Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/01020

 

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/01020

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............тоотод байрлах Ж ББСБХХК /РД:00000000 /-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Ө овогт С.О /РД:ФД64062611/,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух Э овогт Б.Ө /РД:0000000/ нарт холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 22.300.500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э /ШТЭҮД:, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ББСБХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч С.О, Б.Ө нар нь манай байгууллагад хандаж өөрсдийн хэрэгцээнд зориулж 14.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгч нарын хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 14.000.000 төгрөгийг №0000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 32а байрны зоорийн давхар 21 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 24 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгч нарын хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч С.О, Б.Ө нар нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.О, Б.Ө нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 935.550 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7.864.950 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 13.500.000 төгрөг, нийт 22.300.500 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч С.О болон Б.Ө нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж ББСБХХК нь хариуцагч С.О, Б.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.300.500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12.478.300 төгрөгийн шаардлагыг хангаж, 9.822.200 төгрөгийн шаардлагыг .

Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч С.О, Б.Ө нар нь 14.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд С.Оын өмчлөлийн Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 00 байрны зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбай бүхий автозогсоолыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.  

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 2.431.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2.232.500 төгрөг, нийт 4.663.500 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж ББСБХХК-иас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан гаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Хариуцагч С.О, Б.Ө нараас гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 2.232.500 төгрөгийг үндсэн зээлээс дутуу хасч тооцсоныг зөвтгөж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлийг 11.267.500 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Зээлдэгчид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14.000.000 төгрөгийг олгосон тул 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх зээлийн хүүгийн төлбөр 2.940.000 /14.000.000х3.5=490.000х6=2.940.000/ төгрөг болж байх бөгөөд үүнээс гэрээний хугацаанд төлсөн хүү 1.931.000 төгрөгийг хасч тооцоход 1.009.000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ж ББСБХХК-ийн нэмэгдүүлсэн хүүд 935.550 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч С.О, Б.Ө нарын гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны зээлийн гэрээний үндсэн хүү 1.009.000 төгрөг байх тул уг үнийн дүнгийн 20 хувиар тооцож 201.800 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч С.О, Б.Ө нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 11.267.500 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.009.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.800 төгрөг, нийт 12.478.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ББСБХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хэдийгээр зээлийн гэрээний 4.3-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан боловч энэхүү хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй байх тул хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг зөрчиж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар зээлийн гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна.

Иймд зээлийн гэрээний 4.3-т хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Зээлийн гэрээний 4.3-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь зээлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээнүүдийн бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан С.Оын өмчлөлийн Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 00 байрны зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбай бүхий автозогсоолоор үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 381.574 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О, Б.Ө нараас 12.478.300 /арван хоёр сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.822.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 339.653 орлогод , С.О, Б.Ө нараас 281.574 Ж ББСБХХК-д .

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Оын өмчлөлийн Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 00 байрны зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбай бүхий автозогсоолыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР