Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00656

 

                                              ****гийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02629 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК **** ****ны **** **** ****ид холбогдох 

Банкны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар ****гийн нэхэмжлэлийн баталгаажсан 22,537,909.35 ам.долларыг мөн өдрийн ханш 2,657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож,хадгаламжийн мөнгийг ам.доллараар тооцохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь **** **** ХХК **** ****ны **** **** ****ид холбогдуулан банкны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар 22,537,909.35 ам.долларыг мөн өдрийн ханш 2,657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож,хадгаламжийн мөнгийг ам.доллараар тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Банкны тухай хуульд заасан ****ийг хэрэгжүүлсэн гэж эс зөвшөөрч маргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02629 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хариуцагч  **** **** ХХК **** ****ны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн А-47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын ****д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгах тухай ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ****гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02629 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2454 дүгээр зүйлийн 454.1-дзаасан үндэслэлгүй тул хариуцагч  **** **** ХХК **** ****ны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн А-47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын ****д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгах тухай ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Банкны тухай хуулийн зарим зүйл заалтыг **** зүйн үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний ****ийг зөрчсөн. Магадлалын  үндэслэх хэсгийн 4-т “...Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.” гэжээ. Мөнгөн төлбөрийн хадгаламжийн гэрээний үүрэгтэй холбогдох маргаантай асуудалд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийн талаарх зохицуулалтыг үндэслэл болгосон нь буруу юм. Онолын болон Иргэний **** зүйн ч талаасаа өөр зүйл гэдгийг анхаараагүй. Миний бие ам.доллараар хадгаламжийн мөнгөө шаардаж байгаа, иймээс тухайн мөнгөн тэмдэгтээр төлбөр гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т заасныг анхаарах учиртай байсан. Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан нь тухайн маргаанд огт хамааралгүй заалт юм. Магадлалын үндэслэх хэсгийн 5-д “...Банкны **** **** ****ийн А-47 тоот тушаал нь хуульд заасан татан буулгах ажиллагааны хүрээнд хариуцагч, хадгаламж эзэмшигчийн хүлээсэн өр төлбөр барагдуулахад чиглэсэн бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хадгаламжийн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэмжээ, дарааллыг тогтоосон ажиллагааг гэрээний үүрэгтэй шууд адилтган үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн “бидний хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, бид мөнгөө ам.доллараар хадгалуулсан учир ам.доллараар мөнгөө буцаан авна” гэх тайлбар үндэслэлгүй.” гэжээ. Учир нь ****ны **** **** **** нь тухайн ****ны **** ба үүргийг залгамжлан хэрэгжүүлэгч мөн тиймээс ч Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Банкны **** **** **** нь ****, түүний **** бүхий албан тушаалтны бүрэн **** болон ****ны хөрөнгийг захиран зарцуулах ****тэй байх бөгөөд ****ны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж заасныг үл анхаарсан. Энэ нь ****ны **** **** **** нь нэг талаас гэрээний нэг тал биш боловч нөгөө талаасаа Банкны тухай хуулийн 69, 71, 72, 73 дугаар зүйлд заасан ****ны эд хөрөнгийг захиран зарцуулах, ****ыг төлөөлөх, ****ийг татан буулгах шийдвэр гарсан үеэс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж баталгаажуулах эсвэл шаардлагыг **** авахаас татгалзах, хуульд заасан дараалал, арга журмын дагуу өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах ****тэй.

4.1. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу гэрээний үүргийг **** татан буугдах үеэр дуусгавар болгож байгаа тул гэрээнд хамааралтай татан буугдсан **** ****ны үүргийг **** татан буугдах үеэр хязгаарлагдаж хариуцах этгээд мөн юм. Банкны **** **** **** нь **** ****ны нэхэмжлэгчтэй байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг дүгнэж, **** татан буугдах үе хүртэлх хадгаламж, түүний хүүг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, ****ыг төлөөлөх ****тэй этгээд тул Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан **** ****ны гэрээний үүргийг хүлээх ёстой. Магадлалын үндэслэх хэсгийн 6-д “Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар шаардах ****ийн үндэслэлийг тодорхойлж байгаа нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно” гэжээ. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа ****лэх **** бүхий этгээдтэй иргэн хүний байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ бол Иргэний **** зүйн харилцаа байдаг. Иймээс Иргэний хууль тогтоомж нь иргэний **** зүйн харилцаанд оролцогчдын **** тэгш бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний **** чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний ****, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн ****ийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. Давж заалдах шатны шүүхийн магадлал энэ зарчмыг ил ****ий зөрчиж байна. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д мөнгөн хадгаламжийг гэрээний талаар зохицуулахдаа **** хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр буцааж олгох үүрэг хүлээдэг. Банк, **** бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг ****э.” гэж заажээ. Эдгээр зохицуулалтын аль аль нь мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн асуудлыг нарийвчлан зохицуулсан, агуулгын хувьд зөрүүгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний зүйл нь гадаад валют тул хадгалагч мөн **** залгамжлагч нь тухайн мөнгөн тэмдэгтээр буцаан олгох үүрэгтэй. Иргэний хуулийн энэ зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид дагаж мөрдөхгүй байх ****гүй. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар шаардах ****ийн үндэслэлийг тодорхойлж байгаа нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, мөн Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь **** зүйн үндэслэлгүй болсон.

Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т “ ****ны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох” гэсэн заалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан. Энэ зүйл нь ****ны үйл ажиллагаа, дотоод харилцаатай холбоотой асуудлуудыг зохицуулсан. Түүнээс ****ны хадгаламж эзэмшигчдийн ****, үүрэгтэй холбоотой зохицуулалт биш юм. Магадлалын үндэслэх хэсгийн 7-д “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр ил ****ийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол ****ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан. Хариуцагч ****ны **** **** ****ид гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэх ****ийг тусгайлан Монгол ****наас олгоогүй, энэ талаар баримт байхгүй байна” гэжээ. Мөнгөн төлбөрийн хадгаламжийн гэрээний үүрэгтэй холбогдох маргаантай асуудалд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийн талаарх зохицуулалтыг үндэслэл болгосон нь буруу юм. Тухайн маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн байна. Мөн магадлалд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гэсэн атлаа магадлалыг агуулгаар нь дүгнэхэд давж заалдах гомдлыг хангасан эсэх талаар дүгнэлт өгөөгүй эргэлзээтэй хоёрдмол утгатай үндэслэлгүй шүүхийн мөн чанарыг үгүйсгэсэн, Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн үзэл санааг ил ****ийлжээ. Шүүгчдийн эдгээр байдал нь хэргийн оролцогчдын **** тэгш байдлыг алдагдуулсан, улмаар ****ны талд болон төрийн байгууллагын талд үйлчилж иргэний ****, **** чөлөөг илтэд үгүйсгэсэн гэж үзэж байна. Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний алдаа гаргасан мөн хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэж, шүүхийн практикт буруу жишиг тогтоож, хууль дээдлэх, хуулийн нэг мөр хэрэглэх зарчмыг алдагдуулж байх тул иргэн миний зөрчигдсөн ****ийг сэргээж хяналтын журмаар гаргасан гомдлыг **** авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

5. Хариуцагчийн  өмгөөлөгч Д.Гантөмөр нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг ил ****ийлжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.06-ны өдрийн 001/ШХТ2022/0046 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр **** авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч ****гийн гомдлыг хангах үндэслэлтэйгэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

8. Анхан шатны шүүх ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. 

9. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас зохигчийн хоорондох **** зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарланхэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

10. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... **** ****тай мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу ам.долларын үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 12 сараас эхлэн энэхүү мөнгөө авах талаар хөөцөлдөөд авч чадаагүй, гэтэл ****инд **** **** **** томилогдсон, ийнхүү нэхэмжлэлийг **** **** ****ийн зарласан хугацаанд өгч, хадгаламжийн ам.долларын үлдэгдлийг 22,537,909.35 ам.доллар гэж тогтоосон мөртлөө 2019.06.24-ний өдрийн А-47 тоот тушаалаар долларын ханш болох 2,657,02 төгрөгөөр тооцон 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг зөвшөөрөхгүй байна, өнөөдөр долларын ханш өссөн байхад төгрөгөөр тооцох нь эдийн засгийн хувьд бидэнд хохиролтой, түүнчлэн **** **** **** нь ам.долларын дансанд долларын үүргийн гүйцэтгэлийг хангаж зохих хэмжээний мөнгийг шилжүүлж байсан, өөрсдөө бусдаас үүргийн гүйцэтгэл шаардахдаа доллараар нэхэж байгаа мөртлөө бидэнд яагаад төгрөгөөр тооцож өгөхөөр шийдсэнийг ойлгохгүй байна. ... банкны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталгаажсан 22,537,909.35 ам.долларыг мөн өдрийн ханш 2,657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, хадгаламжийн мөнгийг ам.доллараар тооцохыг даалгах...” гэх агуулгаар тодорхойлсон байна. 

11. Хариуцагч **** **** ХХК **** ****ны **** **** **** “...2019.06.24-ний өдрийн А-47 тоот тушаалаар нэхэмжлэгч ****гийн ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн, ам.долларын нэхэмжлэлийг 22,537,909.35 ам доллар буюу мөн өдрийн Монгол ****ны 1 ам.долларын ханш болох 2,657,02 төгрөгөөр тооцон 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлсэн нь хуульд нийцэж байгаа, энэ мөнгийг төлөхгүй гээгүй төлнө, төлж барагдуулах талаар өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч байгаа, мөн тодорхой мөнгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа, ****инд нэгэнт **** **** **** томилогдсон учир ****ны тусгай зөвшөөрөл хүчингүй болдог, хүчингүй болсноор **** **** **** нь ам.доллар хадгалах болоод энэ талаар ямар нэгэн гүйлгээ хийх **** зүйн боломжгүй болдог, нөгөө талаар бид ****гийн нэхэмжлэлийг анх баталгаажуулахдаа буруу тооцсон болохыг сүүлд мэдсэн, ийнхүү **** **** ****ийн 2021.05.14-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар ****гийн нэхэмжлэлийн баталгаажсан хэмжээг 30,820,277,986.12 төгрөгөөр бууруулсан болохыг нэхэмжлэгч ****д мэдэгдсэн, мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах **** үүсэхгүй, байгууллагын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй...” гэж мэтгэлцжээ. 

12. Банк, **** бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр ил ****ийлэгдэх мөнгөн хөрөнгийг мөнгөн хадгаламж гэж ойлгохыг Банк, **** бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.3, Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зохицуулан заасан. 

12.1****, **** **** ХХК-ийн хооронд 2018.06.21-ний өдөр 2200000425 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж төгрөгийн хадгаламжид хүү тооцохоор уг гэрээнд мөн өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2200000425 дугаартай төгрөгийн хадгаламжийн гэрээг цуцалж, тухайн дансан **** мөнгөн хөрөнгийг тухайн өдрийн Монгол ****ны албан ханшаар хөрвүүлэн 2200000359 тоот ам.долларын данс руу шилжүүлэн, ам.долларын хадгаламжийг сарын 1,4 хувийн хүүтэй байхаар шилжүүлж, гэрээний бусад заалт хэвээр байхаар тохиролцсон болох нь хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тогтоогдсон байна. 

13. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар **** заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монгол ****наас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах **** бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон, эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон бол **** төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэнд тооцохыг хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.5.1-д заажээ. 

13.1. Монгол ****ны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар “ **** ****”-ийг албадан татан буулгаж, ****ны **** **** ****ийг томилсон тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.2-т зааснаар Банкны **** **** **** нь ****наас үүргийн гүйцэтгэлийг шаардах **** бүхий этгээдийн нэхэмжлэлийг **** авах хугацааг тогтоон, олон нийтэд мэдээллэх, хуульд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг шаардах **** бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох ажиллагааг явуулах үүрэгтэй. 

13.2 Хариуцагч хуульд заасан дэ **** ****, үүргээ хэрэгжүүлэхдээ ам.долларын мөнгөн хадгаламжийг үндэсний мөнгөн тэмдэгтээр ил ****ийлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь үндэслэлтэй болох, энэ нь хадгаламж эзэмшигч буюу нэхэмжлэгчийн **** ашгийг зөрчсөн, гэрээний үүрэгт нөлөөлөх эсэх асуудал зохигчийн хооронд маргааны зүйл болсон тул шүүх энэ талаар дүгнэлт хийх учиртай. 

14. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр ****, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа ****лэх **** бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг ****э...” гэж, Банк, **** бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэний хуулийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг ****э.” гэж мөнгөн хадгаламжийн харилцааг зохицуулжээ. 

Талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний зүйл нь гадаад валют тул хадгалагч нь тухайн мөнгөн тэмдэгтийг буцаан олгох үүрэгтэй. Гэрээний энэ нөхцөлийг зөвхөн талууд өөрчилж болно. 

15.  Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т”Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.” гэж зааснаар Банк, **** бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Банкин **** мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар холбогдох харилцааг зохицуулсан байна. 

15.1. Банкин **** мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол ****наас даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.”, 15.2-т “Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хуулийн 15.1-д заасан шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Монгол ****инд хүргүүлнэ.”, 15.3-т “Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш даатгалын нөхөн төлбөрийг энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан ****аар дамжуулан ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ.”, 15.4-т “Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монгол ****наас зарласан ханшаар тооцно.” гэж тус тус заажээ. 

Энэ хуулиар мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын **** зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагааг зохицуулсан ба **** нь 2019.06.25-ны өдөр Голомт ****ны 2002101046 тоот төгрөгийн дансанд 400,000,000 төгрөгийг “БЭХА гүйлгээний шийдвэрийн дагуу төлбөр барагдуул”, 2019.09.27-ны өдөр Голомт ****ны 2005100109 тоот долларын дансанд 50,000,000 төгрөгийг /18,733.61 ам.доллар/ “даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн”, 2019.10.25-ны өдөр Голомт ****ны 2002101046 тоот төгрөгийн дансанд 50,000,000 төгрөгийг “НДЗ, даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр” гэсэн утгатайгаар **** авчээ. 

15.2. Банкин **** мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дэ **** зохицуулалтаар албан журмын даатгалтай хадгаламжийн асуудлыг тухайлан зохицуулсан тул даатгагдаагүй хадгаламжид хамааралгүй, энэ маргаанд хэрэглэх ёстой хууль биш, тийм учраас албан журмын даатгалтай хадгаламжид хамаарах хуулийн 15.4-т заасан “Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монгол ****наас зарласан ханшаар тооцно.” гэсэн хэм хэмжээг хэрэглэхгүй. 

Ингэснээр Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэсэнтэй нийцэх юм. 

16.Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ****ны **** **** ****ийн бүрэн ****ийг хуульчилсан ба 69.1.3-т зааснаар **** **** **** нь ****ны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох ****тэй байна. 

16.1. Банкны өр төлбөрийг хязгаарлах **** хэмжээ нь тус хуулийн 69.6-д “Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн **** ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол ****ны **** **** авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр **** **** нь тухайн ****ны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал ****ны ****ийг **** авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг доор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцно”, 70.1.1-д “ ****ийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд Банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй”, 71.2.1-д “нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг **** авахаас татгалзах”-ыг заасан хуулийн хүрээнд хязгаарлагдах бөгөөд үндэслэлгүйгээр төлбөрийг багасгах, гэрээний зүйлийг нэг талын санаачлагаар өөрчлөх **** биш. 

16.2. “Банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд ****ны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй” тухай хуулийн заалт нь онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний харилцаанд нөлөөлж буй зохицуулалт бөгөөд Банкны **** **** **** уг хуулийг хэрэглэж, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох үүрэгтэй. Эрх **** **** нь мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо гэрээний гол нөхцөл болох “ам.доллар”-ыг үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж тооцсон нь хэм хэмжээнд үндэслэгдээгүй, хуулиар ийм ****ийг олгоогүй байна. Иймд хариуцагчийг Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан ****ээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон байна. 

Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу Банкны **** **** **** нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр ****, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа ****лэх **** бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг ****э...” гэж зааснаар нэхэмжлэгчийн хадгалуулсан ам.долларыг Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар ****ийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд  мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүйгээр тухайн үеийн үүрэг буюу мөнгөн хадгаламж болох ам.доллар, ****ийг татан буугдах хүртэлх хугацаанд төлөх хүүг тооцон буцаан олгоно. 

Банкийг татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд мөнгөн хадгаламж **** гадаад валютыг төгрөгт хөрвүүлэхийг хуульчилсан буюу Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан зохицуулалтыг өөрөөр хэрэглэх тохиолдлыг хуульд заагаагүй байна. 

17. Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Банкийг албадан татан буулгахад хүндрэл учруулж болзошгүй, зарим этгээдийн **** ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй, эсхүл ****ны үйл ажиллагааг зохицуулахад болон харилцагч, хадгаламж эзэмшигч, ****инд зээлдүүлэгчийн **** ашгийг хамгаалахад сөрөг нөлөөтэй, ****ны гүйцэтгээгүй үүргээс ****ны **** **** **** татгалзах ****тэй.” гэж заажээ. 

Банкны **** **** **** нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг мөнгөн хадгаламж **** гадаад мөнгөн дэвсгэртээр тодорхойлох нь нэхэмжлэгч буюу хадгалуулагч талд давуу байдал бий болгохгүй. Учир нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгохбөгөөд үүнд валютын ханшны зөрүү гэрээний аль нэг талынүүрэгт хамаарахгүй юм. 

18. Давж заалдах шатны шүүх “...Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр ил ****ийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол ****ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан, хариуцагч ****ны **** **** ****ид гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэх ****ийг тусгайлан Монгол ****наас олгоогүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал: 

18.1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Банк, **** бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар ил ****ийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно”, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж тус тус заажээ. 

18.2. Нөгөөтэйгүүр Төв **** онгол ****ны/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 7-д “ ****ны харилцагч, хадгаламж эзэмшигчийн ****, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зорилтыг хэрэгжүүлнэ гэж Монгол ****ны үйл ажиллагааны чиглэл, Банкин **** мөнгөн хадгаламжийн баталгаа гаргах тухай 2008.11.25-ны өдрийн 4 жилийн хугацаанд хүчинтэй байх хуулийн 2 дугаар зүйлд банкин **** мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа ****лэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны ****ин **** мөнгөн хадгаламжид хамаарнабаталгааны хугацаанд арилжааны ****ин **** мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцна гэж хадгаламж эзэмшигчийн ****ийг баталгаажуулан хуульчилсан байна. 

18.3. “ **** ****”-ийг Монгол ****ны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар албадан татан буулгаж, ****ны **** **** ****ийг томилсон хэдий ч тус **** ****тэй мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах үед Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1Банк, **** бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар Монгол ****ны тусгай зөвшөөрөлтэйгөөр үндэсний болон гадаад валютыг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгохмөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулж байсан тул мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх хуулийн ойлголтод хамаарахгүй. 

19. Банкны **** **** **** нь нэг талаас гэрээний нэг тал биш боловч нөгөө талаасаа Банкны тухай хуулийн 69, 71, 72, 73 дугаар зүйлд заасан ****ны эд хөрөнгийг захиран зарцуулах, ****ийг төлөөлөх, ****ийг татан буулгах шийдвэр гарсан үеэр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж баталгаажуулах эсхүл шаардлагыг **** авахаас татгалзах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах, хуульд заасан дараалал, арга журмын дагуу өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах ****тэй,  “нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу гэрээний үүргийг **** татан буугдах үеэр дуусгавар болгож байгаа тул гэрээнд хамааралтай, татан буугдсан “ **** ****”-ны үүргийг **** татан буугдах үеэр хязгаарлагдаж хариуцах этгээд мөн юм. Банкны **** **** **** нь “ **** ****”-ны нэхэмжлэгчтэй байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг дүгнэж, **** татан буугдсан үе хүртэлх хадгаламж, түүний хүүг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, ****ийг төлөөлөх ****тэй этгээд тул түүнийг гэрээнд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд хариуцагч буюу **** **** **** нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан “ **** ****”-ны гэрээний үүргийг хариуцах ёстой ба нэхэмжлэлийн шаардлагад хуулийн нийтлэг хэм хэмжээг бус хуулийн уг зохицуулалтыг хэрэглэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

20.  **** **** ХХК **** ****ны **** **** **** нь 2021.05.14-ний өдрийн А-34 тоот тушаалаар өөрийн гаргасан 2019.06.24-ний өдрийн А-47 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, 2019.09.19-ний өдрийн А-69 тоот тушаалын нэгдүгээр, дөрөвдүгээр хавсралт **** ****д холбогдох 59,383,675,601.14 төгрөгийн төлбөрийг ****ны **** **** ****ийн ажлын албанаас хийсэн тооцооллын дагуу 30,820,277,986.12 төгрөгөөр бууруулахыг Санхүү, тайлан бүртгэл, мэдээллийн технологийн албаны ахлах нягтлан бодогчид даалгаж, энэ тухай ****д мэдэгдэхийг ****ны **** **** ****ийн зөвлөлийн актив, пассивын албаны хуулийн ахлах мэргэжилтэнд даалгажээ. 

Дэ **** шийдвэрийн талаар 2021.05.17-ны өдрийн 851 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч ****д мэдэгдсэн байна. 

20.1. Нэхэмжлэгч **** нь Банкны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталгаажсан 22,537,909.35 ам.долларыг мөн өдрийн ханш 2,657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож,хадгаламжийн мөнгийг ам.доллараар тооцохыг даалгах гэжнэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд харин энэ тогтоолын 20 дугаарт бичигдсэн ****ны **** **** ****ийн баталгаажуулсан шаардлагыг багасгасан талаарх шийдвэр, мэдэгдлийг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй, хадгаламжийн үлдэгдэл мөнгөний хэмжээ зохигчийн хоорондох маргааны зүйл болоогүй болно. 

21. Дэ **** үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02629 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг“Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.2-т заасныг баримтлан “ **** ****” ХХК **** Банкны **** **** ****ийн 2019.06.24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар ****гийн нэхэмжлэлийн баталгаажсан 22,537,909.35 ам.долларыг тухайн өдрийн ханш 2,657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож,хадгаламжийн мөнгийг ам.доллараар тооцохыг хариуцагч “ **** ****” ХХК **** Банкны **** **** ****ид даалгасугай” гэж, 2 **** заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,“ **** ****” ХХК **** Банкны **** **** ****аас 70,200 төгрөгийг гаргуулж ****д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                                        Г.БАНЗРАГЧ 

    П.ЗОЛЗАЯА                                      

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ            

                                                                                       Д.ЦОЛМОН