Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00621

 

 

 

 

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00621

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө. ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: С.С -д холбогдох

            Орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

               Нэхэмжлэлийг 2019 оны 12 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ө ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК нь иргэн Б.С-тай 2017 оны 8 сарын 25-ны өдөр  орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч С.С нь  3 өрөө орон сууцыг 361 900 000 төгрөгөөр захиалан авахаар гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 2017 оны 8 сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 110 000 000 төгрөг, хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд 10 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, үлдэгдэл төлбөр 241 900 000 төгрөгийг 2017 оны 9 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Ө ХХК гэрээнд заасны дагуу орон сууцыг С.С-ын эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч хариуцагч С.С нь өнөөдрийн байдлаар 155 000 000 төгрөгийг төлж 196 900 000 төгрөгийг төлөөгүй байна. Бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Иймд С.С-с үндсэн үлдэгдэл төлбөр 196 900 000 төгрөг, алданги 39 380 000 төгрөг, нийт 236 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид нэхэмжлэлийн шаардлагаа  гэв.

Хариуцагч С.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.С миний бие 2017 оны 08 дугаар сард Ө. ХХК- тай Тайм Скуер хотхоны тоотыг 351,900,000 сая төгрөгөөр худалдан авах бөгөөд тал төлбөрийг бэлэн мөнгөөр үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр харилцан тохиролцсон.Гэтэл 2017 оны 08 сард борлуултын албанаас дуудаж гэрээ байгуулахыг санал болгосон бөгөөд гэрээнд тухайн бартерын байрны талаар тусгаагүй байсныг асууж лавлахад энэ бол зөвхөн тухайн байрны гэрчилгээ бусад баримтыг бүрдүулэхэд шаардлагатай тул гарын үсэг зурж болно гэсний дагуу гарын үсэг зурсан. Харилцан тохиролцсоны дагуу байрны тал төлбөр болох 110,000,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 25-ны өдөр 45,000,000 сая төгрөгийг 10 сарын 18-нд тус тус тухайн шилжүүлсэн. Гэтэл тухайн байр хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд Гүйцэтгэгч талын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн санал хүсэлт барагдуулах актад дурдсанаар хийх ёстой ажлуудыг 2017 оны 12 сарын 01-ны өдрийн дотор засаж сайжруулахаар тусгасан. Гэтэл тухайн ажпуудыг бүрэн гүйцэд хийж актаар хүлээлгэж өгөлгүй дутуу хагас байлгасаар өнөөдрийг хүргэсэн. Миний зүгээс ярилцан тохиролцсоны дагуу Ө. ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2019 оны 12 сарын 11-ны өдөр Лэл минерал ХХК-ийн гэрээгээр авах байрыг төлбөрт шилжүүлэхээр албан бичгээр хандсан боловч хэлэлцэн тохиролцсон нөхцөлөөсөө буцаж шүүхэд хандсан байна. С. С миний зүгээс Ө. ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь Ө.ХХК-тай 2017 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь: