Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/00774

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/00774

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: МЕП нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.О- д холбогдох,

 

Гэм хорын хохирол 644 955 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, М.Д, иргэдийн төлөөлөгч З.Э-н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Р.О нь газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 4 өрөө орон сууцыг нийт 644 955 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ. Дээрх гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж. НПГ-с 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Ог нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Р.Од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагчийн тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжпэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэжээ. Шүүхээс Р.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч Р.О-гийн гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй бөгөөд энэхүү гэм хор учруулсны хариуцлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын байгууллага нэхэмжлэх нь хууль ёсны бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улс нэгдэн орсон Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн шаардлагад нийцэж байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ”. Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураах”-аар тус тус зохицуулжээ. Иймд Р.Ог үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирол болох 644 955 000 төгрөгийг Р.Огоос гаргуулж, улсын орлого болгуулахаар нэхэмжпэл гаргаж байна.

 

 Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэглсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд МЕП итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бээс иргэн Р.Огоос төрд учруулсан гэм хорын хохирол гэж 644 955 000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын тодорхой заалтууд болон хүний эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр илэрхийлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ярьж байгаа төр болон нийтэд гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Төр болон нийтэд гэх ойлголт нь 2 өөр асуудал. Энэ хоёрыг ялгаж зааглах ёстой.  Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй гэж үзэж байна. Учир нь амаар тайлбарлаад байгаа боловч бичгээр өөрчилж өгөөгүй. Өмнөх нэхэмжлэлийн шаардлага зөвхөн төрд учирсан гэж явж байсан. Үүнийг хэрэв өөрчилж байгаа бол төрд гэх ойлголтоо нийтэд болгож энэ асуудлаа бичгээр гаргаж өгөх ёстой. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Р.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллаж яллах дүгнэлт үйлдэж шүүхээр түүний гэм бурууг хэлэлцсэн боловч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Тухайн тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчинтэй. Тухайн үед эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг тухайн эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9.1.1  дэх хэсэгт нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалт байгаа. Нэгэнт шүүхээр шийдвэрлэгдээд дууссан асуудал дээр бусдад ямар нэг байдлаар төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа хууль зүйн үндэслэлүүд гэж яриад байгаад Авлигалын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1.8 дахь хэсэг, Авлигалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэг, эдгээр хуулийн зүйл заалтуудыг нэхэмжлэгч нь хууль зүйн үндэслэл болгож ярьдаг. 2003 онд гарсан Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид Монгол улс 2005 онд нэгдэн орсон. Нэгдэн орсныхоо дараа тухайн конвенцийн агуулгын хүрээнд конвенцид заасан эрх үүргийхээ хүрээнд өөрчлөлтүүд оруулж өөрийнхөө дотоодын хууль тогтоомжид агуулгийг тусгаж ял болон албадлагын арга хэмжээг оруулсан байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд авлигалын тухай гэмт хэргүүдийг бүхэлд нь оруулж өгсөн. Авлигалын тухай хуулийн заалтууд нь ерөнхий заалтууд Эрүүгийн хуульд заасан заалтууд бол нарийвчилсэн заалтууд, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй тохиолдолд Авлигалын тухай хуульд заасан төрийн албан хаагчийн цалин бууруулах, ажлаас нь халах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн байдаг. Р.Огийн хэргийн тухайд энэ хэргийг нэгэнт шийдвэрлээд дууссан гэж үзэж байгаа учир тухайн үндэслэлээр Р.Отой холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэг, прокурор төр нийтийн ашиг сонирхолд гэм хор учирсан гэж нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг зайлшгүй харах шаардлагтай. 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх энэ ажиллагаанд хэрхэн яаж оролцох талаар зохицуулсан байдаг. Мөн прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцгой субъект гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан. Уг зүйл заалтыг харахаар төрийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байгаа бол төрийн байгууллагын хүсэлтээр гэтэл нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллагын хүсэлтээр авлигатай тэмцэх газрын хүсэлтээр орж ирсэн гэж тайлбарлаж байна. Өнөөдөр төрд хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол авлигатай тэмцэх газарт хохирол учраагүй. Төрийн ямар институдэд хохирол учирсан гэдгийг нэхэмжлэгийн зүгээс үндэслэлтэй тайлбарлаж чададгүй. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлээд байгаа юм уу өөрчлөөд байгаа юм уу? нийтийн ашиг сонирхол гэх асуудлыг яриад байна. Прокурорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт шинэчлэсэн найруулгын 20 дугаар зүйлд төр нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл өнөөдөр төрд учирсан хохирол төрийн байгууллагын хүсэлт энэ хэрэгээс харагдагхгүй байна. Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т нийтийн ашиг сонирхолыг зохицуулчихсан. Шаардлагын үндэслэл болгоод байгаа зүйл Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхолд гэм хор учирсан талаар зохицуулалт байдаг. УЕП-Н зүгээс энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэх талаар тодруулах хэрэгтэй. Р.Огийн хувьд эрүүгийн хэрэгт бусдад төлөх хохиролгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байхад бусдад төлөх хохирол төлбөртэй гэсэн гэм хорын нэхэмжлэл гаргаад байгаа нь нэгэнт тогтоогдсон хүчин төгөлдөо болсон тогтоолын эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа зүйл харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэг, 66.1.6 дахь хэсэгт зассан нөхцөлүүд аль аль нь энэ хэрэгт тогтоогдож байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий прокурорын газар нь хариуцагч Р.Од холбогдуулан 644 955 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.

 

2.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ

 

              ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                  Д.ЯНЖИНДУЛАМ