Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02415

 


 

2019 оны 11 сарын 12 өдөр

   Дугаар 183/ШШ2019/02415

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух,       А/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Б/РД:/-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.                                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Т.Ань иргэн Г.д орон сууцны урьдчилгаа 25 000 000 төгрөг, тухайн үед байрны зээлэнд төлсөн 4 300 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөгийг төлсөн. Анх Г.ийн дүүгийн нөхөр болох ... нь 2014 оны 9 дүгээр сард ... дүүргийн 16 дугаар хороо, Зүүн хүрээ хотхонд 2 дугаар байранд 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хэлэн 20 000 000 төгрөгийг Г.Бгэгчийн данс руу шилжүүлж авсан. Хоёр хоногийн дараа утсаар ярьж “5 000 000 төгрөг нэмж өгөхгүй бол болохгүй байна, 8 хувьд орохгүй байна” гэхээр нь хүнээс зээлж уг мөнгийг өгсөн. Тэгээд 10 дугаар сард “байрандаа ороод байж бай 8 хувийг чинь удахгүй шийдвэрлэж өгнө” гэсэн болно. Ингээд байранд орсон боловч “8 хувийг шийдвэрлэж болохгүй байна. Эхний ээлжинд банкны хүүгээр 1 680 000 төгрөгийг өгчих” гэсний дагуу уг мөнгийг 2 сар төлсөн. Дараа сард нь миний бие “8 хувьд шилжихгүй бол би ийм өндрөөр төлж чадахгүй” гэсэн тул 680 000 төгрөгийг сар бүр төлж байхаар амаар тохиролцсон. Энэ хооронд 8 хувийг бүтээж өгнө гэсэн болно. Ингээд 3 сар дарааллан         680 000 төгрөгийг төлөөд явж байтал банкны тиллер “Та яагаад хувь хүний дансанд мөнгө хийгээд байгаа юм, уг нь байрны зээлийг банкны дансанд хийх ёстой, та тэр хүнээсээ сайн тодруулаарай” гэсэн. Ингээд 2015 оны 4 дүгээр сард дүү ...гаас “гэрээ, бичиг баримт нь хаана байна” гэхэд гэрээг надад өгсөн. Гэтэл анх өгсөн мөнгөний 11 000 000 төгрөгийг уг байранд өгөөд үлдэх 14 000 000 төгрөг нь ор тас байхгүй болсон байсан. Энэ үеэс эхлэн миний бие банкны зээлийн хүү болон бусад төлбөрийг төлөөгүй бөгөөд дүү ...гаас “тэр төлөгдөөгүй мөнгөний учрыг олж өг, үүний учрыг олохоос нааш мөнгө төлөхгүй” гэсэн. Дүү ... нь энэ мөнгөний учрыг олж өгнө гэсээр 2015 оны 9 дүгээр сар хүртэл. Гэтэл 9 дүгээр сарын сүүлээр эгч Бнь ирсэн. Дээрх төлөгдөөгүй мөнгийг асуухад “өөр байранд өгсөн, одоо үргэлжлүүлж байхын тулд 30 хувиа гүйцээж төлөөд 3 сар 1 860 000 төгрөгөөр банкны зээлийг төлж зээл энгийн болгосны дараа 8 хувьд шилжүүлж өгнө” гэсэн. “Эхлээд ингэж тохироогүй” гэж хэлэхэд “тэр хамаагүй, одоо ингэхгүй л бол 8 хувь чинь бүтэхгүй” гэсэн. Надад 20 000 000 орчим төгрөг нэмж төлөх ямар ч боломжгүй байхгүй байсан тул уг байрнаас гарахаас өөр арга байгаагүй. Ингээд           Г.Бнь 25 000 000 төгрөгийг буцааж өгөөд байрнаас гарахаар ярьж тохирсон. Миний бие уг байрнаас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гарсан бөгөөд Бруу “мөнгөө авъя” гэхээр мөнгө хайж байна, мөнгө орж ирэхээр өгнө” гэдэг байсан боловч сүүлийн үед “мөнгийг чинь өгч чадахаа больсон” гэх болсон. Мөн “мөнгийг чинь өнөө маргаашгүй олж өглөө” гэж хэлээд 2016 оны 5 дугаар сард байрны түлхүүрүүдээ авсан бөгөөд уг байранд одоо хүмүүс амьдарч байгаа болно. Дүү ...тай ярихаар “анх эгч өөрөө 10 хувийг нь аваад байрандаа оруулж бай, 8 хувийг нь зохицуулаад өгнө, Голомт банкны байнгын харилцагч болохоор энэ бүгдийг нь эгч зохицуулаад өгнө” гэсэн. Мөн уг байрны гэрчилгээ доод давхрын айлын нэр дээр гарсан байсан бөгөөд борлуулалтын албанаас ... нь өөрөө гүйж байж миний нэр дээр шилжүүлсэн боловч одоогоор надад нэг ч гэрээ бичиг баримт өгөөгүй байгаа болно. /өөрсдөө төлөгдөөгүй 14 000 000 төгрөгийн учрыг олно гээд авсан/. Иймд уг байранд анх 25 000 000 төгрөг, байрны зээлийн төлбөрт 4 300 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Ань хариуцагч Г.т холбогдуулан орон сууцны урьдчилгаанд төлсөн 25  000 000 төгрөг, байрны хүүд төлсөн 4 300 000  төгрөг, нийт                29 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй ба шүүхээс хариуцагч, түүний өмгөөлөгч нарт мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, талуудыг мэтгэлцэх эрхээр нь хангаж 2019 оны 11 сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2019 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч хариуцагч, түүний өмгөөлөгч нар эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...... дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг Г.ийн дарсруу шилжүүлсэн. Г.Бболон түүний дүү ... нар тухайн байрыг банкны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж тохирсон боловч 8 хувийн зээлд хамруулаагүйгээс байрны хүүд 4 300 000 төгрөгийг төлсөн.” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Т.Ань Д.... болон Г.Бнарт холбогдуулан ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2014 оны 09 сард байрны зээлд оруулж өгнө гэж             25 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, улмаар                Г.Цэн-Аюуш, Д.... нарын үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэн хоорондын маргаан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх-40, 104/

 

Хариуцагч Г.Бнь маргаан бүхий 51,86 м.кв талбайтай орон сууцыг Зүүн хүрээ ХХК-тай орон сууц захиалгаар бариулах С-100-011503 дугаар гэрээний дагуу захиалан байгуулж, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаанд бариулсан. Улмаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. /хх-17-19, 82-84/

 

Нэхэмжлэгч Т.Ань хариуцагч Г.т 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тус байрнаас 2015 оны 10 сарын 15-ны өдөр нүүж гарсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

 

Иймд талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Г.Бнь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 25 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Ань хариуцагч Г.аас  25 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагчаас 25 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин хүүд төлсөн гэх 4 300 000 төгрөгийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч Г.аас 25 000  000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнх-Оргилд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч                       Г.аас 25 000 0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Мөнх-Оргилд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                         Д.МӨНХЦЭЦЭГ