Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 445

 

Г.Х-, О.Ц-, Д.Т-, С.Б-, О.Э-, Э.Н-, Т.А-, Б.Т-, З.Г-, Ж.О-, Б.Г-, Б.Б-, У.Б-, Б.Н-, С.Хад- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч З.Г-, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс,

шүүгдэгч О.Э-, Т.А-, Б.Т-, Б.Б- нарын өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч У.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Х-, О.Ц-, Д.Т-, С.Б-, О.Э-, Э.Н-, Т.А-, Б.Т-, З.Г-, Ж.О-, Б.Г-, Б.Б-, У.Б-, Б.Н-, С.Хад- нарт холбогдох эрүүгийн 1704001170081 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Г.Х, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн,

            - Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн баривчлах ялаас чөлөөлөгдсөн,

             2. О.Ц-, 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар, гагнуурчин мэргэжилтэй,

            - Төв аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

            - Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

            - Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            3. Д.Т-, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 сарын баривчлах ялаар,

            - Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас хэлтрүүлэгдсэн,

            - Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            4. С.Бо-, 1990 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ялаа биелүүлсэн,

            5. О.Э-, 1983 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

            - Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            6. Э.Н-, 1989 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,

            7. Т.А-, 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

            8. Б.Т-, 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

            9. З.Г-, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,

            - Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

            - Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн баривчлах ялаар,

            - Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 31 дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 9 сар 3 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

            10. Ж.О-, 1973 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            11. Б.Г-, 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,

            12. Б.Б-, 1976 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            - Төв аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

            13. У.Ба-, 1986 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,

            14. Б.Н-, 1978 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,

            15. С.Хад-, 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа мал малладаг гэх, ял шийтгэлгүй,

А/ Г.Х- нь:

1. Э.Н-той бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газраас хохирогч Н.Ганзоригийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.550.000 төгрөгийн, хохирогч Ч.Ганбатын 3 тооны үхрийг хулгайлан авч 3.675.000 төгрөгийн хохирол буюу нийт 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. С.Б-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нөхөн сэргээлтийн талбай дээр бэлчиж байсан хохирогч Д.Цэцэнбямбын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. С.Б-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, “Их-Бага-Дөтлүүр” гэх газарт нутаглаж байсан хохирогч Т.Мэндсайханы хоттой хониноос 10 тооны эр хонь хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Ц-, Д.Т-, С.Б-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнөТөв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82-ын гарам” орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. О.Ц-, Д.Т- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Уурхайн шорооны орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын хонгор гүү, шарга гүү, хүрэн морь нийт 3 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. С.Б-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг, “Хонхор-Нуур” гэх газраас хохирогч Р.Лхамсүрэнгийн 4 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. О.Э-, О.Ц-, Д.Т-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ноос 7-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Д.Т-, Б.Т-, Б.Г-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. О.Э-, Д.Т-, О.Ц-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын туннелийн орчмоос хохирогч Ё.Балжиннямын 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Э.Н-той бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг, “Шар чулуунтын ферм” гэх газраас хохирогч Б.Батдэлгэрийн 2 тооны үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Д.Т-, Б.Г-, С.Б- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны хонь ямааг хулгайлан авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Ж.О-, О.Э- нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Хээрийн бүрд” гэх газраас хохирогч Д.Болдын 5 тооны эр хонь хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Ж.О-, О.Э-, Д.Т-, Б.Г-, Т.А-, Б.Т-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. О.Ц-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт нутаглаж байсан хохирогч С.Энхсаруулын 24 тооны бог малыг хулгайлан авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. О.Ц-, Д.Т-, О.Э-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Баянмод баг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонийг хулгайлан авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Б.Б-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 тооны бод малыг хулгайлан авч 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 16 удаагийн үйлдлээр бусдын 28 бод, 195 бог малыг хулгайлан авч 46.615.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

17. О.Ц-, Д.Т-, Б.Г-, Ж.О-, О.Э- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг, “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан,

 мөн Б.Г-, Д.Т-, Т.А- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын туннелийн орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны адууг авч ашигласан,

мөн Д.Т-, Б.Г-, С.Б-, Т.А- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Хужхан” гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 4 тооны адууг авч ашигласан,

мөн 2018 оны 05 дугаар сард Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэмт хэргүүдэд,

Б/ О.Ц- нь:

1. Г.Х-, Д.Т-, С.Б-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82-ын гарам” орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Х-, Д.Т- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Уурхайн шорооны орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын хонгор гүү, шарга гүү, хүрэн морь нийт 3 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. О.Э-, Г.Х-, Д.Т-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ноос 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Н.Бямбадоржийн 2 тооныг үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Э-, Д.Т-, Г.Х-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын туннелийн орчмоос хохирогч Ё.Балжиннямын 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Г.Х-тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт нутаглаж байсан хохирогч С.Энхсаруулын 24 тооны бог малыг хулгайлан авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Г.Х-, Д.Т-, О.Э-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Баянмод баг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонийг хулгайлан авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Д.Т-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Бор толгой” гэх газраас хохирогч Ж.Нацагийн 1 тооны үхрийг хулгайлан авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 11 тооны бод мал, 60 тооны бог малыг хулгайлж 18.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Мөн Г.Х-, Д.Т-, Б.Г-, О.Э-, Ж.О-, нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргүүдэд,

В/ Д.Т- нь:

1. Г.Х-, О.Ц-, С.Б-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82-ын гарам” орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. О.Ц-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Уурхайн шорооны орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын хонгор гүү, шарга гүү, хүрэн морь нийт 3 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Т.А-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны гүүг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Э-, О.Ц-, Г.Х-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ноос 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Г.Х-, Б.Т-, Б.Г-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. О.Э-, Г.Х-, О.Ц-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг, төмөр замын туннелийн орчмоос хохирогч Ё.Балжиннямын 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Г.Х-, Б.Г-, С.Б- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны хонь ямааг хулгайлан авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Ж.О-, О.Э-, Г.Х-, Б.Г-, Т.А-, Б.Т-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. О.Ц-, Г.Х-, О.Э-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Баянмод баг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонийг хулгайлан авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Б.Г-, С.Б-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Хужхан” гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. О.Ц-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Бор толгой” гэх газраас хохирогч Ж.Нацагийн 1 тооны үхрийг хулгайлан авч 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 11 удаагийн үйлдлээр бусдын 16 тооны бод мал, 150 тооны бог малыг хулгайлж бусдад 30.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Мөн Г.Х-, О.Ц-, Б.Г-, Ж.О-, О.Э- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшин орж дотроос нь 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргүүдэд,

Г/ С.Б- нь:

1. Г.Х-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нөхөн сэргээлтийн талбай дээр бэлчиж байсан хохирогч Д.Цэцэнбямбын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Х-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, “Их-Бага-Дөтлүүр” гэх газарт нутаглаж байсан хохирогч Т.Мэндсайханы хоттой хониноос 10 тооны эр хонь хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. О.Ц-, Д.Т-, Г.Х-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнөТөв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82-ын гарам” орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Г.Х-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг, “Хонхор-Нуур” гэх газраас хохирогч Р.Лхамсүрэнгийн 4 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Д.Т-, Б.Г-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны хонь ямааг хулгайлан авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Б.Г-, Д.Т-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Хужхан” гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бод мал, 64 тооны бог малыг хулгайлж бусдад 11.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д/ Б.Г- нь:

1. О.Э-, О.Ц-, Д.Т-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ноос 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Д.Т-, Б.Т-, Г.Х-. Т.А- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. О.Э-, Д,Т-, О.Ц-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг, төмөр замын туннелийн орчмоос хохирогч Ё.Балжиннямын 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Д.Т-, Г.Х-, С.Б- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны хонь ямааг хулгайлан авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Ж.О-, О.Э-, Г.Х-, Т.А-, Б.Т-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. О.Ц-, Д.Т-, О.Э-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Баянмод баг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонийг хулгайлан авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Д.Т-,Т.А- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын туннелийн орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

8. Д.Т-, С.Б-, Т.А- нартай бүлэглэн2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 8 удаагийн үйлдлээр бусдын 11 тооны бод мал, 150 тооны бог малыг хулгайлж бусдад 24.590.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Мөн Г.Х-, О.Ц-, Д.Т-, Ж.О-, О.Э- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуурыг хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргүүдэд,

Е/ Т.А- нь:

1. О.Ц-, Д.Т-, С.Б-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82-ын гарам” орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. С.Б-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг, “Хонхор-Нуур” гэх газраас хохирогч Р.Лхамсүрэнгийн 4 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Д.Т-, Б.Т-, Б.Г-. Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ж.О-, О.Э-, Д.Т-, Б.Г-, Г.Х-, Б.Т-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Б.Г-, Д.Т- нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, төмөр замын туннелийн орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Д.Т-, Б.Г-, С.Б- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Хужхан” гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусдын 6 тооны бод мал, 72 тооны бог малыг хулгайлж бусдад 13.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Г.Х-, О.Ц-, Б.Г-, Ж.О-, О.Э- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуурыг хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгай хийж олсон мөнгөнөөс 40.000 төгрөг авсан гэмт хэргүүдэд,

Ё/ О.Э- нь:

1. Г.Х-, О.Ц-, Д.Т-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ноос 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Х-, Д.Т-, О.Ц-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг, төмөр замын туннелийн орчмоос хохирогч Ё.Балжиннямын 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ж.О-, Г.Х- нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Хээрийн бүрд” гэх газраас хохирогч Д.Болдын 5 тооны эр хонь хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ж.О-, Г.Х-, Д.Т-, Б.Г-, Т.А-, Б.Т-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. О.Ц-, Д.Т-, Г.Х-, Б.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Баянмод баг” гэх газарт нутаглаж байсан хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонийг хулгайлан авч, 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5 удаагийн үйлдлээр бусдын 6 тооны бод мал, 79 тооны бог малыг хулгайлж бусдад 14.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Мөн Б.Г-, Г.Х-, О.Ц-, Д.Т-, Ж.О- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуурыг хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргүүдэд,

Ж/ Б.Т- нь:

1. Ж.О-, О.Э-, Г.Х-, Т.А-, Б.Г-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Д.Т-, Б.Г-, Г.Х-, Т.А- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас хохиогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бог малыг хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн Г.Х-, О.Ц-, Б.Г-, Ж.О-, О.Э- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг Зүүн баян гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуурыг хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгай хийж олсон мөнгөнөөс 600.000 төгрөг авсан гэмт хэргүүдэд,

З/ О.Н- нь:

1. Г.Х-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газраас хохирогч Н.Ганзоригийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.550.000 төгрөгийн, хохирогч Ч.Ганбатын 3 тооны үхрийг хулгайлан авч 3.675.000 төгрөгийн нийт 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Х-тай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг, “Шар чулуунтын ферм” гэх газраас хохирогч Б.Батдэлгэрийн 2 тооны үхрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бод мал хулгайлан авч 8.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

И/ Б.Б- нь:

Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 тооны бод малыг хулгайлж бусдад 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн Г.Х-, Д.Т-, С.Б-, Б.Г- нарын 2018 оны 03 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны бог малыг хулгайлан авч 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж уг малаас 8 хонь, 23 ямааг авсан,

мөн Г.Х-, О.Ц-, Д.Т-, Б.Г-, Э.Оюун-Эрдэнэ, Ж.О- нарын бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан иргэн Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуурыг хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн ноолуур зарсан мөнгөнөөс авсан гэмт хэргүүдэд,

Й/ З.Г- нь:

Г.Х-, Ж.О-, О.Э-, Д.Т-, Б.Г-, Т.А-, Б.Т- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Г.Х-, Д.Т-, Б.Т-, Б.Г-. Т.А- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдсэн малыг авсан гэмт хэргүүдэд,

К/ Ж.О- нь:

1. Г.Х-, О.Э- нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Хээрийн бүрд” гэх газраас хохирогч Д.Болдын 5 тооны эр хонь хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Х-, О.Э-, Д.Т-, Б.Г-, Т.А-, Б.Т-, З.Г- нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Лонход энгэр” гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдын 43 тооны бог малыг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн О.Э-, Б.Г-, Г.Х-, О.Ц-, Д.Т- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуурыг хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт хэргүүдэд,

Л/ У.Б- нь:

Г.Х-, О.Н- нарын 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Талын толгой” гэх газраас хохирогч Н.Ганзоригийн 2 тооны нэг бүрийн үнэ нь 900.000 төгрөгийн үнэ бүхий гунжин үхрүүд, 1 тооны 750.000 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр, хохирогч Ч.Ганбатын 1 тооны 1.275.000 төгрөгийн үнэ бүхий эр соёолон үхэр, 1 тооны 1.050.000 төгрөгийн үнэ бүхий эр хязаалан үхэр, 1 тооны 1.350.000 төгрөгийн үнэ бүхий сувай үнээ нийт 6 тооны үхэр хулгайлан авч 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос авсан гэмт хэрэгт,

М/ Б.Н- нь:

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны өрөөнд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр эрх үүрэг тайлбарлан мэдүүлэг авах “О.Ц-ийг 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 09-ны өдрийн хооронд надтай цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн гэрч Д.Доржпалам, Х.Буяндэлгэр нарыг “2018 оны 03 дугаар сарын 07-ноос мөн оны 03 дугаар сарын 09-ны өдрийн хооронд О.Ц-тэй цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт,

Н/ С.Хад- нь:

Г.Х-, О.Ц- нарын бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт нутаглаж байсан хохирогч С.Энхсаруулын 24 тооны бог малыг хулгайлан авч малыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

            О.Ц-, Д.Т-, Ж.О-, Б.Г-, О.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

            Т.А-, Б.Т-, З.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

            С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Э.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            У.Б-, С.Хад-ын нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулиин тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, З.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэдгээрийг цагаатгаж,

            прокуророос Б.Т-, Т.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

            прокуророос Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчилж,

            шүүгдэгч Г.Х-ыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, мөн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч О.Ц-, Д.Т-, Ж.О-, Б.Г-, О.Э- нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Т.А-, Б.Т-, С.Б- нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Э.Н-ийг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч У.Б-, С.Хад- нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч У.Б-, С.Хад- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

            шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

            шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 1 жил 6 сарын хорих ялаар, Д.Т-ийг 1 жил, 6 сарын хорих ялаар, Ж.О-ыг 1 жилийн хорих ялаар, Б.Г-г 1 жилийн хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 1 жилийн хорих ялаар, Д.Т-ийг 1 жилийн хорих ялаар, Ж.О-ыг 1 жилийн хорих ялаар, Б.Г-г 1 жилийн хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-г 2 жилийн хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, С.Б- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Н-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Н-ийг 2 сарын хугацаанд хохирлын 937.500 төгрөгийг төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Э-т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, Д.Т-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц-эд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, мөн өмнөх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 324 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 40 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сар 40 хоногийн хугацаагаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-, Б.Г- нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, тэдгээрийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О.Э-, О.Ц-, Д.Т-, Ж.О-, Б.Г-, Т.А-, Б.Т-, С.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-аас нийт 20.062.234 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Ганбатад 1.737.500 төгрөгийг, хохирогч Н.Ганзоригт 1.275.000 төгрөгийг, хохирогч Ё.Балжиннямд 800.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбадоржид 400.000 төгрөгийг, хохирогч Г.Өсөхжаргалд 1.783.334 төгрөгийг, хохирогч Д.Цэцэнбямбад 500.000 төгрөгийг, хохирогч Ц.Андрейд 640.000 төгрөгийг, хохирогч Б.Батдэлгэрт 1.000.000 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэнд 233.400 төгрөгийг, хохирогч Т.Мэндсайханд 750.000 төгрөгийг, хохирогч Ц.Оюунчимэгт 4.400.000 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэмд 1.056.000 төгрөгийг, хохирогч Д.Болдод 300.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 3.889.000 төгрөгийг, хохирогч С.Энхсаруулд 610.000 төгрөгийг, хохирогч Б.Дарханбаатарт 688.000 төгрөгийг,

            шүүгдэгч О.Э-аас нийт 6.077.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Балжиннямд 800.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбадоржид 400.000 төгрөгийг, хохирогч Д.Болдод 300.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 3.889.000 төгрөгийг, хохирогч Д.Дарханбаатарт 688.000 төгрөгийг,

            шүүгдэгч Э.Н-оос нийт 937.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Г-т  512.500 төгрөгийг, хохирогч Н.Ганзоригт 425.000 төгрөгийг,

            шүүгдэгч Т.А-гаас нийт 1.716.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Андрейд 515.000 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэнд 108.400 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэмд 675.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 418.000 төгрөгийг тус тус олгож,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Т.А-гийн байршуулсан нийт 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Өсөхжаргалд 200.000 төгрөгийг, хохирогч Ц.Андрейд 125.000 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэнд 125.000 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэмд 125.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 125.000 төгрөгийг,

            шүүгдэгч Б.Т-гийн байршуулсан нийт 1.183.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Андрейд 640.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 543.000 төгрөгийг,

            шүүгдэгч О.Ц-ийн байршуулсан нийт 688.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дарханбаатарт,

            шүүгдэгч Б.Г-н байршуулсан нийт 1.103.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Цэрэнд тус тус олгож,

            шүүгдэгч Г.Х-, О.Ц-, Д.Т-, Ж.О-, Б.Г-, О.Э-, Т.А-, Б.Т-, С.Б- нарт урьд авсан цагдан хорих, Б.Н-, З.Г-, Б.Б-, У.Б-, С.Хад-, Э.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгаагаас гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

            1. Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тухайд:

            Шүүгдэгч Б.Б- нь Г.Х-, Д.Т-, С.Б-, Б.Г- нарыг бүлэглэн хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны бог малыг хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон малаас авсан болох нь хохирогч З.Дорждэрэмийн “...алдсан малаас 31 бог малыг Б-оос олж авсан...” /3хх 114-118/ гэх, яллагдагч Д.Т-ийн “...бид нар хонь, ямааг Дондог ахынд буулгасан...” /3хх 25/ гэх, яллагдагч Б.Г-н “...Дорждэрэмийн малаас 30 гаруй малыг аваад Хад- Б-ийн гэрт буулгасан...” /3хх 179/ гэх мэдүүлгүүд,  Б.Б-оос 40 тооны ... зүстэй малыг хураан авсан тэмдэглэл /3хх 120/ зэргээр тогтоогдсон.

            2. Шүүгдэгч З.Г-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тухайд:

            Шүүгдэгч З.Г- нь Г.Х-, Д.Т-, О.Э-, Б.Г-, Т.А-, Б.Т- нартай бүлэглэн хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авахад оролцсон болох нь гэрч Т.А-гийн “...тэр айлын хоттой хониноос таслаад хөөгөөд ирэхэд голын цаана Улаан Ганаа /З.Г-/ ах Ц-ийн “Бонго” машинтай зогсож байсан ба Т- тэр хоёрын машинд хувааж ачаад Хэнтий аймаг руу чиглээд явсан...” гэх, гэрч Б.Г-н “...голын цаана ирэхэд Т-, Ц-, нэг танихгүй хүн байсан бөгөөд малаа машинд ачаад явсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон.

            Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-аас “...Улаан Ганаа энэ хэрэгт хамааралгүй...” гэж мэдүүлдэг боловч шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр З.Г-ыг цагаатгасан нь үндэслэлгүй болсон.

            Түүнчлэн шүүгдэгч З.Г- нь Г.Х-, Д.Т-, Б.Т-, Б.Г- Т.А- нарыг хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон малыг зарж борлуулсан болох нь гэрч Т.А-гийн “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр уурхайн шорооны тэнд нэг айл байгаа буцаад яв гэсэн... тэндээс 20 гаруй мал ачаад Хэнтий аймгийн төвийн наад талаар эргээд шороон замаар шонгийн мод дагаад явж байгаад Хадаа нэг хүн рүү залгасан чинь мотоциклтой хүн ирсэн бөгөөд түүний хотонд ямаануудаа буулгасан...” гэх, гэрч З.Г-ын “...2018 оны 3 дугаар сарын эхээр байх утсаар Хад- залгаад самбарын энд аймаг руу ирж байна, хэдэн ямаа зараад өг гэж хэлсэн. Би очсон...” гэх, гэрч Б.Г-н “...уурхайн шорооны урд талаас 28 орчим тооны хонь, ямаа тууж ирээд машинд ачаад Хэнтий аймгийн наад талд эр ямаануудаа буулгаад...” гэх, шүүгдэгч З.Г-ын “...2018 оны 3 дугаар сарын эхээр Хадаа над руу залгаад мал зараад өгөөч гэж утсаар ярьсан ба манайх нүүдэл хийж байхад тэрээр ирж ямаа буулгасан. Тэр ямааг миний ах худалдаж авсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            3. Шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тухайд:

            Шүүгдэгч Б.Н- нь өөрийн нөхөр О.Ц-ийг “2018 оны 3 дугаар сарын 7-ноос 9-ны хооронд надтай цуг байсан” гэж зориуд худал мэдүүлж, мөн гэрч Д.Доржпалам, Х.Буяндэлгэр нарыг дээрх байдлаар мэдүүлэг өгүүлэхээр ятгасан болох нь түүний гэрчээр өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 7-ноос 9-ны өдрүүдэд Ц-тэй хамт байж, миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Толгойтын эцэст байрлах Класси гэх бааранд төрсөн өдрөө тэмдэглэсэн...” /5хх 199-200/ гэх, гэрч Х.Буяндэлгэрийн “...би 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Толгойтын эцэст Боржигон нэртэй бааранд хамт байсан. Тэр үед намайг очиход тэр хоёр цуг байсан. Түүнээс хойш бол хамт байгаагүй. Намайг Нандиа “Ц-тэй хамт байсан” гээд хэлчих гэж л гуйсан...” /5хх 202-205/ гэх, гэрч Д.Доржпаламын “...Н- над руу утсаар “Та Ц-ийг хамгаалаад өгөөч, 2018 оны 3 дугаар сарын 7, 8-ны өдөр хамт байсан гэж мэдүүлээд өгөөч” гэж гуйгаад байсан...” /5хх 201-203/ гэх, гэрч О.Сувд-Эрдэнийн “...Т-ийг цагдаад баригдаад явсны дараа Ц-ийн эхнэр Нандиа над руу залгаад “Сүүлд Сонгинохайрханд гарсан хэргийг Т-ийг даачих гээд хэлээд өгөөч, манай Ц-ийн хэрэг нь прокурор дээр байгаа болохоор байдал хүндрээд байна” гээд байсан...” /6хх 10/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Энэ гэмт хэрэг нь гэрчид худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан үйлдлээр төгсдөг бөгөөд шүүх “...гэрчүүдийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан нь биелэгдээгүй, мэдүүлэг өгөхдөө зөвөөр мэдүүлэг өгсөн...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

            4. Шүүгдэгч Г.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсөн тухайд:

            Хэрэгт прокурорын зөвшөөрлөөр 2017 оноос хойш Г.Х- болон түүний эхнэр Ч.Чулуунцэцэг нарын нийгмийн даатгал, татвар төлдөг эсэх, мөн хувьд ногдох хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагааг гаргуулан авахад, тэрээр нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй, татвар төлдөггүй, хөдлөх, үл хөдлөх хөрөнгөгүй байдал тогтоогдсон. Мөн гэрч Ч.Чулуунцэцэгийн “...би сардаа 500.000 төгрөгийн цалин авдаг, Хадаа заримдаа мөнгө олно, заримдаа олохгүй. Манай гэр хорооны нэн ядуу айлын бүртгэлд бүртгэлтэй. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас ойр зуурын хэрэглээний зүйлийг авдаг. Манай нөхөр дандаа малын хулгайн хэрэгт холбогдож байсан...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Г.Х- урьд 3 удаа мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдсон.

            Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х-ын мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч З.Г-ын өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Улсын яллагч энэ хэрэгт хамааралтай болон хамааралгүй олон хүнийг татсан. Хэрэгт татагдсан хүмүүсийг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж, нэгийг нөгөөгөөр нь гэрчлүүлэх аргаар хэрэг тохиролцох, батлан даалтад гаргана гэж амлах, айлган сүрдүүлэх зэргээр  нөлөөлж мэдүүлэг авах ажиллагаа явуулсан. Зарим шүүгдэгч нарын мэдүүлгээр З.Г-ыг тухайн хэрэгт оролцсон гэдэгт эргэлзээ төрөхөөр байсан. Шүүх хуралдаанд гэрчүүд З.Г-ыг хараад “Энэ хүн биш, бид нар өмнө янз бүрийн нөлөөнд автаж өөр өөрөөр мэдүүлсэн” гэдгээ тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Б.Б-ийг 2017 онд бусдын 5 тооны адууг Г.Х-тай бүлэглэн хулгайлсан, 2018 оны 03 дугаар сард иргэн З.Дорждэрэмийнхээс хулгайлсан мал гэдгийг мэдсээр байж худалдаж авсан, мөн сарын сүүлээр Г.Х- нарын хулгайлсан ноолуурыг мэдсээр байж худалдаж авсан гэх 3 үйлдэлд 2 зүйл ангиар хэрэгт татсан. Эсэргүүцэлд зөвхөн З.Дорждэрэм гэх хүний 48 тооны малыг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан талаар буруутгаж байгаагаас үзэхэд нөгөө хоёр үйлдлийг нь шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзээд орхисон юм байна гэж ойлголоо. Прокурор эсэргүүцэлдээ хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан ба уг мэдүүлгүүдийг үгүйсгэхгүй. Гагцхүү Б.Б- уг малыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй юм. Учир нь Г.Х- ганцаараа Б.Б-ийнд орж ярилцаад “Мал ачиж явсан найзын минь автомашин эвдэрчихлээ. Танай гадаа орхиод явъя” гээд орхисон. Маргааш нь утасдаад “Нөгөө автомашин нь бүр явахаа больчихлоо. Та мал авч байгаа юм чинь худалдаад авчихаач” гэсний дагуу худалдаж авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. З.Г-ыг 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Г.Х- нарын хулгайлсан малыг мэдсээр байж авсан, эсхүл уг малыг зарж борлуулсан мэтээр яллах дүгнэлтэд бичсэн. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийн бодит нөхцөл байдлаас үзэхэд, Г.Х- нар нь Хэнтий аймагт очиж З.Г- руу утсаар ярьсан. “Хонь худалдаж авах хүн байна уу” гэж асуухад З.Г- тухайн үед айл нүүлгэж явсан Цэрэндондог гэх айлд очиж, улмаар түүнд худалдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Г- “Би аваагүй, Цэрэндондог гэх хүн худалдаж авсан” гэж мэдүүлдэг боловч Цэрэндондогийг байцааж, мэдүүлэг авахгүй явсаар тухайн хүн нь 1 жилийн дараа нас барсан. Цэрэндондогийн эхнэрээс мэдүүлэг авах үед “Айл нүүлгэлцэж байсан, манай хүн хонь худалдаж авсан“ гэж мэдүүлдэг. Мөн З.Г-ыг бусадтай бүлэглэн Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг прокурор хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч Т.А-, Б.Г- болон хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж байгаа боловч яллах дүгнэлтэд эдгээр хүмүүс дээр Б.Т- гэх хүн нэмэгдэж мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх 4 хүний мэдүүлгээс үзэхэд Т.А-, Б.Г- нар айлаас малыг нь тасдаж туусан, тэр үед З.Г- хамт байгаагүй. Тэр хоёртой О.Э- гэх автомашин жолоодож явсан хүн хамт байсан талаараа мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд уг хэргийг үйлдэхэд З.Г- хамтран оролцсон эсэх талаар эргэлзээтэй мэдүүлгүүдийг лавлаж асуухад холбогдогч нар “Энэ хүн биш, энэ хүнийг хараагүй” гэж мэдүүлсэн. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч нарын эргэлзээтэй мэдүүлгүүдээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулж авч үзэхэд З.Г-ыг хэрэгт буруутгаж яллах үндэслэл байхгүй болсон. Энэ нөхцөл байдлын талаар өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээний үед тайлбарлахад улсын яллагч “хариу тайлбар, хэлэх зүйлгүй” гэсэн байдаг. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоогдсон үйлдлүүдийг нь шийдвэрлэж, тогтоогдоогүй буюу тогтоогдох боломжгүй үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн, өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцэл гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Энэ хэрэг 2 жил гаруй хугацаанд мөрдөгдсөн, шүүх хуралдаан болох гэж 6-7 удаа хойшилсон. Анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай бүх оролцогчид оролцсон бөгөөд прокуророос бүрэн дүүрэн нотолгоо тайлбар гаргаж чадаагүй учир шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч О.Э-, Т.А-, Б.Т-, Б.Б- нарын өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцэлд Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зүйлгүй, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй гэх зүйл тогтоогдоогүй гэж үзэж байна. Тодруулбал, хэргийг нотлох баримт байхгүй тул шийтгэх тогтоолын Б.Б-т холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учир шүүгдэгч Т.А-гийн хохирол төлбөртэй холбоотой үүссэн асуудалд тайлбар хэлье. Т.А- нь өөрт оногдох хохирол төлбөрийг 2 удаа төлсөн байдаг бөгөөд хоёр дахь удаагийн хохирлын төлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд 543.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Шүүх хуралдаан даргалагч “Уг мөнгийг бэлнээр нь авъя, шүүгчийн туслах шүүхийн дансанд хийе” гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Гэвч шүүгчийн туслах уг мөнгийг шүүхийн дансанд төлөлгүйгээр хохирогч Рагчаа овогтой Цэрэнгийн дансанд хийсэн /15хх 133/. Ингэхдээ дадлагын оюутнаар мөнгийг тушаалгуулсан байдаг бөгөөд орлогын баримтын гүйлгээний утга дээр “Т.А-гийн хохирол” гэж бичилгүйгээр “Шүүгчийн туслах Батцэцэг”-ийн нэрийг бичсэн байсан. Энэ талаар миний бие гомдол гаргах гэсэн боловч шүүх шийдвэртээ залруулга хийх боломжтой гэсэн. Үүний дагуу хүсэлтээ бичиж өгсөн боловч шүүх залруулга хийгээгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, уг асуудлыг залруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэм буруугийн талаар маргаагүй. Хийсэн үйлдэлдээ тохирсон ял шийтгэл хүлээсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч З.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргээ анхнаасаа үнэн зөвөөр шийдвэрлүүлье гэсэн хүсэлтэй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар ярьж байсан боловч тусгай ажиллагаагаар хэргийг чинь шийдвэрлэнэ гэж хэлсэн. Улмаар намайг яллаж, хэргийг минь шүүхэд шилжүүлсэн.” гэв.

Шүүгдэгч У.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бүрэнжаргалын үйлдсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн Арван Долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, Арван Наймдугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэг”-үүд нь хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэргээрээ өөр хоорондоо ялгагддаг онцлогтой.

Прокурор яллах дүгнэлтдээ Б.Б-ийг “Г.Х-, О.Ц-, Д.Т-, Б.Г-, Э.Оюун-Эрдэнэ, Ж.О- нарын бүлэглэн ... иргэн Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн ноолуур зарсан мөнгөнөөс авсан” гэж,

З.Г-ын “Г.Х-, Д.Т-, Б.Т-, Б.Г-, Т.А- нар бүлэглэн ... хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны ямаа хулгайлан авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдсэн малыг авсан” гэж,

У.Б-ыг “Г.Х-, О.Н- нарын ... хохирогч Н.Ганзоригийн нэг бүрийн үнэ нь 900.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны гунжин үхрүүд, 750.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эр шүдлэн үхэр, хохирогч Ч.Ганбатын 1.275.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эр соёолон үхэр, 1.050.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эр хязаалан үхэр, 1.350.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны сувай үнээ нийт 6 тооны үхэр хулгайлан авч 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос авсан” гэж тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх боловч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогоос хувьдаа авсан, эзэмшсэн, ашигласан хөрөнгө, мөнгө, орлогын хэр хэмжээг тодорхой бус байдлаар бичсэний гадна, Г.Х-, Ж.О-, О.Э-, Д.Т-, Б.Г-, Т.А-, Б.Т-, З.Г- нарыг бүлэглэн “...хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн атлаа Б.Т-, Б.Г- нарын дээрх үйлдэлд “Д.Т-”-ийг орхигдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн “Г.Х-, О.Ц-, Д.Т-, Б.Г-, Ж.О-, О.Э- нарын бүлэглэн ... хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд “Э.Оюун-Эрдэнэ” гэгч этгээдийг хамтран оролцсон мэтээр бичсэн, мөн Г.Х-ын “2018 оны 5 дугаар сард Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, ятгасан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй болжээ.

Дээрх байдлаар яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл, оролцоо болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогоос хувьдаа авсан, эзэмшсэн, ашигласан хөрөнгө, мөнгө, орлогын хэр хэмжээг тодорхой бус, ойлгомжгүй байдлаар тусгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохих шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд харшилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Гэтэл прокурор тус шүүх хуралдааны үед “...нотлогдоогүй тул хэргийг шүүх рүү шилжүүлсэн...” гэсэн утга агуулга бүхий тайлбар хийснийг буруутган тэмдэглэж байна.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан зөрчлийг шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн уг зөрчлийг арилгасны эцэст хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х-, О.Ц-, Д.Т-, С.Б-, О.Э-, Э.Н-, Т.А-, Б.Т-, З.Г-, Ж.О-, Б.Г-, Б.Б-, У.Б-, Б.Н-, С.Хад- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

   Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхилоо.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

   Шийтгэх тогтоолоос үзвэл дээрх шаардлагыг хангаагүй дараах зөрчлүүд тогтоогдсон. Тухайлбал: шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...прокуророос Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж...”, 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Н-ид тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч...”, 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-, О.Э-, Д.Т-, О.Ц-, Ж.О-, Б.Г- нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн...” шийдвэрлэхдээ тодорхойлох хэсэгт энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулснаас гадна, тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.Н-ийг “бусдад төлөх төлбөргүй” хэмээн дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 10 дахь заалтад түүнээс хохирол төлбөр гаргуулахаар заасан, мөн хохирогч Ч.Ганбат”-ын нэрийг “Ч.Г-” гэж буруу бичсэн зэргээр хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг анхааруулав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х-, О.Ц-, Д.Т-, С.Б-, О.Э-, Э.Н-, Т.А-, Б.Т-, З.Г-, Ж.О-, Б.Г-, Б.Б-, У.Б-, Б.Н-, С.Хад- нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Багануур дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Б.Н-, З.Г-, Б.Б-, У.Б-, С.Хад-, Э.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Х-, О.Э-, О.Ц-, Д.Т-, Ж.О-, Б.Г-, Т.А-, Б.Т-, С.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                              ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН