Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00695

 

 Наранбулаг хан ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01549 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1475 дугаар магадлалтай,

 Наранбулаг хан ХХК-ийн нэхэмжлэлтэй

Улаанбаатар зам засвар,******* ОНӨААТҮГ-т холбогдох

 Худалдах-худалдах авах гэрээ-ний үүрэгт 75,934,519 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 50,222,665 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Наранбулаг хан ХХК хариуцагч*******,******* ОНӨААТҮГ-т холбогдуулан Худалдах-худалдах авах гэрээ-ний үүрэгт 75,934,519 төгрөг грагуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын зөрүү төлбөр 50,222,665 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01549 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч*******,******* ОНӨААТҮГазраас 75,934,519 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Наранбулаг хан ХХК-д олгож, Наранбулаг хан ХХК-иас 50,222,665 төгрөг гаргуулах тухай*******,******* ОНӨААТҮГазрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч*******,******* ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 537,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Наранбулаг хан ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,625 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409,063 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1475 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01549 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж болно.

4.1. УБЗЗАГ ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Наранбулаг хан ХХК-тай 2018.04.10-ны өдөр №ХХАГ 2018№14 тоот Худалдах, худалдан авах гэрээ болон 2018.11.16-ны өдөр №УБЗЗАГ/НЧ-Э/2018 тоот ПК1+940-ПК+340 хүртэлх 1.4 км авто замын Ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулсан. Эхний гэрээгээр манайх Наранбулаг хан ХХК-д 137,616,892 төгрөг төлөх тооцоотой байдаг. Энэ тооцоон дээр талууд маргадаггүй. Харин 2 дахь гэрээгээр Наранбулаг хан ХХК нь дээрх 1.4 км авто замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 300,000,000 төрөгийн урьдчилгаа аван ажиллаж байгаад 2019.04.24-ний өдөр ...зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байгаа тухайгаа мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэхдээ 382,816,838 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн хэмээн тооцоо гаргаж өгсөн. Харин Наранбулаг хан ХХК-ийн дутуу хийсэн ажлыг гүйцээлгэхийн тул УБЗЗАГ ОНӨААТҮГ нь ЗБИБ ХХК-тай 2019.05.29-ны өдөр 2,018,936,181 төгрөгийн үнэ бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хэдийгээр энэ компанитай гэрээ байгуулсан боловч төрөөс тесөвлөсөн урьдчилгаа төлбөр болох 300,000,000 төгрөгийг бүгдийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, мөн 2019 оны тесөвт знэ замын ажлын үлдэгдэл мөнгө суугаагүй байсан тул ЗБИБ ХХК ажлаа хийх боломжгүй болсон. Иймээс ЗБИБ ХХК нь 2020 оны 2 сар хүртэл ажил хийгээгүй. Мөн Наранбулаг хан ХХК ч энэ шалтгаанаар ажлаа бүрэн хийгээгүй ба гэрээгээ цуцалсан. Харин урьдчилгаа төлбөр болох 300,000,000 төгрөг хүлээн авсан ч ажлаа бүрэн хийгээгүй нэхэмжлэгчийг ямар хэмжээний ажил хийсэн талаар маргаантай байсан тул манай байгууллага зөвхөн Наранбулаг хан ХХК-ийн ажлын гүйцэтгэлээс гадна өөр байгууллагын хэмжилт, дүгнэлт гаргуулахыг хүсэж Тахиометр ХХК-д хандсан. Тахиометр ХХК нь Наранбулаг хан ХХК нь 243,378,721 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэсэн хэмээн мэдээлсэн боловч өөрийн тусгай зевшөөрөл болон албан ёсны Тооцоо хийсэн дүгнэлт гаргаж өгөөгүй юм.

Гэтэл Наранбулаг хан ХХК нь уг мэдээллийг ашиглан өөрийн төсөвчин Н.Нямсүрэнгээр 243,378,721 төгрөгөнд нийцүүлэн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркаас Чойр чиглэлийн авто замтай холбох 1.4 км авто замын ажлын /ПК19+40-ПКЗЗ+40/ Төсөвт өртгийн товчоо /хх 114-119/ гаргаж, түүнд 2 тал гарын үсэг зурсан /хх 114/. Өөрөөр хэлбэл, Тахиометр ХХК-ийн албан ёсны дүгнэлт нэхэмжпэгч, хариуцагч аль ч талд байхгүй юм. Энэхүү төсөвт өртгийн товчоог үндэслэн гарсан Гэрээ дүгнэсэн протоколд 2019.10.04-ний өдөр 2 тал гарын үсэг зурсан байна. Харин энэ протоколыг үндэслэн 2019.10.30-ны өдөр 2 тал 2 гэрээг дүгнэн Тооцооны үлдэгдлийн баталгаан дээр гарын үсэг зурсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчид 75,934,519 төгрөг төлөхөөр тооцоо гарчээ. 2020 оны 2 дугаар сард тухайн ажлын төсөв шийдэгдэж, ЗБИБ ХХК нь гэрээний дагуу ажлаа хийхийн өмнө хийх ажлын хэмжээг нягталсан буюу Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар ...гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасны дагуу ажлын бодит үнийг тогтоосон. Ийнхүү ИХ-д зааснаар ЗБИБ ХХК нь ажлаа эхлэхдзэ гэрээнд заасан ажпаас нь хэдэн төгрөгийн ямар хэмжээний ажил хийгдсэн бөгөөд харин ямар хэмжээний, хэдэн төгрөгөөр үнэлэгдэх ажил хийхээ ЗБИБ ХХК тогтоохоор Даваазам ХХК-аар хянуулан Төсөвт өртгийн тооцоо гаргасан. Энэхүү тооцоог үндэслэн Наранбулаг хан ХХК нь 112,160,443 төгрөгийн ажил хийсэн боловч хийгээгүй ажлынхаа мөнгийг төсвөөс илүү авсныг УБЗЗАГ ОНӨААТҮГ нь тогтоосон байна. Өрөөр хэлбэл, Наранбулаг хан ХХК нь тесвийн мөнгөнөөс 131,218,278 төгрег илүү авсан байдаг.

ЗБИБ ХХК нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааныхаа хүрээнд дээрх тооцоог гаргасан байхад шүүх ...ЗБИБ ХХК нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэх буюу хийсэн ажлын хэмжээг тогтоох эрх бүхий этгээд биш байна... хэмээн хариуцагчийн тайлбар болон Иргэний хуулийг буруу талаас нь ойлгож тайлбарлан дүгнэлт хийсэн.

4.2. Мөн талууд Наранбулаг хан ХХК-ийн хийсэн талбайн цэвэрлэгээ буюу бульдозероор ургамлын үе хуулах 9,316.1 м.куб, газар шорооны ажил буюу тохиромжгүй материалыг ухаж ачих 8,987.7 м.куб, экскаватороор хөрс ухаж ачих 16,479.5 м.куб, 553 м.куб түр зам байгуулах ажил хийснийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа болно.

Учир нь 1.4 км зам тавихад энэ хэмжээний талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил хийгдэх бөгөөд дээрх 3 өөр үнийн дүн бүхий Төсөвт өртгийн тооцоон дээр энэ ажлын хэмжээнүүд яг адилхан байдаг. Харин хуулсан ургамлын үе бүхий хөрс ба энэ хөрсний доод талын шороо буюу ухаж ачсан тохиромжгүй материалыг зөөж тээвэрлэсэн зайн дээр талууд маргаантай байгаа болно. Наранбулаг хан ХХК-ийн төсөвчин Н.Нямсүрэнгийн гаргасан Төсөвт өртгийн тооцоон дээр тэдгээрийг зөөвөрлөх зай 5 км гэсэн бол ЗБИБ ХХК-ийн хийсэн Төсөвт өртгийн тооцоогоор бол 1 км гэсэн байна. Энэхүү зайны зөрүүнээс хамаараад тээврийн зардал, цалин, барилгын материал, машин механизмын хэрэгцээ, түүний элэгдлийн тооцоог RBC Estimator программаар тооцоолон бодоход бүгд өөрчлөгдөж гарна. Мөн энэхүү маргаад байгаа 5км-ын зай бол Нийслэлийн зам тээврийн хөгжлийн газрын даргын баталсан 8,827,500,000 төгрөг бүхий Төсвийн дагуу 4.64 км авто замын ажлын ургамлын үе бүхий хөрс, тохиромжгүй материалыг зөөж тээвэрлэх зай юм. Харин 1.4 км зам тавих ажлын хүрээнд хуулсан хөрс, ухсан шороог 5 км-ын зайнд зөөсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Ийнхүү талууд өөр өөр Төсөвт өртгийн тооцоон дээр маргаж байхад шүүх зөвхөн Наранбулаг хан ХХК-ийн өөрийнх нь төсөвчин Н.Нямсүрэнгийн төсөв дээр гарын үсэг зурсан байна гэдэг үндэслэлээр хэргийг шийдвэрлэж, харин 112,160,443 төгрөгийн Төсөвт өртгийн тооцоог бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийж үнэлээгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Наранбулаг хан ХХК нь 382,816,838 төгрөг эсвэл 243,378,721 төгрөгийн ажил хийсэн хэмээн өөрт ашигтай тооцоог өөрийн дураар гаргаж татвар төлөгчдийн мөнгийг үндэслэлгүй авахаар маргаж байхад шүүх хуулийг буруу ойлгож тайлбарлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар ...нотлох баримт нь бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдзэлэл... байдаг. Гэтэл Наранбулаг хан ХХК-ийн өөрөө гаргасан Төсөвт өртгийн тооцоо нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв, бүрэн гүйцэд, эргэлзээгүй байдлаар нотлохгүй юм. Гэтэл шүүх ...шинжээч томилох тухай хүсэлт гаргаагүй... гэх үндэслэлээр хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

Гэтэл УБЗЗАГ ОНӨААТҮГ нь Наранбулаг хан ХХК-д Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа болох 300,000,000 төгрөгөөс түүний гүйцэтгэсэн ажлын хөлс 112,160,443 төгрөгийг хасахад 187,839,557 төгрөг үлддэг. Харин түүнээс Худалдах, худалдах авах гэрээний дагуу Наранбулаг хан ХХК-д төлөх 137,616,892 төгрөгийг хасахад 50,222,665 төгрөгийг УБЗЗАГ ОНӨААТҮГ нь авахаар байдаг.

Иймээс шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 6. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 7. Нэхэмжлэгч Наранбулаг хан ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэл болгосон бол хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн гуравдагч этгээд болох ЗБИБ ХХК-ийн гаргасан Наранбулаг хан ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг-ийг үндэслэл болгосон байна.

 8. Хэрэгт авагдсан баримтаар Наранбулаг хан ХХК нь*******,******* ОНӨААТҮГ-тай 2018.04.10-ны өдөр №ХХАГ-2018-14 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, 2018.11.16-ны өдөр Дугаар: УБЗЗАГ/НЧ-3/-2018 дугаартай ПК1+940-ПКЗ+340 хүртэлх 1.4км автозамын Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан.

 8.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Наранбулаг хан ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй өнгө болон суурь асфальтанбетон хольц захиалагч талын захиалгаар нийлүүлэх, худалдан авагч УБЗЗАГ нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 2018.12.31-ний байдлаар асфальтан хольцын үлдэгдэл төлбөр 137,616,892 төгрөг гэж талууд тооцоо нийлж, тохиролцсонтой зохигч маргаагүй байна.

 8.2. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Наранбулаг хан ХХК нь 2,401,753,019 төгрөгийн төсөвт өртөг бүхий ПК1+940-ПКЗ+340 хүртэлх 1.4км автозамын ажил гүйцэтгэх, захиалагч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тус тус тохиролцон бөгөөд захиалагч санхүүжилтийн урьдчилгаанд 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч нь санхүүжилтийг бүрэн олгоогүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдсан байна.

 Наранбулаг хан ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч буюу хариуцагчийн захиалгаар Тахиометр ХХК хэмжилт хийж, гүйцэтгэсэн ажлыг 243,378,721 төгрөг гэж тогтоожээ.

 8.3. Түүнчлэн талууд ...хоёр байгууллагын 2019.01.01-ний өдрөөс 2019.10.30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзээд нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд авсан 300,000,000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажил 243,378,721 төгрөгийг хасаж, үлдэх 56,621,279 төгрөг дээр захиалагчийн хяналт, норм нормативын 5,061,094 төгрөгийг нэмж, нийт 61,682,373 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлөх 137,616,892 төгрөгөөс хасч, үлдэх 75,934,519 төгрөгийг УБЗЗАГ ОНӨААТҮГ нь Наранбулаг хан ХХК-д төлөх өртэй гарсныг харилцан баталж Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, талууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан үйл баримт тогтоогджээ.

 8.4. Хариуцагч нь замын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр ЗБИБ ХХК-тай 2019.05.29-ний өдөр гэрээ байгуулсан, ЗБИБ ХХК нь Наранбулаг хан ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг 112,160,443 төгрөгөөр тогтоосон байна.

 9. Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад, үйл баримт, нотлох баримт, хууль хэрэглээний талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, ...ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн ЗБИБ ХХК-ийн ажил эхлэхдээ гаргасан тооцоог үнэлээгүйгээс шийдвэр, магадлал хуульд нийцээгүй... гэжээ. /тодорхойлох хэсгийг 4.1, 4.2-т тусгагдсан/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...хариуцагч нь гэрээ цуцлах үед нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төсвийн талаар маргаагүй, уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр өөртэй нь гэрээ байгуулсан ЗБИБ ХХК-ийн 7 сарын дараа гаргасан төсвийг үндэслэн санхүүжилтийг буцаан шаардсан нь үндэслэлгүй... гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, улмаар давж заалдах шатны шүүхийн ...ажлын гүйцэтгэлийн хэмжээг тогтоолгуулахаар ямар нэг хүсэлт гаргаагүй, ...хариуцагчийн дутуу ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохиролцсон ЗБИБ ХХК-ийн үнэлгээ нь талуудын тохиролцож, тооцоо нийлсэн баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй... гэх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад тулгуурлагдсан, үндэслэл бүхий болжээ.

 Хариуцагч*******,******* ОНӨААТҮГ нь гуравдагч этгээд болох ЗБИБ ХХК-тай 2019.05.29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх тул тооцоо нийлэх 2019 оны 10 дугаар сард ЗБИБ ХХК-ийн ажил хүлээн авахдаа гаргасан ажлын гүйцэтгэлийг үндэслэн маргах боломжтой байсан, энэ талаар хариуцагч тухайн үед маргаагүй, сөрөг нэхэмжлэлийн тайлбараа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр үйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Дээр дурдснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01549 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1475 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржоос 2020.07.31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                    Г.БАНЗРАГЧ

                                                        Б.МӨНХТУЯА

                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                Х.ЭРДЭНЭСУВД