Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 41

 

“*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/201*******/00*******03/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                             Б.Батзориг

                           Шүүгчид                                       Д.Буянжаргал

                                                                                Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн төлөөлөгч        *******                              

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч       С.Оюунцэцэг

                           Хариуцагчийн төлөөлөгч           Б.Бат-Эрдэнэ

                           Хариуцагчийн итгэмжлэгдсэн

                           Төлөөлөгчийн өмгөөлөгч           Ч.Эрдэнэбат

                           Гуравдагч этгээдийн өмгөөлөгч  Л.Доржпүрэв

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн ******* нь манай ******* ХХК-тай 2014 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр 14/12 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* ******* дугаар багт байрлах ******* хотхоны ******* дугаар байрны ******* тоот 49.35 м.кв, 2 өрөө орон сууцыг *******5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манай компани *******д тус орон сууцыг шилжүүлэн өгсөн болно. ******* нь орон сууцыг шилжүүлэн авч байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулснаас хойш 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны Ипотекийн зээлээр 3*******.500.000 төгрөгийг манай компанид төлсөн. Гэтэл үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгө 3*******.500.000 төгрөгийг огт төлөхгүй манай компанид хохирол учруулж байна. *******д төлбөрөө төлж, тооцоо хийх талаар мэдэгдэх гэж гар утас руу нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байгаа болно. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Б тал нь төлбөрөө хуваарийн дагуух хугацаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй ба энэ хугацааны дотор алданги тооцно. Энэ хугацаанаас хоцроосон бол А тал нь гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Иймд манай компани *******тай байгуулсан тус гэрээг цуцалж, *******аас орон сууцаа буцаан авах нэхэмжлэл гаргаж байна. Манай компани нь гэрээний ******* дугаар зүйлийн *******.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу *******аас 2 жил гаруй хугацааны алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй болно.

 Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* ******* дугаар багт байрлах ******* хотхоны ******* дугаар байрны ******* тоот 49.35 м.кв, 2 өрөө орон сууцыг *******ын өмчлөлөөс гаргуулж, манай компанийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагч ******* нь ******* ХХК, түүнийг төлөөлж менежер н.Гэрэлтуяа, ******* нартай 2014 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн Дугаар 14/12 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулсан. Тухайн үед ******* миний бие “******* ” ХХК-д барилгын ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 0******* дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилладаг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсөө “*******” ХХК болон “******* ” ХХК-иудаас авч байсан. Тус орон сууцны барилгыг “*******” ХХК нь захиалан бариулж “******* ” ХХК нь гүйцэтгэж барьж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд талуудын тохиролцсон хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх хугацаандаа орон сууцны барилгыг хүлээлгэж өгсөн тохиолдолд 25.000.000 төгрөгийн урамшууллыг хариуцагч ******* авах нөхцлийг тодорхой заасан байдаг. 2015 оны 1 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* , ******* дугаар багт байрлах ******* хотхон нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаандаа ашиглалтанд орсон юм. ******* хотхоноос *******5.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг “*******” ХХК-иас худалдан авахаар тохиролцож улмаар талуудтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт, үйл ажиллагааны цалин хөлс 12.500.000 төгрөгийг орон сууцны төлбөрийн урьдчилгаа болон нийт төлбөрөөс хасуулж үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас 3*******.500.000 төгрөгийн ипотекийн зээл авч төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

Үүнийг нэхэмжлэгч “*******” ХХК нь хүлээн зөвшөөрч төлбөртэй холбогдох тодорхойлолт, баримтуудыг тухайн үед Голомт банканд гаргаж өгсөн байдаг. Үүгээрээ нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн мөн Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлтийг гэрээний дагуу хариуцагчид олгосон болохоор бүрэн нотолсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл 25.000.000 төгрөгийн урамшуулал, хөнгөлөлт эдлүүлэх үүргээ нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ талууд харилцан биелүүлсэн атлаа өөрийн гэрээний үүргээс дангаар татгалзаж байгаа нь нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжихөөр хууль бусаар санаархаж иргэн миний хууль ёсны өмчлөх эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна. Талууд гэрээний үүргээ нэгэнт биелүүлж гэрээ хуулийн дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь надтай байгуулсан гэрээгээ цуцлах боломжгүй юм. Хэрвээ нэхэмжлэгч нь хөнгөлөлт үзүүлсэн мөнгөө орон сууцны төлбөрөөс хасч тооцохгүй нөхцөлд хариуцагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг хангуулж, 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалах болно. Ийм учир миний бие 2 өрөө байрны үнийг бүрэн төлж барагдуулсан, бидний хооронд ямар нэг төлбөр тооцоо байхгүй, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэгч “*******” ХХК, түүний захирлын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 183 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй, *******д холбогдох “Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

 Шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.  байна. Нэхэмжлэгч талаас *******ыг Голомт банкнаас ипотекийн зээл авахад нь зориулж цалингаас байрны урьдчилгаанд 12,500,000.00 төгрөг суутгуулсан гэх тодорхойлолт, “*******” ХХК-ийн зүгээс орон сууц худалдан авахад 25,000,000.00 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн зэрэг  гэрээ баримтуудын хийж өгсөн. Эдгээр баримтууд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байсан энэ талаар шүүхэд мэдүүлсээр байхан шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргаж байгаагүй. Хуурамч гэж үзэж байгаа гэрээ нь талуудын гарын үсэг зурсан хууль ёсны баримт гэж үзэж байна. Кассын ордерийг хэн ч татгалзаагүй хийгдсэн баримт юм. Нэхэмжлэгч нь 3 жилийн турш хуурамч бичиг баримт гэж нэхэмжлэл гаргаж байгаагүй. Талууд ижил агуулга бүхий, ижил агуулгатай, ижил бичвэртэй нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүх эдгээр баримтуудад дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээнүүдийг нэхэмжлэгч өөрөө хийсэн боловч одоо бүгд буруу байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх талуудаас гаргаж өгсөн тамгатай, гарын үсэгтэй гэрээг үнэн гэж дүгнэхээс аргагүй юм. Давж заалдах гомдолд дурдаад байгаа гомдлуудыг анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй учраас давж заалдах шатны шүүх хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагчид олгох цалингийн *******00.000 төгрөгийг хариуцагч нь авсан. Харин урамшуулал 1.900.000 төгрөгийг олгосноор зурж авсан нөхцөл байдал байна. Тийм учраас 1.900.000 төгрөгийг оруулж тооцох нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Гэрээнүүдийн цаг хугацаа өөр байх тул хүчин төгөлдөр биш гэж байна. Эхний гэрээнээс хойш 04 сарын гэрээ байгуулагдсан, удаа дараа гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан тал хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлтийг сонслоо. Хариуцагчийн өмгөөлөгч нь нотлох баримтын үндсэн дээр тайлбарыг тавихгүй байна. Цалингийн картуудад бүгд гарын үсгүүдийг зурж цалингуудаа авсан байна. Тэгэхээр хариуцагч тал тайлбар өгөхдөө “би өөрөө суутгуулсан” гэж байна. Харин суутгуулаагүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралд “Таван хан уул” ХХК-ийн захирал өөрийн биеэр оролцсон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд би гарын үсэг зурж, тамга дараагүй, энэ хүнд итгэмжлэл өгөөгүй талаар хэлсэн байхад тухайн гэрээ нь өөрөө эрх зүйн баримт бичиг болохгүй юм. Хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээнд нэг талын тамга дарагдаагүй гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэж байгаа нь буруу юм. Шүүх шийдвэрт заахдаа хөрөнгө оруулалтын гэрээ болон барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт оруулсан гэж үзсэн байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаагүй гэдэг нь буруу юм. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж зааснаар цалингийн картууд бодит үнэнд нийцсэн байна. Худалдах, худалдан авах гэрээ биш байна гэж үзвэл шүүхийн шийдвэр буруу гэсэн үг. Ийм учраас барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл талуудын хооронд байгуулсан  гэрээг цуцлаж үр дагаварыг шаардаж буй мэт боловч зохигчдын  шүүхэд гаргасан тайлбараас үзвэл  талуудын хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* ******* дугаар багт байрлах ******* хотхонд байрлалтай 2 өрөө орон сууцны үнийг хөнгөлсөн эсэх талаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 0******* сарын 01-ний өдөр байгуулсан  Барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргасан гэж үзэхээр байна.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн  хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн авснаа буцаах үр дагавар талуудын хооронд үүсдэг.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи байдлууд нь тодорхойгүй байх ба гэрээ зөрчснөөс  үүдэн гэрээг цуцлах шаардлага гаргаад байна уу? эсвэл  хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавраа шаардаад байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэгчийн энэхүү тодорхой бус шаардлагыг  тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйгээс  зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй  тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.5, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                                    

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН