уул аймагт шилжиж ирээгүй тул “ээлжийн амралтын олговор бодож олгох тухай” журмын нэгээс нөгөө газарт шилжсэн гэдгээр ээлжийн амралтын олговор бодож олгох заалтыг надад хамруулж байгаа нь огт буруу.

Харин ч биднийг хуулийн дагуу байршил өөрчлөгдсөн шинэ шүүхэд ажиллуулснаар ШЕЗ орон байраар хангаж, хөнгөлөлт үзүүлж байсан ч /Хаан банкны дансны хуулга нотолно/ шилжин ажиллаагүй гэдгийг илүүц нотлох баримт шаардахгүйгээр шууд нотолж байгаа юм.

Энэхүү журмын дагуу танд ээлжийн амралтын олговрыг бүтэн олгож болохгүй байна, хэрвээ олговол акт тавигдана. ШЕЗ-өөс өг гэвэл олгож болох юм гэдэг.

Хариуцагч талын энэхүү тайлбараас дүгнэхэд ШЕЗ-өөс хараат байдлаар шүүгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Амралтын тушаал гарсан 2019.07.01-ний өдрөөс хойш 2 сар гаруй хугацаанд шүүгч байсан хүний тэвчээр зааж хүлээлээ.

Арга буюу хуульд заасан хугацаанд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр сэргээлгэхээр хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 5,791,844 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа :

 

Хэрэв ажилтан ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бол ажилтанд мөнгөн урамшуулал олгодог бөгөөд энэ талаар ШЕЗ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар хуралдааны шийдвэр гарсан. Энэ шийдвэрт “Шүүгч ээлжийн амралтаа биеэр эдэлж амжаагүй байхад өндөр настны тэтгэвэрт гарах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж заажээ.

Миний бие 2019.07.01-ний ээлжийн амралт эдлэх тушаал гараад 2019.07.02-ны өдөр өндөр настны тэтгэвэрт гарах насанд хүрснээр дээрхи шийдвэрээр хуулиас гадна надад ээлжийн амралтын олговор бүрэн авах эрх үүсч байгааг анхаарч үзнэ үү.

ШЕЗ-ийн хүний нөөцөөс миний  олговрыг олгох эрх бүхий субьект болох хариуцагч талд ээлжийн амралтын олговрыг надад Хөдөлмөрийн хуульд заасны дагуу бодож олгохыг зөвлөсөн байхад үл ойшоосон байдлаар хандаж, одоо болтол олговор олгохгүй хохироож байна.

Хэрвээ Сэлэнгэ аймгаас шилжиж ирсэн үедээ тэндээ амралтын тооцоо хийсэн байх ёстой гэж үзэж байгаа бол тухайн цаг үе буюу 2014 оны амралтыг бүтэн бодоод олгосон атлаа 6 жилийн дараа гэв гэнэт 2018.07.01-ээс хойш 2019.01.01 хүртэлх хугацааг алгасаад хасаад 2018.01.01-2019.07.01 хүртэлх хугацааны олговрыг бодож олгодог нь ойлгомжгүй, учир нь 2018.07.01-2019.01.01 хүртэл хугацаанд бүтэн жил ажилласан тул ажилласан хугацаанд  ногдох олговрыг хуульд зааснаар авах ёстой. Миний бие тасралтгүй үргэлжүүлэн ажилласаар тэтгэвэртээ гарсан гэжээ. / хэргийн 23-24 дүгээр хуудас /

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Хариуцагчийн баримтлаад намайг хохироож байгаа Эрүүл мэнд, нийгмйин хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох зааврын 12-т “нэг аж ахуйн нэгж байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан” гэжээ. Би аймгийн шүүхэд шүүгчийн албан тушаал хашиж байснаас өөр ямар нэгэн байгууллагад шилжээгүй. Тасралтгүй нэг байгууллагад нэг албан тушаал хашиж байгаад чөлөөлөгдөж байгаа гэжээ. / хэргийн 54-55 дугаар хуудас /

 

Нэхэмжлэгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2019 оны ээлжийн амралтын олговроос дутуу олгогдсон 5,791,844 \23.5 хоног\ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлээ бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.

Миний бие улсад тасралтгүй 38 жил ажиллаад Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн зарлигаар тэтгэвэртээ гарсан юм.

Шүүхэд 34 жил ажилласнаас 1997 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 02-ны өдрийг хүртэл 22 жил тасралтгүй зөвхөн ДЗШ-ны шүүгчээр ажилласан байдаг юм.

Д аймгийн ш-ээс С аймгийн ш-эд шилжсэн гэж 2006 оны 07 сараас 12 сар хүртэлх амралтын тооцоог Д аймгийн ш-тэй хий гэж 2007 оны амралтын мөнгийг хасагдуулан тооцсон нөхцөл байдал тухайн үед үүсгэж байгаагүй, мөн та ДУАШ-д шилжиж ирсэн тул САШ-тэйгээ 2013 оны 07 сараас 12 сар хүртэл амралтын тооцоог хийх ёстой гэж 2014 оны ээлжийн амралтын мөнгийг хасаж тооцсон нөхцөл байдал тухайн үед үүсгэж байгаагүй атлаа олон жилийн дараа гэнэт САШ-тэй тооцоо хийх байсан гэж тэтгэвэрт гарахад ийм байдал үүсгэж хууль журмыг буруу хэрэглэж, ноцтой хохироож буй нь буруу үйлдэл гэж үзнэ.

ДГАШ-ийн Тамгын газрын 2019 оны 10 сарын 10-ны 206 тоот, 2019 оны 12 сарын 07-ны өдрийн 04 тоот, 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 249 тоот албан бичгээр ирүүлсэн баримтуудаар болон САШ-ийн тамгын газрын 2019.10.10 , №311 тоот, 2019.12.13 , №462 тоотоор ирүүлсэн баримтуудаар шүүгч намайг 2006 оны ээлжийн амралтаа мөн оны 7 дугаар сард, 2013 оны ээлжийн амралтыг мөн оны 07 дугаар сард эдэлсэн болохыг тогтоосон нь жил бүр 7-8 сард ээлжийн амралтаа эдэлж байсныг нотолж байна.

Түүнчлэн 2013 оны 01 сарын 13-ны өдөр ДГАШ-ээс САШ-д, мөн 2013 оны 12 сарын 18-ны өдөр САШ нь шүүх байгуулах тухай хуулиар ДУА-т байршилтай ДЗШ-ны ... дүгээр Ш болон зохион байгуулагдаж ажиллах үед амралтын эцсийн тооцоог хийх тушаал гаргасан баримтуудыг дээрх 2 аймгийн шүүхийн тамгын газраас анхан шатны шүүхэд ирүүлээгүй. Тэрчлэн хариуцагч талын үзэж байгаагаар дээрх шилжсэн гэх 2 тохиолдолд амралтын эцсийн тооцоо хийх үндэслэл, боломж ч байхгүй. Учир шалтгаан нь:

  • 2007 болон 2013 онд би ажлаасаа бүрмөсөн халагдаагүй, чөлөөлөгдөөгүй.
  • Амралтын эцсийн тооцоо хий гэсэн ШЕЗ-ийн болон тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаал гараагүй.
  • Миний бие шүүхдээ нэг л газар 1 л ажил шүүгчээ хийж байсан. Өөрөөр хэлбэл ажлын байр болон ажлаа огт өөрчлөөгүй, томилогдсон ажлаа үргэлжлүүлэн тасралтгүй хийсээр 2019 оны 07 сарын 03-ны өдрийг хүрсэн нь үнэн болно.

Харин 2019 оны 07 сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх Монгол Улсын ерөнхийлөгчийн 124-р зарлиг гарснаар ДУАДЗШШТГ-тай амралтын эцсийн тооцоо хийх үндэслэл бий болсон юм.

ДУАДЗШШ-ийн тамгын газрын дарга Д.У 2019 оны 01 дүгээр сард намайг 2019 оны 07 сарын 01-ний өдөр ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаал гаргаж ажлын 47 хоногийн амралт олгосон тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Гэтэл энэхүү тушаалын заалтыг нягтлан бодогч Д.Э нь “нэг газраас нөгөө газарт шилжсэн гэж өөрийн хувь хүний үзэмжээр дүгнэлт хийж хуулийг ноцтой зөрчиж миний амралтын олговрыг 2019 оны 6 сараар дутуу бодож Тамгын газрын тушаал, мэдэгдлийн дагуу хийх албаны үүргээ эс биелүүлж, намайг олон сараар хохироож чирэгдэл учруулж байна.

 Хариуцагч тал Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1.4 14.1 19.1 16.4, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1 79.1 79.2 79.5.6 55.1 55.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.10, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7, 8, 24 гэх зэрэг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Мөн хариуцагч тал намайг 2019 оны 07 сарын 02 –ны өдрөөс ажлаас чөлөөлсөн учир 2019.07.01-2020.01.01 хүртлэх буюу ирээдүйн буюу ажиллах боломжгүй 6 сарын олговор 5,791,843 төгрөгийг миний 2019 онд авах ёстой ээлжийн амралтын олговор 11,583,587 төгрөгнөөс хасч тооцсон гэж хууль зүйн ямар ч үндэслэлгүй тайлбар гаргаж байна.

Мэдээжийн хэрэг ажиллаагүй хугацааны олговор олгох, авах тухай огтхон ч яригдах асуудал биш. Тийн учир ажилласан хугацааны амралтын олговор хуулиар л тооцогдох учиртай тул ингэж мушгиж буруутай үйлдлээ хаацайлах боломж, хуулийн гарц хариуцагч талд байхгүй юм.

 Харин зүй нь урьд, урьд онуудын ээлжийн амралт эдэлж байсан өдрөөс хойшхи хугацаанаас, тухайлбал 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж тоолоод 2019 оны 07 сарын 01–ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож тушаал, мэдэгдэлд зааснаар ажлын 47 хоногийн олговрыг бүтнээр нь бодох нь зөв бөгөөд хуульд нийцнэ.

ШЕЗ-ийн “хэрэв шүүгч тухайн жилийн ээлжийн амралтаа эдэлж амжаагүй байхад нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарвал ээлжийн амралтын олговрыг бүрэн тооцож олгох” шийдвэр, мөн 2019 оны 6 сард ШЕЗ-ийн  Хүний нөөцийн газраас миний ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгохыг зөвлөсөн зөвлөмж, Д, С аймгийн ш-ээс ирүүлсэн бусад холбогдох баримтуудад 2006 оны 7 сар, 2013 оны 7 сард амралтын тооцоо хийснээс хойш 2007 оны 1 сар , 2013 оны 12 сард надтай амралтын эцсийн тооцоо хийгээгүйг иш татаж байгаа болно.

 Уул шугамандаа 2019 оны 06 сард эрх бүхий албан тушаалтны тушаал, мэдэгдлийн дагуу ээлжийн амралтын олговор олгох байсан боловч намайг тэтгэвэртээ гарна гэж хүлээж, бас нягтлан бодогч Д.Э нь удаа дараа “ танд амралтын мөнгийг бүрэн олгохгүй” “ энэ журмыг унш” “ төсөв байхгүй” “олговрыг бүтэн олгохоор Аудитын газраас акт тавина” “ ШЕЗ амралтын мөнгийг бүтнээр өгч болохгүй гэсэн” гэх зэргээр “шүүгчийн албан тушаал”-ыг үл хүндэтгэж, надад ажлын байрны дарамт, доромжлол үзүүлсээр байсан бөгөөд миний хувьд Тамгын дарга, нягтлан бодогч хоёртойгоо олон удаа уулзаж ярьсан төдийгүй хуулийн үндэслэлийг тайлбарлаж олговрыг бүрэн олгохыг хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж яриад байгаа журам нь надад хамааралгүй гэж маш хүлээцтэй хандаж ирсэн боловч эрх зөрчигдөж хохирсон учир арга буюу шүүхэд хандахаас өөр аргагүй болсныг дурдаж байна.

Миний бие ДУАДЗШШТГ, ШЕЗ- ийн хүний нөөц, санхүү, ШЕЗ-ийн дарга, гишүүдэд шат дараалан амаар болон бичгээр хандаж байсан.

Иймд ДУАДЗШШТГ-ын даргын тушаал, мэдэгдэл, дээр дурьдсан 2 шүүхийн Тамгын газраас 2007, 2013 онуудад ээлжийн амралтын тооцоог хийснийг нотлоогүй болон бусад нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг анхан шатны шүүхээс хүсэж байна. Итгэж байна.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт тайлбаруудад тайлбар өгье. С аймгийн ш-ээс чөлөөлөгдөх үед ээлжийн амралтын тооцоо хийгдээгүй гэж дурьджээ. Гэтэл С аймаг дахь ШТГ-ын 2019.10.10 өдрийн ... албан бичгээр ирүүлсэн 2007-2013 оныг дуусталх хугацаанд олгосон цалин болон ээлжийн амралттай холбоотой 4 хуудас баримтаас үзвэл ээлжийн амралтын ажлын жилийг дутуу биш харин 13 хоногоор илүү тооцсон мэт харагдаж байна. Нэхэмжлэгчийн үзэж байгаачлан шилжээгүй үргэлжлүүлэн ажилласан гэж үзлээ гэхэд ээлжийн амралтын ажлын жилийг 2014.01.13-2015.01.13 гэж үзээд цааш нь жил жилээр тооцоход 2019 оны ээлжийн амралтын ажлын жил 2019.01.13-2020.01.13 байхаар тооцоо гарч байна иймд аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн үзэж байгаачлан 2019 оны ээлжийн амралтын ажлын жилийг 2018.07.01-2019.07.01 гэж үзэх боломжгүй юм. Хэрэв ингэж үзвэл 2013.07.01-2014.01.01 хоорондох Сэлэнгэд тооцогдсон хугацааны ээлжийн амралтын хоног давхардахаар байгаа тул боломжгүй юм. Өмнө нь ажиллаж байсан байгууллага нь тусдаа улсын бүртгэлд бүртгүүлж дугаар гэрчилгээ авсан өөр регистрийн дугаартай байгууллага, харин ДЗШ-ны .. дүгээр Ш нь 2014 онд шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч ...тоот дугаарт бүртгэгдсэн ... тоот регистрийн дугаартай шүүн таслах ажлын чиглэлээр дагнасан Ш. Нэг байгууллага бол бүртгэл, регистрийн дугаар нь өөрчлөгдөхгүй нэршил нь өөрчлөгдөх байсан байх. Иймд бид ажиллаж эхэлсэн өдрөөс нь буюу 2014.01.01-ний өдрөөс ээлжийн амралтын ажлын жилийг холбогдох хууль журмын дагуу тооцож амралтын мөнгийг бүрэн олгосон болно. Мөн нэг байгууллагад үргэлжлүүлэн ажилласан гэж үзлээч нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүйг дээр тайлбарласан болно.

ШЕЗ-ийн хүний нөөцөөс миний олговрыг хөдөлмөрийн хуульд заасны дагуу бодож олгохыг хариуцагчид зөвлөсөн байтал үл ойшоосон гэжээ. Энэ тухай уг газраас ямар нэгэн зөвөлгөө надад хэлээгүй бөгөөд бид хууль журмыг баримталсан. Мөн тайлбарт бичсэн шиг зарлиг гарсан бүр шилжсэн гэж ойлгоогүй 2013 оны №199 тоот шүүгчээр томилсон зарлиг бол шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан шинэ бааз суурь, шинэ эхлэлтийн баланс, шинэ төсөвтэй, улсын бүртгэлд анхлан бүртгүүлсэн шүүхэд томилогдсоноороо онцлогтой юм. Иймд журамд заасны дагуу өмнөх тооцоог урьд ажиллаж байсан газартайгаа дуусгасан байх ёстой. Учир нь урьд ажиллаж байсан газруудын ээлжийн амралтын тооцоог одоо ажиллаж байгаа газар хариуцан шүүж нягталж шалгаж, төсөвт тусгуулах боломжгүй тул ийм зохицуулалтыг журамд зааж өгсөн болно.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Шүүх хуралдаан даргалагч шүүгч болон шүүх бүрэлдэхүүн болон нийт оролцогчддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хамтран ажилладаг байсан эрхэм шүүгчтэйгээ мэтгэлцэж байгаадаа харамсаж байгаа хэдий ч хариуцагчийн төлөөлөгчийн хувьд тайлбар тодруулга хийх нь зөв гэж үзлээ.

  1. 2019.12.01-ний өдрийн шүүх хурлаар ИХШХШТХ-ын 38.9-ийг үндэслэн Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. 41.1. Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана. Өмнө ажиллаж байсан Сэлэнгэ Дундговь аймгийн шүүхээс нотлох баримт гаргуулахаар хойшлуулсан нь нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд хангалтгүй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй, ач холбогдол багатайг харуулсан учир дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзээд сүүлд бүрдүүлж өгсөн баримтад тайлбар хийе.
  2. Өмнөх ш-ээс бүрдүүлж авсан нотлох баримтууд
  • Д аймгаас \1981.08.01- 1982.10.01 мөн 1997.08.01 – 2007.01.11\ ирүүлсэн 2013.12.23 ...тоот албан бичгээр 2003, 2005, 2006 оны цалин олгосон баримтуудыг явуулсан бөгөөд бусад баримт нь архивт байхгүй гэсэн хариу ирүүлсэн нь тооцоолол хийх боломжгүй, дутуу, хэрэгт ач холбогдолгүй болохыг харуулсан.
  • С аймгийн ш-ээс 2019.12.13 №462 тоот бичгээр тус шүүхэд ажиллаж эхэлсэн 2007.01.11 өдрөөс 2010.01.11 хүртэл жил бүр 36 хоногоор бүтэн ээлжийн амралт олгосон. 2011.01.11- 2013.12.31 өдрийг дуустал 38 хоногоор ээлжийн амралтыг тус тус бүтэн бодож олгосон, ямар нэг дутуу тооцоо байхгүй тул журмын дагуу танай байгууллага анх ажилд орсон 2014.01.01 өдрөөс эхэлэн ээлжийн амралтыг тооцож олгох нь зөв гэсэн байр сууринаас хандсан байгаа нь, нэхэмжлэлийн шаардлагаар 2019 оны ээлжийн амралтын тухай яригдаж байгаа учраас эдгээр 10 гаран жилийн өмнөх баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэдгийг харуулсан.
  1. Бас нэг практик жишээ дурьдахад БШ болон бусад ганц нэг шүүх дээр ийм асуудал гарч ээлжийн амралтыг бүтэн бодож өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэн шүүгч ажилчдаас буцаан төлүүлсэн гэж сонссон. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэж үзвэл эдгээр хүмүүс бас суутгуулсан мөнгөө буцаан авах боломжтой юу? Нэг асуудалд 2 өөрөөр хандах боломжгүй гэж үзэж байна.
  2. Хариуцагч тал хэрэгт байгаа 2019.10.08 өдөр өгсөн тайлбар болон бусад тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй холбогдох журмын дагуу гавъяаны амралтдаа гарах хүртэл хугацаа нь өмнөх жил хүсэлтээ явуулснаас тодорхой байсан тул тухайн хугацаанд оногдох амралтыг олгосныг дэлгэрэнгүй тайлбарласан тул хэрэг шийдэхэд гол ач холбогдолтой хариуцагчийн гаргаж өгсөн хууль журмын заалтууд 2019 оны ээлжийн амралтын тооцооллыг дахин үнэлж баталгаажуулж өгнө үү? Шинээр нотлох баримт гаргавал шинжлэх тайлбарлах тэгш боломжоор хангаж хугацаа олгож хурал хойшлуулна уу. Мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг баталгаажуулж, хэрэв өмнө ажиллаж байсан шүүхүүдэд дутуу бодогдсон асуудал байгаа бол холбогдох шүүх болон ШЕЗ-д хандаж шийдвэрлүүлэх нь зөв байх.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь ДУАДЗШШ болон ЗХАШШТГ-тхолбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, тайлбараар дараахь үйл явдал тогтоогдов.

Нэхэмжлэгч С.О нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдон, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байсан шүүгч” буюу  ДУАДЗШ-ны шүүгчээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 зарлигаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч С.О ээлжийн амралт бодох ажлын жилийг  “өмнөх оны ээлжийн амралт эдэлсэн хугацаа буюу 2018 оны 07 дугаар сарын 16-аас 2019 оны ээлжийн амралт  эдлэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01 хүртэл ажлын бүтнээр 1 жилээр тооцогдох тул  ээлжийн амралтын олговор амрах 47 хоногт олговор 11,583,687 төгрөг байхаас 23.5 хоногт тооцон олговор олгосоны зөрүү 5,791,844  төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2019 оны 07 дугаар сарын 02-оос өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул тухайн жилд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралт 23.5 хоногт олговрыг тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Иймд түүний 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 “шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна” 9 дүгээр зүйлийн 9.2.12 “хуульд заасан бусад бүрэн эрх” гэсэнд хамааруулан шийдвэрлэв.

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Шүүх тамгын газартай” байх бөгөөд бүх шатны тамгын газар нь мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах, шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих зэрэг чиг үүрэгтэй, мөн хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шүүхийн тамгын газрын дарга шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах, /хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх/ зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 ”ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. 55.2 “ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч С.О  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр зарлигаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг дүйцүүлэн холбогдох тооцоог хийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өдөрт нь өгөх үүрэгтэй  ДУАДЗШШТГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2019 оны 09 дүгээр сарын 09 хүртэл 47 хоног амрах ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй байдалд хүрчээ.

              Ер нь ажлын жилд бүтэн ажиллахгүй нь тодорхой үед ээлжийн амралтын тооцоог заавал хийх үүрэгтэй бөгөөд ажилтан тухайн жилд ээлжийн амралтаа эдлээгүй тохиолдолд  ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, ээлжийн амралтаа ажлаас чөлөөлөгдөх тушаал, шийдвэр гарахаас өмнө эдэлсэн ажилтнаас суутган тооцох гэсэн сонголтыг ажил олгогч хийнэ.

             Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно гэсэн  агууллагаар 2019 оны ээлжийн амралтын 47 хоногт ногдох олговор тоооцогдох ёстой гэж нэхэмжлэгч үзэж байгаа.

Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно “ажлын жил” гэж тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч С.О-ийн тухайд тухайн үеийн нэршлээр ДЗШ-ны  ... дүгээр ш-ийн шүүгчийн албан тушаалд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  199 дүгээр  зарлигаар, ДУСАИХДЗШШ-ийн шүүгчийн албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр зарлигаар, ДУАДЗШ-ны шүүхийн шүүгчийн албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016  оны 05  дугаар сарын 31-ний  өдрийн ... дугаар зарлигаар томилогдон ажиллаж байжээ.

Үүнээс үзвэл Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар ДУСАИХДЗШШ-ийн  шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, ДУАДЗШ-ны шүүхийн шүүгчийн албан тушаалд  томилогдсноор 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс түүний ажлын жил тоологдохоор байна.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар  ДУСАИХДЗШШ бүтцийн хувьд САЭИДЗШШ, ДУАИХДЗШШ гэж өөрчлөгдснөөр ДУСАИХДЗШШ шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ДУАДЗШ-нышүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлиг гарсан энэ үед  “Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно” гэснийг хамааруулан ээлжийн амралтын тооцоог бодох эсхүл, шүүгч үргэлжүүлэн ажиллаж байгаа үед түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгох асуудал яригдана.

Иймд нэхэмжлэгч С.О-ийн  “хариуцагчийн 2014 оны 01 дүгээр сард САШ-ДУАШ-д шилжиж ирсэн тул ээлжийн амралтын олговор бодож олгох тухай журмын дагуу шилжиж ирсэн гэсэн нэрийдлээр амралтын хугацааг дутуу тооцоолж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтын олговрыг бодож олгосон нь миний хуулиар эдлэх эрхийг зөрчсөн үйлдэл” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч С.Оийн тухайд ДЗШШ-ийн шүүгчийн бүрэн эрх хэвээр байгаа ч Шүүх байгуулах тухай хуулийн хүрээнд шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, томилогдож байгаа нөхцөлд түүний “Би аймгийн шүүхэд шүүгчийн албан тушаал хашиж байснаас өөр ямар нэгэн байгууллагад шилжээгүй. Тасралтгүй нэг байгууллагад нэг албан тушаал хашиж байгаад чөлөөлөгдөж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй, түүний тайлбарласнаар ажилласан жил тасрах, тасралтгүй ажилласан гэдгээр ээлжийн амралтын нөхөн олговрыг өөрөөр тогтоох үндэслэл болохгүй.

Энэ нь хэргийн /68 , 89 дүгээр хуудас/ 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ээлжийн амралт 38 хоногт ногдох олговор 3,774,234 төгрөг авсан үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дүгээр зарлигаар ДЗШ-ны ... дүгээр ш-ийн шүүгчийн албан тушаалд шилжин ажиллаад, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр зарлигаар ДУСАИХДЗШШ-ийн шүүгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ 2014 онд 44 хоногийн ээлжийн амралтын олговрыг 4 дүгээр сард, 2015 онд 33 хоногийн ээлжийн амралтын олговрыг 5 дугаар сард, 2016 онд  44 хоногийн ээлжийн амралтын олговрыг 7 дугаар сард тус тус авсан бөгөөд ДУАДЗШ-ны шүүхийн шүүгчийн албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар томилогдон ажиллах үедээ ээлжийн амралтын олговрыг бүтнээр авснаар үгүйсгэгдэж байна.

 Нэхэмжлэгч С.О Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... зарлигаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул ДУАДЗШШТГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2019 оны 09 дүгээр сарын 09 хүртэл 47 хоног амрах ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй байдалд хүрснээр мөн Шүүхийн тамгын газар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны … тоот “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-д “Ээлжийн амралтын тооцоог  хийхдээ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгоно” гэж зааснаар “тухайн жилд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралт 23.5 хоногт олговрыг тооцсон” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.О-ийн хариу тайлбарт дурдсан ШЕЗ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь  хэсэгт “ тухайн жилд тэтгэвэрт гарах шүүгчийн ээлжийн амралтыг тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх өдрөөс өмнө эдлүүлэх, хэрэв тэр хугацаанд амралтаа биеэр эдлэх боломжгүй, амжаагүй бол шүүгчид ээлжийн амралтын олговрыг тооцож олгож  байх” гэж тусгасаныг  тамгын газруудад дахин хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Үүнээс үзвэл  өмнөх хуралдааны тэмдэглэлд “тухайн жилд тэтгэвэрт гарах шүүгчдэд ээлжийн амралт олгохгүй байх” агуулгаар шийдвэрлэсэн мэт алдаатай хуулбарлаж хүргүүлснийг засаж тамгын газруудад хүргүүлснээс өөрөөр ээлжийн амралтын олговрыг олгох байдлыг шийдвэрлэсэн эрх зүйн акт биш бөгөөд, ээлжийн амралтын олговрыг хэрхэн олгох нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр журмын хүрээнд шийдвэрлэх асуудал болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн төсөв нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэж, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж  хуульчилжээ.

Хэрэгт талуудын ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй, давхацсан, хамааралгүй дараахь нотлох баримтыг буцааж олгох нь зүйтэй байна.

ДУАДЗШШТГ-ын даргын тушаал 2018 оны 02 дугаар сарын 13, ... / хуулбар хувь Хэргийн 7-8 дугаар хуудас /

ДУАДЗШШТГ-ын даргын тушаал   2019 оны 01 дүгээр сарын 30, ...  /хуулбар хувь Хэргийн 9-10 дугаар хуудас/

 

ДУАДЗШШТГ-ын 2019.10.03 ... тоот , САЭИХДЗШШТГ-ийн 2019.10.10 ... тоот /хэргийн 90 дүгээр хуудас/ эдгээр болно.

Хариуцагч ДУАДЗШШТГ-ынерөнхий нягтлан бодогч Д.Э-од 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон тул түүний 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хариу тайлбарыг шүүхээс үнэлээгүй болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Нэхэмжлэгч С.Оийн  ДУАДЗШШ болон ЗХАШШТГ-тхолбогдуулан 2019 оны ээлжийн амралтын дутуу олговор 5,791,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ДУАДЗШШ-д гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ОЮУНДАРЬ