Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/01271

 

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/01271

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаар шүүхийн шийдвэрээр Н ХХК-иас 722 842 274 төгрөг, Н ХХК-иас 149 851 863 төгрөг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Н газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 140/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Ц.Э миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1...... дугаар хураах тогтоолоор битүүмжлэх тогтоолд тусгагдаагүй буюу битүүмжлээгүй хөрөнгө болох миний өмчлөлийн эрхийн упсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 306 м.кв газрыг дээрх үл хөдлөх эд эрөнгийн хамт хураах ажиллагаа хийж хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэгч үзлэг хийж, нэвтрэн орж битүүмжлэх ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7, 41 дүгээр зүйлийн 41 1-д заасныг зөрчсөн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Ц.Э миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, ....756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-......дугаарт бүртгэлтэй 306 м.кв газрыг хууль бусаар битүүмжлэн, хураан авч, шинжээч томилон үнэлгээ хийсэн байна. Миний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай дээрх барилгыг газрын хамт 735 564 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ..... дугаар мэдэгдэлийг хүлээн авч мэдлээ. Миний бие уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, адил төстэй барилга, үл хөдлөх эд хөрөнгө, газартай адилтгаж жишиж, харьцуулж үзээгүй үндэслэлгүйгээр үнэлгээ тогтоон хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсний дараа улсын бүртгэлийн байгууллагад өмнө дагаж мөрдөгдөж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжилсэнээс хойш 3 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой байсан боловч энэ талаар бүртгүүлээгүй байдаг. Битүүмжилсэнээс хойш 1 сарын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст  албан бичиг хүргүүлсэн байдаг. Иймд хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн. Үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, мөн хуулийн 55.7, 122.3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу хуульд заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Ц.Э миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 306 м.кв газрыг битүүмжилсэн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 140/01 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар хураасан тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар гуйлийн 122.1-т заасны дагуу битүүмжилэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, мөн дээрх  үл  хөдлөх хөрөнгийг 735 564 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дугаар шийдвэрээр Н ХХК-иас 149 851 863 төгрөг, Н ХХК-иас 722 842 274 төгрөг тус тус гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-6 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголийн 22/1 тоот хаягт байрлах 756 м.кв талбайтай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн Г-00417185 дугаар бүртгэлтэй 306 талбайтай газрын хамт 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 140/01 дугаар тогтоолоор битүүмжпэн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.М, Б.Хнарыг оролцуулан 15290889/07 дугаар тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлийг 2019 оны 4/21817 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Н ХХК үнийн санал ирүүлсэн ба Н ХХК-д үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2019 оны 4/22323 дугаар албан бичгээр дахин мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй бөгөөд Н ХХК үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 331 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 756 м.кв талбайтай үл хөдлөх, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэлтэй 306 талбайтай газрын хамт 735 564 000 төгрөгөөр үнэлэгдснийг Н ХХК, Н ХХК-ийн өмчлөгч Ц.Ц.Э төлбөр авагч Г ХХК нарт 2019 оны 4/24476 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/25625 дугаар мэдэгдэл, 2019 оны 12/46 дугаар тогтоолыг талууд болон өмчлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Ц.Эгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/Ш32019/13665 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураане авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасны дагуу хураах ажиллагаанд хөдлөнгийн гэрчээр Ж.М, Б.Хнарыг байлцуулан хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүсэн тохиолдолд гэж заасан байдаг тул нэхмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Ц.Э нь хариуцагч Н газартт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөржээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэлтэй 306 м.кв талбайтай газрын өмчлөгч нь Ц.Ц.Э байх бөгөөд ГХХК, Н ХХК, Н ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч Н ХХК, Н ХХК нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Г ХХК нь шүүхэд хандаж, улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар  шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дүгээр шийдвэрээр хариуцагч Н ХХК-иас 722 842 274 төгрөг, Н ХХК-иас 149 851 863 төгрөг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1373 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н газарт уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөер шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 140/01 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Ц.Ц.Эгийн өмчлөлийн .....756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэлтэй 306 м.кв талбайтай газрын хамт хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 331 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Б” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаар бүртгэлтэй 306 м.кв талбайтай газрын хамт зах зээлийн үнэ цэнийг 735 564 000 төгрөг тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, адил төстэй барилга, үл хөдлөх эд хөрөнгө, газартай адилтгаж жишиж, харьцуулж үзээгүй үндэслэлгүйгээр үнэлгээ тогтоон хөрөнгийг үнэгүйдүүлж байна” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.  

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н газартт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ