Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00443

 

 

                                         “ **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00859 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1186 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 251,803,769 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийнгаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Энхтайван, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ХХК нь ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 251,803,769 төгрөг гаргуулахбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00859 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 зааснаар хариуцагч ****, **** нараас 204,669,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,134,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 зааснаар хариуцагч ****, **** нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн барьцаанд байгаа, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд САНБИ констракшн ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн:

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 34-р байрны 1 тоот хаягт байрших 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000405 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум. 1-р баг, 34-р байрны 2 тоот хаягт байрших 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000458 дугаартай орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үуд сум, 1-р баг, 2-р хэсэг, 14-р байрны дэргэд байрлах хаягт байрших 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714000205 дугаартай хувийн орон сууц,

- Дорноговь аймаг, Замын Үүд сум, 1-р баг, 2-р хэсэгт байрших 80 м.кв талбайтай, гэрчилгээний 000488592 дугаартай, 100501887 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Монроуд ХХК-ийн урд талд байрлах 4107 м.кв талбайтай гэрчилгээний 000304743 дугаартай, 8023/5196 тоот нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 зааснаар нэхэмжлэгч  **** **** ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,617,637 /1,364,462 + 70,200 + 182,975/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 130,468 төгрөгийг буцааж, хариуцагч ****, **** нараас 1,251,498 / 1,181,298 + 70,200 / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1186 дугаар магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00859 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-дтус тус зааснаар хариуцагч ****, **** нараас 248,201,388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,602,381 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын 1,251,498 гэснийг 1,469,157 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 392,377,47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 375,609 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон хуулийн эдгээр зүйл заалтуудын талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарлаж, хууль шүүхийн практикт хэрэглэгдэж ирсний дагуу Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлдэгчээс төлж байгаа төлбөрийг /гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш өр гэж тооцогдох/ буюу ...төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу “эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэсэн зохицуулалтаар тооцож, шүүх гэрээний хугацаа дууссанаас хойш зээлд төлүүлсэн дүнг нэхэмжлэлийн шаардлага дахь үндсэн зээлээс нь хасаж шийдвэрлэсэн ба мөн хуульд ... “нэмэгдүүлсэн хүү” гэж авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа /энэ нь гэрээний хугацааг хэлж буй бөгөөд гэрээний сар бүрийн төлбөрийн хуваарь биш/ төлөөгүй тохиолдолд үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр гэж ойлгомжтой тайлбарласны дагуу нэхэмжлэгчээс гэрээний хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарь зөрчсөн гэж нэмэгдүүлсэн хүү тооцоод, түүнийгээ зээлдэгчээр төлүүлсэн. Уг дунг тус тус түүний нэхэмжлэлийн үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь хуулийн дагуу байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруугаар тайлбарлан, хэрэгт авагдсан баримтыг илт зөрүүтэй буруу үнэлж дүгнэсэн нь, хэргийг буруу шийдвэрлэсэн болох нь хангалттай, бүрэн нотлогдоно. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд анх гаргахдаа, мөн шаардлагаа нэмэгдүүлэхдээ шүүхийн магадлалд дурдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү аль нь ч үнийн дүнгүүдээр илэрхий зөрүүтэй, тус бүртээ өөр өөр үнийн дүнгүүдээр шаардсан байгаа тул дээрх байдлаар давж заалдах шатны шүүхийн дүгнэсний дагуу нэхэмжлэгч шүүхэд ийм дүн бүхий шаардлага огт гаргаагүй байна, иймээс давж заалдах гомдлын үндэслэлээр шаардлагаа өөрчлөх боломжгүй болно, нэхэмжлэгч давж заалдах гомдлоороо, гомдлын 2 дахь үндэслэлээрээ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хуулийн дагуу бууруулж шийдвэрлэснийг өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрсөн байгааг илэрхийлсэн зэргээр тус тус хэргийн баримтаар ийнхүү нотлогдож, хариуцагч хэрэгт буй хариу тайлбартаа эдгээр нотолгоо баримтаа дурдаж шаардлагыг няцаасан байхад “Нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцооллыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч үндсэн зээлийн дүнгээ 203,039,278 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх 177,040,278 төгрөг гэж илт зөрүүтэйгээр ийнхүү үнийн дүнгийн хувьд дүгнэсэн байхаас гадна, давж заалдах гомдлоороо анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч 177,040,278 төгрөг гэсэн байгааг нь нэхэмжлэгчийн шаардлага мэтээр хуульд нийцүүлэх гэхдээ шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Зээлийн хүүгийн хувьд ч нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаас нь үнийн дүнгийн хувьд илт өөр байгаа ба дүнг 65,368,120 төгрөг гэсэн давж заалдах гомдлын үндэслэл дэх энэ үнийн дүнг нь шүүх мөн нэхэмжлэлийн шаардлага гэж мушгин гуйвуулж дүгнэн, улмаар үүнийг нь хангаж шийдвэрлэхдээ үүнээс гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй зээлийн хүү хэд болох, гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон төлөгдөөгүй зээлийн хүү хэд болох гэх зэргийг нотолгоогүй, үндэслэлгүйгээр, энэ талаар ямар нэг тайлбар дүгнэлт хийхгүйгээр шууд нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд бичсэн энэ дүнгээр нь хангаж шийдвэрлэж байгаа нь магадлалаар хэргийг буруу шийдвэрлэснийг нотлон тодорхойлж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлага дахь зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнгийн хувьд 1,521,960 төгрөг, 3,272,214 төгрөг гэсэн дүнгүүд байхад шүүх магадлалаараа гомдлыг хангаж шийдвэрлэхдээ 5,792,990 төгрөг гэсэн үнийн дүнгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад байхгүй, давж заалдах гомдолдоо бичсэн дүнг шүүх ямар нэг үндэслэл тайлбар, баримтгүй хангасан. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэсэн ба үүгээрээ гэрээний зарим зохицуулалтыг үндэслэн “гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний сар бүрийн төлөлт хийх тухай гэрээний төлбөрийн хуваарийг зөрчсөн нь нэмэгдүүлсэн тооцох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь илт хууль бус бөгөөд хуулийн зохицуулалтад нийцээгүй гэрээний зүйл заалтыг хуульд нийцүүлэн, хуулийг буруу үнэлж дүгнэн хэрэглэсэн.

4.1. Давж заалдах шатны шүүх “хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй” гэсэн байх ба ямар үндэслэлээр хангах боломжгүй талаар дүгнэлт хийгээгүй, ялангуяа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагаас хууль зөрчсөн гэж бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий зөв боловч харин нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг буюу шаардлагаас нь хасагдсан үнийн дүнд хамаарах тодорхой хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх нэхэмжлэгчийн өмнөөс өөрөө тооцож, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж шийдвэрлэсэн тэр дүн дээрээ үүнийгээ нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө тодорхойлж, үнийн дүн нэмж шийдвэрлэсэн нь хууль бус болох” тухайд гаргасан энэ гомдлын талаар ямар нэг дүгнэлт өгөхгүйгээр, дурдахгүй орхигдуулж шийдвэрлэснээрээ давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул магадлалыг хяналтын журмаар шийдвэрлэхдээ анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймээс эдгээр тус бүрээр нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн гэсэн шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэх ба давж заалдах гомдлын үндэслэлдээ нэхэмжлэгчийн дурдаж бичсэн энэ үнийн дүнгүүд нэхэмжлэлийн шаардлага биш тул давж заалдах гомдлоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжгүй, харин ч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь бууруулсан тэр хэсгээр уг үндсэн зээлийн дүнгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч буйгаа нотолж буй үйл баримт учир давж заалдах шатны шүүх эдгээр бүхнийг хуульд нийцүүлэх гэж, эсхүл илт үндэслэлгүй, нотолгоо баримтгүйгээр буруу үнэлж дүгнэсэн нь тухайн энэхүү хэрэгт нотлох баримт болж орсон, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардлага, нэмэгдүүлсэн шаардлага, тэдгээрт хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх энэ нотлох баримтуудаар нь болон давж заалдах журмаар гаргасан гомдол зэрэг баримтуудаар харьцуулан дүгнэснээр, мөн давах гомдолд нь хариуцагч талаас хариу тайлбар гаргаж няцаасан зэргээр хангалттай нотлогдож байгаа тул хуульд нийцээгүй шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн өөрчилж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн гаргасан магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна. 

6. Давж заалдах шатны шүүх “ **** **** ХХК-ийн нэхэмжлэл, давж заалдах гомдол зөрүүтэй байхад хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

6.1. Тодруулбал: “ **** ****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг зөрүүтэй бичсэн байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныгхэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нарын үүргийг зөв тодорхойлсон байна. 

8. Нэхэмжлэгч  **** **** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч нарын хэнээс нь ч нэхэх эрхтэй учир хоёуланг нь хариуцагчаар тодорхойлсон, ...зээлийн гэрээний дагуу төлөлт хийж байгаад, удалгүй график зөрчин үүргээ биелүүлэхгүй болсон ...зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн тооцоолол зөв, тийм учраас зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл 203,039,278 төгрөг, хүү 45,492,277 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,272,214 төгрөг, нийт 251,803,769 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “...төлөлт хийсэн үнийн дүн дээр маргахгүй, гагцхүү зээлийн тооцоололд маргаантай, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлөлт, зээлийн гэрээний дагуу график зөрчсөн гэж авсан нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасч тооцох ёстой, тиймээс үндсэн зээлийн үлдэгдлийг 174,824,980 төгрөг гэж үзэж, үүнээс хүү тооцож төлөхийг зөвшөөрнө, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй...”, хариуцагч **** “...зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас өөр үйлдэл хийгээгүй, төлөлт хийж байгаагүй, тийм учраас хариуцагч биш, зээлийг төлөхгүй...”  гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Хариуцагч ****, ****, Санби констракшн ХХК нар2017.06.07-ны өдөр 3016-2017/68дугаартай зээл3016-2017/68-1,3016-2017/68-2,3016-2017/68-3 дугаартайүл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг “ **** ****ХХК-тай байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 300,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, эргэн төлөх хуваарийг баталсан нь тогтоогдсон байна. 

12. Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

13. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

13.1. Зээлийн гэрээний 3.1.2-т зээл авах хэлбэр: “бэлэн бусаар”, мөн гэрээний 3.1.9-д зээлийн дансны дугаар: “3016004487” гэж тохиролцсон байна.  

13.2. Зээлийн гэрээний дагуу хариуцагч ****т 2017.06.07-ны өдөр 54,000,000 төгрөгийг, 2017.06.13-ны өдөр 246,000,000 төгрөгийг, нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 7.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. 

14. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг заасан.  

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019.06.07-ны өдөр дууссан хэдий ч хариуцагч ****, **** нар зээлийн гэрээнүүдийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.2.3-т зээлийг гэрээний хавсралт 1- тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуудах үүргээ зөрчсөн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

15. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Иргэний хуулийн  153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 451 дүгээр зүйлийн451.1,452 дугаар зүйлийн452.1453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7, барьцааны гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

16. “ **** ****” ХХК шүүхэд “...эцсийн байдлаар тооцволзээлийн үлдэгдэл 203.039.278 төгрөг, үндсэн хүү 45.492.277 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.272.214 төгрөг, нийт 251.803.769 төгрөг болж байна...” гэсэн нэхэмжлэл гаргасан атлаа давж заалдах гомдолдоо “...зээлийн үлдэгдэл 177,040,278 төгрөг, үндсэн хүү 65,368,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,792,990 төгрөг, нийт 248,201,388 төгрөг болж байна. ...шийдвэрт 248,201,388 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэж бичсэн байна.   

17. Давж заалдах шатны шүүх дээрх “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан  зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг зөрүүнд дүгнэлт хийлгүй “...зээл 177.040.278 төгрөг, зээлийн хүү 65.368.120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.792.990 төгрөг, нийт 248.201.388 төгрөгийг шаардсан нь хуульд нийцсэн...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

18. Анхан шатны шүүх хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2019.06.25-ны өдрөөс 2019.10.31-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн төлөлтөөр 22,877,827 төгрөг төлснийг “ **** ****” ХХК хүүнд, мөн график зөрчсөн гэж нэмэгдүүлсэн хүүнд суутган авсан, төлөлт хийхээс өмнө гэрээний үндсэн үүрэг биелэгдээгүй байсан тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан дараалал хамаарахгүй талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

19. Хариуцагч нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 204,669,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,134,082 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал зээлийн тооцооллыг буруу хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-дзаасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

20. Хариуцагч **** зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул “ **** ****” ХХК Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар үүргийг хариуцагч нараас бүхэлд нь шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

21. Анхан шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

22. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн гомдлыг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1186 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн гомдлыг хангасугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,609төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД