Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2021/01030/И |
Дугаар | 001/ХТ2022/00819 |
Огноо | 2022-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2022/00819
****ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
**** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэр,
**** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 206/МА2022/00011 дүгээр магадлалтай,
****ын нэхэмжлэлтэй,
**** **** **** **** ****т холбогдох
**** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай ****ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн А/02 дугаартай ****ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, **** **** **** **** газраас 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Мянган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. ****нь **** **** **** **** ****т холбогдуулан **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай ****ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн А/02 дугаартай ****ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, **** **** **** **** газраас 2,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.
2. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай “ ****ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, мөн өдрийн А/02 дугаартай “ ****ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 19,879,977 төгрөгийг **** **** **** **** газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 5,090,739 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ****ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл **** даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч **** **** **** **** ****т даалгаж,Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар ****ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч **** **** **** **** газраас 2,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 төгрөгөөс 95,721 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч талаас 50,150 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
3. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 206/МА2022/00011 дүгээр магадлалаар **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 153/ШШ2021/00294 дугаартай шийдвэр гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон, нэхэмжлэгч **** гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, уг үйлдэлдээ 2019 онд 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Нэхэмжлэгч **** 2020.08.21-ний өдөр, 2020.09.02-ны өдөр **** **** ****т холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргасан, шүүхээс 2020.08.28-ны өдрийн 153/Ш32020/02184, 2020.09.09-ний өдрийн 153/Ш32020/02279 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 2020 оны 07 дугаар сард шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 2020.08.21-ний өдөр нэхэмжлэгч **** хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үед шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2020.09.09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үеэс нэг сарын дотор дахин уг асуудлаар гомдол гаргах ёстой байсан. Гэтэл гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа 2020.12.11-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. Энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үндэслэлээ нэхэмжлэгч **** өөр ****т ажиллаж байсан, **** төвд ирэх боломжгүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан нь хүндэтгэн үзэх шалтгаанд орох үндэслэлд хамаарахгүй юм. Иймд дээрх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэгч ****ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул **** нь **** **** газрын даргын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчаас шаардах эрхгүй бөгөөд дээрх тушаалыг үндэслэн гаргасан **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн А/02 дугаартай “ ****ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэж дүгнэсэн.
4.1. Нэхэмжлэгч ****, өмгөөлөгч Б.Батсүх нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ****, өмгөөлөгч Б.Батсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021.09.28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 23 дугаартай магадлал гаргасан. Магадлалаар **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.08-ны өдрийн 153/ШШ2021/00294 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан үндэслэлээ “...Нэхэмжлэгч ****ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх зөрчигдсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлэхэд шүүхийн буруутай үйл үйл ажиллагаа нөлөөлсөн байхад шүүх үүнийг анхаарахгүйгээр нэхэмжлэгчийн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх процессын эрх зүйн шинжтэй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа материаллаг хуулийг тайлбарлаж үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу байна...” гэж дүгнэсэн. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ “...Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцоогүй боловч ажилтан **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, улмаар гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байх учир түүний гаргасан зөрчлийг ноцтой зөрчил мөн гэж дүгнэв.” гэсэн атлаа “...Хавтаст хэрэгт авагдсан дээрх **** аймаг Төрийн аудитын газрын актуудын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон төлбөрийг барагдуулсан арга хэмжээ авч төлбөрийн актын биелэлтийг 2019.12.05-ны дотор **** аймаг дахь Төрийн аудитын ****т ирүүлэхийг **** **** газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэгт, нягтлан бодогч **** нарт тус тус хариуцуулав гэх 2019.10.05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлагыг шаардах хэсгийн 3 дахь заалтаар албан шаардлагын биелэлтийг 2019.12.05-ны дотор **** аймаг дахь Төрийн аудитын ****т ирүүлэхийг **** **** газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч **** нарт тус тус даалгаж гэж зөвшөөрсөн гэх хэсэгт тус тус гарын үсэг зуруулсан байснаас үзэхэд ажил олгогчоос дээрх актууд , албан шаардлагад тусгагдсан нэхэмжлэгч ****ын гаргасан зөрчил тус бүрийг 2019.12.05-ны өдрөөс өмнө мэдэгдсэн байна. Түүнчлэн **** **** Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08-р сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор ****ыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд **** нь уг шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13-р зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч хохирогч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө”, 38.2-р зүйлийн 1-д “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж тус тус зааснаар ****т холбогдох 2019.08.09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол 2019.09.10-ны өдөр хүчин төгөлдөр болох хуулийн боломжит хугацаатай байна. Үүнээс харахад ажил олгогч **** **** **** **** газрын дарга уг шийтгэх тогтоолоор **** нь эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг 2019.09.10-ны өдрөөс хойш мэдсэн байх боломжтой өдрөөс хойш өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө буюу 2019.12.20-ноос хойш мэдсэн байх боломжтой юм. Иймд **** аймаг дахь Төрийн аудитын газрын 2019.10.07-ны өдөр тогтоосон 2 удаагийн актаар зөрчил илэрснийг, **** **** Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг ажил олгогч **** **** **** **** газрын дарга тухай бүрт нь буюу зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд мэдсэн боловч дээрх зөрчлийг үндэслэн 2020.01.20-ны өдөр ажлаас халсан сахилгын шийтгэл ноогдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн буюу ****т холбогдох сахилгын зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ” гэж дүгнэсэн.
4.2. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 206/МА2022/00011 дугаартай магадлал гаргасан. Магадлалд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үндэслэлээ “...Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар талуудын маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж тайлбарласан. **** нь Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж ажлаас халагдсан байхад хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчиж, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан ямар нотлох баримтыг үндэслэн ****т сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулийн ямар заалтыг зөрчсөн, хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.
4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. **** нь **** **** **** **** ****т нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018.08.28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу эрүүл **** салбарын ажилтнуудад олгох тэтгэмжээс албан тушаалын байдлаа ашиглаж 6,259,200 төгрөгийг өөрийн болон эхнэр Ц.Юмжавын данс руу шилжүүлэн хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. **** **** Булган сум дахь сум дундын шүүх ****т холбогдох Эрүүгийн хэргийг 2019.08.09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ****ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжээр торгож шийтгэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. **** **** **** **** **** ****ыг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байхад шүүх хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. **** нь Эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 2,200,000 төгрөг төлсөн. ****ын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төрийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэж шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Шүүх ****ын эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн асуудалд дүгнэлт хийгээгүй, ****ын эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
4.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Нэхэмжлэгч **** нь 2020.02.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/Ш32020/00479 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч 2020.08.21-ний өдөр, 2020.09.02-ны өдөр **** **** **** **** ****т холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргасан. Шүүх 2020.08.28-ны өдрийн 153/Ш32020/02184, 2020.09.09-ний өдрийн 153/Ш32020/02279 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Нэхэмжлэгч 2020.12.11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаартай магадлалд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлэхэд шүүхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад шүүх үүнийг анхааралгүйгээр нэхэмжлэгчийн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил арилаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөөр байна. **** нь эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хохирогчид учирсан хохиролд төлсөн 2,200,000 төгрөгийг байгууллагаас нэхэмжилдэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Б.Батсүх нар нь хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.06.17-ны өдрийн 001/ШХТ2022/00679 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ****ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 2,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгохнь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Анхан шатны шүүх **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай “ ****ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, мөн өдрийн А/02 дугаартай “ ****ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 19,879,977 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 5,090,739 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ****ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл **** даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч **** **** **** **** ****т даалгаж, ****ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангаж, **** **** **** **** газраас 2,200,000 төгрөгийг гаргуулан ****т олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
9. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийнэ.
10. **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, **** **** **** **** газраас 2,200,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна.
11. Хариуцагч **** **** **** **** **** “... **** **** **** **** газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан ****ын удаа дараалан сахилгын зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэлгаргасан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нийцлийн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон. ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн байна.
12. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай болжээ.
13. Ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн бол ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, түүний үр дагаврыг арилгах эрх зүйн хамгаалалтыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д хуульчилсан.
Ажил олгогчийн тушаал “хууль бус” гэдэгт тушаалын хэлбэр, агуулгыг аль алиныг нь анхаарч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл тогтоогдсон болох, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа, эрх бүхий этгээд эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан тушаал гаргасан болон ажилтанд арга хэмжээ авахдаа тохирсон шийтгэл ногдуулсан, түүнчлэн гэрээг цуцлах хугацааг баримталсан эсэх асуудлууд хууль зөрчөөгүй байхыг ойлгоно.
14. **** нь **** **** **** **** газрын нягтлан бодогчийн ажлаас ажил олгогчийн 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар халагдсан байна.
Тушаалын үндэслэлдХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн сахилга бат удаа дараа зөрчиж холбогдох хууль, хяналтын байгууллагаас зөрчлийн дүгнэлт, шийтгэх тогтоол, албан бичиг ирсэн зэргийг заажээ.
15. Ажил олгогчийн тушаалд дурдагдаж буй хуулийн хүчин төгөлдөр болсон **** **** Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор ****ыг эрүүл **** салбарын ажилтнуудад олгох тэтгэмжээс албан тушаалын байдлаа ашиглаж, 6,295,200 төгрөгийг өөрийн эхнэрийн данс руу шилжүүлж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Түүнчлэн **** аймаг Төрийн аудитын газрын 2019.10.07-ны өдрийн 1/104,2/105 дугааруудтай “Төсвийн орлого болгох тухай” актаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, **** **** тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасныг тус тус зөрчсөн, тэтгэмж олгох шалгуур нөхцөл хангаагүй мэргэжилтэнд тэтгэмжийн мөнгө олгохоор батлуулан олгосон, тэтгэмж олгох хугацаа болоогүй 12 хүнд тэтгэмж олгон эхнэрийнхээ хувийн харилцах данс руу мөнгө шилжүүлсэн зэргийг тогтоож, төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч төлбөрийн актын биелэлтийг 2019.12.05-ны өдрийн дотор **** аймаг дахь Төрийн аудитын ****т ирүүлэхийг **** **** газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч **** нарт тус тус хариуцуулсан, мөнгазрын 2019.10.05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн 3 дахь заалтад “Албан шаардлагын биелэлтийг 2019.12.05-ны өдрийн дотор **** аймаг дахь Төрийн аудитын ****т ирүүлэхийг **** **** газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч **** нарт тус тус даалгав” гэж тусгажээ.
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол,аудитын актаар илрүүлсэн зөрчлийн талаар зохигч маргаагүй болно.
16. **** **** **** **** газрын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалд дурдагдаагүй хэдий ч **** төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний гаргасан зөрчил Засгийн газрын 2019.01.23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д“...үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина”, 2.1.2-т“шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”, 3.1.1.а-д“Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах” гэсэн ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байна.
17. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй хамаардаг.
Ажил олгогч болон ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, гэрээндээ тусгадаг болно.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх учиртай.
“Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан буюунягтлан бодогчийн ажилхамаардаг.
19. Талууд 2016.01.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1-д зааснаар хугацаагүй байгуулсан бөгөөд гэрээний 3.2, 3.3-тХөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлийг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэйг нэрлэн заасан.
20. Нэхэмжлэгч **** ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж санаатай завшсан гэмт хэрэг үйлдэж, **** **** Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн байхаас гадна, гаргасан зөрчил, ажлын дутагдал нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, **** **** тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасныг тус тус зөрчсөн болохыг **** аймгийн Төрийн аудитын газрын 2019.10.07-ны өдрийн 1/104,2/105, мөн газрын 2019.10.05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлага зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоожээ.
21. **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн сахилга бат удаа дараа зөрчиж холбогдох хууль, хяналтын байгууллагаас зөрчлийн дүгнэлт, шийтгэх тогтоол, албан бичиг ирсэн гэх үндэслэлээр **** **** газрын нягтлан бодогч ****ыг ажлаас халж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
22. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйд хамруулсан нь үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй нь нэг удаагийн бус үргэлжилсэн шинжтэй байхыг үгүйсгэхгүй, нөгөө талаас хөрөнгө мөнгө, бүртгэл тооцоотой холбоотой санхүүгийн зөрчил нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалт болон бусад эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтын үр дүнд тогтоогдож байдаг тул тодорхой цаг хугацаа шаардагдана.
Иймээс зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хугацааг хязгаарлах боломжгүй юм.
23. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ****ын **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай ****ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн А/02 дугаартай ****ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгохнь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
24. Хариуцагч “... **** эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хохирогчид учирсан хохиролд төлсөн 2,200,000 төгрөгийг байгууллагаас нэхэмжилдэг...” гэж нэхэмжлэгчтэй маргаж, хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч нар тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна.
25. **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал гарснаас хойш **** **** **** Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор **** эрүүл **** газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нэр бүхий иргэдийн тэтгэмжийг илүү олгож, тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болон эхнэрийнхээ данс руу шилжүүлэн авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд ****оос хохиролд 13,733,200 төгрөгийг **** **** **** **** газарт олгож шийдвэрлэсэн байна.
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тусгаарлаж болохоор зохицуулан заажээ.
Нэгэнт **** **** Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ****оос хохиролд 13,733,200 төгрөгийг **** **** **** **** газар олгохоор шийдвэрлэсэн байх тул уг хохиролтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагчаас 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
27. Иймд дээр дурдсаны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыгхангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэр, **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 206/МА2022/00011 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ын **** **** **** **** газрын даргын 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн А/02 дугаартай ****ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл **** болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ****ын нэхэмжлэлтэй **** **** **** **** газарт холбогдох 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД