Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 181/2019/03505/И |
Дугаар | 001/ХТ2022/00746 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2022/00746
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын
нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00899 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1452 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох
562,113,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Т.Батаагийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 562,113,194 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00899 дүгээр шийдвэрээр Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас нийт 421,327,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ад олгож, үлдсэн 140,785,297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь заалтад зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,264,589 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1452 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 181/ШШ2020/00899 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1” гэснийг “Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1” гэж, “421,327,897” гэснийг “416,481,353” гэж, “140,785,297” гэснийг “145,631,841” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2,264,589” гэснийг “2,240,357” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,264,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1452 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Сүхбаатар-ХХVII талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Тус гэрээний эрх, үүрэг, хариуцлага гэрээ байгуулсан талуудын хооронд үүссэн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс тодорхойлсон хэдий ч Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.2-т “Гэрээнд тусгайлан заагаагүй бол гуравдагч этгээд бие даан шаардах эрхтэй эсэх, энэ эрх нь шууд, эсхүл урьдчилсан тодорхой нөхцөл бүрдсэнээр үүсэх, гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан талууд түүний эрхийг өөрчлөх буюу дуусгавар болгох эрхтэй эсэхийг гэрээний агуулга, түүний зорилгоос тодорхойлно” гэжээ. Бие даан шаардах эрхтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Гэрээлэгч нь сургалтын болон орон нутаг хөгжүүлэх урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгээс бусад төлбөрийг улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалт нь Засаг дарга гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэхгүй. Орон нутгийг хөгжүүлэх урамшууллын төлбөрийг орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэгтэй хэдий ч төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд Засаг дарга бус талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, энэ хуулийн 30, 31, 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар юм.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон хөрвүүлж бодсон байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж хуульчилсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК, Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд 2017.06.16-ны өдөр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ам.долларын ханшийг 2017.06.16-ны өдрийн ханшаар бус нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах үеийн ханш 2752.32 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.07-ны өдрийн 181/ШШ2020/00899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1452 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 562,113,194 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 421,327,897 төгрөгийг хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 416,481,353 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан.
8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Уг гэрээний 13.6.1, 13.6.2-т гэрээлэгч нь орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг хайгуулын хугацаанд жил бүр хайгуулын нийт талбай хамрагдаж байгаа аймгуудын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Хариуцагч нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах талбайн хэмжээнд дүйцэх төлбөрөөс 2013 онд 33,169 ам.доллар, 2014 онд 147,263 ам.доллар, 2017 онд 49,105 ам.доллар, 2018 онд 20,000 ам.долларыг төлөөд, үлдэгдэл төлбөр болох 204,233 ам.долларыг төлөөгүй, энэ талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, ярилцсан хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тус гэрээнээс орох орлогыг жил бүрийн төсөвт төлөвлөж, төсөл арга хэмжээнд зарцуулахаар батлуулдаг. Гэвч тус орлого тасарч, аймаг орон нутаг алдагдалтай төсөв батлан бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, гуравдагч этгээдэд хохирол учруулж байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 204,233 ам.долларыг 2020.02.04-ний өдрийн ханшаар тооцож 562,113,194 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч “... Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай байгуулсан, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, атай байгуулаагүй учраас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гаргах ёстой байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Тодруулбал, Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-т зааснаар гэрээлэгч нь орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд хариуцагч нь 2017.06.16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,, аймгийн орон нутгийн хөгжлийн санд тодорхой мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байна. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч (энэ тохиолдолд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, а) нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байхаар заасан. Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал биш боловч Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг хүртэгч ,,,,,,,,,,,,,,,,, аймаг (гуравдагч этгээд), түүнийг төлөөлж тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга шаардах эрхтэй.
11. Иймд, “... Орон нутгийг хөгжүүлэх урамшууллын төлбөрийг орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэгтэй хэдий ч төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд Засаг дарга бус, талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар юм...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэдийгээр гэрээ болон хуульд зааснаар орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг төсөвт төвлөрүүлэх үүрэг нь Ашигт малтмал, газрын тосны газарт байх боловч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,, аймаг (,,,,,,,,,,,,,,)-аас шаардаж буй нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн “үүргийн мөн чанарт харшлахгүй” юм.
12. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс “... үүрэг гүйцэтгэх ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т нийцнэ. Нэхэмжлэгч нь 2019.12.04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үеийн ханшаар тооцсоноос болж зөрүү гарсныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж буй нь тусдаа шаардлага бус, хэмжээгээ нэмж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гадаад валютаар тодорхойлсон нэхэмжлэлийн дүнг монгол төгрөгт хөрвүүлэх болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх зарчимд нийцнэ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн дүнг багасгасан нь үндэслэлтэй, үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
13. Хариуцагчийн төлөөлөгчийн “... Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК, Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд 2017.06.16-ны өдөр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ам.долларын ханшийг 2017.06.16-ны өдрийн ханшаар бус нэхэмжлэл гаргах үеийн ханш 2752.32 төгрөгөөр тооцсон нь буруу ...” (Тодорхойлох хэсгийн 4.2) гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хариуцагч орон нутгийн урамшууллыг жил бүр ам.доллароор төлөхөөр үүрэг хүлээсэн боловч уг үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй хэтрүүлсэн байх тул дээрх хуульд заасан “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн...” гэх үндэслэлд хамаарахгүй юм.
14. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “... 204,233 ам.долларыг орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх үүргээ хариуцагчийн зүгээс биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ орон нутгийн хөгжүүлэх санд бус ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ад олгож шийдвэрлэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу байна.
15. Иймд дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1452 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00899 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ад...” гэснийг “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, аймгийн орон нутгийн хөгжүүлэх санд...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 2,240,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ