Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1172

 

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01172

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Ж Э Б К ББСБ ХХК  /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Б /РД:00000/-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 179,614,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, П.Эрхэмбаяр, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, П.Эрхэмбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бнь Ж Э Б К ББСБ ХХК-д хандаж нийт 3 удаагийн зээл авсан. Зээлийг зээлдэгчийн хүсэлт, холбогдох нотлох баримтууд болон барьцаа хөрөнгөнд үндэслэж олгосон. 2017 оны 12 сарын 07-ний өдрийн ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 3,8 хүүтэй 3 сарын хугацаатай олгосон. Мөн өдөр ЗГ0303170155 дугаартай, зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон. Хэрэгт шинээр өгсөн баримтад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 60,000,000 төгрөгийн зээлийг олгож өгнө үү гэх зээлдэгч Б.Б-ийн бичсэн хүсэлт, зээл хүсэгчийн анкет авагдсан. 2017 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон. Дээрх зээлийн гэрээ тус бүрд барьцааны гэрээ байгуулагдсан. Талууд хооронд зээлийн гэрээ Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу байгуулагдаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д заасан хуулийн шаардлагыг хангасан бичгэн хэлбэрийн гэрээнүүд байна. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд хүчин төгөлдөр зээл, зээлийн барьцааны гэрээнүүдийг талуудын хүсэл зоригт үндэслэж байгуулсан. 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170154, ЗГ0303170155, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаартай, зээлийн гэрээний дагуу тус бүр 30,000,000 төгрөгийг олгохдоо, хариуцагч Б.Б-ийн Хаан банк ХХК-ийн тоот дансанд 29,860,000 төгрөгийг 2 удаа шилжүүлж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу 30,000,000 төгрөгийг бэлнээр олгосон. Үүнтэй холбоотой банкны дансны баримт болон Ж Э Б К ББСБ ХХК-ийн кассын зарлагын ордерт хүлээж авсан Б.Бгэж гарын үсгээ зурж, хүлээж авсан баримт хэрэгт авагдсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 03 дугаар сард үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг тус тус үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2017 оны 12 сарын 07-ний өдрийн ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээнд 58,158,700 төгрөг, мөн өдрийн ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээнд 60,735,700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээнд гэрээнд 60,720,000 төгрөг, нийт 179,614,400 төгрөгийг хариуцагч Б.Буулган-Эрдэнээс нэхэмжилж гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж Э Б К ББСБ ХХК-иас бэлнээр мөнгө хүлээн авч байгаагүй. 2 удаа зээл авч, нийт 58,680,000 төгрөг миний дансанд орсон. Үүнээс 6 удаагийн төлөлтөөр 20,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 38,680,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд барьцааны гэрээнд авагдсан эд хөрөнгөнүүд нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай эхнэр Ц.У-н эд хөрөнгүүд юм гэжээ. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 179,614,400 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 12 сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 29,840,000 төгрөгийг дансаар, 2017 оны 12 сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 29,840,000 төгрөгийг дансаар авсан. 2017 оны 12 сарын 07-ны өдөр өөр ээлийн гэрээ байгуулж, бэлээр 30,000,000 төгрөгийг аваагүй. Зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 38,680,000 төгрөгийг төлнө. Барьцаа хөрөнгийн хувьд миний нэр дээр бүртгэлтэй боловч манай эхнэрийн хөрөнгө гэх тайлбарыг гарган маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК, хариуцагч Б.Бнар дараах гэрээг бичгээр байгуулжээ. Үүнд:

- 2017 оны 12 сарын 07-ны өдөр ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, ЗБ0303170154 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж;

- 2017 оны 12 сарын 07-ны өдөр ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, ЗБ0303170155 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж;

- 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, ЗБ0303170181 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Б-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй газрын барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /хх-ийн 11-29 дүгээр тал/ 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хариуцагч Б.Б-ээснэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д 60,000,000 төгрөгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835, Ү-2204084834 дугаартай, тус бүр нь 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээл авахаар гаргасан хүсэлт, Иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл /хх-ийн 115-118, 120 дугаар тал/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, Б.Бгарын үсэг зарсан Кассын зарлагын ордер /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг баримтаар хариуцагч Б.Б-днэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээний дагуу нийт 60,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байна. 

Талуудын байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байхын зэрэгцээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээнд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.  

Зээлийн гэрээний 3.1.7-д зээл олгосны шимтгэл 150,000 төгрөг, 3.1.8-д өргөдлийн хураамж 10,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна. Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 29,840,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 29,840,000 төгрөгийг дансаар тус тус хүлээн авсан, зээлийн шимтгэл хураамж тусдаа төлөөгүй тухайд маргаагүй.

 Гэрээний дагуу нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дансаар 29,840,000 төгрөг, бэлнээр 30,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 29,840,000 төгрөгийг дансаар хариуцагчид шилжүүлснээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид гэрээний дагуу шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. 

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.  

Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч зээл 30,000,000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч өөрийн Хаан банкин дахь данснаас зээлийн төлбөрт 2018.03.22-ны өдөр 4,500,000 төгрөг, 2018.04.20-ны өдөр 4,500,000 төгрөг, 2018.05.14-ний өдөр 4,500,000 төгрөг /хх-ийн 79-81 дүгээр тал/, эхнэр Ц.Уртнасангийн Хаан банкин дахь данснаас зээлийн төлбөрт 2018.01.24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018.02.13-ны өдөр 500,000 төгрөг, 2018.02.28-ны өдөр 4,000,000 төгрөг /хх-ийн 98-99 дүгээр тал/ нийт 20,000,000 шилжүүлсэн байна.

 

Зээлийн ЗГ0303170154 дугаартай гэрээний дагуу хариуцагч зээлийн хүү 5,722,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,816,400 төгрөг төлсөн байх тул зээл 30,000,000 төгрөг, хүү 24,601,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,556,800 төгрөг нийт 58,158,700 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.  

Зээлийн ЗГ0303170181 дугаартай гэрээний дагуу зээлийн хүү 5,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 400,000 төгрөг төлсөн байх тул зээл 30,000,000 төгрөг, хүү 25,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,120,000 төгрөг нийт 60,720,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 Харин зээлийн ЗГ0303170155 дугаартай гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр хүлээж авсан 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг зээл авсан өдөр төлж, зээлийн хүүнд 4,961,500 төгрөг төлсөн байх тул хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгөөс үлдэх 1,500,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч, зээл 19,500,000 төгрөг, зээлийн хүү 12,673,633 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,534,726 төгрөг нийт 34,708,359 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 Иймд хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 153,587,059 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,027,341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах эрхтэй.  

Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тул 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээ, ЗБ0303170154 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу хариуцагч 58,158,700 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс, 2017 оны 12 сарын 07-ны өдрийн ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээ, ЗБ0303170155 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу хариуцагч 34,708,359 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ0303170181 дугаартай зээлийн гэрээ, ЗБ0303170181 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу хариуцагч 60,720,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Б.Б-ээс153,587,059 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,027,341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Б.Бнь нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д 58,158,700 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 34,708,359 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 60,720,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,284,173 төгрөгөөс 1,126,222 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-ээс925,885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР