Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/00678

 

 

 

 

    2020        02          18                                      101/ШШ2020/00678             

       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Л

Хариуцагч М.Э.В ХХК

15,035,100 төгрөг гаргуулах үндсэн, 8,688,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.                       

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л би Л энд вүүд ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй 2018.06.28-нд 2 өрөө байрыг компанийн 3 жилийн хугацаатай 8 хувь лизингээр 37 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн билээ. Л энд вүүд ХХК нь гэрээнд хүлээсэн үүргээрээ хугацаандаа барилга барьж дуусаагүй ба гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзаж компанийн 8 хувь хүүгээ банкны 8 хувь хүү болгож ир гэсэн өөрчлөлтөөр маргаан үүссэн болно. Би удаа дараа банкны 8 хувь хүү  хөөцөлдөж, Улаанбаатар, *******,******* байрны талбайн хэмжээ, 53,61 м.кв, 1 м.кв-ын үнэ 1,500,000 төгрөг, 53,61 м.кв нь 80,415,000 төгрөг, 1 жилийн 8 хувийн хүүтэйгээр 86,848,000 төгрөг гэж тохиролцсон. 2018.07.28-ны өдрөөс 2021.06.28-ны хооронд жилийн 8 хувийн хүүтэй, сар бүрийн 28-нд 1,510,538 төгрөгөөр тохирсон билээ. Эхний 2 сарыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаад сар бүр 1,500,000 төгрөг төлж байсан ба нэг өдөр дуудахаар нь ирсэн чинь ******* ******* нарын хоорондын маргаанаас болж, төлөлтөө зогсоо гэж хэлсэн, тасалдсан. Л энд вүүд ХХК нь гэрээг цуцалж манай дансанд 33,300,000 төгрөг хийсэн байдаг. Мөн гэрээний 6.4-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй учраас нөгөө талдаа төлөх төлбөр гэрээний дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн тул 8,688,100 төгрөг, нийт 15,035,100 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Лгийн нэхэмжлэлтэй “Л энд вүүд” ХХК-д холбогдох иргэний хэрэгт ******* миний бие “Л энд вүүд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, дараах тайлбарыг гаргаж байна. Тус шүүхэд гаргасан “Финикс конкрит” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Л нь “Л энд вүүд” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 77/11D тоот “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр талууд тохиролцож гэрээний урьдчилгаанд Lexus 470 маркийн машиныг 32,500,000 төгрөгт тооцуулан “Л энд вүүд” ХХК-д өгч байсан. Бэлнээр 37,000,000 төгрөг өгсөн зүйл байхгүй. Хавтас хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн "Бэлэн мөнгөний орлогын баримт” дээр 37,000,000 төгрөг хэмээн баримт бичиж М.Лд бичиж өгсөн явдал нь нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахын тулд “Бэлэн мөнгөний орлогын баримт” болон тус хүсэлтийг гуйж байгаад бичүүлж авсан байдаг. Байрны урьдчилгаанд 32,500,000 төгрөгт тооцуулан Lexus 470 машиныг өгсөн бөгөөд 37,000,000 төгрөгийг бэлнээр өгөөгүй. Нэхэмжлэлдээ 7ширхэг обой, цавуу 347,000 төгрөг болсон гэж байна. Тус обой Золон цавууны мөнгийг нэхэмжлэх эрхгүй, учир нь 77/11D тоот гэрээний 3 дугаар зүйлд гүйцэттэгчийн эрх үүрэгт обой, цавууны мөнгийг гүйцэтгэгч тал төлнө гэж заагаагүй. Мөн 300,000 хэмээн ямар ч тайлбаргүй, үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлдээ “Улаанбаатар хотоос Эрдэнэтлүү, Эрдэнэтээс Улаанбаатар хотлуу явсан унаа, хоолны зардал 1,000,000 төгрөг түүний алданги 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн байна. Энэ нь хариуцагчаас хувийн зардалтай юлбоотой мөнгийг нэхэмжлэх эрхгүй бөгөөд 1,000,000 төгрөгөөр хоол идсэн, унааны мөнгөнд зарцуулан талаархи баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, хариуцагчтай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д орон сууцны нийт үнэ 86,881,003 төгрөг ба гэрээний 6.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний үнийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан учраас нэхэмжлэгч сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээг цуцалсан. Иймд гэрээний 6.1-д заасны дагуу 86,881,003 төгрөгийн 10 хувьтай тэнцэх торгууль 8,688,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л, хариуцагч Л энд вүүд ХХК-д холбогдуулан 15,035,100 төгрөг гаргуулах үндсэн, 8,688,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ.

Зохигчийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Баянзүрх дүүрэгт баригдаж буй 77 айлын орон сууцны барилгыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан  барьж дуусган тус барилгын 53.61 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үнэ 86,881,003 төгрөг хариуцагчид төлөх, ингэхдээ хэсэгчлэн төлөхөөр гэрээний 1.1, 2.1, 2.2-т зааснаар харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худадах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тухай шаардлагаа нэхэмжлэгч, нэхэмжлэгч орон сууцны мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тухай сөрөг шаардлагаа хариуцагч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар баримтаар шүүхэд нотлоогүй учир зохигчийн хооронд байгуулсан гэрээний 6.4-т заасныг үндэслэн хариуцагчаас нэхэмжилсэн 8,688,100 төгрөгийн үндсэн, мөн гэрээний 6.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 8,688,100 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үнэлэхэд зохигчийн хэн аль нь гэрээнээс татгалзан гэрээг дуусгавар болгосон үйл баримтын талаар маргаагүй ба гагцхүү татгалзлын үр дагаврыг харилцан нэхэмжилжээ. Талууд гэрээний харилцаагаа нэгэнт дуусгавар болгож, орон сууц худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс хариуцагч 33,300,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. Нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт 86,881,003 төгрөг төлөхөөс 32,500,000 төгрөгт тооцон LEXUS GX470 маркийн суудлын автомашин, 3,700,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 2015.1-д зааснаар талууд гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг хариуцагчид буцаан өгсөн талаар зохигч маргахгүй, хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан үлдэх төлбөр, нэхэмжлэгчээс гарсан зардлын талаар маргаж байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авах, засварлахтай холбоотой зардлын үндэслэлээ шүүхэд бодитой бөгөөд үндэслэл бүхий байдлаар тайлбарлаж чадаагүй, шүүхэд гаргасан баримтууд нь тайлбартай нь зөрүүтэй тул зардал 2,647,000 төгрөгийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн 37,000,000 төгрөгөөс хариуцагч 3,700,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ шардлагыг хангаж, хариуцагчаас 3,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Энэ үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

              ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Л энд вүүд ХХК-иас 3,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 11,335,100 төгрөгийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 270,460 төгрөг, хариуцагчийн төлсөн 153,960 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Л энд вүүд ХХК-иас 74,150 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Лд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЭНЭБИШ