Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/00775

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/00775

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.У-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 54 855 356 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Э.Ш, хариуцагч Н.У, түүний өмгөөлөгч Г.Н, иргэдийн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Н.Уын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Д.Д миний бие 2008 оноос 2012 онд . даргын албыг хашиж байсан бөгөөд энэ хугацаанд миний шадар туслахаар Н.У ажиллаж байсан. 2011 оны 10 дугаар сард намайг хөдөө орон нутагт томилолтоор ажиллаад ирэхэд ажлын өрөөнд буюу даргын албан өрөөний сэйфэнд байсан ном хэвлүүлэх зардал болох 27 000 ам.доллар алга болсон. Энэ талаар шадар туслах Н.Уаас тодруулж асуухад даргаа надад мөнгөний хэрэгцээ гараад авчихсан, удахгүй буцаагаад төлнө гэж хэлсэн бөгөөд 2011 оны 10 сарын 24-ний өдөр энэ тухай баталгаа гаргаж өгсөн. Н.У нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш үлдэгдэл мөнгийг төлөхгүй байсан учир миний бие 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Тус цагдаагийн хэлтэст гаргасан гомдол шалгагдаж байх үед буюу 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Н.У нь надтай уулзаж тооцоо нийлж төлөх ёстой 23 000 ам.долларыг 2016 оны 12 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар болж дахин баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш Н.У нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөг буюу 2459 ам.долларыг төлсөн. Улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 754 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор 2011 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....даргаар ажиллаж байсан Д.Дийн ажлын өрөөний сэйфнээс 27,000 ам.доллар буюу 34 928 820 төгрөг алдагдсан гэх хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнээд эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн болно. Н.У нь төлөх ёстой үлдэгдэл 20541 ам.долларыг төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” тул Н.Уаас Д.Д надад учруулсан хохирол болох 20541 ам.доллар буюу 54 855 356,73 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ Б.Б, Б.Б нар удаа дараа дугтуйтай мөнгө явуулж байсан гэжээ. Б.Б, Б.Б нарыг миний бие таних боловч тэдэнд дугтуйтай мөнгө өгч байгаагүй. Н.У нь ор үндэслэлгүй худал зүйлийг бичсэн байна. Тухайн үед 27 000 ам.доллар өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч нийт 3 удаа баталгаа гаргаж өгсөн байж өнөөдөр ийм сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч Н.Уын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн П-н газар нь хариуцагч Б.Э, холбогдуулан гэм хорын хохирол 7 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар “...Прокурорын тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл прокурорын тогтоол 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, шүүхийн шийтгэх тогтоол 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Иймд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй” гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийг тус тус заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж прокурор төрийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж гаргасан нэхэмжлэлийг ойлгох тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... би тухайн үед Х.Б гэх хүний гуйлтаар явсан, хууль бус ан агнаж байгааг мэдээгүй. Мөрдөн байцаах шатанд мөрдөн байцаагч намайг дуудаж чи хэрвээ хэргээ хүлээвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож, ямар нэгэн төлбөр хариуцахгүйгээр энэ хэргээс гарна гэсэн тул би зөвшөөрсөн тайлбар бичиж өгсөн. Иймд гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Б.Э мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан заалтад хамаарагдсан гэх үндэслэл зааж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх тогтоол болон хэрэгт авагдсан бусад баримтаар хариуцагч Б.Эрхэмбаяр нь бусадтай бүлэглэн ... нутаг дэвсгэрт  болоноор Хариуцагч Ч.Г нь 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн цогцолбор газрын хамгаалалтын бүсэд буга агнаж, байгаль орчинд 7 050 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагчаас гэм хорын хохиролд 7 050 000 төгрөг гаргуулан улсын төсөв оруулах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-с гэм хорын хохиролд 7 050 000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 127 750 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ

 

              ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХБАЯР

 

                                                               Д.МӨНХЦЭЦЭГ