Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/01593

 

 

  

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: К Б  ХХК  -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П  ХХК

 Хариуцагч: Б.И

Хариуцагч: Ж.Б  

Хариуцагч:  М  ХХК –д  тус тус холбогдох

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ч.М

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Я.С

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: П.Г

             

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

            П  ХХК, К Б  ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй,

 

            М  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, М  ХХК, К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48 А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ч.М ын бие даасан шаардлагатай,

 

            М  ХХК болон К Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Хавсралт  хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд П.Г ийн бие даасан шаардлагатай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тунамал, хариуцагч Б.И ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хуяг, хариуцагч М  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, хариуцагч П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, гуравдагч этгээд Ч.М , Я.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээд П.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 12 дугаар сарын 21-ний ГЗ/812 дугаартай албан бичгээр П  ХХК болон К Б ны хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18/150 тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 595,796 ам.долларыг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

П  ХХК нь К Б тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээг байгуулж, 600,000 ам.долларын жайка төслийн зээлийг жилийн 7,71 хувийн хүүтэйгээр 6 сар тутам хувьсах нөхцөлтэй, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн тус өдөр иргэн Б.И тай 08/117 тоот зээлийн батлан даалтын гэрээг байгуулж, батлан даагч Б.И  нь П  ХХК-ийн К Б наас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүхэлд нь батлан даасан байна. Түүнчлэн П  ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 тоот хүсэлтийн дагуу банк 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 08/150 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг зээлдэгчтэй байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 

Мөн 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 8/150 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээгээр М  ХХК-ийн дор дурьдсан хөрөнгөнүүдийг П  ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Үүнд: М  ХХК өмчлөлийн 000107546 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014256 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378.0 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48А байр, 1 тоот орон сууц, М   ХХК өмчлөлийн 000106169 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014162 тоот улсын бүртгэлийн дугаартай, 384.23 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 2 тоот орон сууц, М  ХХК өмчлөлийн 000106168 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014163 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378.0 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 3 тоот орон сууц, М  ХХК өмчлөлийн 000106167 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014164 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378.0м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоот орон сууц орж байгаа.

Тус банкны М  ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Тус банк нь зээлдэгч П  ХХК-нд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарддаг боловч 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу зээлийн төлбөрөөс хэсэгчлэн суутгуулсанаас хойш дахин зээл, зээлийн хүүгийн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй.

Зээлдэгч П  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинзоригтод 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ГЗ/777 тоот албан мэдэгдэл хүргүүлэх тухай бичгийг хүргүүлж зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхийг шаардсан боловч одоогоор төлөлт болон хариу алга байна.

Ийнхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, нэмэлт хугацаа олгосон боловч үүргээ биелүүлэхгүй байх тул тус банк болон зээлдэгч П  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдэгч болон батлан даагчаас үндсэн зээл 470,000 ам.доллар, зээлийн хүү 116,047 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 9,749 ам.доллар, нийт 595,796 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч К Б  ХХК-д олгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗ/564 тоот албан бичгээр үндсэн зээл 470,000 ам.доллар, зээлийн хүү 173,694 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 20,819 ам.доллар нийт 664,513 ам.доллар болгож нэмэгдүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тухайн өдрийн ханшаар бодож 74,989,023 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,622,673,645 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. П  ХХК-тай байгуулсан 08/150 тоот зээлийн гэрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан учир манайх нэхэмжлэлийн шаардлага дээрх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах гэсэн шаардлагаа татаж авсан. Мөн зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас М  ХХК-ийн өмчлөлийн 000106168 тоот гэрчилгээний дугаартай Ү-2206014163 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 3 тоот орон сууцыг хасч, үлдэх 3 үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны зүйлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль заасан хэлцэл, хэлцэл болгон хамаардаггүй бөгөөд зөвхөн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцэл, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаардаг. Эдгээр зөрчлүүд нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй зарчимд нийцэхгүй байх шаардлагыг хангадаг. Хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэлд хамаарахгүй байхыг Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолоор тайлбарласан. Хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл нь өөрөөр хэлбэл хууль тогтоомжид агуулагдсан хэм хэмжээнд хэлцэл хийх арга зам хэлцлийн үр дагаварт хэрэглээгүй бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй. 

К Б  ХХК болон П  ХХК нарын хооронд зээлийн гэрээ хийх үед болон одоо мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулийн 7 дугаар зүйл заалтад хориглосон хэм хэмжээнүүдийг заасан заалт байгаа. Гэрээний агуулга хууль харшлах буюу нийцээгүй хэм хэмжээг агуулаагүй, Иргэний хууль болон бусад хэм хэмжээг тогтоосон хуулийн аливаа нэг заалтад харшлаагүй. Хэлцэл хийх эрх зүйн үндэслэлтэй байх нөхцөл болох Иргэний эрх зүйн шинжлэх ухаанд тавигдах шаардлагууд байдаг. Зээлийн гэрээ эдгээр шаардлагуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тайлбарт шаардлага хангаагүй буюу эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэхээр тусгасан байдаг. Эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш эрх дээр үндэслэн оролцогчдын бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний чөлөөт байдал, хувийн эрхэд оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх болон хуулиар хамгаалах эрх зэрэг эрх зүйн үндэслэл маргааны зүйл болж байгаа. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт банкнаас нэг зээлдэгч болон, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Гэхдээ энэ заалтыг К Б  ХХК зөрчөөгүй. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт холбогдох этгээд гэж тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Иргэний эрх зүйн Шинжлэх ухаанд иргэний эрх зүйн хэм хэмжээг тайлбарласан хэд хэдэн арга байдаг. Нэг зээлдэгч, холбогдогч этгээд гэсэн эрх зүйн ойлголтыг тайлбарлах юм бол нэг зээлдэгч холбогдох этгээд гэдэг нь бие биедээ хамааралгүй бие даасан субъект болно. 

Нэг зээлдэгч буюу П  ХХК бие даасан хуулийн эрхтэй компанийн хувьд түүний авах зээлийн хэм хэмжээ хязгаарыг Банкны тухай хуульд заасан болохоос биш түүний харилцаа хамаарал бүхий этгээдүүдэд хамаарахгүй болох нь тодорхой байгааг анхаарч үзнэ үү. П  ХХК сөрөг нэхэмжлэлдээ 2010 онд батлагдсан Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг гэж бичсэн байсан. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг гэж тайлбарлаж байна. Тухайн үед зээл авах үед үйлчилж байсан 1996 оны Банкны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан юм байна. 

П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үндэслэлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.7 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Маргаан бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага хууль хэрэглээний алдаатай байна гэж үзэж байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх зүйн өргөн боломжтой байдаг хэдий ч хуульд заагаагүй нөхцөл байдлыг үндэслэл болгож хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт гаргах нь хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэсний дагуу П  ХХК зээлийн гэрээний харилцаанд оролцож эрх эдэлж үүрэг хүлээхээс бусад хамаарал бүхий компаниудын үүргийг хамаатан үзэх үндэслэлгүй. 

П  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 7 компаниуд нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хараат болон компанийн нэгдэлд хамааралгүй бие даасан субъект болох нь хэрэгт авагдсан компанийн гэрчилгээгээр нотлогдож байгаа. П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 08/155 тоот зээлийн гэрээ Иргэний хуулийн 186 дугаар зүйл, 189 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. 

Аудитуудын гаргасан дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн нотлох баримтыг хуульд заасан аргачлалаар олж авахаар зохицуулсан ба хэргийн оролцогчид нотлох баримт гаргах цуглуулахдаа дээрх шаардлагыг хангасан баримтыг гаргаж ирүүлэх ёстой. Аудитуудын дүгнэлт эрх зүйн дүгнэлт байсан, шинжээчийн үүргийг гүйцэтгэсэн, хуулийн зүйл заалтыг өөрсдөө тайлбарласан, шат шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгсөн ийм нотлох баримт байгаа юм. Нотлох баримтаар бодит үнэн байдлыг тогтоодог хэдий ч эрх зүйн дүгнэлт үзэл санаа нотлох баримтын зүйл болдоггүй.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Иргэний эрх зүйн харилцаанд үл хөдлөх хөрөнгийн эрхийг олж авах үндэслэлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд заасны дагуу бусад хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх өмчлөгчид үүсч өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ёстой гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн төлбөрийг бүрэн хийснээр биш харин хуулийн дагуу улсын бүртгэл хийлгэснээр өмчлөх эрх үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гагцхүү бодит үйлдлээр буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснээс эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлснээр үүснэ гэж хуульд тайлбарласан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалт хөдлөх эд хөрөнгөд хамааралтай буюу хөдлөх эд хөрөнгийг үнийг хэсэгчлэн төлөхийг худалдан авагчид зөвшөөрсөн ерөнхий зохицуулалтад энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой маргаан хамааралгүй гэж үзэж байна. М  ХХК К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 1 дэх хэсэг, хавсралт хэсгийн 4 дэх хэсэгт заасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолборын 48А байрны 1 тоот орон сууцыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь зохицуулалтаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдгийг Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолд тайлбарласан байгаа.

Маргаан бүхий барьцааны гэрээ байгуулахад Ч.М , П.Г , Я.С  нараас ямар хуулийн дагуу ямар зөвшөөрөл авах ёстой байсан гэдгийг тайлбарлаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах шаардлагыг зохицуулсан Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалт болон холбогдох хууль тогтоомжид эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрлийг авах тухай зохицуулсан зохицуулалт байхгүй. М  ХХК К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ч.М , П.Г , Я.С  нарын бие даасан шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна.

Ч.М , П.Г , Я.С  нар нь өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан байдаг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэж заасан.

Барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан Ч.М , П.Г , Я.С  нар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах зэрэг шаардлагыг гаргах эрхтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, 23.4 дэх хэсэгт Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт өгөх зэргийг хангаагүй гэж үзэж байна. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа.

Маргаан бүхий барьцааны гэрээ 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж авахад айлууд орон сууцанд орсон байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Улсын комисс хүлээж авахад орон сууцанд айл ороогүй байдаг гэж үзэж байгаа. Маргааны зүйл болж байгаа барьцааны гэрээ түүгээр тодорхойлогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шаардах үндэслэл буюу ипотек тэргүүн ээлжинд тавигдана гэж бодож байгаа.

К Б  маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд буруу ойлголт өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул барьцааны эрхийг К Б  Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан этгээд мөн гэж үзэж байгаа” гэв.

 

Хариуцагч Б.И ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К Б  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж П  ХХК болон Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж 56-р байрны 3 давхарт байрлах Б.И  нараас нийт 595,796 мянган ам.долларыг гаргуулах, барьцаа хөрөнгө нь Б.И ийн 56-р байрны 3 тоот хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. 

Б.И ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  П  ХХК нь К Б наас 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 ам.долларын жайка төслийн зээлийг 120 сарын хугацаатай жилийн 7,71 хувийн хүүтэй зээлж авсан. П  ХХК болон К Б тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/117 тоот зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. 

Батлан даалтын гэрээгээр зээлийн баталгаанд Б.И  өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж 56 дугаар байрны 03 тоот буюу 220,6 мкв бүхий 2 давхар хувийн сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээгээр 3 тоот хувийн орон сууцыг барьцаалсан гэх боловч Б.И  болон К Б  нарын хооронд барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдаагүй байсан. Б.И ийн өмчилж байгаа хувийн сууц К Б ны барьцаанд бүртгэгдээгүй байсан. Энэ нь Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Б.И ийн өмчлөлийн 3 тоот орон сууцаас П  ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Б.И  П  ХХК-ийг К Б наас зээл авах үед батлан даагчаас оролцсон боловч зээлийн гэрээний хугацаанд батлан даагчийн үүргээсээ татгалзаж энэ тухай К Б анд мэдэгдэж байсан. атлан даалтын үүргээсээ татгалзсаныг К Б  зөвшөөрөөд К Б  2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр  08/150 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ хийсэн. П  ХХК-тай гэрээ байгуулж 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр М  ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Б.И ийн 3 тоот хөрөнгийг барьцаа хөрөнгөнөөс хасч барьцааг бүхэлд нь өөрчлөөд П  ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 48 байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 4 ширхэг орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 

Б.И ийн барьцаа байхгүй болчихоод байхад Б.И ийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.И  Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даагчийн үүргээсээ татгалзаж батлан даагчийн үүрэг нь дуусгавар болсон. Үүнийг К Б  хүлээн зөвшөөрч шинэ гэрээ хийсэн. Гэтэл П  ХХК-ийн үүргийг хамтран хариуцуулахаар Б.И ийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Аль хариуцагчаас төлбөр гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Б.И аас нэхэмжилж байгаа 1,622,673,645 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б.И ийн өмчлөлийн 3 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр төлбөрийн мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл бичсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Тайлбар байхгүй” гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П  ХХК нь К Б тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулан 600,000 ам.долларыг 120 сарын хугацаатай жилийн 7,71 хувийн хүүтэй жайка төслийн зээлийг авч 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг иргэн Б.И тай тус тус байгуулж уг зээлийн үүргийн гүйцэтгэлд Б.И ийн Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг П  ХХК-ийн борлуулалтын орлого тухайн зээлээс авах санхүүжилт эд хөрөнгийн хамт барьцаалсан байдаг. 

М  ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу П  ХХК-ийн К Б тай байгуулсан зээлийн барьцааны гэрээний 3.1 дэх хэсэгт тусгасан барьцаа хөрөнгөнүүдийг 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 08/155 зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/155 зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж М  ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж 48А байрны 1, 2, 3, 4 тоот хаяг бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцааны бүртгэлд бүртгэсэн. 

К Б  нь Жайка төслийн нэрийн доор П  ХХК-д зээл олгосон боловч уг зээлээ орж ирсэн мөнгө бол М  ХХК, П  ХХК-ийн хамаарал бүхий компаниудын өмнө нь авсан байсан зээлийн хүү, зээлийн үлдэгдэл төлбөрт дийлэнх хэсэг нь ашиглагдаж, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд үлдэгдэл 195,781 ам.доллар П  ХХК-д олгосон зээл дууссан байсан. Зориулалтын дагуу ашиглагдаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдана. 

Банк зориулалтын бусаар зээл олгож, зээлийг ашиглалтыг шалгаж байгаагүй үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7 дахь хэсэгт заасны дагуу компанийн санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт шалгасан материал зэргийг бүрдүүлэх, тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зээлийн ашиглалтыг шалгасан материалд авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүнгээр нь тодорхойлж бичнэ, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 645 тоот шүүгчийн захирамжаар иргэн Ч.М ыг Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Иргэн Я.С ийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Уг орон сууцыг Я.С ийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохыг улсын бүртгэлд даалгах шүүхийн шийдвэр гарсан. Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 4 тоот орон сууцыг 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээгээр иргэн П.Г т худалдан борлуулсан. 

Зээлийг зориулалтын дагуу ашиглахгүй гэдгийг мэдсээр байж хууль зөрчиж зээл олгож, олгосон зээлийн хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн өр төлбөрт суутгасан болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П  ХХК К Б тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр 120 сарын хугацаатай 7,1 хувийн хүүтэй 610,000 ам.доллар ыг жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн зээл гэж авч 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг иргэн Б.И тай байгуулж үүргийн гүйцэтгэлд Б.И ийн амины орон сууц болон П  ХХК-ийн борлуулалтын орлого, хөдлөх эд хөрөнгөнүүдийг барьцаалсан байдаг. 

2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулсан. Үүнээс хойш зээлийн гэрээнд өөрчлөлт ороогүй зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт орсон. Зээлийн барьцааны гэрээгээр 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо BLUE SKY хотхоны 48А байрны 4 ширхэг амины орон сууцыг барьцаалсан. Барьцаанаас Б.И ийн өмчлөлийн орон сууц бусад хөдлөх хөрөнгөнүүдийг бол хассан. К Б  нь уг зээлийг Жайкагийн төсөл гэх нэрийн дор өгсөн боловч тухайн үед авсан зориулалтаар ашиглагдаагүй. 

П  ХХК нь зээл авахаас 6 сарын өмнө буюу 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Байгуулсан компани нь дүрмийн санд 1,000,000 төгрөг, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, явуулдаггүй. Мөн зээлийн данс 20,000 төгрөгөөр нээгдээд зээл авах хүртэл ямар ч дансанд гүйлгээ хийгдээгүй. Банкны урт нэртэй хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.7 дахь хэсэгт заасан компанийн санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт, шалгасан материал зэргийг бүрдүүлэх ёстой байсан ч тэр материалуудыг бүрдүүлээгүй. Мөн зээл авч байгаа тохиолдолд зээлийн төслийг үзэх ёстой байсан. Энэ зээл нь сангийн яамнаас жайкатай хамтраад арилжааны банкуудад олгож жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл байсан юм. Ямар зориулалтаар юу хийх гэж байгаа  нотлох баримт байхгүй. 

Уг зээлийг П  ХХК-ийн хамаарал бүхий М  ХХК-ийн зээлийн өрөнд мөн М  ХХК, П  ХХК-ийн хамаарал бүхий бусад компаниудын К Б наас зээлсэн тэр зээлийн өрийг буцаагаад авсан байдаг. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. П  ХХК болон бусад компаниудын захирлууд нь бүгд хамаатнууд, төрсөн ах дүү, эцэг эх юм. Энэ нь  иргэний бүртгэлийн мэдээллээс авсан лавлагаагаар нотлогддог.

Зээлийн гэрээний 3.1.7, 4.3, 6.2.1, 6.2.2, 10.2.1 дэх заалтуудыг зөрчиж зээлдэгчийн орж ирсэн 582,000 доллар 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орж ирээд, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэхэд дууссан. М  ХХК-ийн үндсэн зээл 9,735,650 төгрөг, хүү 25,389,518 төгрөг, торгуулийн хүү 735,580 төгрөг, Голденнагет компанийн үндсэн зээл 167,147,000 төгрөг, Монлотус ХХК-ийн үндсэн зээл 217,816,499 төгрөг, хүү 23,793,553 төгрөг, торгуулийн хүү 812,936 төгрөг нийт 445,443,000 төгрөг буюу 379,072,70 ам.долларыг төгрөгөөр шилжүүлээд зээлээ дарсан. М  ХХК-ийн үйл ажиллагааны зардал 195,000 ам.доллар К Б ны зээлийн үйл ажиллагааны шимтгэл 7147 ам.доллар гээд энэ бүх мөнгө 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүгд дууссан. 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл, 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт банкнаас зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа батлан даалт бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн дүнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх учраас К Б ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд П  ХХК-ийн К Б  ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. П  ХХК К Б тай гэрээ байгуулж 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 ам.долларыг жилийн 7,71 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд Б.И ийн өмчлөлийн Ү-2206007595 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 56 байрны 3 тоот 220,6 мкв талбайтай 2 давхар хувийн сууц, П  ХХК-ийн борлуулалтын орлого болон хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалж зээл авсан. Гэрээ байгуулснаас хойш нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэхдээ зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. 

М  ХХК нь К Б тай шинээр гэрээ байгуулаад К Б  болон П  ХХК нарын 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээний 3.1 дэх хэсэгт тусгасан барьцаа хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/155 тоот зээлийн барьцааны гэрээгээр өөрчилж барьцааны гэрээнд М  ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 4 үл хөдлөх хөрөнгө буюу Ү-2206014256 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 48А байрны 1 тоот , Ү-2206014162 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 48А байрны 2 тоот, Ү-2206014163 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 48А байрны 3 тоот, Ү-2206014162 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 48А байрны 4 тоот 4 ширхэг орон сууцыг барьцаалсан. 

К Б  зээл олгохдоо тухайн жилд огт үйл ажиллагаа явуулаагүй. 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн түүхгүй, дансны гүйлгээ огт хийгдээгүй, санхүүгийн чадвартай эсэх нь тодорхойгүй байхад П  ХХК-д зээл олгосон шалтгаан нь М  ХХК болон түүнтэй холбогдох бусад компанийн өр төлбөрийг төлүүлэх зорилготой байсан бөгөөд энэ ч утгаараа К Б  ХХК нь зээл олгосон өдрөө зээлийн мөнгөн хөрөнгөөс дараах компаниудын буюу М  ХХК-ийн хамаарал бүхий компаниудын зээлийн өр төлбөрт татан авсан байдаг. Үүнд М  ХХК-ийн үндсэн зээлд 9,735,650 төгрөг, хүүнд 25,389,518 төгрөг, торгуулийн хүүнд 735,580 төгрөг, Голденнагет ХХК-ийн үндсэн зээлэнд 167,147,000 төгрөг, Монлотус ХХК-ийн үндсэн зээлэнд 217,816,499 төгрөг, хүүнд 23,793,553 төгрөг, торгуулийн хүүнд 812,946 төгрөг нийт 445,433,922 төгрөг буюу 379,072,70 ам.долларыг тус тус тооцон авсан. 

Зээлийн үлдсэн мөнгөн хөрөнгөөс М  ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 195,781 ам.долларыг зарцуулж дуусгасан. Ийнхүү банк 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдэд их хэмжээний зээл олгосон нь банкны шууд буруутай үйл ажиллагаа бөгөөд энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7 дахь заалтуудын дагуу компанийн санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт шалгасан материал зэргийг бүрдүүлэх, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зээлийн ашиглалтыг шалгасан материалд авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүнгээр нь тодорхойлж бичнэ гэж тус тус заасныг зөрчсөн үйлдэл байна. 

Банк зориулалт бусаар зээл олгож, зээлийн ашиглалтыг огт шалгаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасныг болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.7, 4.3, 6.2.1, 10.2.1 дэх заалтуудыг давхар зөрчжээ. 

К Б  ХХК болон П  ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед К Б  ХХК-ийн өөрийн хөрөнгө нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 9,377,466,000 төгрөг байсан нь тус банкны Capitronbank.mn цахим хуудаст байршуулсан санхүүгийн тайланд нийтэд ил тод тусгагдсан байна. 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа батлан даалт бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн дүнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчсөн. К Б  ХХК-аас М  ХХК, П  ХХК-д холбогдох этгээдүүдэд олгосон зээл нь банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчсөн буюу нийт 9,051,195,660 төгрөгийн зээлийг 2007 оноос 2008 онуудад олгосон байна.

Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И  нарын эзэмшлийн М  ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 1,400,000 ам.доллар буюу 1,631,182,000 төгрөг, С.Буднямын /Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И  нарын аав/ эзэмшлийн Си Эм Эс Эл ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр 1,500,000,000 төгрөг, Г.Бямбаагийн /Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И  нарын ээж/ эзэмшлийн Монлотус ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 1,300,000 ам.доллар буюу 1,514,669,000 төгрөг, Г.Бямбаагийн эзэмшлийн Файндеко ХХК-д 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр 1,500,000,000 төгрөг, Б.И ийн эзэмшлийн Агро-Алтай Импекс ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр 1,575,120,000 төгрөг, Б.И ийн эзэмшлийн Ану Сервис ХХК-д 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр 475,000 ам.доллар буюу 543,523,500 төгрөг, Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И  нарын эзэмшлийн П  ХХК-д 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр 582,000 ам.доллар буюу 674,177,160 төгрөг, иргэн Б.Батхүүд 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр 600,000 юань буюу 112,524,000 төгрөг, нийт 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 9,051,195,660 төгрөгийн зээл өгсөн байна. Энэ нь 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн болох нь харагдаж байна. Иргэний бүртгэлийн газраас авсан лавлагаагаар дээрх этгээдүүд нь хоорондоо холбоотой гэр бүлийн хүмүүс юм. 

К Б  ХХК нь П  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.И , Б.Батхүү, Б.Буяннэмэх болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан холбогдох этгээдүүд болон тэдний эцэг С.Будням, эх Г.Бямбаа нарын эзэмшлийн компаниуд, иргэн Б.Батхүүгийн нэр дээр нийт 9 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон нь 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. К Б  ХХК-аас авсан зээл, зээлийн хүүгийн төлөлт буюу аудитын компаниар хийлгэсэн дүгнэлтээр М  ХХК болон түүнтэй холбоотой компаниудын К Б  ХХК-аас авсан зээл нийт 15,000,000,000 төгрөг болж байна. 

15,000,000,000 төгрөгийг 2 жилийн дотор холбогдох этгээдүүдэд олгосон нь 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Гуравдагч этгээд Ч.М , Я.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М  ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 1, 2 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.С  М  ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 156 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ч.М  нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 110 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 

Гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Я.С  2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бол Ч.М  нь 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасны дараа орон сууцандаа орж бусад ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. 

М  ХХК болон К Б  нар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 48А байрны 1, 2 тоот орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан. Энэ гэрээг гуравдагч этгээд нарын зүгээс 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх ёстой. Гэтэл М  ХХК нь 2 орон сууцны өмчлөгчийн талаарх мэдээллийг К Б  ХХК-д өгөөгүй. К Б  2 орон сууцыг зээлийн барьцаанд авахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлэхэд анхаарах ёстой байсны дагуу зээлийн барьцааны хөрөнгөтэй биечлэн очиж танилцах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй учраас 48А байрны 1, 2 тоот орон сууцны өмчлөгчийн эрх зөрчигдөж байна. 

Иргэн Я.С , Ч.М  нарын орон сууцыг 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээж авсан. М  ХХК, Я.С , Ч.М  нарын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарах гэрээ юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч нь төрлийн шинжийг тодорхойлох эд хөрөнгө хийж гүйцэтгэж байгаа бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх өгөх үүрэгтэй. 

М  ХХК орон сууцны өмчлөх эрхийг 2 этгээдэд гаргаж өгөхгүй өөрийнхөө нэр дээр гаргаж К Б анд барьцаалсан. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул энэ гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 645 тоот шүүгчийн захирамжаар иргэн Ч.М ыг Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Я.С ийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 48А байрны 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Үүнийг М  ХХК хүлээн зөвшөөрсөн. 

К Б  барьцааны гэрээ байгуулахдаа маргаан бүхий 2 орон сууцны өмчлөгчөөс зөвшөөрөл авч өмчлөгч нартай барьцааны гэрээ байгуулах ёстой байсан. Орон сууцны өмчлөгч нараас зөвшөөрөл авахгүйгээр М  ХХК-тай гэрээ байгуулсан учраас энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан. Барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэдэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар захиалагч талд өмчлөх эрхийг шилжүүлж өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан нь өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болох нь тогтоогдож байна. 

Орон сууцны өмчлөгч Я.С , Ч.М   нар нь орон сууцыг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эрх дуусгавар болох бүрэн үндэслэлтэй байна. Иймд К Б ны нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 1, 2 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар байхгүй.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Ч.М  нь бие даасан 3 шаардлага гаргасан. М  ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо 11-р хороо, зайсангийн гудамж, Хөх тэнгэр цогцолборын 48А байрны 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, М  ХХК болон К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-p xopoo, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дээрх хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан.

Ч.М  нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М  ХХК-тай 110 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолборын 48А байр 1 тоот 378 мкв орон сууцыг нийт 310,000 ам.доллараар худалдаж, худалдан авахаар тохиролцсон байдаг.

Гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь байрыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүрэн дуусган ашиглалтад оруулах, гэрээний 5.1-д заасны дагуу захиалагч нь захиалсан орон сууцны үнийг энэхүү гэрээний 3.1-д заасан графикаар саадгүй төлөх үүрэг хүлээсэн ба захиалагч нь гэрээний 4.6-д заасны дагуу байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох үүрэг тус тус хүлээсэн байдаг. Ч.М  нь 310,000 ам.долларыг гэрээнд заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэхэд бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

Гэрээний 4.1-д заасны дагуу Ч.М ын захиалсан орон сууцыг М  ХХК нь 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууцыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ч 2009 оны 12 сард байрыг хүлээлгэн өгч, улмаар уг орон сууц нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/01/2011 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглалтад орсон юм. Энэ нь Ч.М ын төлсөн хөрөнгөөр барьж байгуулах ажил гүйцэтгэж байгаа учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарч байгаа юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүргийг хүлээсэн. М  ХХК нь 48А байрны 1 тоот орон сууцыг ашиглалтад оруулаад Ч.М ад өмчлөх эрхийг шилжүүлж өгөх буюу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчсөн. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг харуулж байна. Иймд М  ХХК-ийн 48А байрны 1 тоот 378 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан.

М  ХХК болон К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-p xopoo, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлтэй гэж харж байгаа.

Ч.М  нь 2015 оноос хойш өмчлөх эрхээ олж авахын тулд шүүхэд удаа дараа хандаж байгаа. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. К Б  болон М  ХХК нар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа учраас энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардах эрхтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт барьцаалагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан. Өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох шаардлага нь нэгдүгээр шаардлага байгаа. Барьцааны зүйлийг хууль бус эзэмшлээс гаргуулж авсан гэдэг нь өмчлөгч нар нь орон сууцыг хүлээж авснаас өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж ашиглаад явж байгаа учраас барьцааны эрх дуусгавар болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. М  ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж заасан.

Хуульд заасан үндэслэл гэдэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарч байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үндэслэл, Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хуульд заасан үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл байна. Дээрх 2 үндэслэлээр барьцааны эрхийг чөлөөлж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд П.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа түүний өмгөөлөгч О.Отгондорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11-р хороо Хөх тэнгэр цогцолбор хотхоны Ү-2206014164 тоот улсын бүртгэлийн дугаартай 48А байрны 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн П.Г  М  ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдан авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл М  ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх арга хэмжээг авахгүй байсан учраас иргэн П.Г  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01640 тоот дугаартай шүүгчийн захирамж гарсан. 

Шүүгчийн захирамжид хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болон хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12964 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 1099 тоот дугаартай гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1/30993 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, зайсангийн тойрог Хөх тэнгэр цогцолборын 48А байрны 4 тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэн П.Г ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг мэдэгдсэн. Гэтэл улсын бүртгэлийн хэлтсээс тус байранд К Б ны зээлийн барьцаанд байна гэж хэлээд бүртгэхээс татгалзсан. П.Г  нь зээлийн барьцаанд байгаа гэдгийг тухайн үед л мэдсэн. 

М  ХХК зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа П.Г ийн эрх ашиг сонирхол зөрчигдөнө гэдгийг мэдсээр байж түүнд мэдэгдэлгүйгээр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, П.Г ийн худалдаж авсан 48А байрны 4 тоот орон сууцыг барьцаанд тавьсан. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт болон тухайн үед мөрдөгдөж байсан зээлийн үйл ажиллагааны журмуудыг зөрчсөн. Зээлийн хувийн хэрэг бүрдүүлэхдээ тухайн барьцаалж байгаа эд хөрөнгийг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй учраас тухайн байрыг эзэмшиж, ашиглаж байсан П.Г ийн эрх ашгийг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 48А байрны 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлтэйн тухайд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар байхгүй.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд М  ХХК болон К Б  ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу хавсралт хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, 48А байрны 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны зүйлийг чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.

П.Г  нь 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 140 тоот М  ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 4 тоот 250 мкв талбайтай орон сууц, 125 мкв талбайтай гараашийн хамт 250,000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэрээний дагуу 250,000 ам.доллар гэж тохиролцсон боловч гэрээний явцад талбайн хэмжээ нэмэгдэж 290,000 ам.доллар болсон. 

2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 210,000 ам.долларыг төлж барагдуулсан. Сүүлийн төлөлтийг 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн. 

М  ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсан учраас П.Г  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч тус байрны өмчлөгч П.Г  болохыг тодорхойлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардагдах баримт, шилжүүлэх талаар талууд эвлэрч 01640 тоот шүүгчийн захирамж гарсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах гэтэл барьцаанд байна гэсэн асуудал яригдсан.

Тухайн гэрээг байгуулсан талууд хэн хэний буруу үйл ажиллагааны улмаас П.Г  өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. М  ХХК-ийн хувьд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасан холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. К Б  ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх журам буюу 2009 оны журмын 2.6.1, 3.8.1, 3.8.6, 3.8.9, 3.14 дэх заалтуудыг зөрчсөн. 

Барьцаанд авах гэж байгаа эд хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх үүссэн эсэх талаар шалгах, барьцааны зүйлийг газар дээр нь шалгах буюу тэдгээрийг гэрэл зураг, дүрс бичлэгээр бэхжүүлэх зэрэг үүргүүдийг зөрчсөн. Барьцааны гэрээ байгуулагдаж байх үед иргэн П.Г  тухайн байранд амьдарч байсан. 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Барьцаалагч этгээд хуульд заасан арга замаар буюу хуульд нийцсэн байдлаар барьцааны эрхийг олж авсан байх ёстой. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлийг заасан. Шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Ж.Б , болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан нар нь  шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К Б  ХХК нь хариуцагч П  ХХК, Б.И , Ж.Б , М  ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Б.И аас 1,622,673,645 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П  ХХК нь П  ХХК болон К Б  ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М  нь М  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, М  ХХК, К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48 А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Г  нь М  ХХК болон К Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Хавсралт  хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуусгавар болсон гэж зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М  нь М  ХХК, К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48 А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлагыг бие даасан шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж тодруулсан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч К Б  ХХК нь хариуцагч П  ХХК, Б.И , М  ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч П  ХХК нь эс зөвшөөрч, П  ХХК болон К Б  ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч П  ХХК нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор үндсэн зээлийн үлдэгдэл 470,000 ам.доллар ыг буцаан төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч К Б  ХХК нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд дараах гэрээ байгуулагджээ.

 

1. П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 600,000 ам.доллар ыг жилийн 7,71 хувийн хүүтэй /6 сар тутам хувьсах/, жилийн 1,55 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 120 сарын хугацаатай, JBIC-ийн төслийн зээлийн зориулалтаар олгосон байна. /1хх-ийн16-20 дахь тал/

 

2. П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Б. Инжинашийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 56 дугаар байр 3 тоотод байрлах, 2 давхар хувийн сууц, П  ХХК-ийн өмчлөлийн Насосны иж бүрдэл, зээлээр санхүүжүүлэн авах корборобот зуух, цэвэр усны носос, яндан, усны сав, тэлэлтийн сав 180 л, 500л, генератор, цахилгаан холбооны материал, бусад дагалдах хэрэгсэл зэргийг барьцаалсан. /1хх-ийн 21-22 дахь тал/

 

3. К Б  ХХК болон Б.И  нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай  Зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдэгч нь 600,000 ам.долларын зээлийг, тооцсон хүүгийн хамт төлж чадаагүй тохиолдолд батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөөр баталн дааж, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. /1хх-ийн 23-24 дэх тал/

 

4. П  ХХК болон К Б  ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 08/150 дугаартай  Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. /1хх-ийн 25-26 дахь тал/

 

5. М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 08/150 дугаартай  Зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлийн барьцааны гэрээг өөрчилж, М  ХХК-ийн өмчлөлийн 90 хувийн гүйцэтгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот, 2 тоот, 3 тоот, 4 тоот хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон /1хх-ийн 27 дахь тал/

 

6. М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 дугаартай  Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу М  ХХК-ийн өмчлөлийн 90 хувийн гүйцэтгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот, 2 тоот, 3 тоот, 4 тоот хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон /1хх-ийн 28-33 дахь тал/

 

7. М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 дугаартай  Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 1,242,629,880 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор хотхон, 48В байрны 1 тоот 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг К Б  ХХК-д шилжүүлж, П  ХХК-ийн зээлээс 65,112.93 ам.доллар  буюу 91,290,932 төгрөгийг зээлийг хасаж тооцжээ. /1 хх-ийн 36-37 дахь тал/

 

Нэг: П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээний үүргийн шаардлагын тухайд:

 

П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 600,000 ам.доллар ыг жилийн 7,71 хувийн хүүтэй /6 сар тутам хувьсах/, жилийн 1,55 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 120 сарын хугацаатай, JBIC-ийн төслийн зээлийн зориулалтаар олгосон байна. /1хх-ийн16-20 дахь тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч нь “Зээлийн зориулалтын дагуу зарцуулаагүй, П  ХХК-ийн авсан зээлийг М  ХХК, Вайтстар ХХК, Ану сервис ХХК, Монлотус ХХК, Голденнагет ХХК, Агро алтай импекс ХХК, Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийг төлүүлсэн тул Сангийн яам-К Б  ХХК нарын хооронд К Б инд дамжуулан зээлдүүлэх гэрээний 1 дүгээр хавсралт Г-д заасныг зөрчсөн. Мөн 1996 оны банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хамаарал бүхий этгээдэд 20 хувиас илүү хэмжээний зээл олгосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжсэн 470,000 ам.доллар ыг буцаан өгнө” гэж тайлбарласан.

 

Банкны тухай хууль /1996 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.” гэж заажээ.

 

Бэст фортуна аудит ХХК-ийн дүгнэлтээр П  ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хамаарал бүхий 10 хуулийн этгээдэд 6,718,164,525 төгрөг, 5,657,000 ам.доллар , 10,860,000 юанийн зээлийг олгосон үйл баримтыг зөрчил гэж үзсэн.

 

М  ХХК, Вайтстар ХХК, Ану сервис ХХК, Монлотус ХХК, Голденнагет ХХК, Агро алтай импекс ХХК, Си Эм Эс Эл ХХК нь хувьцаа эзэмшигч нар нь төрлийн хүмүүс ба уг үндэслэлээр нэг хуулийн этгээд, эсхүл холбогдох этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

            Банкны тухай хууль /1996 он/-ийн 3 дугаар зүйл /хуулийн нэр томъёо/-ийн 3.2.1-т “"холбогдох этгээд" гэж тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан бөгөөд уг хуулийн тодорхойлолтоор П  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд нь бусад компанийн хувьцаа эзэмшдэг эсэх нь холбогдох этгээд гэх ойлголтод хамаарахгүй байна.

 

            Мөн, Сангийн яам-К Б  ХХК нарын хооронд 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн К Б инд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний 1 дүгээр хавсралт Г-д “Дэд зээлийн хөрөнгөөр дараах зардлыг санхүүжүүлэхгүй., ...өмнө үүссэн зээлийн өр барагдуулах зардал...” гэж заажээ. /6 хх-ийн 121 дэх тал/

 

            П  ХХК-ийн К Б ны 3053003028 тоот дансанд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 582,000 ам.доллар  шилжиж орсон /1 хх-ийн 170 дахь тал/ бөгөөд уг зээлийн мөнгөөр хоорондын тооцоогоор К Б  ХХК-д 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 35,860,750 төгрөг, М  ХХК-д 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 24,925 ам.доллар , 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 46,116 ам.доллар , 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 24,925 ам.доллар , 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 72,560 ам.доллар  тус тус шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. /2 хх-ийн 140-145 дахь тал/

 

            К Б  ХХК нь зээл олгосон атлаа зээлийн хөрөнгөөр өмнө үүссэн зээлийн өрийг барагдуулж, Сангийн яам-К Б  ХХК нарын хооронд 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн К Б инд дамжуулан зээлдүүлэх гэрээний 1 дүгээр хавсралт Г-д заасныг зөрчиж байгаа боловч энэхүү байдал нь П  ХХК нь К Б  ХХК-аас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулж байгаа үйл баримт ба П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй, харин зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл болох юм.

 

П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл буюу хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэв.

 

Хариуцагч П  ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 112,000 ам.доллар, зээлийн хүүнд 141,980 ам.доллар, нэмэгдүүсэн хүүнд 189.63 ам.доллар төлсөн үйл баримт болон хариуцагч П  ХХК нь зээлийн үндсэн төлбөр 470,000 ам.долларыг эргүүлэн төлөхийг зөвшөөрч маргаагүй.

 

Нэхэмжлэгч К Б  ХХК нь үндсэн зээл 470,000 ам.доллар, зээлийн хүү 173,694 ам.доллар , нэмэгдүүлсэн хүү 20,819 ам.доллар , нийт 664,513 ам.доллар буюу 1,622,673,645 төгрөг шаардах эрхтэй байна. /ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргасан болон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрийн ам.долларын ханшаар тооцсон болохыг дурьдах нь зүйтэй/

 

Хариуцагч П  ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй ба үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 470,000 ам.долларын зөвшөөрсөн болно.

 

Иймд, дээрхи үндэслэлээр хариуцагч П  ХХК болон К Б  ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай П  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П  ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К Б  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: К Б  ХХК болон Б.И  нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай  Зээлийн батлан даалтын гэрээний шаардлагын тухайд:

 

К Б  ХХК болон Б.И  нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай  Зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдэгч П  ХХК-ийн 600,000 ам.долларын зээлийг, тооцсон хүүгийн хамт төлж чадаагүй тохиолдолд батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөөр батлан дааж, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь “Батлан даагч Б.И аас П  ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 1,622,673,645 төгрөгийг Зээлийн батлан даалтын гэрээний дагуу шаардаж байгаа. Хэрэв П  ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд зээлийн батлан даалтын гэрээний дагуу Б.И  төлөх үүрэгтэй” гэж, хариуцагч Б.И  нь “М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 08/150 дугаартай  Зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Б.И ийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн бөгөөд уг хугацаанаас барьцааны үүрэг болон батлах даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон. Б.И  нь өөрөө батлан даалтын гэрээний үүргээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заажээ.

Батлан даалтын гэрээний үүрэг нь нөхөх хариуцлага, эсхүл хамтын хариуцлага эсэхээс хамааран үндсэн зээлийн маргаантай хамт шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойлогдох бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.

К Б  ХХК болон Б.И  нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай  Зээлийн батлан даалтын гэрээний тохиролцоо, агуулгаас үзэхэд батлан даалтын гэрээний агуулгаас дүгнэж үзэхэд талуудын хооронд хамтын хариуцлага бус нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцжээ.

К Б  ХХК болон Б.И  нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай  Зээлийн батлан даалтын гэрээний 3.1а, 5.1-д зааснаар зээлдэгч П  ХХК-ийн төлж чадаагүй тохиолдолд батлан даагч нь хариуцахаар тохиролцсон байна.

П  ХХК үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч К Б  нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагч Б.И аас шаардах эрхтэй.

Хариуцагч П  ХХК нь П  ХХК болон К Б  ХХК нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон  байдал баримтаар нотлогдохгүй, талууд нөхөн хариуцлагын гэрээ байгуулсан байх тул зээлийн маргаантай хамт батлан даалтын гэрээний шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.

Б.И  нь Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1-д зааснаар батлан даагч үүргээсээ татгалзах эрхтэй ба 464 дүгээр зүйлийн 464.1.1-464.1.3-д заасан нөхцөл бий болсон байдал баримтаар нотлогдохгүй, мөн үүрэг гүйцэтгүүлэгч буюу К Б  ХХК-д мэдэгдсэн зүйл баримтаар нотлогдохгүй байх тул ба батлан даагч Б.И  үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд, зээлийн батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Б.И аас 1,622,673,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К Б ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч П  ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлөх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд хариуцагч Б.И д холбогдуулан энэхүү шаардлагыг гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч К Б  ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М  нь М  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, М  ХХК, К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48 А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Г  нь М  ХХК болон К Б  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Хавсралт  хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч П  ХХК нь барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч М  ХХК болон гуравдагч этгээд нар нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй, бусдын өмч болсон, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 08/150 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж,  зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу

 

1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, 378 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206014256/

2. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 2 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, 384,23 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206014162/

3. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 3 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, 378 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206014163/

4. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 4 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, 378 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206014164/

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хариуцагчийн барьцааны зүйлийг улсын комисс хүлээн авсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М , П.Г  нарын эзэмшилд, Я.С , Г.Чинтуяа нарын өмчлөлд байгаа болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдов.

 

            Нэхэмжлэгч нь М  ХХК, К Б  нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1, 2,4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

 1. Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.3., 56 дугаар зүйлийн 56.1.1., 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар Г.Чинтуяаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 3 тоот хаягт байрлах 378 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, “М ” ХХК “К Б ” ХХК нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/605 дугаар тушаалын 2 дахь заалтаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 3 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, 378 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206014163/-ийг М  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 000600848 дугаартай бүртгэлийн гэрчилгээг Г.Чинтуяад олгожээ. /3 хх-ийн 73-95 дахь тал/

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.С  нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “М ” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 2 тоотод байрлах 384,24 м.кв талбайтай, орон сууцыг 130.000 ам.доллараар худалдахаар харилцан  тохиролцжээ. /2хх-ийн 209-210 дахь тал/

 

“М ” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авсан байх бөгөөд Я.С  нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрээр Я.С ийг  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 2 тоотод байрлах 384.24 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна. / 2хх-ийн 179-180 дахь тал/

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 145 дугаар зүйлийн 145.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Я.С ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт эрхийн улсын бүртгэлийн Y-2206014162 дугаар бүхий Хан-Уул дүүрэг 11-р хороо, 48А байрны 2 тоот 384.23 м.кв орон сууцыг “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Я.С ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгасугай.” гэж шийдвэрлэж, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 2 тоотод байрлах 384.24 м.кв талбайтай, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000575958 дугаартай гэрчилгээг Я.С ийн нэр дээр олгожээ. /3 хх-ийн 40-65 дахь тал/

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М  нь 2008 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “М ” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцыг 250.000 ам.доллараар худалдахаар харилцан  тохиролцжээ. /4хх-ийн 7-10 дахь тал/

“М ” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн /Ү-2206014256/ дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авсан байх бөгөөд Ч.М  нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 645 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Ч.М  нь 2010 оны 03 сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцны үнэ 310,000 ам.долларын бүрэн төлсөн болох нь М  ХХК-ийн кассын орлогын ордер, 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /4хх-ийн 12-14 дэх тал/

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Г  нь 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “М ” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцыг 250.000 ам.доллараар худалдахаар харилцан  тохиролцжээ. /2хх-ийн 213-214 дэх тал/

 

“М ” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн /Ү-2206014164/ дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авсан байх бөгөөд П.Г  нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1640 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна. /6 хх-ийн 110-112 дахь тал/

 

П.Ганчимаг нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцны үнэ 290,700 ам.долларын бүрэн төлсөн болох нь М  ХХК-ийн кассын орлогын ордер, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /6 хх-ийн 107-109 дэх тал/

 

П.Г , Ч.М , Я.С  болон хариуцагч “М ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаан үүссэн ба уг гэрээнд хувийн таун хаус захиалан бариулахаар тохиролцсон байна.

 

2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 дүгээр барьцааны гэрээ нь өмнөх гэрээний үргэлжлэл бус, харин шинээр барьцааны гэрээ байгуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д Байрны төлбөрийн бүрэн хийсэн захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох бөгөөд төлбөрийг 100 хувь хийгээгүй бол уг байрны албан ёсны өмчлөгч нь “М ” ХХК байна”, 5.7-д “Төлбөрөөс 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцаа хүлээж авна” гэж харилцан тохиролцжээ.

 

            Хариуцагч “М ” ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй, 90%-ийн гүйцэтгэлтэй барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэлгүй, К Б  ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2.-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна.

 

Харин барьцаалагч “К Б ” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...”-ыг бүрдүүлнэ, 23.4.-т “..эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулжээ.

 

“К Б ” ХХК, “М ” ХХК нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний хавсралтад заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1, 3, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна.

 

Барьцааны гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1, 4 тоотод байрлах орон сууцыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хууль зөрчиж барьцааны гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.С  нь Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 3 тоотод байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй тул уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжгүй ба Я.С  нь өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр өөрийн нэр дээр гаргуулан авсан, мөн барьцааны гэрээний “К Б ” ХХК, “М ” ХХК-иудын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний хавсралтад заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 3 тоотод холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах боломжгүй байна.

Иймд, нэхэмжлэгч К Б  ХХК-ийн “К Б ” ХХК, “М ” ХХК-иудын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний хавсралтад заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1, 3, 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М , П.Г  нарын бие даасан шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар   “К Б ” ХХК, “М ” ХХК-иудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний хавсралт 2 –д заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу,  48А байр, 1, 4 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М  нь М  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М  ХХК нь зөвшөөрч маргаагүй.

 

2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, 378 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206014256/-д 000107546 дугаартай гэрчилгээ авсан болох нь баримтаар нотлогдож байна.

 

М  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцыг улсын комисс байнгын ашиглалтад авсан цагаас буюу 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг өөрийн өмчлөлд авсан бол өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж үзэх бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг хуульд заасан журмын дагуу өөрийн нэр дээр гаргуулан авсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул уг бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

 

Нэхэмжлэгч К Б   ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10907 дугаар “Хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх” захирамжаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 795 дугаартай Хэргийг нэгтгэх тухай захирамжаар Ч.М ын нэхэмжлэлтэй хариуцагч К Б  ХХК, М  ХХК-д холбогдох иргэний хэргийг тус хэрэгт нэгтгэсэн байна.

 

Иргэний хэрэг үүсгэсэн хугацаанаас хойш шүүх хуралдаан нийт 21 удаа шүүх хуралдаан товлогдож, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтээр нийт 20 удаа хойшилжээ.

 

Шүүхээс шүүх хуралдааныг товлоход нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар, түүний өмгөөлөгчид, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хурлын зар тов, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, шүүх хуралдааныг товлоход хэргийг оролцогчид шүүх хуралдаан давхардсан гэх баримтаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг тус шүүх хуралдаан товлогдсон өдрөөс хойш товлогдсон шүүх хуралдааны зарыг авч ирж хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой гэж үзсэн тул хариуцагч П  ХХК-ийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

            Шүүх хуралдаан зарлахад Ж.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебуланд шүүх хуралдааны товыг мэдэгдэх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, татгалзал батлах, эсхүл хэрэг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн нэг заалтаар татгалзах батлах хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч нь Ж.Б г эрх зүйн байдлын хувьд хариуцагчаар татсан атлаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан үндэслэл муутай тул хангаж шийдвэрлээгүй.

 

Мөн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 795 дугаартай Хэргийг нэгтгэх тухай захирамжаар Ч.М ын нэхэмжлэлтэй хариуцагч К Б  ХХК, М  ХХК-д холбогдох иргэний хэргийг нэгтгэсэн тул Ч.М ыг нэхэмжлэгчийн эрх зүйн байдалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115,2,3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П  ХХК-аас 1,622,673,645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К Б  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас М  ХХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд заасан барьцаа зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч Б.И аас зээлийн батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, болон 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай  Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М  ХХК болон К Б  ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 08/150 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар М  ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох тухай Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М ын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. 2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,280,695 төгрөг, хариуцагч П  ХХК-аас төлсөн 7,413,870 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М ын төлсөн 1,334,850 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Г ийн төлсөн 1,191,213 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П  ХХК-аас 9,210,495 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К Б  ХХК-д, хариуцагч М  ХХК-аас 2,455,863 төгрөг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Г т 1,191,213 төгрөг, Ч.М ад 1,264,650 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР