Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, байрны тоотод оршин суух М.Аы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух А.Ут холбогдох, 7660000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч А.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч А.У нь 2017 оны 3 сарын 14-ний өдөр надаас мөнгө зээлж авъя гэсэн. Би тухайн үед ажилтай байсан тул өөрийн эхнэр Сг Утэй зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлчих гэж хэлсэн юм. Тэгээд манай эхнэр С Утэй 2017 оны 3 сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 5500000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тус зээлийн гэрээний дагуу хүүг эхний 3 сар бүрэн төлж байсан боловч хүүгийн төлөлтөө дутуу төлөх, хугацаа хэтэрч төлөх зэрэг нөхцөл байдал бий болгосоор 2019 оны 4 сар хүрсэн. Энэ хугацаанд зээлийн үндсэн мөнгө болох 5500000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5500000 төгрөг, хүү 2160000, нийт 7660000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.У шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 сарын 14-ний өдөр Стай гэрээ байгуулж 5500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнээс хойш зээлийн гэрээг сунгаагүй. Энэхүү гэрээний дагуу би нэхэмжлэлд хавсаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн нийт 6350000 төгрөг, мөн нэмж 2 удаагийн төлөлт хийж, 7 сая орчим төгрөгийг төлсөн. Анх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан учраас надаас 1 сараас илүү хугацааны хүү нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурьдагдсан 2019 оны 5 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээл аваагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч А.Ут холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 7660000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч А.Уээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч А.У нь иргэн Ц.Сгаас 2017 оны 03 сарын 14 өдөр 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр 5500000 төгрөг зээлсэн болох нь талуудын шүүхийн ирүүлсэн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн -р хуудас/

Талуудын хооронд  2019 оны 05 сарын 16 өдөр 5 хувийн хүүтэйгээр 5500000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч М.Ааас хариуцагч А.Уийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, зээл олгогч Сгаас 2017 оны 03 сарын 14 өдөр А.Ут зээлсэн 5500000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд талууд харилцан тохиролцож  гэрээг дахин байгуулсан болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.А нь 2017 оны 03 сарын 14 өдөр зээл олгогч Сгийн А.Ут зээлүүлсэн мөнгө нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 16 өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч М.А нь зээлдэгч А.Уийн өмчлөлд гэрээний зүйл болох 5500000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч М.А нь хариуцагч А.Уээс  зээл, зээлийн хүүг буцаан шаардах эрхгүй гэж үзлээ.

Мөн зээл олгогч Ц.С хариуцагч А.У нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 1 сар байх бөгөөд зээлдэгч А.У нь үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан байх тул Ц.Стай байгуулсан гэрээг үндэслэн М.А нь зээл, зээлийн хүүг буцаан нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 285.1-д зааснаар А.Уээс зээл, зээлийн хүү нийт 7660000 төгрөг гаргуулах тухай М.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б