Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00670

 

 

                                        “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1295 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох

158,629,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын өмгөөлөгч Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдуулан гэм хорын хохиролд 158,629,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос 29,401,620 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ээс 9,800,540 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас 9,800,540 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 109,626,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос 304,958 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ээс 171,758 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас 171,758 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1295 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “29,401,620 төгрөгийг” гэсний дараа “нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,227,980 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “304,958 төгрөгийг” гэсний дараа “гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, уг заалтын “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ээс 171,758 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”аас 171,758 төгрөгийг тус тус” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1295 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 34 дүгээр зүйлийн 34.3.17, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ хүрээнд бүхэлд нь эс зөвшөөрч мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тэднийг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” миний бие 2013.04.12-ны өдөр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт зодуулж, биедээ гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдаж, эмчийн байнгын хяналтад орсон. Хариуцагч нарт ямар ч шалтгаангүйгээр зодуулснаас болж шинжээч нарын 2014 оны 300, 2017 оны 1099 дүгээр дүгнэлтэд дурдсан гэмтэл болон бусад гэмтлийг биедээ авч, эрүүл мэндийн хувьд хэзээ ч засаршгүй, нөхөн сэргээгдэх, эмчлэгдэх боломжгүй хүндээр хохирсон. Энэхүү хэргийг хууль, хяналтын байгууллагаас 6 жил гаруйн хугацаанд шалган, хянаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 17 удаагийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний эцэст шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон ч холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан тул Эрүүгийн хуульд заасан хариуцлагаас чөлөөлсөн. Мөн хэн нь ч энэ хэргийн улмаас нэг ч өдөр цагдан хоригдоогүй. Нэгэнт гомдолд дурдаж байгаачлан миний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаагаар ихээхэн хохирч, хэзээ ч засаршгүй, эдгэшгүй гэмтэл авсан учир Иргэний хуулийн “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй...” гэх зохицуулалтын хүрээнд хариуцагч нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотой бодитой, үндэслэлтэй нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах мөнгөн төлбөрийг төлөх хэлбэрээр арилгах үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч миний эрүүл мэнд хэзээ ч эхээс төрсөн анхны байдалдаа сэргэх, алдагдсан боломж, цаг хугацаа нөхөгдөх боломжгүй боловч ийнхүү нэхэмжлэл гаргахаас өөр сонголт байсангүй. Анхан шатны шүүх хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч миний хувьд хариуцагч нарын хувийн байдлыг харгалзан үзэж, маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа болно.

4.2. Давж заалдах шатны шүүхийн “...хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасанд нийцээгүй байна” гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн мөнгийг “...хариуцагч нараас гаргуулахдаа нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулахад оролцсон хариуцагч нарын оролцоог харгалзан үзэж...” буюу тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл, оролцоог харгалзан үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарыг хариуцлагаас чөлөөлж байгаа нь хууль болон шударга ёсны зарчим”-д харш, үл нийцэх, тэдгээрийн гэмт үйлдлийг хаацайлж, өөгшүүлсэн шийдвэр боллоо. Хэрэв тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэж, миний биед хууль бусаар халдаж, танхайраагүй байсан бол би хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”од зодуулж, эрүүл мэндээрээ хүнд хохирохгүй байсныг ч үгүйсгэх аргагүй, мөн хариуцагч нар миний биед адил цаг хугацаанд халдаж, хохирол учруулсан тул бүгд хуулийн хариуцлага хүлээх ёстой, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Давж заалдах шатны шүүхийн “...Хэргийн баримтаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болрын цайлт, хүүхэн харааны том баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн, тэдгээр гэмтлийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон болох нь нотлогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргуулахаар шаардах эрхтэй. Шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн орлогын хэмжээг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэй хүний улсын дундаж цалин, хөлсний судалгаа, тэтгэврийн зөрүүгээр тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж, нэхэмжлэгчийн цалин, хөлстэй адилтгах орлогын зөрүүг 47,991,300 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасанд нийцэхгүй байна... гэх дүгнэлтийн тухайд бол миний 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл хязгаарлагдсан байсан болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог тул хариуцагч нараас “хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого”-оо шаардах эрхтэй. Дээрх эрхийнхээ хүрээнд төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны, үндэслэл бүхий мэдээлэлд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын тооцоог гаргаж, нэхэмжилсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж, дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт гаргуулсан ба шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг хариуцагч нарын хувьд дэмжиж, ямарваа байдлаар татгалзаагүй. Нэхэмжлэлийн энэ шаардлагад анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр” гэдгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ихгүй хэмжээний нөхөн төлбөр гэж ойлгохгүй, баримтаар нотлогдож байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш нөхөн төлбөр нэхэмжлэхийг хуулиар зөвшөөрсөн гэж үзэх ба “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүйд түүнийг буруутгах үндэслэл байхгүй, сагс тоглож спортын зэрэг авсан, автомашин барьсан гэх зэрэг тайлбарууд нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэй хүний улсын дундаж цалингийн хэмжээ болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн тэтгэврийн хэмжээний зөрүүгээс нөхөн төлбөрийг тооцон гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно...” хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1295 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүх ““,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг... үүсчээ”. Харин хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасанд нийцээгүй. Учир нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдсэн...” тогтоогдсоноос өөрөөр тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулахад шууд шалтгаант холбоотой гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэтэл хэрэгт анхан шатны шүүхийн 2019.01.15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2019.04.11-ний өдрийн 329 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019.06.19-ний өдрийн 326 дугаар тогтоол авагдсан. Энэхүү шийдвэрүүдэд тодорхой бичсэн, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн “...цахилгаантай цагаан цамцтай охин л над руу дайраад байсан...,  намайг үсдээд авахаар нь адилхан үснээс нь зулгаасан, тэгтэл баруун гар талаас дахин нэг охин орж ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Цагаан цамцтай охин миний үснээс тавиач гэхээр нь зэрэг тавья гээд үсээ тавиад өндийхөд баруун гар талаас аймаар хүчтэй цохисон...” зэрэг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн хэд хэдэн мэдүүлгийг үндэслэн тэднийг гэм буруутайд тооцсон. Ийнхүү Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан..., этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх ...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулахад шууд шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

5.2. Мөн шүүх ...нэхэмжлэгчийн цалин хөлстэй адилтгах орлогын зөрүүг 47,991,300 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасанд нийцэхгүй. Уг судалгаа нь эмэгтэй хүний улсын дундаж цалингийн талаарх статистик мэдээлэл тул нэхэмжлэгчийн олох байсан орлогыг эргэлзээгүйгээр тогтоосон баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн боловч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ыг энэ асуудлаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх 3 хариуцагчтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” гомдол гаргаагүй байхад шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч шийдвэрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”той холбогдох хэсэгт өөрчлөлт оруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээд шатны шүүх шүүхийн шийдвэрийг хянана гэдэг нь түүний алдааг хянаж, засах чиг үүрэгтэй буюу харин хэргийн оролцогч нарт алаг цоог хандана гэсэн ойлголт биш юм. Мөн шүүх нь “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Хэрэв давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засах боломжгүй бол анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх бүрэн боломж байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Гомдол гаргасан талууд бие биенийхээ гаргасан гомдлыг үгүйсгэж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийн өмгөөлөгч болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нэхэмжлэгч болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын гаргасан гомдлыг үгүйсгэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдуулан гэм хорын хохиролд 158,629,600 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос 29,401,620 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас тус бүр 9,800,540 төгрөгийг гаргуулж, үлдэх 109,626,900 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

9. Нэхэмжлэгчээс “... Би 2013.04.12-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт зодуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж, байнгын эмчийн хяналтад байдаг болсон... Уг гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас 6 жил гаруйн хугацаанд шалгаж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон... Гэмт хэргийн улмаас баруун нүд хараагүй болсон бөгөөд 2013.10.03-ны өдрөөс хойш одоог хүртэл эмчийн хяналтад байж, тогтмол үзүүлж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болохыг тогтоосон учир тэтгэвэр авч байна. 2014 оны 01 сараас 2019 оны 06 сар дуустал буюу 66 сарын хугацаанд олох байсан орлого болох цалин хөлсөнд 53,618,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... Би өнгөрсөн 6 жил гаруйн хугацаанд энэ гэмт хэргээс болж мөнгөөр үнэлшгүй бие махбод, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирсон тул сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлс, зардал 5,000,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 11,400 төгрөг, нийт 158,629,600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “... Нэхэмжлэгчийн дурдсан тухайн өдрийн зодооны дундаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” гэмтсэн гэдэг, миний бие уг хэрэгт таамаг, гүтгэлгийн замаар гэм буруутан болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг явдлын үед “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” би гэрт байсан болох нь тогтоогддог бөгөөд уг гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “... 2013.04.12-ны өдөр Галакси их хайрхан нэртэй амралтын газар н.Бепежаны төрсөн өдрийг тэмдэглэхээр орой 22 цагийн үед очсон. Тухайн амралтын гэрт ороод сууж байтал гадаа энд тэндгүй хоорондоо барьцалдсан хүмүүс байсан учир хаана хэн байгааг нь таниагүй... Хохирогч гэх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийг тухайн үед хаана байсныг мэдэхгүй, зодож гэмтээсэн хүнийг хэн ч хараагүй, тухайн өдрийн маргаанаар би сүүлд ирсэн болохоор архи, дарс хэрэглээгүй байсан. Энэхүү хэргийг шүүхээс шийдвэрлэсэн учир “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “... Хохирогч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд мөнгө цуглуулж өгөхийг хүссэн. Цуг явсан хүмүүс болон хохирогч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн найзууд бүгд цуглуулж өгнө гэсэн боловч хохирогч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн найзууд цуглуулж өгөөгүй. Миний бие 300,000 төгрөг өгч байсан. Адилхан залуу хүний эрүүл мэнд хохирсон гэдэг үүднээс өгсөн. Зодож цохиж гэмтээсэн, гэмт хэрэг үйлдсэн гэдгээс болж өгөөгүй. Тухайн үед хохирогч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийг хэнд цохиулсныг хараагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

10. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул “гэм буруугүй” гэх тэдний тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадварын 50 хувиа алдсан нь тогтоогдсон, иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрт учирсан гэм хорыг арилгахыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа “...нэхэмжлэгч хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын дундаж цалин болон өөрийн авч байсан тэтгэврийн зөрүүгээр тооцон нөхөн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй... тул 2014 оны 01 сараас 2019 оны 06 сар дуустал буюу 66 сарын олох байсан орлого болох цалин хөлс 56,358,900 төгрөгөөс уг хугацаан дахь түүний авсан нийгмийн халамжийн тэтгэвэр болох 8,367,600 төгрөгийг хасаж 47,991,300 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т нийцнэ , ... мөн өмгөөллийн хөлс, нотариатын зардалд 5,011,400 төгрөг шаардсанаас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож буй өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 11,400 төгрөг, нийт 1,011,400 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

12. Харин сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг нэхэмжилснийг “...Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ төрлийн гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан, эдийн бус гэм хорыг арилгах талаар Иргэний хуульд тусгайлан заасан зохицуулалт болох 511 дүгээр зүйлийн зохицуулалт нь зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ тараасан этгээдэд хамааралтай...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, холбогдох хуулийг буруу тайлбарласан байна, учир нь эдийн бус гэм хорыг шаардах хуульд заасан эрх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлээр хязгаарлагдахгүй, гэвч энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нараас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасантай нийцээгүй байна... хариуцагч нар нь нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоноос өөрөөр тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулахад шууд шалтгаант холбоотой гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй...” гэж дүгнэн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

14. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн үеэр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь нэхэмжлэгчид хүнд хохирол учруулсан тул тэдний гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулахад огт шалтгаант холбоогүй гэж үзэхгүй.

15. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, ... этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэсний дагуу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулахад оролцсон хариуцагч нарын оролцоог харгалзан хүлээх хариуцлагыг хуваарилсныг буруутгах үндэслэлгүй.

16. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол, мөн 5.1-д заасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. Мөн “... давж заалдах шатны шүүх гурван хариуцагчтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдол гаргаагүй оролцогчид хамааралтайгаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэргийн оролцогч нарт алаг цоог хандсан...” гэсэн утгатай хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын гомдол (Тодорхойлох хэсгийн 5.2) үндэслэлтэй, учир нь давж заалдах шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” давж заалдах гомдол гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байхад түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

17. Мөн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрт холбогдох хэсэгт гомдол гаргаагүй атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлстэй адилтгах орлогын зөрүүг 47,991,300 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасанд нийцэхгүй. Уг судалгаа нь эмэгтэй хүний улсын дундаж цалингийн талаарх статистик мэдээлэл тул нэхэмжлэгчийн олох байсан орлогыг эргэлзээгүйгээр тогтоосон баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн боловч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ыг энэ асуудлаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх ёстой...” гэсэн утгатай (Тодорхойлох хэсгийн 5.2) гомдлыг хангах боломжгүй. 

18. Дээр дурдсанаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэсгийг (эергээр буюу нэхэмжлэгчид сөргөөр) өөрчлөх нь диспозитив зарчимд үл нийцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 нь уг зарчмаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нар бүгд (нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь өөрт холбогдох хэсэгт) гомдол гаргасан тохиолдолд заасан “давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах” буюу диспозитив зарчим үйлчлэхгүй, харин хэргийн оролцогчийн аль нэг нь гомдол гаргасан бол давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээс гадна хэргийн үйл баримт, хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг бүхэлд хянах байдлаар хэрэгжих ба гэхдээ энэ нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулна гэсэн үг биш юм.

19. Түүнээс гадна, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэгчээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан улсын дундаж цалинг үндэслэн өөрийн авсан тэтгэмжийн зөрүүгээр нэхэмжилснийг хуулийн уг заалтыг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай, анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байна.

20. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1295 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 305,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ