Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182ШШ2020/01089

 

 

 

 

 

 

 

 

             2020        05          13

         182/ШШ2020/01089

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Ц.Бийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: “ОСНААУГ” ОНӨААТҮГ-д холбогдох 

 

ОСНААУГ” ОНӨААТҮГ –ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон мөн хугацааны сарын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх,  2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.878.464 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие анх 2017 онд ОСНААУГ ОНӨААТҮГ-т ажилд орж, хөдөлмөрийн гэрээгээр өдийг хүртэл хугацаанд ажилласан ба ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж, зөрчил гаргаж байгаагүй, хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн боловч намайг тус газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  дугаар тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг маань цуцалж, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  дугаар тушаалаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02166, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01970 дугаартай шийдвэрүүдээр хууль зөрчсөн болохыг тус тус тогтоож, намайг ажилд маань эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын зүгээс шүүхийн шийдвэрийг тодорхойгүй шалтгаанаар биелүүлэхгүй байсаар тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  дугаар тушаалаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргын албан тушаалд томилсон боловч мөн л ажлыг маань хүлээлцүүлэхгүй байсаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлыг маань хүлээлгэн өгсөн боловч тэр өдрөө эргүүлээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тус газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар тушаалыг гаргаж, ажлыг маань буцаан булааж авсан. Ийнхүү намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа дөнгөж хүлээн авсан өдөр, хөдөлмөрийн гэрээгээ ч байгуулаагүй байхад надтай байгуулаагүй байсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ миний хөдөлмөрлөх эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Намайг ийнхүү ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн байх ба надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй байж, ямар гэрээг зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байхын зэрэгцээ надтай өмнө нь байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээнд заасан байсан ноцтой зөрчлийг миний бие гараагүй байхад ор үндэслэлгүйгээр, санаатайгаар миний хөдөлмөрлөх эрхийг маань хязгаарлаж байна гэж үзэж байна. Түүнчлэн дээрх тушаалд дурдсанаар “...ахлах нягтлан бодогч С.Бтай хамтран 58.450.370  төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ноцтой зөрчил гаргасан...” гэсэн байх ба миний бие байгууллагадаа нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд төрийн аудитын байгууллагаас болон байгууллагын дотоод хяналт шалгалт жил, хагас жил тутамд хийгдэж, зөрчил гаргаагүй болохыг тогтоосон байдаг байхад ямар баримтаар, ямар үндэслэлээр намайг ийнхүү С.Бтай хамтарсан, бас ийм хэмжээний хохирол учруулсан гэж үзээд байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол зүгээр л шинээр томилогдсон дарга Ч.Мын улс төрийн зорилгоор, сонгууль болох хүртэл өөрийн хүмүүсээ түр ч гэсэн ажилтай байлгах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэхээр байх ба энэхүү увайгүй үйлдэл, хууль бус тушаалаас болж миний хөдөлмөрлөх эрх ноцтойгоор хөндөхийн зэрэгцээ цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаараа хохирч байгаа юм. Мөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл 2 cap 29 хоног буюу нийт 89 хоног өнгөрсний дараа биелүүлж, ажилд томилсон ба энэ хугацаанд миний бие хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас мөн цалин хөлсөөрөө хохирсон тул энэхүү асуудалтай хамтатган дээрх хугацааны цалин хөлсөө хамтатган нэхэмжилж байгаа болно гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Баянгол дүүргийн  дугаар хорооны иргэн Ц.Бгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Б нь тус газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв - 12”-ын даргаар 2017 оноос оны 09 дүгээр cap хүртэл ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд ахлах нягтлан С.Б нь 58.450.370  төгрөгийн дутагдал гаргаж, түүнийгээ тайлбарлахдаа Ц.Б нь анх 2017 онд ажилд орсон цагаасаа хойш мөнгө авчирч өг гэж дарамталдаг, цалингийн зээл төл гэж шаарддаг, ажлаа хүлээлгэж өгсний дараа ч цалингийн зээл болон бусад зардалд мөнгө шаарддаг байсан тухай мэдүүлсэн юм. Ц.Бгийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлэн, ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-д холбогдуулан “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар тушаалыг  хүчингүй болгож,  ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.848.464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ

Ахлах нягтлан бодогч С.Б 58.450.370 төгрөгийн дутагдал гаргасан түүнийгээ тайлбарлахдаа Ц.Б нь 2017 онд ажилд орсон цагаасаа хойш мөнгө авчирч өг гэж дарамталдаг, цалингийн зээл төл гэж шаарддаг гэж мэдүүлсэн. Ц.Бгийн дээрх үйлдэлд нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй маргажээ.

 

Шүүх хуралдаанаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02166 дугаартай шүүхийн шийдвэрээр Ц.Бг ОСНААУГ ОНӨААТҮГ-ын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн тогтоожээ. /хавтаст хэргийн 4-8 дугаар тал /

 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  тоот тушаалаар Ц.Бг  тус газрын  Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12-ын даргын ажил, албан тушаалд томилсон боловч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Ц.Бгийн  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх заалт зэргийг үндэслэн тус газрын “Хэрэглэгчид үйлчлэх төв-12”-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

“ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  тоот тушаалаар Ц.Бг тус газрын “Хэрэглэгчид үйлчлэх төв-12”-ийн даргын ажил, албан тушаалд томилсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажилтныг томилогдсон ажлын байранд нь ажиллуулаагүй, ажлын байраар хангаагүй нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажилтны хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн байна.

 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын тушаалаар шүүхийн шийдвэрийн биелүүлж Ц.Бг ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн харилцааг шинээр үүсгэсэн атлаа  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын газрын даргын тушаалаар ахлах нягтлан бодогч С.Бтай хамтран 58.450.370 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  тоот тушаалаас өмнөх хөдөлмөрийн харилцаатай байх цаг хугацаанд хамаарч байх тул шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд хамаарахгүй, ач холбогдолгүй баримт болохыг зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т нийцэхгүй, ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй  байна.

 

Ц.Бг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  дугаар тушаалаар тус газрын “Хэрэглэгчид үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн томилсон хэдий ч 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс хойш цалин олгоогүй тухайд талаад мараагүй болно.

Иймд “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Бг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын харьяа “Хэрэглэгчид үйлчлэх төв-12” даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Ц.Бгийн 2019 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3.908.769 төгрөгийг 3 сард тооцоод /3.908.769 төгрөг : 3сар/ дундаж цалин 1.302.923 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 1.302.923 төгрөгийг ажлын 21.5 хоногт  тооцоод /1.302.923 төгрөг : 21,5 хоног/ 60.601 төгрөг болж байна.

 

Иймд 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ыг хүртэлх хугацааны цалин 6.908.514 төгрөгийг хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын газраас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож шийдвэрлэв. 

      

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Бг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын харьяа “Хэрэглэгчид үйлчлэх төв-12”-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.908.514/зургаан сая есөн зуун найман мянга таван зуун арван дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 125.486 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ДАВААСҮРЭН