Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 101/2020/00201/И |
Дугаар | 001/ХТ2022/00726 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2022/00726
“ **** **** **** **** ****
**** ****” ТББ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01890 дүгээр шийдвэр,
НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1482 дугаар магадлалтай,
“ **** **** **** **** **** **** ****” ТББ-ийн
нэхэмжлэлтэй,
“ ****” ХХК, **** нарт холбогдох
120,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дагвасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** **** **** **** **** **** ****” ТББ нь “ ****” ХХК, **** нартхолбогдуулан 120,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01890 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч “ ****” ХХК, **** нараас 4,509,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** **** **** **** **** **** ****” ТББ-д олгож, нэхэмжлэлээс 115,990,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ ****” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг “ ****” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг “ **** **** **** **** **** **** ****” ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ****” ХХК, **** нараас нараас 87,102 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ **** **** **** **** **** **** ****” ТББ-д олгож, сөрөг нэхэмжлэлд “ ****” ХХК-ийг төлөөлж Б.Энхзаяагаас төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч “ ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1482 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01890 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 737,902.50 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг буруу тайлбарлаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болох, шинэ өмчлөгчид шилжих талаарх Иргэний хуулийн зохих зүйл заалтуудыг үл хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, амралт сувиллын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, энэ талаар талууд маргаангүй гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй байна. ...уг тохиролцоо нь зээлийн, худалдах-худалдан авах, хамтран ажиллах зэрэг холимог гэрээний шинжтэй байж болохоор байна. Гэтэл шүүх худалдах-худалдаж авах, хамтран ажиллах гэрээний эрх зүйн үндэслэл, талууд гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан эсэхийг тодруулалгүй зөвхөн зээлийн үүргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шүүхэд хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч “зөвхөн зээлийн гэрээ”-ний үүргийг хариуцагчаас шаардсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцлах эсэх асуудлыг хөндөөгүй. Тийм болохоор шүүх өөрийн санаачилгаар эдгээр асуудлыг сөхөж шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй байтал давж заалдах шатны шүүх энэ асуудлыг хөнд гэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн, анхан шатны шүүхэд хөндлөнгөөс нөлөөлсөн шинжтэй болж байна. Талууд гэрээнээсээ татгалзах, цуцлах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах асуудал нь шүүхийн биш гэрээний талууд өөрсдөө бие даан шийдвэрлэх боломжтой асуудал байтал давж заалдах шатны шүүх заавал шүүхийг хөндлөнгөөс оролцуулах шинжтэй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх ямар тохиолдолд нэг өмчлөгчөөс нөгөөд шилжих ёстойг Иргэний хуульд тодорхой, ямар ч эргэлзээгүй заагаад өгчихсөн. Гэтэл өмчлөх эрхээ шилжүүлээгүй хэр нь түүний үнийг зээлийн гэрээний нэг хэсэг гэж нэхэмжилж байгаа үйлдлийг хуульд нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх “ ****” ХХК, **** нараас 4,509,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** **** **** **** **** **** ****” ТББ-д олгож, нэхэмжлэлээс 115,990,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ ****” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг “ ****” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг “ **** **** **** **** **** **** ****” ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталжшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д зааснаар анхан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй.
8. Давж заалдах шатны шүүхээс өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйболгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Тодруулбал:
9. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний агуулгыг зөв тодорхойлоогүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Учир нь хэрэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас **** хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байр бий болгох зорилгоор 2017.09.06-ны өдөр “ **** **** **** **** **** **** ****” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, 200,000,000 төгрөг зээлдүүлсэн, “ **** **** **** **** **** **** ****” ТББ нь 2018.03.16-ны өдөр хариуцагч “ ****” ХХК-тай дээрх зээлийн мөнгөн хөрөнгийн үндсэн дээр **** аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газрыг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, **** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,“ **** **** **** **** **** **** ****” ТББ, **** ХХК-тай 2018.03.16-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр **** аймгийн Дашбалбар сумын Чух нуурын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байна.
9.1. “ **** **** **** **** **** **** ****” ТББнь дээрх гэрээнүүдэд үндэслэн амралт сувиллын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 80,000,000 төгрөгөөр худалдахаас гадна, 53,300,000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцож нийт 133,300,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний 4.2-т заасны дагуу 80,000,000 төгрөгийг суутган авч, 53,300,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, амралт сувиллын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, энэ талаар маргаангүй гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
10. Давж заалдах шатны шүүхээс гэрээний талуудын харилцан эзэмшил, ашиглалтдаа шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, амралт сувиллын газар нь амралт сувиллын газрыг хамтран ажиллуулж ашиг орлого олох тэдний тохиролцоотой ****той байх бөгөөд уг тохиролцоо нь зээл, худалдах-худалдан авах, хамтран ажиллах зэрэг холимог гэрээний шинжтэй, эдгээр гэрээний эрх зүйн үндэслэл, талууд гэрээнээс татгалзсан, гэрээ цуцлагдсан эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй, зөвхөн зээлийн үүргийн хүрээнд дүгнэлт хийсэн талаар дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
11. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбарын үндэслэл, түүний агуулгыг зөв тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, зарим үйл баримтын талаар зохигчийг шүүхээс мэтгэлцүүлээгүйн улмаас хуулийг оновчтой хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийг биелүүлсэн эсхүл гэрээний харилцааг үндэслэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй эсэхийг тодруулах нь зүйтэй.
12. Хариуцагч “ ****” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг “ **** **** **** **** **** **** ****” ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан зохицуулалтад хамаарахгүй, нэхэмжлэлээ татан авах ажиллагааг хуулиар зохицуулаагүйг анхан шатны шүүх анхаарвал зохино.
13. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1482 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,102 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ