Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/01751

 

 2020           06            23                                               183/ШШ2020/01751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ...............  тоотод оршин суух, Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг НШШГГт холбогдох, 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан Уул дүүрэг................ О ХХК /РД:00000000/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан Уул дүүрэг............. тоот, Н ХХК /РД:000000/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан Уул дүүрэг............ тоот, С ХХК, /РД:0000000/,

 

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дугаартай шийдвэр гүйцэтгэхм ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 17 ний болон 2019.06.24 ны өдрийн 000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, О ХХК ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж , шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Н, түүний өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 23-ны өдрийн №183/ШЗ2019/00000 дугаар Шүүгчийн захирамжаар олон улсын арбитрын төвийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00000 тоот шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн 00000 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /Гүйцэтгэх хуудас гэх/-ийн дагуу төлбөр төлөгчид болох Н ХХК болон О ХХК /Төлбөр төлөгчид гэх/-аас ойролцоогоор 4.5 сая ам.долларыг түүнд тооцогдох хүү, зардлын хамт гаргуулж АНУ-ын иргэн Ж.Бт /Төлбөр авагч гэх/ олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг НШШГГ-ын 000 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгч Б.О явуулж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч бус этгээд болох С ХХК-ийн барьцааны бус эд зүйл буюу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Б аймгийн Шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор хураан авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэн улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2/00 болон №2/00 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-уудыг гаргаад байна. Төлбөр авагч нь төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгө, газар эзэмших эрх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах ажиллагааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 болон 92 дугаар зүйлийн 92.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 болон 122 дугаар зүйлийн 122.5-ын дагуу дараах хууль зүйн үндэслэлээр уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

С ХХК нь төлбөр төлөгч тал биш бөгөөд эдгээр хураагдсан эд хөрөнгө бус харин уг компанийн бүх хувьцаа нь төлбөр төлөгч Н ХХК болон төлбөр авагч Ж.Б нарын хооронд 2012 оны 12-р сарын 20-ны өдөр байгуулагдсан Хувьцаа барьцаалах гэрээний барьцааны зүйл бөгөөд Гүйцэтгэх хуудаст “Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд... С ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг Нэхэмжлэгчид шилжүүлж...” хэмээн тодорхой заасан.

НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчид нь Гүйцэтгэх хуудсанд тодорхойлоогүй ажиллагааг хийж, хувьцаа нь барьцаанд байгаа компанийн бүх хөрөнгийг салгаж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь Ж.Бын барьцааны эрхэд халдаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-д заасан “Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал”-ийг бий болгож, барьцаалагч Ж.Бт Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан шаардах эрхийг үүсгэж байна.

С ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг битүүмжлэн зогсоож, хөрөнгийг хураах ажиллагаа анх хийгдэж эхлэх үеэс л бид барьцааны зүйл болох хувьцаанд үнэлгээ хийлгэх шаардлагатай, уурхайн үйл ажиллагааг зогсоож, түүнээс салгаж үл болох хөрөнгүүдийг хураах нь үндэслэлгүй гэсэн тайлбараа удаа дараа амаар болон бичгээр илэрхийлж, гомдол, хүсэлт гаргасаар байсан боловч НШШГГ-аас дээрх хүсэлтийг шийдвэрлэж, хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөөгүй.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрхи хууль бус ажиллагаа нь барьцааны зүйл болох хувьцааны үнэ цэнэ алдагдах эрсдлийг бодитоор бий болгож байна. Мөн түүнчлэн, төлбөр төлөгч бус этгээд С ХХК-ийн эд хөрөнгө, тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь гуравдагч этгээдийн зүгээс хэдийд ч гомдол, нэхэмжлэл гарган дээрх ажиллагааг хүчингүй болох эрсдлийг дагуулж байна.

Иймд төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгө, газар эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ хийн дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг бүхэлд нь хүчингүй болгож СИ ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ, НШШГГ-ын Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2/00 болон №2/00 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-уудыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага эцсийн байдлаар 1. Төлбөр төлөгч бус этгээдийн барьцааны бус эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг бүхэлд нь хүчингүй болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, хоёрдугаарт , 2019 оны 06 сарын 17 ний болон 2019.06.24 ны өдрийн 000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, гуравдугаарт О ХХК ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж , шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах зэрэг болно “ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Олон улсын Арбитрын төвийн 00000 дугаар шийдвэрээр “Н” ХХК, “О” ХХК-аас 4.465.429 ам.долларыг гаргуулж АНУ-ын иргэн Ж.Бт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулахад биелүүлээгүй тул төлбөр төлөгч “Н” ХХК-ийн эзэмшиж буй “С” ХХК-ийн Б аймгийн ...... нутаг дэвсгэрт байрлах Г-ын баяжмал үйлдвэрлэдэг Х голын уурхайд шийдвэр гүйцэтгэх газрын 0 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник механизм төрлийн хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ны 00 дугаар тогтоолоор хураах ажиллагааг гүйцэлдүүлсэн. Төлбөр төлөгч “Н” ХХК, “О” ХХК-аас үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 4/129, 4/128 дугаар мэдэгдлийг гардуулахад хураагдсан уурхайн хөрөнгүүдийг 45.008.744.340 /дөчин таван тэрбум нэг зуун арван найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч АНУ-ын иргэн Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 8, 50б, 50а дугаар тогтоолоор тус тус шинжээч томилоход төлбөрт хураагдсан уурхайн эд хөрөнгүүдийг 21.104.800.372 / хорин нэгэн тэрбум зуун дөрвөн сая найман зуун мянга гурван зуун далан хоёр/ төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан Б аймгийн Х голын Г-ын уурхайн барилга байгууламж, газрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/00 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/4067, 4/4068 дугаар мэдэгдэл, мөн Ховд гол нэртэй газарт орших 48 гехтар талбай бүхий ашигт малтмалын 000000 тоот гэрчилгээтэй, 000000 дугаар тусгай зөвшөөрлийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/4534 4/4533 дугаар мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 2/00 дугаар тогтоолыг “Н” ХХК “О” ХХК, “Н” ХХК-ийн эзэмшиж буй С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарт мэдэгдэж НШШГГазрын 200 тоот өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан Б аймгийн Х голын Гэрээ уурхайн хөдлөх нэр төрлийн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 0/00 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Н” ХХК “О” ХХК “Н” ХХК-ийн эзэмшиж буй С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарт мэдэгдэж 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт НШШГГазрын 200 тоот өрөөнд хоёрдахь  албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан Б аймгийн  Х голын Г уурхайн хөдлөх нэр төрлийн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулахад дэнчин ирээгүй тул  2020 оны 03 дугаар сарын 00-ний өдрийн 3/24 дугаар тогтоол , 2020 оны 04 дүгээр  сарын 02-ны өдрийн 4/00292, 4/00293, дугаар мэдэгдлийг талуудад гардуулж, 2020 оны 04-р сарын 14-ний өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэхэд “дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 00.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” Гэж

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоног дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн нэхэмжлэлийн хувьд анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнтэй холбогдуулж тайлбар хэлье. Эхлээд нэхэмжлэлийн үндэслэл нь төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулаад байна гэсэн. Шаардлага нь хүчингүй болгуулах тухай юм. С ХХК-ийн 100 хувийн хувьцааг Н ХХК эзэмшдэг. Хоёрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд С ХХК-ийн эд хөрөнгө болон хувьцааг худалдан борлуулах шалтгаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн арбитрын шийдвэрийг баталгаажуулсан гүйцэтгэх хуудас, захирамж гарсан бөгөөд төгсгөлд нь хэрвээ төлбөр төлөгч нэг болон хоёр дугаар төлбөр төлөгчөөр төлбөрөө төлүүлээгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж зааж өгсөн. Ийм учраас С ХХК-ийн эзэмшлийн тусгай лиценз, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг битүүмжилж, хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гурван нөхцөлийг зааж өгсөн байдаг. Үнэлгээтэй холбоотой бол 00 дугаар зүйлийн 00.7 дахь хэсэг, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой бол 44 дүгээр зүйлд тодорхой заасан. Дараагийн гомдол гаргах заалт нь тус хуулийн 122 дугаар зүйл юм. Ийм гурван үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах тухай зааж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү, анхны дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Шүүхэд гаргах эрх нь 44 дүгээр зүйлд заасан эрхийн асуудал мөн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 зүйлд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргах гэсэн заалт байгаа. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана. Зөвхөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гаргасан өргөдлүүдийн талаар товч дурдсан байдаг. Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албаны дарга Энхтайванд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан. Утга нь О ХХК-ийн харилцах дансыг хаах тухай, дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа Дамдинцэрэнд гомдол гаргасан байсан. Мөн данс хаах утгатай гомдол гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Мт гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргасан тул 6 сараар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 00-ний өдөр гаргасан байна. Мөн тус өдрөө ахлах шийдвэр гүйцэтгэгч Мт Ковид 19 гарсантай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 6 сараар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, улсын ерөнхий гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах нь эрхийн асуудалтай холбоотой. Өргөдлийн хариунуудыг өгсөн байдаг. Нэгтгээд хэлбэл шүүхийн гүйцэтгэх хуудас болон  захирамж дээр дурдсан барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжлэн шинжээч томилон анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдэл, тогтоолуудыг цаг тухайд нь хүргүүлсэн байна. Төлбөр авагч төлбөр төлөгч нарт хууль зөрчсөн зүйл эндээс харагдахгүй. Үнэлгээний тал дээр гомдол гаргаагүй тул энэ талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ИХШХШтХ-ын зарим хэсгийг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт хуулийг тодорхой тайлбарлаж хэлсэн байдаг. Хууль ёсны төлөөлөгч нь итгэмжлэлээр буюу гэрээгээр төлөөлөх гэх хоёр ойлголтыг улсын дээд шүүхээс тайлбарлаж байсан. Хууль ёсны төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх үүргийг итгэмжлэлээр эдлэнэ. Өөрөөр хэлбэл Ж.Баас олгосон итгэмжлэл нь итгэмжлэлээр буюу гэрээгээр олгогдсон байгаа учир энэ итгэмжлэл дээр заавал нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлнэ гэсэн эрх үүргийг тодорхой тусгаж өгөх ётсой. Гэвч энэ талаар тусгаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэх эрхгүй этгээд нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд нийцээгүй бөгөөд итгэмжлэл нь өөрөө олгогдоогүй эрх байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл гэж байдаг. Нэхэмжлэлдээ дараах хуулийн заалтыг үндэслэсэн байдаг. Иргэний хуулийн 157.4 барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Тус 92 дугаар зүйлийг уншвал эзэмших ашиглах эх хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг зогсоохыг шаардах гэж заажээ. Барьцаа эд хөрөнгө буюу албадан дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгөнүүдийн эрхийг хэрэгжүүлэхэд хэн саад болоод байгаа нь тодорхой бус, үндэслэл байхгүй. Хууль зүйн үндэслэл нэхэмжлэлийн шаардлага нь авцалдаагүй буюу ойлгомжгүй хэлбэртэй. Хэрвээ эзэмших эрхэд нь саад учруулаад байгаа бол тэр талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл үнэхээр шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид эхлээд гомдлоо гаргаад, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрх нь нээлттэй байхад энэ гомдлоо илэрхийлж хариу аваагүй. Хариугаа авах хугацаандаа шүүхэд хандаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлага бол О ХХК-ийн харилцах данс болон дансыг хаалгахыг даалгах тухай байсан. Гэвч нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөөд нээсэн тогтоолыг хүчингүй болгох гэсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д зааснаар итгэмжлэл олгогдоогүй этгээд гаргасан гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 007 дугаар зүйлийн 007.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний хэрэг үүссэнээс хойш шүүх хуралдааныг хэлэлцэх үед тогтоогдож байна” гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн 000000 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 17 ний болон 2019.06.24 ны өдрийн 000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, О ХХК ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж , шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахыг  хүссэн  шаардлага гаргажээ /1 хх ийн 16, 17 хуудас , 2 хх ийн 26,27 хуудас /

 

          Нэхэмжлэгч Ж.Б нь нь Б.Нт арбитрын шийдвэр болон түүнийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн хэргийн оролцогчийн эрх үүргийг хэрэгжүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах  эрхийг 2019 оны 03 дүгээр сарын 22-ний өдрийн 00000 дугаартай итгэмжлэлээр олгосон байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг Д.М, Б.О нарт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/00  албан бичгээр нэг жилийн хугацаатай  /1 хх 37/ аар

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийг шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг эдлэж, үүрэг хүлээхийг Д.Бд  2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/000 тоот албан бичгээр гурван жилийн хугацаатай / 2 хх-70/ , тус тус гаргасан байна /хх-202/,“Н “ХХК г төлөөлөх 2020.05.22 ний өдрийн 03 дугаартай албан бичгээр  Д.Бд  гурван жилийн хугацаатай/ 2 хх 71 хуудас/ , “С “ХХК г шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг эдлэж, үүрэг хүлээхийг Д.Бд  2020.05.22 ний өдрийн 26 дугаартай албан бичгээр гурван жилийн хугацаатай/ 2 хх 72хуудас/ тус тус олгожээ.

 

Нэгдүгээр шаардлагын тухайд:

            2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч бус этгээд болох С ХХК ийн барьцааны бус эд зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө , газар эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тогтоолоор хураан авч, шинжээч томилсон ба одоо бүр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж болоод олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/00000 дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2019/0000 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байдаг. Улмаар 2019 оны 10 сарын 22 ны өдөр 01 дугаартай 17 нэр төрлийн эд хөрөнгө хураах тогтоол, 2019 оны 12 сарын 24 ний өдөр 02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.01.07 ны 00/А , 00/Б, 8  дугаартай тогтоолоор шинжээч томилж “СИ” ХХК ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан байна. Эдгээр ажиллагааг хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид тэмдэглэл үйлдэн мэдэгдэж, тогтоолуудын зохих хувийг шийдвэр гүйцэтгэгч гардуулан өгсөн байгаа нь хэрэгт авагдсан мэдэгдлүүдээр тогтоогдож байна.

 

Мөн 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг /1 хх 225 хуудас/ 2020.02.10 ны өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн байна. Уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 2 сарын 17 ний өдөр хандсаныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр татгалздаг. Гэвч уг хуулийн өөрчлөлт нь 2020 оны 01 сарын 10 ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон ба Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2020 оны 02 сарын 13 ний өдрийн 00/0000 дугаарт хэвлэгдсэн байх тул 2020 оны 02 сарын 23 ний өдрөөс дагаж мөрдөгдсөн байна. Иймд нэхэмжлэгч заавал тухайн асуудлаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно. Гэвч тухайн маргаж буй тогтоолуулыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг /1 хх 225 хуудас/ 2020.02.10 ны өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн байгаа нь хуулийн шаардлага хангасан, дээр нь төлбөр төлөгчийн бус барьцааны бус эд зүйлийг битүүмжилж, хурааж, үнэлэж байгаа ажиллагаанд гомдоогүй атлаа нэгэнт битүүмжлэгдэж, хураагдаж, үнэлэгдсэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах нь хууль бус гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Иймд нэгэнт хүчинтэй тогтоолуудыг үндэслэж эд хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг хариуцагч хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Хоёрдугаар шаардлагын тухайд:

2019 оны 06 сарын 17 ний болон 2019.06.24 ны өдрийн 000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв. Эдгээр тогтоолуудыг хариуцагч албан ёсоор нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч нь 2019.10.03 болон 2019.00.18 ны өдрүүдэд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад, 2020.01.15 ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж байсан байна. Эдгээр тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9 т заасныг үндэслэн гарсан байх ба  энэ нь төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Гэтэл 2019 оны 06 сарын 17 болон 2019.06.24 ний өдрүүдэд төлбөр төлөгч О ХХК нь  тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн үйл баримт байхгүй болно. Иймд төлбөр төлөгчийн дансыг нээх нь шударга бус байна.

 

Гуравдугаар шаардлагын тухайд:

Очир Ундраа групп ХХК ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахыг  хүссэн шаардлагыг хангахаас татгалзсан ба нэгэнт 2019 оны 06 сарын 17 ний болон 2019.06.24 ны өдрийн 000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгосон тул анх битүүмжилсэн тогтоол хүчин төгөлдөр байх юм. Иймээс заавал шийдвэр гүйцэтгэгчид түүнийг даалгах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 49 дүгээр зүйлийн 49.1 т заасныг үндэслэн явагдсан 2020 оны 02 сарын 04 ний өдрийн 2/00 дугаартай , 2/00 дугаартай Анхны албадан дууудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах,  О ХХК ийн арилжааны банкууд дахь бүх данснуудын гүйлгээг хааж, шинээр данс нээх эрхийг нь хязгаарлахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахыг  тус тус хүссэн Ж.Б-ын  нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2019 оны 06 сарын 17 ний болон 2019.06.24 ны өдрийн 000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                          О.ЧУЛУУНЧИМЭГ