Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00859

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц, С нараас 204,669,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,134,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С, Б нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч К-ийн барьцаанд байгаа, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С-ийн өмчлөл, эзэмшлийн:

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 34-р байрны 1 тоот хаягт байрших 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000405 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум. 1-р баг, 34-р байрны 2 тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000458 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1-р баг, 2-р хэсэг, 14-р байрны дэргэд байрлах хаягт байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000205 дугаартай хувийн орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 2-р хэсэгт байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 000488592 дугаартай, 100501887 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- Баянгол дүүрэг, 20-р хороо, “Монроуд” ХХК-ийн урд талд байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 000304743 дугаартай, 8023/5196 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч К-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,617,637 /1,364,462+70,200+182,975/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 130,468 төгрөгийг буцааж, хариуцагч С, Б нараас 1,251,498 /1,181,298+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К-нд тус тус олгосугай.

                                                                                                                        

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА