Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/00999

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

   Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

           

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Д.Мөнхзул, шинжээч С.Цэвээнролом   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32020/02238 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид Нэхэмжлэгч Л.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон баримтуудыг ирүүлээгүй байх ба тэдгээрээс дурьдвал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ямар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа тухай баримт ирүүлээгүй байна гэж заасны дагуу холбогдох шүүхийн шийдвэрийг ноглох баримтаар гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02540 дугаартай шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч болох Лувсангэрэл овогтой Баярмаа /РД: Х072030167/ надаас 53,493,150 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу “Баянзүрх дүүргийн, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байр 202 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай” үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагааг оуулж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлтийг Н Ш Ш Г Г т гаргасан.

2020 оны 01 дүгээр сарын “Шинжээчийн дүгнэлт”-ээр миний хөрөнгийг үнэгүйдүүлэн 97.352.600 төгрөгөөр үнэлгээ тогтоогоод худалдан борлуулахаар болоод байна.

Миний үл хөдлөх хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байр бөгөөд зах зээлийн үнэ нь “Монголын худалдааны төв сайт” болох “Unegui.mn” дээрээс үзвэл 125,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдсэн боловч хэт бага үнэлсэнийг зөвшөөрөхгүй байгаа юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардаж авсан байдаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргаж байна.

“Баянзүрх дүүргийн, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байр 202 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг үнэгүйдүүлэн 97.352.600 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02540 дугаар захирамжаар Л.Б гаас 53,493,150 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Б гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээ тогтоож 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгт гардуулж өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02540 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу иргэн Л.Б гаас нийт 53,493,150 төгрөгийг Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөө төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үнэн зөв явагдаж, барьцаа хөрөнгийн үнэлгээг өгөөгүй учраас барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэхээр шийдвэрлэсэн. Үнэлгээгээр 97,352,600 төгрөг гарсан. Гэтэл төлбөр төлөгч нь уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02540 дүгээр захирамжаар Л.Б гаас  53,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 04045 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2019 оны 10 дугаар сраын 16-ны өдрийн 226/19280575 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 226/07 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар шинжээчээр үнэлгээ тогтоолгох саналыг гаргасан болох нь баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “Баян модот ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Баян модот” ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 97,352,600 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн. Unegui.mn сайтад 125,000,000-150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэж тайлбарласан.

 

Мөн, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлсэн гэж маргаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга нь “хэргийн материалтай танилцах” хүсэлтийг гаргаж, уг шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшилсон, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч шинээр томилогдож, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Л.Б г төлөөлөн оролцож байсан Б.Батчимэгийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 30 минутын хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон.

 

Гэтэл, Б.Батчимэг нь шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртгэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байхад Б.Батчимэг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний 9913-0692 дугаарын утсаар залгахад утсаа авахгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР