| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2020/00071/И |
| Дугаар | 138/ШШ2020/00702 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2020/00702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байр ******* тоотод оршин суух, ЖЮ7107*******61 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мажигийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байр тоотод оршин суух, ЖН79040*******6 регистрийн дугаартай, овогт ын Гэрэлтуяад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 47 925 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гэрэлтуяа нь Б.*******т итгэл үнэмшил төрүүлж 2017 оны 11 сарын 10-ны өдөр 6 сарын хугацаатай, 1 сард 6 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлдэн сар бүр хүүгээ төлөхөөр тохирсон. Дараа нь 2018 оны 2 сарын 28-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлсэн ба сарын дараа хүүгийн хамт 2018 оны 3 сарын 28-ны өдөр 11 000 000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөөгүй мөн хугацаа хэтэрсэн. Энэ хугацаанд Гэрэлтуяа нь утсаар ярьж хугацаагаа сунгая, хол ажилтай байна. Очоод гэрээндээ өөрчлөлт оруулснаа батлан гэрээ хийнэ гэж ярьдаг байсан. Ингээд 2018 оны 5 сарын 10-ны өдөр ирж гэрээгээ сунгаж гэрээгээ хийсэн. Гэрэлтуяа нь 2018 оны 5 сарын 28-нд бүх тооцоог хийж дуусгана гэсэн. Хэрэв хугацаа хэтэрвэл алданги тооцно гэж гэрээ хийсэн. Бид эхний нэхэмжлэлээр 25 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа 47 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн өөрчилсөн байсан. Харин сая гаргаж өгсөн материалыг үзээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнд үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, дутуу төлсөн хүү 12 000 000 төгрөг нийт 42 875 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд Гэрэлтуяа нь хүү төлнө, хүүтэй байсан ч хамаагүй гэж гуйж байсан. Итгэлцлийн үндсэн дээр төлөлтийг 3 сарын дотор төлөх, төлөөгүй хүүгээ сар сараар төлөхөөр тохирч байсан. Гэрэлтуяагийн төлсөн мөнгө бол хүү төлөгдсөн гэж тайлбарладаг. Гэрэлтуяа нь энэ хугацаанд 14 725 000 төгрөгийн хүү төлсөн. Гэрээ хэлцэл хийж байсан. Бидний хувьд залилангийн хэрэг гэж шалгуулахад Гэрэлтуяа нь бүрэн төлнө гэж цагдаа дээр гэрчээр мэдүүлэхдээ өгсөн байсан. Цагдаа дээр шалгагдаж байх хугацаандаа 5 сая төгрөг өгснийг үндсэн төлбөрөөс хасч байсан нь буруу гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно. Гэрэлтуяа нь *******тэй ярилцаж тохиролцоод зээлийн гэрээний хүүгээ 10 хувь болгож өөрчилж хоёулаа гарын үсэг зурсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Гэрэлтуяагаас нийт 42 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрэлтуяагийн хувьд банкинд ажилладаг байсан. Тиймээс харилцагчийнхаа мэдээллийг авч түүгээрээ дамжуулан зээл авсан гэв.
Хариуцагч Д.Гэрэлтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: *******ээс 2017 онд 10,0 сая төгрөг, 2018 онд 10,0 сая төгрөг нийт 20,0 сая төгрөгийг өөрийн 4 ширхэг 700м2 газруудыг барьцаалж авсан үнэн. *******ээс мөнгө зээлснээс хойш өөрийнх нь ХААН банкны 3 өөр дансууд руу нийт 14,2 сая гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Иймд *******т 5,8 сая төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрэлтуяаг эдийн засагч ажилтай байхдаа харилцагчийнхаа мэдээллийг авч улмаар зээл авсан гэж ярьж байна. ******* нь ХААН банкны харилцагч юм. Гэрэлтуяагийн хувьд *******ээс хоёр удаа 10 саяар зээл авч нийт 20 сая төгрөг авсан асуудалд маргаагүй. Гэрэлтуяа нь 2017 оны 11 сарын 10-наас 2017 оны 5 сарын 10-ныг хүртэл 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 10 сая төгрөг авсан. Дараа нь 2018 оны 2 сарын 28-наас 3 сарын 28-ны хооронд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, 10 сая төгрөг авсан. Гэрэлтуяа, ******* нар нь зээлийн гэрээгээ сунгаж зээлийн хүүгээ 10 хувиар тооцсон байдаг. Энэ хугацаанд Гэрэлтуяа нь нийт 24600 000 төгрөг төлөх үүргийг хүлээж байна. Гэрэлтуяа нь энэ хугацаанд шүүхэд өгсөн баримтаар 19 725 000 төгрөг төлсөнд нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд уг төлбөрийг хүүнд тооцсон байдаг. Бидний хувьд өгсөн мөнгөө авсан мөнгө болон хүүгээс хасаад одоо 4 825 000 төгрөг төлөх ёстой. Мөн алданги 2017 оны 11 сараас 2019 оны 7 сар хүртэл хугацаанд үлдсэн 4825,0 төгрөг алданги 2437,500 төгрөгийг Иргэний хуулийн 232.4-ийг үндэслэн нийт 7 262 000 төгрөг төлөх хуль зүйн үндэслэл гарч ирлээ. Гэрэлтуяа нь банкнаас өндөр зээлтэй байгаа бөгөөд энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн байдлыг харгалзан алданги 1262000 төгрөг төлөх саналтай байна. Мөн нэхэмжлэгч тал нь шүүхэд өгөх хүртэл хугацааны хүү нэхэж байна. Иргэний хуулийн 282.2, 282.4-т заасныг баримтлан хүү нэхэж байгаа гэтэл бичгээр хийгээгүй утсаар ярьж байгаа, мессежи бичсэнийг хүү төлөх талаар гэрээ хийгдсэн гэж үзэхгүй байна. Иймд дансны хуулгаар төлбөрийг хийж явсан нь харагдаж байна. Иймд Гэрэлтуяа нь нийт 6 сая төгрөгийг төлье. Гэрэлтуяагийн Хас банкны өндөр зээл, кредит картын зээлтэй байгаа болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч Д.Гэрэлтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 925 000 төгрөгийн нэхэмжлэл шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 42 875 000 төгрөг болгон багасгасан болно.
Хариуцагч Д.Гэрэлтуяа нь Б.*******тэй харилцан тохиролцон 2017 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2017 оны 11 сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 сарын 10-ныг хүртэл 6 сарын хугацаанд 6 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөгийг, мөн дахин зээлийн гэрээ байгуулан 2018 оны 2 сарын 28-ны өдрөөс 3 сарын 28-ныг хүртэл хугацаанд 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийг тус тус зээлжээ.
Зээлдэгч Д.Гэрэлтуяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул талууд 2018 оны 5 сарын 01-ны өдөр дээрх зээлийн гэрээнүүдийг нэгтгэн өмнөх гэрээний хүү 6 хувь байсныг өөрчлөн зээлийн гэрээний хүүг 10 хувь болгож 2018 оны 5 сарын 28-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон гэрээг шинэчлэн байгуулсан байна.
Хариуцагч Д.Гэрэлтуяа нь нэхэмжлэгч Б.*******тэй хоёр удаа зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж авсан талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч Д.Гэрэлтуяа дээрх хугацаанд Б.*******т 19 725 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь авсан талаар маргахгүй бөгөөд хариуцагчийн төлсөн мөнгийг хүүнд авсан гэснийг хариуцагч тал зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Гэрэлтуяа нь харилцагчийнхаа мэдээллийг судалж түүнд итгэл төрүүлж удаа дараа зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг сунгах санал тавихад уулзахгүй, зугтаадаг байдал удаа дараа гаргаж байсан. Хариуцагч нь утсаар ярих, чат, мессежиэр хүүгээ төлөөд явна гэж зөвшөөрч байсан. Энэ хугацаанд төлсөн 19 725 000 төгрөгөө хүүнд төлдөг байсан. Энэ талаар шүүхэд гаргаж өгсөн утсаар болон мессежиэр харьцаж байсан баримтуудаар нотолж байна. Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, дутуу төлсөн хүү 12 875 000 төгрөг нийт 42 875 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч тал татгалзаж буй үндэслэл: *******тэй тохиролцон гэрээ байгуулж зээл авсан. Гэрээний хугацаа дууснаас хойш дахин гэрээ сунгаагүй учир нийт 24 000 000 төгрөг төлөхөөс өгсөн 19 725 000 төгрөгийг хасч 4 825 000 төгрөг төлөх ёстой. Уг төлбөрт алданги 2 437 500 төгрөг төлөх боловч зээлдэгчийн Хас банк, кредит картын зээлтэй зэрэг өндөр зээлтэй байдлыг харгалзан алдангийн 50 хувиар бууруулж 1 262 000 төгрөгөөр тооцож нийт 6 сая төгрөг төлөх саналтай байна гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ үүссэн. Зээлийн гэрээнд хугацаа гэсэн томъёолол бий, гэрээний 3.2-т хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлснээр дуусгавар болно гэсэн нь гэрээний хугацааг төлж дуустал хүртэл хугацааг заасан байна. Гэрээг 282.3-т зааснаар бичгээр хийсэн. Харин энэ хугацаанд хуулийн 42.11-т зааснаар бичгээр хийсэн нь чат мессеж бичсэнээрээ нотолсон. Мөн 43.2.2-оор хэлцэл хүлээн авсан хүлээн зөвшөөрч байна. 199 зүйлд ...хүлээн зөвшөөрснөөр гэрээг хүчин төгөлдөр байна, 199.3-т төлбөр гэрээ хийхийг шаардахгүй гэснээр Гэрэлтуяа нь *******ийн бичсэн мессежийг хүлээн авснаар зөвшөөрч өөрөө төлнө гэсэн тайлбар өгч байгаа нь гэрээ хийгдсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хүү авах талаар гэрээ сунгаснаа харилцан утсаар мессеж бичиж, чатаар харилцаж гэрээг сунгасанд тооцно гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн дээрх заалтанд хамаарахаар тайлбарлаж байна .
Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ёстой ба энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдсан тул нэхэмжлэгчийн дутуу төлсөн 12 875 000 төгрөгийн хүүг шаардах эрхгүй зохицуулжээ.
Харин дээрх зохицуулалт нь хүү шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан зохицуулалт байгаа болохоос бус хүлээн зөвшөөрч хүүг төлсөн зээлдэгчийн эрхэд хамааралгүй болно.
Өөрөөр хэлбэл, Гэрэлтуяа нь бичгээр байгуулаагүй боловч өөрөө маргахгүйгээр тохиролцох дээрх хугацаанд зээлийн гэрээний хүүнд нэхэмжлэгчид 19 725 000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд Гэрэлтуяагийн өгсөн 19 725 000 төгрөгийг түүний үндсэн зээл болон хугацааны хүүнээс хасч нэхэмжлэгчид нийт 6 000 000 төгрөг төлнө гэсэн нь буруу юм.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-ын зохицуулалт нь зөвхөн нэхэмжлэгчийн хүү авах талаар зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрч төлсөн хүүг хасч тооцох нь дээрх хуулийн зохицуулалтанд хамааралгүй байна.
Иймээс хариуцагч Д.Гэрэлтуяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 30 000 000 төгрөгийг гаргуулан үлдэх хэсэг болох 12 875 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ын Гэрэлтуяагаас 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 12 875 000 /арван хоёр сая найман зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 533025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Гэрэлтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА