Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2020/00602/И |
Дугаар | 181/ШШ2020/01228 |
Огноо | 2020-05-11 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2020/01228
2020 05 11 | 181/ШШ2020/01228 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: МХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БХЗХТБАА холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдэлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагчийн төлөөлөгч Д.Ор, Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай МХХК-иас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2320 дугаартай шийдвэрээр 335,585,684.78 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү шүүхийн шийдвэр нь Капитал банк ХХК-иасс урт хугацааны буюу 10 жилийн хугацаатай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд зээлсэн мөнгийг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад, гэрээний үүргээ багахан зөрчиж хувиарт төлбөрөөс хоцорсон байхад гэрээг цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байдаг.
Мөн зээлийн гэрээ байгуулахад банк болон манай талаас сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон.
Гэтэл барьцааны гэрээг албан ёсоор байгуулан, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денвер гудамж, 85 дугаар байрны 2007 тоотод байрлах 95,4 м.кв талбайтай 4 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаартай, гэрчилгээний 000291874 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 182,261,700 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаартай, гэрчилгээний 0095387 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 60,768,000 төгрөгөөр тус тус үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсонд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл анх гэрээ байгуулахад талуудын харилцан тохиролцсон үнэлгээгээр бус, зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, төлбөр төлөгч МХХК-ны захирал Б.Билгүүн миний өгсөн түргэн зарагдаж болохуйц үнийн саналаас доогуур тогтоосон, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн үнэлгээ гаргасан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар шүүхэд хандаж хөндөгсөн эрхээ хамгаалуулах шаардлагатай байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/1518 дугаартай мэдэгдэл гардуулж өгсөн бөгөөд тухайн мэдэгдэлд хэрхэн яаж, хаанаас, ямар үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай огт байхгүй учир шүүхээс үнэлгээг хүчингүй болгуулж, зах зээлийн бодит үнэ, үнэлгээ, ханшийг тогтоолгомоор байна.
Хариуцагчаас шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтуудтай танилцахад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/36 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын 2 дах заалтаар хэн гэж шинжээчид эрх, үүрэг танилцуулж, хэдний өрдийн дотор дүгнэлтийг гаргуулахаар даалгасан нь тодорхойгүй баримтыг хавтаст хэргийн 66 дугаартай талд, мөн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 185 дугаар тойргийн нотариатаар хуулбарлуулан батлуулж, тус тусад нь гаргаж өгсөн байна.
Сэлэнгэ Эстимэйт ХХК нь 1/36 дугаартай тогтоолын дагуу гаргасан хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан шинжилгээ хийх хугацаа тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хууль тогтоомжид нийцсэн байх зарчимд нийцүүлэлгүй, хууль зөрчсөн дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Манай байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т зааснаар хариуцагчид хандахад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/1593 дугаартай албан бичгээр тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Отгонбаяр шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, гомдлын агуулгатай албан ёсоор бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг нь тодорхойгүй, хариу өгөөгүй, төлбөр барагдуулах бусад ажиллагаагаа хуульд зааснаар дуудан ирүүлж, танилцуулж байсанд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар 14 хоногийн дотор шийдвэрлэж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор хариу өгөх ёстой байсан.
Гэтэл тус албанаас 2020 оны 02 дугаар сарын 03-нд 3/1515 дугаартай, 3/15117 дугаартай, 3/1519 дугаартай мэдэгдлүүдийг гардуулан өгч, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулан авсан.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу хууль зөрчсөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдэлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч МХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Сүхбааатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр зарын 12-ны өдрийн 2320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах датны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн магадлалаар Монмир ХХК-аас 335.585.648 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Деневрийн гудамж, 85 дугаар байр, 207 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 22 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж хураасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч талаас гаргасан үнийн саналыг төлбөр авагч тал үл зөвшөөрж шинжээч томилуулах хүсэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасаны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Сэлэнгэ Эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтоолгосон.
Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Деневрийн гудамж, 85 дугаар байр, 207 тоот орон сууцны үнэ 182 261 700 төгрөг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 22 тоот орон сууцны үнэ 60.768.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Монмир ХХКомпаний захирал Б.Билгүүнд 2020 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн 3/1518 тоот албан бичгээр танилцуулж, Б.Билгүүний хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцааалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Дулмаа, Б.Уранчимэг нарт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/1517, 31519 албан бичгээр тус тус гардуулан өгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлгээр баталгаажуулсан байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор Сэлэнгэ эстимейт ххкомпаний шинжээч Г.Отгонбаяр томилогдож түүнд эрх үүргийг тайлбарлан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулж гарын үсэг зуруулсан байдаг.
Төлбөр төлөгч Монмир ХХКомпаний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар хандсан хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт нэртэй гомдлын хариуг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуулийн хугацаанд нь гаргаж, Монмир ХХКомпаний захирал Б.Билгүүнд шийдвэр гүйцэтгэгч нэг хувийг өгсөн гэвч гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй нь нотлох баримтаас харагдаж байгаа хэдийч төлбөр төлөгч Монмир ХХКомпаний гүйцэтгэх захирал Б.Билгүүн гомдлын хариу өгсөн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгоссн шүүхэд, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгхүчингүй болгуулахталаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаагүй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Монмир ХХКомпаний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ш.Дулмаагийн өмчлөлийн нэгөрөө орон сууц, Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг тус тус Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д даасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 3/1997, 3/1998, 3/1999,3/200 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулахаар хандсан нэмэгдүүлсэн шаардлагад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32020/03083 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэлд оруулсныг хүлээн авсан байх тул анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Шинжээчийн гаргасан аль үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гээд байгаа нь ойлгомжгүй байна. Үнэлгээний тайланг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа юм уу, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гээд байгаа юм уу энэ нь тодорхойгүй байна. Үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денвер гудамж, 85 дугаар байрны 2007 тоотод байрлах 95,4 м.кв талбайтай 4 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаартай, гэрчилгээний 000291874 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 182,261,700 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаартай, гэрчилгээний 0095387 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 60.768.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.
Дээрх үнэлгээнүүд нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу хийгдсэн. Энэ үнэлгээ нь ямар хуулийн хэд дүгээр заалтыг хэрхэн зөрчсөн талаар болон олон улсын стандартыг хэрхэн зөрчиж үнэлгээ гаргасан талаар нэхэмжлэгч хэлэхгүй байна. Иймээс үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч МХХК нь БХЗХТБАА холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02320 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай магадлалаар МХХК-иас 335.585.864,78 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолодолд Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204032914 Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денвер гудамж, 85 дугаар байр, 207 тоотод байрлах 95,4 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ш.Дулмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 14-19, 33-43-р хуудас/
Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь дээрх шийдвэрүүд, тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 0302 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19360375 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 32, 44, 179 -р хуудас/
Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19300375/04, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19360375/02, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 193050735 тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 1936375/03, 19360375/02 дугаартай тогтоолуудыг үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хураах тухай 19350375/04, 06 дугаартай тогтоолуудыг үйлдэж тус тус тэмдэглэл хөтөлжээ. /хх-ийн 8-13,46-55, 59, 60,61-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Ш.Дулмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлсэн үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/928 дугаартай мэдэгдлийг түүний гэрийн хаягаар хүргэж үнийн санал авахад түүний охин үнийн санал өгөхгүй гэж,
Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денвер гудамж, 85 дугаар байр, 207 тоотод байрлах 95,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өмчлөгч нар 350.000.000 төгрөг гэж тус тус үнийн саналаа ирүүлсэн байна. /хх-ийн 56-58,62-р хуудас/
Үнийн санал ирүүлэх тухай дээрх мэдэгдлүүдэд: Тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох болохыг анхааруулж байсан байна.
Төлбөр авагч Капитал банкны эрх хүлээн авагч нь төлбөр төлөгч болон, өмчлөгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг Шүүхийн шийдэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. /хх-ийн 64, 65-р хуудас
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд , өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/36 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Сэлэнгэ-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулсан байна./хх-ийн 66-68-р хуудас/
Сэлэнгэ-Эстимейт ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүгнэлтээ гаргаж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денвер гудамж, 85 дугаар байрны 207 тоотыг 182,261,700 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоотыг 60.768.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 69,70, 90-141-р хуудас/
Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/1518 тоот мэдэгдэлээр Б.Билгүүнд өөрт нь,
Өмчлөгч Ш.Дулмаа, Б.Уранчимэг нар нь өндөр настай хүмүүс байдаг тул уг 2 орон сууцны үнэлгээний тайланг Б.Билгүүн би өөрийн биеэр очиж танилцуулахыг зөшрөөнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/1517, 3/1519 дугаартай мэдэгдлүүдийг Б.Билгүүнд гардуулан өгч, тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 71-76-р хуудас/
Тус мэдэгдэлүүдээр төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээний үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргах эрхтэйг мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч МХХК-ийн захирал Б.Билгүүн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдолыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, 15 хоногийн дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 3/1593 дугаартай албан бичгээр эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй гэсэн хариуг авсан байна. /хх-ийн 77, 192-р хуудас/
Мөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/11 дугаартай тогтоолыг гаргаж мөн өдрийн 3/1997, 3/1998, 3/1999 дугаартай мэдэгдэлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт гардуулан өгч тэмдэглэл үйлджээ./хх-ийн 79-81,83, 84-р хуудас/
Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Дулмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 60.768.000 төгрөгийн 70 хувиар тооцон 42.573.600 төгрөгөөр, Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 182.261.700 төгрөгийн 70 хувиар тооцон 127.583.190 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч МХХК-д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/ 1999 дугаартай мэдэгдлийг мөн өдөртөө Б.Билгүүнд гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 79-81, 84-р хуудас/
Төлбөр төлөгч МХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02320 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,42 дугаар зүйлийн 42.1.,42.2.,44 дүгээр зүйлийн 44.3., 49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.,55.7., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд БХЗХТБАА холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1998, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1999, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/2000 дугаартай мэдэгдэлүүд болон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч МХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч МХХК-ийн төлөөлөгч Б.Билгүүн нь МХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно. /хх-итрйн 177-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5. дах хэсэгт зааснаар БХЗХТБАА холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02320 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай магадлалын дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО