| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2020/00615/И |
| Дугаар | 138/ШШ2020/00694 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2020/00694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******ын ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг байр тоотод оршин суух, цогцолбор сургуулийн физикийн багш ажилтай, ХЛ670801 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
7 274 615 /долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван таван/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би багштай олон жил хамт нэг сургуульд ажиллаж байна. 2017 онд багш надад мөнгө өсгөх боломж байна. Чи хоёр охиныхоо ирээдүйг бодоод байрны мөнгө олооч чамд хэрэгтэй гээд дахин дахин хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ер нь бол багш олон жил ажилласан, нэр хүндтэй, туршлагатай хүн учраас би итгээд 2017 оны 12 сарын 01-ны өдөр ХААН банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авч багшийн дансанд 2017 оны 12 сарын 01-ны өдөр 8 001 100 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 2018 оны
1 сарын 11-нд 117 015 төгрөг, 2018 оны 1 сарын 20-ны өдөр 274 700 төгрөг, 2018 оны 2 сарын 10-ны өдөр 335 470 төгрөг нийт 726 *******5 төгрөгийг миний ХААН банкны данс руу багш шилжүүлсэн. Түүнээс хойш би мөнгө аваагүй бөгөөд одоог хүртэл зээлээ төлсөөр хохирч байна. Би анхнаасаа багштай гэрээ байгуулаагүй учраас хүү, алданги авах эрхээ алдаж байгаагаа ойлгож мэдсэн. Харин багшийн дансаар харилцаж 2017 оны 12 сарын 02-ны өдөр 8 001 100 төгрөг шилжүүлсэн тул авсан 726 *******5 төгрөгөө хасч зээлийн үлдэгдэл 7 274 615 төгрөгөөр гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тэй хамт ажилладаг. нь зээл авч 8 001 100 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байдаг. нь 3 удаа өөрийнхөө данснаас ийн данс руу 726 *******5 төгрөг шилжүүлсэн байдаг. нь мөнгө өсгөх боломж байна гэж удаа дараа хэлж итгүүлсэн байдаг. ийн хувьд сүлжээний компанид элсээгүй, харин түүнд мөнгийг нь өсгөж өгнө гэж хэлсэн байдаг. тайлбартаа түүний шилжүүлсэн мөнгийг цааш нь сүлжээний компаний дансанд хийж акуант үүсгэж өгсөн. Өөрөө элсэхийг зөвшөөрсөн гэж ярьж байгаа боловч тэр компанид ийн дээрх мөнгө орсон гэдэг нь нотлогдоогүй, харин ын данс руу шилжүүлсэн байдаг. ийн хувьд сүлжээний компани руу орсон байж болно гэхдээ түүнийг элссэн гэж байгаа биш. Би ч гэсэн тэр компани руу орвол хариу нь надад баярлалаа гэж ирдэг. Иймээс нь нэхэмжлэгчид мөнгө өсгөж өгнө гэж итгүүлсэн. тэй чатаар харилцсан талаар гурван хуудас бичиг шүүхэд авчирч өгч байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир хасуулах хүсэлтэй байна. Мөн ийг сүлжээний компанид элсүүлээд акуант үүсгэж өгөөд өөрөө өөрийнхөө данс руу орж хардаг байсан гэж байгаа боловч ийн ын дансанд 8 001 100 төгрөг өгсөн уг компаний данс руу орсон талаар баримт байхгүй. Хариуцагч ын дансанд мөнгө орсон баримт байгаа харин тэр компаний дансанд оруулсан талаар баримт байхгүй, ийн хувьд ямар данс байгаа мэдэхгүй, мөнгө орсон нь харагддаг байсан. Нотлох баримт байхгүй. Дахин харьцаагүй. Хариуцагчийн шүүхэд өгсөн орчуулагчаар орчуулуулсан бичгүүд нь хуульд заасан нотлох баримт биш учир хасч өгөөч. Харин нь гурван удаа дансаасаа ийн данс руу мөнгө шилжүүлж байдаг. Ер нь ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд аас авсан 726 *******5 төгрөгийг хасч үлдэх 7 274 615 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр хамт ажилладаг. Би Улаанбаатар хотод явж байгаад Макс Молл дэлгүүрийн дөрвөн давхар үйл ажиллагаа явуулж байсан гадаадын хөрөнгө оруулалтын Атлантик Глобалл Астект гэдэг Испани компанид элсэж орсон. Энэ компанид 90-2430 еврогоор элсэж орж байсан. Би эхлээд 90 евро буюу 2 гаруй мянган төгрөгөөр элсэж ороод дахин дахин мөнгө хийж хувьцаа худалдаж авч байсан. Миний хувьд хувцаа худалдаж авах нь хэрэгтэй байх гэж бодож байсан юм. Ингээд манай ажлынхан миний орсон энэ компаний талаар сонирхоход нь би хэлж өгч, өөрсдөө нэвтэрч чадахгүй байсан учир би өөрийнхөө данс руу мөнгийн шилжүүлээд тэр компаний данс руу шилжүүлээд аквант үүсгэж өгдөг байсан. Энэ нь тэр компаний данс руу орж өөрийнхөө дансанд байгаа мөнгийг хэр өсөж байгааг харах боломжтой болдог. т би мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж аваад тэр компаний данс руу шилжүүлж өгөөд аквант үүсгэж өгөхөд тэр өөрөө данс руугаа ороод өөрийнхөө дансанд байгаа мөнгийг хардаг байсан. Харин 2019 оны 4 сараас эхлээд харагдаж байгаа мөртлөө орж болохгүй болж байгаад 2019 оны 7 сараас эхлээд бүрэн хаагдаж алга болсон. ийн мөнгийг 2017 оны 2 сард хөрөнгө оруулалттай компанид 7 хоног бүрт ногдол ашиг авдаг, тухайн үед аквант үүсгээд харуулж байсан. 8 001 100 төгрөг бол 2430 еврогоор элссэн байгаа юм. Тухайн үед энэ компаний Монгол дахь төлөөлөгч нар нь Бумантуяа, Цолмон гээд хүмүүс байсан. Одоо эдгээр хүмүүс нь хаана байгаа мэдэхгүй.Энэ компаний ашгийг картаар гүйлгээ хийж байна гэдэг байсан. нь аквант үүсгээд мөнгөө хараад явж байсан. Өөрсдөө зөвшөөрөөд мөнгө авчирч өгсөн. Сайн дурын үндсэн дээр өөрийнх нь хүсснээр шилжүүлсэн. ийг гишүүнээр элсэн ороход миний хувь компютерт шивж өгөөд аккуант үүсгүүлсэн. Аккуант үүсгэн гэдэг нь түүнийг гишүүнээр хөрөнгө оруулалт оруулж буй мөнгийг цаад компанид шилжүүлээд цахимаар үүсдэг бүртгэлийг хэлдэг. Энэ бүртгэлээр нь компанитай харилцаж байсан. Энэ компаниас т мейл ирж ноогдол ашиг авч байсан. 2019 оны 4 сараас компаний сайт алга болсон. хөрөнгө оруулалтын компанид элсэн орсон мөнгөө надаас нэхэж байгаа зөвшөөрөхгүй. Би ч гэсэн хохирчоод явж байна. Иймд ийн нэхэмжилж байгаа 7 274 615 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй Би энэ мөнгийг хэрэглээгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Д.аас 7 274 615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжсэн болно.
С. нь Ц.ын 21111155 тоот данс руу 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 8 001 100 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч С. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...надад мөнгө өсгөх боломж байна, Чи хоёр охиныхоо ирээдүйг бодоод байрны мөнгө олооч чамд хэрэгтэй гэж дахин дахин хэлэхээр нь би зөвшөөрч түүний данс руу 8 001 100 төгрөгийг шилжүүлсэн. нь энэ хугацаанд надад 726 *******5 төгрөгийг өгсөн. Бид хоёр гэрээ хэлцэл хийгээгүй учир түүнд өгсөн мөнгөө түүнээс авсан мөнгийг хасч нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Харин хариуцагч Ц. татгалзаж буй үндэслэлээ: ... нь өөрөө миний данс руу 2430 еврогоор элсэж орох мөнгө болох 8 001 100 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийнх нь хүсэлтийн дагуу 2017 оны 2 сард гадаадын хөрөнгө оруулалтын Atantic giobal asset management компанид аккуант үүсгэж өгсөн. Уг компани 7 хоногт ашиг өгч байсан. Тэр мөнгийг би өөрийн дансаараа дамжуулж гаргаж авч түүнд өгдөг байсан. нь өөрөө компани руу орж өөрийнхөө дансанд байгаа мөнгийг хардаг байсан. Би энэ мөнгийг хэрэглээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Ц. нь С.ийн шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалттай гадаадын компаний данс руу шилжүүлсэн, өөрийн мэдээлэл явуулж шивүүлсэн, мөнгийг нь шилжүүлж аккуант үүсгүүлсэн, өөрөө тус компаний данс руу орж өөрийнхөө орлого ашиг байгаа эсэхээ хянах боломжтой, хянаж байсан гэж тайлбарладаг боловч дээрх татгалзлаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулах бүртгэлийг хийж өгсөн, мөнгийг шилжүүлсэн гэх тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Ц. нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түүний гуйсны дагуу түүний мэдээллийг компьютерт шивж, мөнгийг нь шилжүүлэн аккуант үүсгүүлж даалгасны дагуу үүргээ биелүүлсэн. Мөн хариуцагч нь компьютерт хүний нэр шивж сурсан учраас хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдөө мөнгөө данс руу шилжүүлж мэдээллээ явуулж нэрээ шивүүлдэг байсан. ын хувьд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлснээр үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Энэ хүний хувьд хүмүүсийн мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлж өөрөө мэдээллийг нь авч компанид мэдээлэл өгч аккуант үүсгэж байсан, үүргийн болон зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь гэрч Б.Цэвээнсүрэн, Б.Сүнжидмаа нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, болон орчуулга хийсэн компаний мэдээлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондоо харьцаж байсан баримтаар тогтоогдож байна гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээрээ тодорхойлох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч Ц. нь нэхэмжлэгч С.ийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийсэн болох нь, мөн талуудын хооронд хуульд үл харшлах хэлцэл буюу зээлийн гэрээний харилцаа байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж буй нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн , нарын хоорондоо ярьсан гэх 3 хуудас хөрөнгө оруулалттай гадаадын компанитай харилцаж байсан гэх орчуулга хийгдсэн бичгийн баримт зэргийг нотлох баримтын шаардлага хангаагүй учир хасуулах хүсэлт гаргаж байгаа бөгөөд хариуцагч тал нь дээрх бичгийн баримтыг нотлох баримтаар ирүүлэхдээ хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж ирүүлээгүй байх тул хэрэг шийдвэрлэхэд үнэлэх боломжгүй байна .
Харин талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн харилцаа болон зээлийн гэрээний харилцаа тус тус үүсээгүй байх тул нэхэмжлэгч С. нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно.
Иймд хариуцагч Ц.аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 7 274 615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.т олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.аас 7 274 615 / долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С. нь улсын тэмдэгтийн хураамжинд 1 344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.аас 1 344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА