Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 256

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Нарны хороолол, 6 дугаар байрны 145 тоотод оршин суух хаягтай, Арвин овогт Болдын Цэвээндэмбэрэлийн /ЙЮ-95102017/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сум сум Мөнхтолгой 2 дугаар багт оршин суух хаягтай, Сантын Дэндэв овогт Гэндэнпилийн Батдоржид / ХП-72071476/-д холбогдох

465.887.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Ди Жи Ти Зэт ХХК болон Г.Батдорж нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах гэрээ тухай гэрээний хувьцаа шилжүүлэн авагч буюу Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрхийг бүхэлд нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-р хүлээн авсан тул дараах үндэслэл шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Ди Жи Ти Зэт ХХК болон Г.Батдорж нар нь Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар буюу 50:50 хувиар эзэмшдэг байсан. Орхон агро комплекс ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Жаст агро ХХК Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Эрдэнэт мах маркет ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг гэрээний дагуу төлөх 3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиролцсон боловч хувьцаа эзэмшигч Г.Батдорж нь өөрийн гаргах үүрэг бүхий 1.500.000.000 төгрөгийг оруулах боломжгүй болсон.

900.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь дангаараа гаргаж, үлдэгдэл 2.100.000.000 төгрөгийг ХААН банкны жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн санхүүжилтээр төлөх, эргээд уг зээлийн төлбөрийг Эрдэнэт мах маркет ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцсон. ХААН банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн гэрээний барьцаанд Г.Батдорж нь Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцын өмчлөх эрхийг Ди Жи Ти Зэт ХХК-нд шилжүүлэн барьцаалуулж, өөрийн гэр бүлийн хүн Ц.Батцэцэгийн нэр дээрх дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан байдаг.

Хариуцагч Г.Батдорж нь 2,1 тэрбум төгрөгийн зээлийг авсны дараа Орхон агро комлекс ХХК -ийн 50 хувийн хувьцаагаа хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК-нд худалдахаар тохиролцсон. Хувьцаа худалдахтай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд хоорондын тооцоог хаах тухай гэрээ хийж:

Ди Жи Ти Зэт ХХК нь: Г.Батдоржийн хувьцааг нь эзэмшдэг Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1.365.887.000 төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум зээлийн төлбөрийг дангаар хариуцаж төлөх,

Хариуцагч Г.Батдорж нь: Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсны хариуд зээлийн барьцаанд зориулж шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж хувьцаа худалдаж авсан төлбөрийн урьдчилгаанд тооцуулан шилжүүлэх, Ди Жи Ти Зэт ХХК-нд 50,207,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөх, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг зээлийн төлбөрт хураагдаагүй нөхцөлд 415.680.000 төгрөгийг .Ди Жи Ти Зэт ХХК-нд төлөх буюу нийт 1,065,887,000 төгрөгийн мөнгөн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Ди Жи Ти Зэт ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг дангаар төлж дуусган, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн байдаг.

Гэтэл хариуцагч Г.Батдорж нь Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж шилжүүлээд үлдэгдэл 465,887,000 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагч Г.Батдоржоос 465,887,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Цэвээндэмбэрэл нь Г.Батдоржоос 465.887.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг би эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг өгч байна. Үүнд:

Г.Батдорж нь Орхон агро комплекс ХХК-ийг анх 2015 онд эрчимжсэн мал аж ахуйн үүсгэн байгуулж, хувьцааг дангаар эзэмшиж байсан болно. 2015 оны сүүлээр иргэн Э.Жононбаяртай уулзахад хамтран ажиллах санал тавьж, улмаар Орхон агро комплекс ХХК-нд хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмших санал тавьсан байдаг. Саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болоход Э.Жононбаяр нь өөрийн компани гэх Ди Жи Ти Зэт ХХК-иар 50 хувийн хувьцааг худалдан авъя гээд гэрээ байгуулж, хувьцааг авсан боловч хариу төлбөр төлөөгүй.

Улмаар Г.Батдорж мах боловсруулах, гадаад дотоодын зах зээлд борлуулах худалдааны салбарт ажиллахаар шийдвэрлэж, Хадгаламж банкны барьцаанд хураагдсан Жаст групп-ын өмчлөлийн Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдан авахаар Хадгаламж банкны эрх хүлээн авагч н.Аварзэдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж үзэхэд, Эрдэнэт мах маркет ХХК-ийг үйлдвэрийн хамт худалдах анхны үнэ нь 8 тэлбум төгрөг байсан. Удаа дараа үнийн санал дээр хэлэлцсэний эцэст таван тэрбум болгож үнийг буулгасан, улмаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад үнийг 3 тэрбум төгрөг хүртэл буулгаж амжилттай хэлэлцээр байгуулж чадсан. Энэ бүх ажлыг Г.Батдорж өөрөө гүйцэтгэсэн байдаг.

Эрдэнэт мах маркет ХХК-ийн худалдан авах төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 900.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 450 сая төгрөг гаргаж хариуцахаар Э.Жононбаяртай хэлэлцэж, Г.Батдорж өөрийн хувийг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцыг 600.000.000 төгрөгөөр үнийг нь харилцан тохиролцож улмаар Э.Жононбаярын аав н.Эрдэнэсүрэнгийн нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгсөн. Ийнхүү Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдан авах урьдчилгаа төлбөрийн 66.6 хувийг Г.Батдоржийн хөрөнгөөр төлсөн байдаг.

Үүнээс үзэхэд Г.Батдорж 150.000.000 төгрөг илүү төлсөн нь харагдаж байна. Гэтэл хоорондын тооцоог хаах гэрээнд есөн зуун сая төгрөгийн төлбөрийг тэнцүү төлсөн гэж бичсэнээр талууд төлбөрийг тэнцүү хариуцсан мэтээр тусгасан нь техникийн алдаа байсан бөгөөд залруулах талаар Э.Жононбаяртай хэд хэдэн удаа ярилцаж, засвар оруулахаар тохирсон боловч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн байна.

Ди Жи Ти Зэт ХХК-ийн захирал гэх Д.Төмөртогоо нь Э.Жононбаярын садангийн хүн гэж ойлгосон бөгөөд Г.Батдорж гэрээ хэлцлүүдийг гагцхүү Э.Жононбаяртай л тохиролцон байгуулж байсан байдаг. Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдан авах, махны үйлдвэрийг ажиллуулах бүхий л бизнесийн санааг Г.Батдорж гаргаж эхлүүлсэн байтал түүний үр шимийг нь харин Ди Жи Ти Зэт ХХК дангаар эзэмших, компанийн удирдлагыг мөн дангаар хэрэгжүүлэхээр өөрсдийн хүмүүсийг эрх бүхий албан тушаалд томилж эхэлснээр компаниас гарахаас өөр аргагүй байдалд хүргэсэн.

Түүнчлэн Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдан авахад зээлийн эх үүсвэрээр төлбөрийг бүрдүүлэхээр болж, зээлийн барьцаанд нь Г.Батдоржийн эхнэрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл аваад зээлийг бүрэн төлж, чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Э.Жононбаярын тохиролцсоноор бол Д.Төмөртогтоо нь компанийг удирдаж байхдаа Ц.Батцэцэгийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанаас 100 хувь чөлөөлөн өгөх мөн урьдчилгаа төлбөрт илүү төлсөн 150.000.000 төгрөгийг тооцоонд оруулан тооцох, мөн гэрээг хэн нэг этгээдэд шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн боловч одоо Д.Эрдэнэтуяа гэх хүн компанийх нь өмнөөс бусдад шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан шүүхэд нэхэмжлэл гаргуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Ди Жи Ти Зэт ХХК-ийн жинхэнэ эзэн, шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Э.Жононбаярыг гэж ойлгож, энэ бүх асуудлыг шийдвэрлэх, гэрээ хэлцэл байгуулахад гагцхүү Э.Жононбаяртай л харилцаж ирсэн болно. Энэ үйл баримт нь 900.000.000 /есөн зуун сая/ төгрөгийн урьдчилгаа төлбөрт өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаа нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдсанаар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч 2.1 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан гэх боловч энэ талаар баримт энэ хэрэгт авагдаагүй. Зээл эргэн төлөлдсөн бол барьцааны үл хөдлөх хөрөнгийг яагаад чөлөөлөхгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд барьцааг чөлөөлсөн тохиолдолд хоорондын тооцоог шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 106-107 тал/

 

Хрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч Б.Цэвээндэмбэрэл нь Г.Батдоржид холбогдуулан 465.887.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ди Жи Ти Зэт ХХК болон Г.Батдорж нар нь Орхон агро комплекс ХХК-ийн 100 хувийн хувьцааг тэнцүү байдлаар эзэмшиж, Орхон агро комплекс ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Жаст агро ХХК Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Эрдэнэт мах маркет ХХК-ийн 100 хувийн хувьцааг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №625/2016 БЭХА Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №625/2016БЭХА Эрдэнэт мах маркет ХХК-ийн ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ,

хувьцаа эзэмшигч нар тэнцүү байдлаар гаргахаар тохиолцсон ч хувьцаа эзэмшигч Г.Батдорж нь 1,500,000,000 төгрөгийг оруулах боломжгүй болж, 900,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь дангаараа гаргаж, үлдэгдэл 2,100,000,000 төгрөгийг ХААН банкны жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн санхүүжилтээр төлөх, зээлийн төлбөрийг Эрдэнэт мах маркет ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцож, ХААН банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн гэрээний барьцаанд Г.Батдорж нь Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцын өмчлөх эрхийг Ди Жи Ти Зэт ХХК-нд шилжүүлэн барьцаалуулж, мөн Ц.Батцэцэгийн дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан болох нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №ЗГ-201642686205 дугаартай Зээлийн гэрээ, №БГҮ/201642686205 дугаартай Барьцааны гэрээ,

Хариуцагч Г.Батдорж нь Орхон агро комлекс ХХК -ийн 50 хувийн хувьцаагаа хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК-нд худалдсан Хувьцаа худалдахтай холбоотойгоор зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой 1,500,000,000 төгрөгнөөс Сүхбаатар дүүргийн 15 хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м2 талбайтай амины орон сууцыг 600,000,000 төгрөгт үнэлж, тооцон шилжүүлсэн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №16/06 дугаартай Компанийн хувьцаа эзэмшигчдийн тохиролцоог баталгаажуулах тухай гэрээ,

Ди Жи Ти Зэт ХХК нь Г.Батдоржийн хувьцааг нь эзэмшдэг Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх 1,365,887,000 төгрөгийн өр төлбөр, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум зээлийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны /Ард төвлөрсөн тооцооны төв/ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5176/01/004 тоотоор Ди Жи Ти Зэт ХХК нь зээлээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэх, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөн зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Батцэцэгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №05176/01/301 дугаартай барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн талаар ХААН банкны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29/1327 дугаартай тоот, ХААН банк 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №05176/01/301дугаартай Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийн хуулбар, Ай Си Ай Си ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаартай тоотод Ди Жи Ти Зэт ХХК нь Петросант ХХК-аас манай компанид төлөх ёстой байсан 1,365,887,000 төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... гэх тоот, ХААН банк 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг /340,000 төгрөг Петро сант ХХК-иас түлшний үнэ/, Худалдаа хөгжлийн банк 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Орлогын ордер /100,000 америк доллар Петро сант ХХК түлшний үзнэ/ зэргээр нотлогдож байна.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ди Жи Ти Зэт ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Петро сант ХХК-ийн Ай Си Ай Си ХХК-нд төлөх түлшний үнэ 1,365,887,000 төгрөг, ХААН банкнаас авсан 2,1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг төлж дуусган, Ц.Батцэцэгийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 15 хороо Гэгээнтэн хотхон 102 дугаар байрны 44 тоот хаягт байрлах 136м2 талбай бүхий орон сууцыг чөлөөлсөн болох нь нотлогдож байна гэж үзнэ.

Гэтэл Г.Батдорж нь зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэгүй тул үлдэгдэл 465,887,000 төгрөгийг Г.Батдоржоос гаргуулан Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч Б.Цэвээндэмбэрэлд олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-р Ди Жи Ти Зэт ХХК нь Б.Цэвээндэмбэрэлд Ди Жи Ти Зэт ХХК болон Г.Батдорж нарын хооронд хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний хувьцаа шилжүүлэн авагч буюу Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,487,385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батдоржоос 2,487,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Г.Б 465,887,000 төгрөгийг гаргуулан ДЖТЗ ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч Б.Ц олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,487,385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б 2,487,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/Ш32019/10123 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА