Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1404

 

 

Х.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00470 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.З-н нэхэмжлэлтэй хариуцагч “К Б” ХХК-д холбогдох

“К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “Шилжүүлэн томилох тухай” 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тус тушаалуудыг хүчингүй болгуулах, “К Б”-ны Бүгд Найрамдах Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардалд нийт 36 842 719 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  барьцааны 33 037 657 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “К Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.З миний бие тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эргүүлэн томилуулах, 2015 оны 11 сараас хойшхи хугацааны томилолтын зардал, 2016 оны 4 дүгээр сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэх хугацааны цалин, ажилласан хугацаанд оногдох амралтын мөнгө, гар утасны зэрэг зардлуудад 40 998 650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, үндэслэлгүйгээр авагдсан сахилгын шийтгэлийн тушаалуудыг хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ. Х.З миний бие 2014 оны 8 дугаар сараас “К Б”-ны БНСУ дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд улмаар “К Б”-ны Гүйцэтгэх захирал 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “Шилжүүлэн томилох тухай, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” хууль бус тушаалуудыг тус тус гаргаж миний эрх ашгийг хохироосон болно. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Улаанбаатар хотод шилжин ажиллах байсан ба Солонгост ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлын 7 хоногийн дотор ажлаа хүлээж авч ажилдаа ороогүй ажил тасалсан, 148.540 воныг хувьдаа авч ашигласан, байрны түрээсийн барьцаа мөнгө 15 сая вон шилжүүлээгүй гэсэн үндэслэлүүд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ажил олгогч банк 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш надад цалин, орон байрны түрээс,томилолтын зардал, гар утасны мөнгийг алийг ч олгоогүй болно. Иймд “К Б”-ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “Шилжүүлэн томилох тухай”, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч X.З намайг “К б”-ны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2015 оны 11 сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардал: Үүнд: 2015 оны 11-ээс 2016 оны 1, 3-аас 5 дугаар сарын томилолтын зардалд тус бүр 1.700.000 вон, 2015 оны 2, 3 дугаар сар, 2016 оны 5 дугаар сард гар утасны зардалд тус бүр 200 000 вон, 2016 оны 5 дугаар сарын байрны түрээс 730 000 вон, ажилчдын байрны тогны төлбөр 35 730 вон, ажилчдын байрны усны төлбөр 23 000 вон, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны байрны түрээс 2.190.000 вон, томилолтын зардал 3.838.704 вон, гар утасны зардал 400.000 вон, ажилласан хугацаанд оногдох амралтын мөнгө 770.220 төгрөг, нийт 770.220 төгрөг, 18.218.434 вон (Монголбанкны ханш -1,98) 36.842.719 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х овогтой З нь “К Б”-ны гүйцэтгэх захирлын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 451 тоот тушаалаар тус банкны Хөрөнгө удирдлагын газрын харьяа БНСУ дахь төлөөлөгчийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны бүтцийн өөрчлөлт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Солонгос дахь төлөөлөгчийн газар нь мэргэжилтэнтэй байхаар өөрчлөгдөж түүний харьяалагдах газар нь тус банкны Хөрөнгийн удирдлагын газар байхаар бүтэц батлагдсан билээ. Тус орон тоо батлагдсаны дараа газар нэгжийн бизнес төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэсэн. 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 01 дүгээр улирлуудад дүгнэхэд ахиц гараагүй тул түүнд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ГЗ-ын 345 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Х.З-ийн ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан түүнийг Монгол улс дахь төв “К Б”-инд шилжүүлэн ажиллах тушаал гарсан бөгөөд тус тушаалыг Х.З нь биелүүлээгүй бөгөөд тус тушаалтай холбоотой ямар нэгэн гомдлыг хөдөлмөрийн хуульд заасан хугацаанд гаргаж байгаагүй бөгөөд одоо тус тушаал үндэслэлгүй хэмээн маргаж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч Х.З Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа амьдарч буй байрны түрээсийн барьцаа шаардлагатай хэмээн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 воныг банкнаас гаргуулан авсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тухайн мөнгийг ямар ч тохиолдолд эргүүлэн төлнө гэж өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн байдаг. Мөн 148.540 воныг албан тушаалын байдлаа ашиглан тооцоололд оруулахгүйгээр завшсан үйлдэл бас байгаа юм. Х.З-ийг Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр шалгаж нийт 15.148.540 воныг гаргуулахаар “К Б”-ны зүгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол өгөн шалгуулж байгаа болно. Иймээс ИХШХШТХ-ийн 65.1.8-т зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К Б” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.З нь “К Б”-ны БНСУ дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байх үедээ “Амьдарч буй байрны түрээсийн барьцаа мөнгө шаардлагатай байна хэмээн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 воныг банкнаас шилжүүлэн авсан ба 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “15.000.000 воныг хүлээн авлаа, байрнаас гарахдаа буцааж банкинд тушаана” гэсэн утгатай баталгааг ирүүлж байсан. Гэвч Х.З нь ажил олгогчийн итгэлийг эвдэн ажлаас гармагцаа холбоо барихгүй ор сураггүй алга болж, дээрх 15.000.000 воныг банкинд эргүүлж тушаахгүй хувьдаа завшиж ашигласан ба мөн албан хэрэгцээнд нь зориулан олгосон 148.540 вонын зардлын тооцоог өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Иймд Х.З нь банкны мөнгөн хөрөнгийг авч хувьдаа ашиглан буцааж төлөөгүй тул нийт 15.148.540 вон буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол банкны зарласан ханш (1 вон=12,11 төг)-аар тооцон 31.963.419,4  төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “К Б”-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна Сөрөг нэхэмжлэлд дурдсан 15 сая воныг одоогоор би гаргаж өгөх боломжгүй байна. “К Б” нь Х.З-д БНСУ-д ажиллахад амьдрах байрны түрээсийн гэрээ урт хугацаагаар байгуулахад шаардлагатай барьцаа мөнгө болох 15 сая воныг 2014 оны 7 дугаар сарын 31-нд шилжүүлж олгосон. Энэ мөнгийг би аваагүй гэж гүйцэтгэдэггүй. Х.З-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олгогдоогүй цалин хөлс, томилолтын зардлыг гаргуулах, ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн шаардлагатай маргааныг шүүхэд хянаж байгаа. Х.З нь одоо ч БНСУ-д амьдарч байгаа бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож, ажилдаа эргүүлэн томилогдоход мөн л түрээсийн байранд амьдарсан хэвээр байх юм. Хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосонтой холбоотой маргааныг хянан шийдэж шүүх шийдсэний дараа энэ мөнгийг буцаан олгох, эсхүл хөлс, томилолтын мөнгөтэй харилцан тооцох боломжтой гэж үзэж байна. Албан хэрэгцээнд зориулан олгосон 148.540 воны хувьд Х.З зарцуулалтын тайлан, холбогдох баримтыг банкинд гаргаж өгсөн. Ямар огноотой, юунд зарцуулагдсан баримттай болохыг шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулж тайлбар гаргана. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан “К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “Шилжүүлэн томилох тухай”, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тус тушаалуудыг хүчингүй болгуулах, “К Б”-ны Бүгд Найрамдах Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацаа томилолтын болон бусад зардалд нийт 36 842 719 төгрөг гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.З-ийн нэхэмжлэл, хариуцагч “К Б” ХХК-ийн нэхэмжлэгч Х.З-ээс 33 037 657 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгөөс 339 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 23 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Х.З-ийн “... Х.З миний бие солонгос улсад оршин суух байрны барьцаа төлбөр болох 15.000.000 воныг хүлээн авсан бөгөөд миний нэр дээр авлага болгон бүртгэж өгнө үү" гэсэн хүсэлттэй байна. Байрнаас гарах болон бусад өөрчлөлтүүд ороход уг моигийг “К Б”-инд буцаан тушаах нь үнэн болно гэсэн  тодорхойлолт, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, 2014 оны 07 дугаар сарыи 31-ний өдрийн “К Б”-ны мемориалын 201611295325052623-0, 201611295325052635-0 тоот баримтууд зохигчдын тайлбар зэргээр хариуцагчаас нэхэмжлэгч Х.З-д 15 000 000 воныг шилжүүлсэн болох нь нотлогдсон байна гэж дүгнэсэн мөртлөө Х.З одоо ч гэсэн БНСУ-д оршин сууж байгаа байрнаасаа гараагүй байгаа, бусад өөрчлөлтүүд орох гэдэгт ажлаас чөлөөлөх үндэслэл хамаарна гэж үзэж 15.000.000 воныг буцааж шаардах эрх үүсээгүй байна. Монгол улсын иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х.З-н “К Б”-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад 15.000.000 вонныг буцаан шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нотлох баримтыг хангалттай үнэлж үзээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Х.З нь одоо ч БНСУ-д оршин сууж байгаа байрнаасаа гараагүйг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад тус байрандаа байгаа мэтээр дүгнэсэн нь буруу байна. Иймээс шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж Х.З-н үндэслэлгүйгээр олж авсан мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа хугацаа хэтрүүлэн гаргасан байх тул хянан хэлэлцэх үндэслэлгүй хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугээр зүйлийн 129.2-т заасны  дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх тушаалуудыг гардуулж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч Х.З нь ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл боломж олгоогүй байна. Иймд ажил олгогчийн гаргасан "Ажлаас чөлөөлөх тухай" тушаал алдаатай боловч хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсэх үндэсгүй " хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч “К Б”-аас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Улаанбаатар хотод Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтнээр шилжүүлэн томилсон гэх боловч өмнө дурьдсанчлан тухайн тушаалаа нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, мөн уг ажлын байран дээрээ хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй атлаа чөлөөлсөн тушаал гаргахдаа "хөдөлмөрийн гэрээний 6.4.5, 6.8.4 дэх заалтыг зөрчсөн" гэж үзэн ажлаас чөлөөлснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн хөдөлдмөрийн гэрээний нөхцлийг төсөөтэй хэрэглэх гэдэг ойлголт хуульд байхгүй бөгөөд шүүх хуульд байхгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч Х.З-тэй хариуцагч “К Б” нь Улаанбаатар хот дах Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй атлаа түүний өмнөх хөдөлмөрийн харилцаан дээр буюу Гадаад харилцааны албаны Солонгос дах төлөөлөгчийн газрын мэргэжилтэнтэй байгуулсан гэрээтэй адилтгаж төсөөтэй хэрэглэн хэмээн ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхийн зэрэгцээ мөн нэхэмжлэгчийн өмнөх ажлын байрны хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан хэмээн “К Б”-ны Улаанбаатар хот дах Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны мэргэжилтний ажлаас халсныг зөв гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Х.З-ийн хувьд БНСУ-д ажиллаж байхдаа томилолтын мөнгө cap болгон авдаг байсан, мөн БНСУ-д амьдрах амьдрах амьжиргааны зардлуудыг “К Б”-аас төлдөг байсан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас өгсөн баримтуудаар бүрэн нотлогдож байдаг. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч “К Б”-инд холбогдуулан “К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “шилжүүлэн томилох тухай”, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, томилолтын болон бусад зардалд нийт 36 842 719 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 33 037 657 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Х.З нь “К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “Шилжүүлэн томилох тухай” тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасныг зөв хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Х.З нь 2014 оны 8 дугаар сараас “К Б”-ны БНСУ дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба  “К Б”-ны гүйцэтгэх захирлын  2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот тушаалаар түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот тушаалаар түүнийг “К Б”-ны Гадаад харилцааны албанд мэргэжилтнээр шилжүүлэн томилжээ.

Эдгээр тушаалыг ажил олгогч нь Х.З-д 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус цахим шуудангаар хүргүүлсэн болох нь Z…[email protected] гэсэн цахим хаягт болон [email protected] гэсэн цахим хаягт шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байна. /2хх-ийн 145-147/

Иймээс нэхэмжлэгч Х.З нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот “Шилжүүлэн томилох” тухай тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хугацаа хэтрүүлэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэх үндэсгүй дүгнэсэн нь зөв.

“К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалаар нэхэмжлэгч Х.З-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,  ажлаас нь чөлөөлсөн ба тэрээр 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт  заасныг зөрчөөгүй.          /хх-ийн 74/

“К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот Х.З-ийг “К Б”-ны БНСУ дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтний ажлаас Гадаад харилцааны албанд мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байх ба өөр ажилд буруу шилжүүлсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул ажил олгогчоос гарсан тушаалын заалтыг ажилтан биелүүлэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Х.З нь дээрх 353 тоот тушаалын дагуу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БНСУ дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажлаа хүлээлцсэн ба ийнхүү хүлээлцсэнээс хойш түүнийг 7 хоногт багтан шинээр томилогдсон ажилдаа орохыг ажил олгогч мэдэгдсэн боловч тэрээр ажилдаа хүрэлцэн ирээгүй, ийнхүү ажилдаа ирээгүй нь  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна 2016 оны 5 дугаар сарын 20, 25-ны өдрүүдэд улсын хилээр нэвтэрсэн болох нь түүний Е-0938419 дугаартай гадаад паспортын хуулбараар тогтоогджээ. /2 дах хх-ийн 8/

Иймд Х.З-ийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гүйцэтгэх захирлын 353 тоот тушаалаар Улаанбаатар хотод шилжин ажиллах байсан ба Солонгос улсад ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлын 7 хоногт багтаж үүрэгт ажлаа хүлээн авч ажилдаа эргэн оролгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөг хүртэл ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн, үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхиийг” хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Х.З нь БНСУ-д томилолтоор ажиллаж байсан, 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардлыг “К Б” 2016 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэл түүнд шилжүүлээгүй байсан болох нь хэрэгт авагдсан тус банкны 2000231841010001 тоот дотоодын дансны хуулга, гүйлгээний баримтуудаар тогтоогдсон байна. /3хх-ийн 52-191, 202-251, 4хх-ийн 1-109/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн томилолтын болон бусад зардал гаргуулах шаардлагын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэгч Х.З нь 2015 оны 11 дүгээр сараас хойшхи хугацааны томилолтын болон бусад зардлыг шилжүүлэх хүсэлтийг “К Б”-инд байнга хүргүүлж байсан, ажил олгогч эдгээр зардлуудыг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь Z:::[email protected] гэсэн цахим хаягт болон [email protected] гэсэн цахим хаягт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон. /2хх-ийн 145-147/

“К Б” 2, 3, 4 дүгээр саруудын байрны түрээс 2 190 000 вон, оффис түрээс           3 000 000 вон, нийт 5 190 000 воны зардлыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэж, 2016 оны 5 дугаар сарын 17-ны  өдөр 5 180 000 вон шилжүүлсэн боловч томилолтын болон бусад зардлыг шилжүүлээгүй байна. /4хх-ийн 28-30/

Хариуцагч нь дээрх байдлаар томилолтын болон бусад зардлыг шилжүүлэхийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны  өдөр хүртэл хойшлуулж байсан, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаан дотор 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. /хх-ийн 74/

Нэхэмжлэгч 2015 оны 11, 12 сар,  2016 оны 1, 3, 4 дүгээр сарын томилолтын зардал нийт 8 500 000 вон, тийзний зардал 1 170 000 вон, 2, 3, 4 сарын утасны зардал 600 000 вон, нийт 10 270 000 вон буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 1.91  төгрөгт шилжүүлж, 19 615 700 төгрөгийг хариуцагч “К Б”-аас гаргуулж нэхэмжлэгч Х.З-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлээс ажилчдын байрны тогны төлбөр 35 730 вон, ажилчдын байрны усны төлбөр 23 000 вон, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны байрны түрээс 2 190 000 вон, томилолтын зардал 3 838 704 вон, гар утасны зардал 400 000 вон, ажилласан хугацаанд оногдох амралтын олговор 770 220 төгрөг тус тус нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Х.З нь “...миний бие БНСУ-д оршин суух байрны барьцаа төлбөр болох 15 000 000 воныг хүлээж авсан бөгөөд миний нэр дээр авлага болгон бүртгэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Байрнаас гарах болон бусад өөрчлөлтүүд ороход уг мөнгийг “К Б”-инд буцаан тушаах нь үнэн болно” гэсэн тодорхойлолт,  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “К Б”-ны мемориалын 201611295325052623-0, 201611295325052635-0 тоот баримтууд, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд  хариуцагч “К Б” нэхэмжлэгч Х.З-д 15 000 000 воныг шилжүүлсэн болох нь нотлогдсон байна. /хх-ийн 159-161, 4хх-ийн 72/  

Хариуцагч “К Б”-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалаар нэхэмжлэгч Х.З-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,  хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн гэж үзсэн тул БНСУ-д оршин суух байрны барьцаа төлбөр болох 15 000 000 воныг нэхэмжлэгч өөртөө байлгах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.З-ээс 15 000 000 вон буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2.11  төгрөгт шилжүүлж, 31 650 000 төгрөгийг хариуцагч “К Б”-инд олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ гэж үзэв.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.