Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ШТ2022/000151

 

                                   ****ийн нэхэмжлэлтэй иргэний

                                хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын

                             улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалтай, 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны

2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/00172 дугаар тогтоолтой 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох хэргийг 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн гаргасан хүсэлтийгшүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргажээ. 

2. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч З.Золжаргалаас 51,335,000 төгрөгийг гаргуулжнэхэмжлэгч В.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78,271,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч **** 38-56 Улсын бүртгэлийн дугаартай, 2006.08.03-ны өдрийн иргэн ****ын эзэмшлийн автомашины хучлага нэртэй шинэ бүтээл, 26-09 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/19724 дүгээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806,050 төгрөгийгулсынорлого болгож, хариуцагч ****аас 414,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. 

4. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/00172 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч З.Золжаргалаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94,606,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 4 дэх заалтын “414,625” гэснийг “332,950” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ. 

5. Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...уг хэрэгт авагдсан 36 ширхэг бэлэн мөнгөний орлого, зарлагын ихэнх дээр нь Н.Батгэрэл гэж бичсэн байдаг ба уг гарын үсгийг нь Н.Батгэрэл гэж хүний гарын үсэг биш гэж үзэн хариуцагч талаас тухайн санхүүгийн баримтыг шүүх шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангаагүй тул Цагдаагийн байгууллагад хандтал 2018 оны 04 дүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, мөн шаардлагатай ямар ч ажиллагааг хийгээгүй. Тухайлбал нягтлан Н.Батгэрэлийн талаар ямар ч гэрчээс мэдүүлэг аваагүй, шинжээч томилуулах мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн сүүлийн заалтыг өөрчлөн засаж гаргасан тогтоолынхоо эсрэг заалт болгон өөрчилсөн. Дараа нь уг тогтоол эрүүгийн хэргийн материалаас алга болсон байсан тул миний бие АТГ-т гомдол гарган шалгуулсан ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Ийнхүү УЕПГ-аас 2022 оны 02 дугаар сард 180901962 дугаартай уг эрүүгийн хэргийг хаахдаа миний цагдаад дараа нь гаргасан “Мөнгөн зоос кредит” ББСБ-ын нэхэмжлэлтэй ****д холбогдох хэрэгтэй холбоотой асуудлаар гаргасан гомдолтой холбоотой асуудлыг үндэслэл болгох хаасан байсан ба энэ талаар уг эрүүгийн хэргийг хянасан УЕПГ-ын хяналтын прокурортой уулзаж хэлсэн ба УЕПГ-ын шийдвэр эцсийн шийдвэр болно гэж хариундаа бичсэн байсан. Дээрх өгүүлбэрийг энэхүү хүсэлттэй танай шүүхэд гаргаж өгч байгаа 129 хуудас бүхий албан бичиг эрх зүйн баримтуудын 77, 78, 122 дугаар хуудаснаас үзэж харьцуулж мэдэх боломжтой. Миний бие бичгийн цаасны баруун доод буланд дугаар тавьсан болно. Эрүүгийн хэргүүдэд дандаа миний хувилж өгсөн 300 хүртэлх хуудастай олон нотлох баримтууд байдаг ба түүнээс олон баримтууд алга болсон байдаг. Миний бие хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт бичиг явуулж ББСБ-д ажиллаж байсан нягтлангуудын нийгмийн даатгал төлж байсан эсэх талаар лавлагаа авахаар хүргүүлсэн боловч хэрэгт хариу нь байхгүй байсан. Би прокурорт гомдол, хүсэлт гаргаснаар 2 сар шахмын дараа буюу 2022.04.20-ны өдөр над руу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөгч ярьж дуудахаар нь маргааш нь очтол надад 4 хуудас бүхий 3 баримтыг өгсөн. /123, 125, 127, 128-р хуудаст авагдсан/ 128 дугаар хуудсанд байгаа буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сүхбаатар дүүргийн 1-р хэлтэст ирүүлсэн 2022.04.14-ний өдрийн 1/288 дугаартай албан бичгийн хавсралтад Н.Батгэрэлийн нийгмийн даатгал төлөгдсөн талаар бичигдээгүй байх ба үүнийгээ булзааруулахын тулд регистр тодорхойгүй тул нэр давхацсан гэдэг бичгээр үл ойлгогдохуйц байдлаар бичсэн байна.

5.1. Миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газарт удаа дараа өмгөөлөгчийн хувиар хүсэлт гаргаж лавлагаа хүсэхэд өгөөгүй. Хамгийн сүүлд очиход нарийн бичгийн дарга нь цагдаа руу хариу явуулсандаа гэж 2022.03.04-ний өдөр хэлсэн. Шударга чин үнэнийг хариуцлагатайгаар бичихэд хээл хахууль, авлига миний өмгөөлөгчөөр нь ажилласан энэ иргэний хэрэг болоод хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэрэг мөн нэхэмжлэгч **** болоод ББСБ-ын захирал н.Гэрэл нартай холбоотой асуудлаар нээгдсэн эрүүгийн хэд хэдэн хэргүүдийн араас таягт орж, буурал болтлоо үхэхээс наагуур, эцэж унатлаа явж байхдаа үнэхээр байдгийг жинхэнэ утгаар нь бодитойгоор харж, мэдэрч мэдлээ. Тун харамсалтай нь авлига хээл хахууль, хууль, шүүх, төрийн байгууллагад аалзны тор мэт болсон байгаа явдал, мөн 2016 оны зунаас энэ хэргүүд дээр явахад маш олон шүүгч, прокурор, мөрдөгч, коммисарыг үзэхэд 2-хон хуульч л шударга ажиллаж байсан. Үүний нэг нь шүүгч н.Амаржаргал, мөрдөгч н.Батчулуун. Хачирхалтай нь 2-уулаа хүсэлтээрээ ажлаасаа гарсан байдаг. Миний бие энэхүү эрүүгийн хэргүүдтэй холбоотойгоор зөвхөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр л гэхэд 130 гаруй очсон байдаг. Би хууль, шүүхийн болоод төрийн 29 байгууллагад хандсан ба Төрийн банкнаас бусад 28 байгууллагуудаас зөвхөн надад хаяглаж 140 гаруй хариу албан бичгээр ирснээс шаардлагатай гэж үзсэн бичгүүдийг энэхүү хүсэлтдээ  хавсарган өгч байна. /128 ширхэг хуудас/ Шүүх хурал болох үеэр хариуцагч тал Н.Батгэрэлийг тухайн ББСБ-д нягтлангаар ажилладаг эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Нягтлан Н.Батгэрэл гэгчийн гарын үсгийг эмэгтэй хүн, тэр дундаа ББСБ-ын захирал н.Гэрэл хуурамчаар зурсан байна гэж үзэж байсан боловч шүүх, хууль хяналтын байгууллагуудад шалгуулж тогтоолгохоор олон жил хөөцөлдсөн боловч тусыг эс олж, шүүх эцсийн шийдвэрээ, УЕПГ эцсийн шийдвэрээ гаргасан. Н.Батгэрэл “Мөнгөн зоос кредит” ББСБ-д ажилладаггүй буюу түүний нэр бичигдсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон санхүүгийн баримтууд хуурамч гэж үзэж болох нөхцөл байдал илэрсэн. Энэ нь шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болж байна гэж үзэж байхаас гадна олон нийтийн телевизээр болон сошиал орчинд Төрийн банкны орлогч дарга байсан Н.Батгэрэл нь “Мөнгөн зоос кредит” ББСБ-д бүр 2010, 2011 онуудын үед Монголбанкнаас жилийн 3 хувийн хүүтэй зээл авч хөрөнгө оруулалт хийж байсан гэж удаа дараа гарч байсан. Н.Батгэрэл гэгч нь хэрэгтэй хүн юм билээ.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Хүсэлт гаргагч нь “...хариуцагч тал Н.Батгэрэлийг тухайн ББСБ-д нягтлангаар ажилладаг эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Нягтлан Н.Батгэрэл гэгчийн гарын үсгийг эмэгтэй хүн, тэр дундаа ББСБ-ын захирал н.Гэрэл хуурамчаар зурсан байна гэж үзэж байсан боловч шүүх, хууль хяналтын байгууллагуудад шалгуулж тогтоолгохоор олон жил хөөцөлдсөн боловч тусыг эс олж, шүүх эцсийн шийдвэрээ, УЕПГ эцсийн шийдвэрээ гаргасан. Н.Батгэрэл “Мөнгөн зоос кредит” ББСБ-д ажилладаггүй буюу түүний нэр бичигдсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон санхүүгийн баримтууд хуурамч гэж үзэж болох нөхцөл байдал илэрсэн. ...олон нийтийн телевизээр болон сошиал орчинд Төрийн банкны орлогч дарга байсан Н.Батгэрэл нь “Мөнгөн зоос кредит” ББСБ-д бүр 2010, 2011 онуудын үед Монголбанкнаас жилийн 3 хувийн хүүтэй зээл авч хөрөнгө оруулалт хийж байсан гэж удаа дараа гарч байсан...” гэжээ. 

7.1. Дээрх хүсэлтэд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018.01.23-ны өдрийн 178, 2021.06.30-ны өдрийн 1398,  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.05.26-ны өдрийн 1124, 2020.06.17-ны өдрийн 1351, 2020.10.19-ний өдрийн 2598, 2021.06.24-ний өдрийн 892, 2021.07.02-ны өдрийн 1179, 2021.11.12-ны өдрийн 1644, Нийслэлийн Прокурорын газрын 2021.08.06-ны өдрийн 274 дүгээр бүхий Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах болон хэргийг хаах тухай тогтоолууд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018.07.04-ний өдрийн 5/264, 2019.03.20-ны өдрийн 3/102, 2019.10.25-ны өдрийн 5/1023,  2019.11.07-ны өдрийн 5/1099, 2019.12.02-ны өдрийн 3/1238, 2020.04.27-ны өдрийн 5/664, 2020.04.21-ний өдрийн 5/630, 2020.05.04-ний өдрийн 5/713, 2020.05.13-ны өдрийн 5/786, 2020.06.16-ны өдрийн 5/1004, 2020.07.08-ны өдрийн 2211, 2020.07.28-ны өдрийн 5/1115, 2020.09.25-ны өдрийн 5/1353, 2020.10.01-ний өдрийн 5/1376, 2020.11.24-ний өдрийн 5/1557, 2020.12.01-ний өдрийн 5/1570, 2020.12.18-ны өдрийн 5/1618, 2020.12.25-ны өдрийн 5/29, 2020.07.02-ны өдрийн 5/1009, 2021.07.06-ны өдрийн 5/732, 2021.07.08-ны өдрийн 5/758, 2021.08.02-ны өдрийн 5/824, 2021.08.03-ны өдрийн 5/825, 2021.08.06-ны өдрийн 5/851, 2021.08.09-ний өдрийн 5/866, 5/867, 5/868, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.07.19-ний өдрийн 5/432, 2021.08.09-ний өдрийн 2/476, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020.07.21-ний өдрийн 4/1022, 2020.05.08-ны өдрийн 4/688, 2020.05.26-ны өдрийн 4/778, 2020.06.23-ны өдрийн 4/909, Монгол Улсын ерөнхий прокурорын 2019.12.03-ны өдрийн 4/2849, 2020.08.03-ны өдрийн 1/1976, 2020.09.21-ний өдрийн 1/2296, 2020.09.21-ний өдрийн 1/2297, 2020.11.27-ны өдрийн 1/2790, 2020.04.14-ний өдрийн 4/1105, 2021.03.10-ны өдрийн 1/581, 2021.08.05-ны өдрийн 4/1726, 2021.09.03-ны өдрийн 4/1964, 2022.02.14-ний өдрийн 1/452, 2022.03.24-ний өдрийн 4/776, Нийслэлийн Прокурорын газрын 2020.06.15-ны өдрийн 1/1767, 2020.07.03-ны өдрийн 1/1974, 2020.08.21-ний өдрийн 1/2459, 2020.08.27-ны өдрийн 1/2502, 2020.10.26-ны өдрийн 1/3015, 2021.01.05-ны өдрийн 1/126, 2021.08.13-ны өдрийн 1/1961, 2021.09.09-ний өдрийн 4/2189, 4/2191, 2021.09.10-ны өдрийн 1/2204, 2021.09.13-ны өдрийн 1/2219, 1/2239, 2021.09.16-ны өдрийн 1/2258, 2021.12.14-ний өдрийн 5/1432, 2022.01.13-ны өдрийн 1/216 тоот хариу мэдэгдэх хуудаснууд, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019.09.16-ны өдрийн 25хө-2/6354 тоот, 2021.02.25-ны өдрийн 27хө-2/978, 2022.03.31-ний өдрийн 262/3508, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.06.29-ний өдрийн 26л-1б/3823, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019.09.12-ны өдрийн 03/938, 2020.04.20-ны өдрийн 01/441, 2020.04.28-ны өдрийн 01/485, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын 2019.10.29-ний өдрийн 175, Авлигатай тэмцэх газрын 2019.11.28-ны өдрийн 06/10078, 2020.09.15-ны өдрийн 06/10181, 2020.03.25-ны өдрийн 06/3506, 2021.07.29-ний өдрийн 06/7671, 2021.08.03-ны өдрийн 06/7790, 2021.09.02-ны өдрийн 60, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020.06.10-ны өдрийн 1/22940, Монгол Улсын Дээд шүүхийн 2020.07.24-ний өдрийн 5/3153, 2021.04.23-ны өдрийн 3/1476, 2021.06.28-ны өдрийн 1/2560, 2021.08.23-ны өдрийн 6/3450, 2021.08.27-ны өдрийн 1/3461, Төрийн тусгай хамгаалалтын газрын 2020.08.07-ны өдрийн 387, Санхүүгийн зохицуулах хорооны 2018.04.19-ний өдрийн 9/2030, 2020.09.25-ны өдрийн 9/3991, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021.05.10-ны өдрийн 8/711, 2022.04.05-ны өдрийн 03/53, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.04.14-ний 1/288, Хүний эрхийн үндэсний комиссын 2021.05.27-ны өдрийн 1/645, 2021.08.10-ны өдрийн 3/894, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.01.19-ний өдрийн 7/762, Тагнуулын ерөнхий газрын 2021.07.22-ны өдрийн 16/627, Монгол Улсын Их хурлын 2021.07.27-ны өдрийн уих-13/6683, уих-13/6684 тоот албан бичгүүд, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2019.11.21-ний өдрийн 3482 дугаартай тогтоол, Өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн 2020.08.06-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газарт гаргасан хүсэлт, Архивын 2019.09.06-ны өдрийн 5261 тоот лавлагаа, Мөрдөгчийн 2020.10.12-ны өдрийн 30 тоот хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.01.07-ний өдрийн 22380115/167 тоот данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол  зэргийг хавсарган ирүүлжээ. 

8. Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: 

Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон үндэслэлүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцохыг хуульчилжээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн оролцогч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хожим баримт гаргах нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл болдоггүй. 

10Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн буюу энэ тогтоолын 7.1-д дурдсан  баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна. 

Иймд  хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/00172 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсугай.

   

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД