Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00104/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, /РД: ../, Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ШШГЕГ-ын харъяа ДУА-ийн ШШГ 445 дугаар нээлттэй хорихд ангид ял эдэлж байгаа ... регистрийн дугаартай, ... овогт М-ын А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 386 992 004 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С, П.Ж нарын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ, ... тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөгч нарт олгуулах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-ын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С, П.Ж, тэдгээрийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, түүний өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э ББСБ ХХК нь иргэн М.А-тэй 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийг 15 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... тоот Барьцааны гэрээ байгуулж ... аймаг, ... сум, .. баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /.../, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 42.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц /..../ тус тус барьцаалсан болно. Зээлдүүлэгч тал зээлдэгч талд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа төдийгүй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот шийдвэрээр эрэн сурвалжилж байсан болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн М.А-гаас ... тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 255 826 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 165 334 төгрөг, нийт 386 992 004 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /.../, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 42.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц /.../-ыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Э ББСБ ХХК-д 90 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авах хүсэлт гаргасан юм. Тухайн үед надтай хамтарч ажиллахаар тохирч байсан Өвөр монголын өөртөө засах орны иргэн Л.Ш нь тун удахгүй мөнгө бүтэх учраас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл хурдан ав гэж хүссэний дагуу 10 хувийн хүүтэй зээл авъя гэсэн билээ. Уг Э ББСБ ХХК нь аж ахуйн нэгжүүдэд 3,5-4,0 хувийн хүүтэй зээл олгодог дотоод журамтай юм билээ. Гэтэл тус Э ББСБ ХХК-ийн захирал Б.Л нь зээлийг 1 сараар олгохгүй, 3 сараар олгох, хүүг нь 7 хувь болгож, бэлэн байгаа 80 сая төгрөг олгоё гэсний дагуу уг зээлийг авсан билээ. Миний авсан зээлийн хүүг 7 хувь болгож үндсэн хүүнд дахин нэмэгдэж хүү тооцохгүй гэж тухайн үед тохирсон болно. Ингэж тохирсноор бол зээлийн хүү 3 сарын хугацаанд 16,8 сая төгрөг болно. Нийтдээ 96 800 000 төгрөг төлөх ёстой юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С, П.Ж нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагатаа:

Э ББСБ ХХК-аас хариуцагч М.А 80 сая төгрөг зээлж авахаар 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... зээлийн гэрээ, ... тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа иргэн Ж.С, П.Ж нарын өмч болох ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот 3 өрөө орон сууцыг барьцаалахдаа Ж.С, П.Ж нарыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.А-г 6 жил 8 сар хорих ялаар шийтгэсэн болно. М.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн ... дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хуралдааны 2019 оны 6 сарын 18-ны өдрийн .... тоот тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон юм. Иймээс Иргэний хуулийн 6-р бүлэг, 59-р зүйлд Хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурч мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж Э ББСБ ХХК болон Ж.С, П.Ж нарын хооронд 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ болон ... тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л гуравдагч этгээд П.Ж, Ж.С, Б.С нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Ж.С, Б.С нар нь иргэний хэргийн хариуцагч болох М.А-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж, ... тоот эрүүгийн хэрэг үүссэн ба Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг М.А үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож 6 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн байна. Уг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурджээ. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор шүүгчдэгч М.А-гаас 54 000 000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.С-д, 56 500 000 төгрөг гаргуулж Б.С-ад тус тус олгуулахаар заасан. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн ... дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хуралдааны 2019 оны 6 сарын 18-ны өдрийн ... тоот тогтоолоор уг эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Одоо шүүгдэгч М.А нь шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаа болно. Ж.С, Б.С нар нь эрүүгийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... М.А нь итгэл эвдэж өөрсдийн өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн ...  дугаартай 42.1 м.кв талбайтай орон сууц, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн ... дугаартай 50.5 м.кв талбайтай орон сууц үл хөдлөх хөрөнгүүдийг Э ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж хураалгасан гэсэн мэдүүлэг өгч эрүүгийн шүүх гомдлыг үндэслэлтэй, хохирогч нарт бодитой хохирол учирсан байна хэмээн үзэж дээрх орон сууцуудыг үнийг М.А-гаас гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаж буй шийтгэх тогтоолд дурдсан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн ...дугаартай 42.1 м.кв талбайтай орон сууцын хамтран өмчлөгч болох гуравдагч этгээд П.Ж, Ж.С нар нь өөрт учирсан хохирлоо эрүүгийн шүүхийн журмаар бүрэн шийдвэрлүүлсэн. М.А-д холбогдох эрүүгийн хэргийг шалгаж явцад нэхэмжлэгч байгууллага болон зээлдэгч М.А нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой ямар нэг эрүүгийн хэргийн шинжтэй гэмт үйлдэл тогтоогдоогүй, харин ч 80 сая төгрөгийн зээлийг М.А авсан нь тогтоогдсон бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иргэн П.Ж, Ж.С нар нь орон сууцаа зээлийн барьцаанд тавихыг анхнаасаа сайтар мэдэж байсан төдийгүй уурхайд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж их хэмжээний ашиг олох зорилгоор зээлийн барьцаанд тавин, хамтран зээлдэгчээр оролцон гарын үсэг зурж зээлж авснаа хүлээсэн байдаг нь М.А-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхэд өгсөн тэдний өөрсдийн мэдүүлгээс тодорхой харагддаг.

 

 

Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогчид орон сууцын үнийг М.А-гаас гаргуулахаар болсон тул М.А-д холбогдох нэхэмжлэгч байгууллагын иргэний хэрэгт оролцох үндэслэл байхгүй болж байна. М.А нь барьцаа хөрөнгүүдийн үнийг иргэний хэргийн гуравдагч этгээдэд төлөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой, нөгөө талдаа дээрх барьцаа хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх нээгдэж байна. Бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд П.Ж, Ж.С нар нь эрүүгийн хэргээр хохирлын асуудлаа бүрэн шийдвэрлүүлсэн хэрнээ ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн ... дугаартай 42.1 м.кв талбайтай орон сууцыг өөрсдөө авахыг санаархаж, илэрхий шунахай сэдэл гаргаж байна. Иргэний шүүх нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан тохиолдолд М.А-гаас шүүхийн шийтгэх тогтоолын дагуу 54 сая төгрөг гаргуулж гуравдагч этгээд П.Ж, Ж.С нарт олгоно. Залилуулж хохирсон гээд байгаа ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн ... дугаартай 42.1 м.кв талбайтай орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд хэвээр үлдэхээр байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд П.Ж, Ж.С нар нь М.А-д залилуулсан гэх үндсэн үйл баримт нь байхгүй болох буюу хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг иргэний хэргийн шийдвэр үгүйсгэх нөхцөл байдал бий болно. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Э ББСБ ХХК нь зээлдэгч М.А-гаас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3, 24.3 дах заалтуудыг үндэслэн анх 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш даруй 5 дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ хугацаанд манай байгууллага М.А-д холбогдох иргэний хэргийн бүхий л шүүх хуралдаанд тасралтгүй оролцож ирсэн бөгөөд Улаанбаатар хотоос ирж шүүх хуралд замын болон томилолтын зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг үйл ажиллагааны зардалд их хэмжээний мөнгө зарцуулан хохирсон дээрээ хохирсоор байна. Иймд Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.А-д холбогдох иргэний хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С шүүхэд гаргасан бие даасан шаардлагатаа: М.А нь би өөрийн хүч хөдөлмөрөөрөө авсан 53 сая төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцаа залилуулж хохирсон юм. Энэ асуудал эрүүгийн хэргийн шүүхээр залилан болох нь тогтоогдсон юм. М.А-д би Швед улсад ажиллаж олсон мөнгөө өөртэйгээ амьдрах юм байна гэж итгэсний үндсэн дээр цувуулан явуулж ... аймаг, ... сум, ... баг, .. хороолол, ... байрны ... тоотод орших улсын бүртгэлийн ... дугаартай 50.5 м.кв талбайтай орон сууцыг 23 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. М.А нь намайг байхгүйг далимдуулан миний явуулсан 100 хувийн мөнгөөр захисан байрыг минь авахдаа өөрийнхөө нэрийг оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Энэ байдлаа ашиглаж 2014 оны 5 сард намайг хуурч мэхлэх итгэмжлэл хийж байрыг маань барьцаалж нэхэмжлэгч байгууллагаас зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй зугтаж алга болсноор одоо байр маань хураалгахдаа тулаад байна. Энэ маргаан шүүхийн иргэний журмаар шийдвэрлэгдэх явцад М.А нь намайг залилсан болох нь тогтоогдож одоо ял эдэлж байгаа. Иймд биднийг хуурч, итгэл эвдэн авч барьцаалсан хөрөнгө бол хууль ёсоор бус мөн дээрх Э ББСБ ХХК-ийн бусдын залилсан хөрөнгөө барьцаа болгон бариулж залилсан нь тодорхой учир Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч М.А нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ж.С, П.Ж, Б.С нарын байрыг барьцаалж Э ББСБ ХХК-аас 80 сая төгрөгийн зээл авсан ба энэ зээлийг төлж чадаагүй тул байраа барьцаалуулсан хүмүүс цагдаагийн газар гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж улмаар 3 шатны шүүхээр залилан мэхэлж хохирол учруулсан гэм буруутайд тооцож 6 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн. М.А нь зээлээр авсан 80 сая төгрөгийг БНХАУ-ын иргэн Л.Ш гэгчид 5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхэд нь урьдчилгаа зардалд зориулан шилжүүлээд одоо болтол авч чадаагүй байгаа болно. Нэгэнт Ж.С, Б.С нарыг залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн тул Э ББСБ ХХК-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанд тавьсан 2 байрыг эзэмшигчид нь буцаан олгох хүсэлтэй байна. М.А Э ББСБ ХХК-аас зээлсэн 80 000 000 төгрөгөөр өөрөө хариуцан төлнө гэв.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ББСБ ХХК зээлдэгч М.А нар нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... тоот зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 255,826,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,165,334 төгрөг нийт 386,992,004 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн агуулга 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 14-ний өдөр хүртэл буюу А-д холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03-р сарын 04-ний өдрийн 300 тоот шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгосон. Учир нь энэ өдөр гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Гэрээний үүргийг эс биелүүлсэн тохиолдолд зээлийн барьцаанд тавигдсан ... аймгийн ... сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот 42,1 м.кв Улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууц, мөн Дархан сумын 12 баг  6 хороолол 16 дугаар байрны 160 тоот 50,5 м.кв Улсын бүртгэлийн ... өмчлөх эрхийн гэрчилгээтэй 4 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Э ББСБ” ХХК, зээлдэгч М.А нар нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... тоот зээлийн гэрээ Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах ёстой гэж үзэж байгаа. “Э ББСБ” нь А-гаас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24.3 гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 03-р сарын 14-ний өдөр сум дундын анхан шатны шүүхээс шийдвэрлэж 300 тоот шийдвэр гарсан. Энэ хэргийг шийдвэрлэж байх үед гэрээний барьцааны зүйл болох Б.С, Ж.С, П.Ж нарын байрыг залилан мэхэлсэн гэх хэрэгт М.Аг холбогдуулан шалгаж байсан. Энэ шийдвэр гарсны дараа 2019 оны 02-р сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ... тоот шийтгэх тогтоолоор М.А-г уг зээлийн барьцааны зүйл болох дээрх 2 байрыг “Э ББСБ”-д барьцаалж 80 сая төгрөг зээлсэн гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар А-г 6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Энэ шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Ингээд шинээр үүссэн нөхцөл байдал үүссэн. Анх “Э ББСБ”-аас А 3 сарын хугацаатай 80 сая төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Анхнаасаа энэ гэрээ хууль зөрчиж байгуулагдсан. Яагаад гэвэл “Э ББСБ” Хан-Уул дүүрэгт байрладаг, тус дүүргийнхээ иргэд аж ахуй нэгжид зээл олгох дотоод журамтай байдаг зээл авсан А тухайн үед Дархан-Уул аймагт оршин суудаг Дарханы хаягтай байсан. Зээлийн материал бүрдүүлэхдээ 10 хувийн хүүтэй зээл авна гэж хуурамч материал бүрдүүлж өгсөн байдаг. Агийн зээл хүссэн материалыг бүрэн судлаагүй. B ХХК-ийн захирал М.А гээд анкет бичээд өгсөн байдаг. Гэтэл B ХХК-ийн захирал гишүүд нь Б, С гэдэг хүмүүсийн нэр дээр байдаг. Ийм хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байдаг. “Э.к ББСБ ХХК” зээл хүсэгчийн материалыг судлахгүйгээр зээл олгосон. Хэт өндөр 7 хувийн хүүтэй зээл олгосон. 3 сарын хүүтэй зээл олгосон гэдэг ч гэрээнд 15 сарын хугацаатай гэж бичсэн, зээлийн эргэн төлөлт дээрээ 3 сар гээд зөрүүтэй материалууд бүрдүүлж зээл олгосон байдаг. Тийм учраас анхнаасаа хууль бус хэлцэл байсан гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас “Э ББСБ”-ын гаргаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийн талаар эрүүгийн хэргийн шийдвэр нэгэнт гарсан байгаа 65.1.8-д зааснаар тухайн хэргийн талаар эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэл байгаа, шалгаад шийдвэр нь гарсан байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ж, Ж.С, тэдгээрийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Э ББСБ” А нарын хооронд байгуулсан гэрээгээр 90 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж авсан байгаа, бодит байдалд 80 сая төгрөг гэсэн байна. 10 сая төгрөгийг хэн хариуцахыг мэдэхгүй. Зээлийн гэрээ хийхдээ ажлын бус зээлийн мэргэжилтэн Батсайхан ажлын цаг дууссаны дараа Ж.С, П.Ж нарыг нэг цонхны үйлчилгээн дээр байлгаж байгаад хурдал түргэн зур, би хотоос явж байна гэж дарамталж байгаад зуруулсан байдаг. Эрх зүйн мэдлэг муутай хүмүүс зурсан байгаа. Дээрх зээлийг бусад этгээдүүдтэй хамтран авч байгаа талаар тодорхойгүй бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр хувийн хэрэг хөтлөөгүй, зээлийн гэрээний 7-д заасан үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах аль ч зээлийн гэрээ шаардах эрхтэй гэсэн Иргэний хуулийн 451.1 дэх заалт байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 451.1 хамтран зээлдэгч гэж 2 байна, хэн нь хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хариуцах талаар

тодорхойгүй, гэрээнд заагаагүй, хууль зөрчсөн байгаа. Зээлээр олгосон 80 сая төгрөг Ан дансанд орсон Ж.С П.Ж нарын дансанд нэг ч төгрөг ороогүй, зээлийн гэрээг харахад хамтран зээлдэгч нар байгаа, үндсэн зээлдэгч А, хамтран зээлдэгч Ж.С, П.Ж нар байгаа, хэрэв хамтран зээлдэгч нар байгаа бол зээл олгохыг хүссэн өргөдөл хүн бүрт байх ёстой зээлдэгч тус бүр дээр хувийн хэрэг хөтөлсөн байх ёстой. Зээлийн гэрээнд зээлийг хамтран болон хэсэгчлэн төлөх нь тодорхойгүй байгаа, энэ талаар зохицуулсан заалтгүй гэрээ байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т  Зээлдэгчийн дансанд зээлийг олгосноор үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцно гэж энэ талаар нарийн заасан, дансанд олгоогүй, энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн гэрээний 6.1.12-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас, мөн зээлийн гэрээний 7.1-т гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш байгаа тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах гэсэн заалтууд мөн хийгдээгүй, иргэний хуулийг зөрчсөн. Эцэст нь хэлэхэд Барьцааны гэрээ үндсэн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулахын тулд эд хөрөнгөө өмчлөгч барьцаалдаг, барьцааны гэрээн дээр хариуцагч А хуурч зохиомол байдал үүсгэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэж, бусдын эд хөрөнгийг хуурч барьцаа болгож тавьсан. Энэ залилангийн шинжтэй гэмт хэргийг хэрэг бүртгэлээс эхлээд Цагдаагийн байгууллага нарийн шалгаж тогтоож, 3 шатны шүүх мөн тогтоосон. Эдгээр байраа барьцаалсан этгээдүүд залилуулагчид байна гэж тогтоосон. “Э.к ББСБ ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлэхэд танай “Э.к ББСБ ХХК” мөн залилуулсан, учир нь хуурамч гэрээ байгуулаад танайхаас 80 сая төгрөг аваад Хятад руу 3 жил зугтаасан. Ингээд албадан ирүүлсэн байдаг, тийм учраас энэ нь залилангийн хэрэг юм. Үүнийг хүчин төгөлдөр хэлцэл юм. Зээлийн хувийн хэрэг гэж Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.1-т зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэж заасан байгаа, П.Ж Ж.С нарт зээлийн данс байхгүй, хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтууд ирсэн байсан, энэ баримтуудыг харахад 10 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар  Б.Сын хүүхдийн тэтгэлгийг олгосон байдаг. Хонгорзул гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дуудсан, дуудаад гэрээ хийнэ, гэрээ хийж байж холбогдох зардлыг гаргуулна гэсэн, бид гэрээ хийхгүй, бид нэгэнт иргэний журмаар нэхэмжлэл гаргасан, тийм учраас үүнийхээ шийдвэрийг хүлээнэ, мөнгө авах сонирхол байхгүй, байраа авна. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж би 2 удаа шүүхэд хандсан. Хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж надад өгсөн. Дараа нь 2018.12.07-ны өдөр мөн хүсэлт хангахгүй гэсэн шүүгчийн захирамж өгсөн. Ингэж шахаж шаардаж байсан. Гэрээ байгуулж байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэсэн. “Э.к ББСБ ХХК” янз бүрийн арга хэрэглэж орон гэрээс нь 8-9 хүн хөөж гаргах гэж байна. Энэрэнгүй байдлаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, түүний өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С-ыг залилсан гэдэг нь эрүүгийн журмаар шалгагдаж тогтоогдсон. Яагаад залилсан болж байгаа вэ гэхээр Б.С-ын байгаа 4 өрөө байрны ... сумын ... баг  ... хороолол ... дугаар байрны .. тоот 50,5 м.кв бүхий байран дээр  А хамтран өмчлөгч гэж байдаг. “Э.к ББСБ ХХК”-д барьцаанд тавихад хамтран өмчлөгч юм байна, Агийн зохих хэмжээний өмчлөх эрх байгаа юм байна гэж харагддаг. Гэтэл  Б.С-ыг залилж уг байр нь зах зээлийн ханшаар 50 гаруй сая төгрөгөөр үнэлэгдсэн байр байгаа, энэ байрыг залилж “Э.к ББСБ ХХК”-д барьцаанд тавьсан гэдэг нь тогтоогдсон байгаа. Яагаад гэхээр Б.С Швед улсад ажиллаж амьдарч байсан. Тодорхой хугацаанд А гэдэг хүнтэй танилцаж А араас нь очиж эхнэр хүүхэд намайг хөөсөн, чамтай амьдарна гэж хуурч тодорхой хугацаанд хамт байж байгаад энэ хүнийг ажил хийдэг гэдгийг мэдээд буцаж ирээд байр авч өгье мөнгө явуул гэхээр нь С нь өөрийн ажиллаж хураасан хэдэн 23 сая төгрөгийг А-д шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөөр буюу 23 сая төгрөгөөр дээрх байрыг 2014 оны 05-р сард худалдаж авахдаа өөрийн нэрийг оруулсан. Үүнийгээ ярихдаа Б.С байгаагүй учраас өөрөө Дарханы хаягтай учраас нэрээ оруулсан гэж тайлбарладаг. Энэ бүхэн шалгагдаж хууль бусаар хүний байранд өмчлөгч гэж орсон гэдэг нь тогтоогдож, шалгагдсан. Энэ байдлыг далимдуулж “Э.к ББСБ ХХК”с зээл авахдаа бас өөрийн нэр оруулсныг далимдуулж хамтран зээлдэгчээр оруулж гэрээ хийж, хамтран зээлдэг гэж барьцааны гэрээ байгуулсан байдаг. Ингээд Б.С П.Ж Ж.С нар залилуулснаа тодорхой хугацааны дараа мэдээд, энэ хүмүүсийн 80 сая төгрөгөөс нэг ч төгрөг ороогүй, А мөнгөө аваад алга болсон байгаа, ингээд алга болчхоор нь “Э.к ББСБ ХХК”-д очиж мэдэгдсэн. Бид гэрээ барьцаагаа болъё гэсэн гэтэл энэ асуудлыг огт хүлээж аваагүй, тухайн үедээ хуулийн зөвлөхөд нь хэлэхэд мөн хүлээж аваагүй байдаг. А гэдэг хүн бол угаасаа анхнаасаа залилагч байсан. Мөнгө авсан, алга болсон, дараа нь албадан ирүүлсэн, одоо шоронд сууж байна. Энэ хүмүүсийг хохироосон, хохирол учруулсан гэдэг нь тодорхой болоод шоронд орсон. Хохирол учруулсан нь үнэн байна гээд шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон байгаа. А энэ ББСБ-г залилсан гэдэг нь тодорхой байна. Өөрөө ямар ч мөнгөгүй байж энэ гурван хүнийг хуурч байрыг нь барьцаалуулж ББСБ-тай барьцааны гэрээ хийчихсэн. Барьцаанд тавьсан хөрөнгийг залилж авсан байгаа. Тэгэхээр ББСБ-ын өнөөдрийн зорилгыг харахад бид алдахгүй, цаана нь хохирч байгаа хүмүүс хамаагүй, яаж хохироод гудамжинд гарах нь хамаагүй, бид байрыг нь аваад манай байгууллага хожиж байвал боллоо гэсэн байр суурьтай байгаа. Бодит нөхцөл байдал дээр ББСБ анхнаасаа өөрсдөө хууль дүрмээ зөрчсөн, зээл олгохдоо хууль зөрчиж гэрээ хийж зээл олгосон байгаа, 90 сая төгрөг зээлж, зээл гаргасан хүн нь 10 сая төгрөгийг хөлсөнд нь авсан. Хууль бус ажиллагаанд төөрөгдсөн хүмүүс бол Б.С, Ж.С, П.Ж нар байгаа, нөгөө талаас “Э.к ББСБ ХХК” эдгээр хүмүүсийг төөрөгдөж залилуулахад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж харагдаж байгаа, учир нь Улаанбаатар хотод байдаг ББСБ Дарханд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, сайн судлалгүйгээр зээл олгосон байгаа, хамтран зээлдэгч нар хэд хэдэн хуваарь хариуцах, нийлээд ямар ямар үйл ажиллагаа байгаа, хамтран хийж байгаа үйл ажиллагаа нь хаана байгаа, энэ бүрийг ББСБ үзэж шалгах ёстой. Гэтэл зээл олгосон материалуудыг нь харахад Агийн талаар өөрийнх нь 4 өрөө байр, эхнэр Э гээд байгаа, яагаад өөрийнхөө байрыг зээлэнд тавихгүй байгаа юм, энэ бүхнийг судлахгүй итгэмжлэл хийгээд өгчихсөн, ямар учиртайг судлахгүй, болохоо байлаа гээд хэлэхэд хүлээж авахгүй. Тэгээд өнөөдөр 386 сая төгрөг болсон байна. Энэ байгууллага хэдийгээр мөнгө хүүлэх ашгийн төлөө байгууллага ч гэсэн хүнлэг байх ёстой. Энэ байранд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байна. Э ББСБ ХХК нь зээл олгож байж зээлдүүлэгчийг судалж, хяналт тавих ёстой. Э ББСБ ХХК нь энэ хүний араас огт яваагүй, тухайн үед энэ хүмүүс хэлээд байхад араас нь явсан бол өнөөдөр энэ зээлийн төлбөр 300 сая гарахгүй байсан. Эдгээр хүмүүст учирсан хохирлыг “Э.к ББСБ ХХК” хариуцах ёстой, хүнд 80 сая төгрөг өгчхөөд юу хийж байгааг нь мэдэхгүй, шалгахгүй, араас нь явахгүй. Эцэст нь энэ хүмүүсийн амьдрах байрыг авна гэж байгаа нь санаатай үйлдэл байна гэж үзэж байна. А 6 жилийн ял аваад шоронд явсан байгаа, энэ хүн нэг ч төгрөг өгч чадахгүй, одоо энэ 3 хүн байрандаа амьдарч байгаа, тэр байраа энэ зальтай байгууллагад өгч алдах ёсгүй анхнаасаа залилангийн хэрэг байсан байна. Тийм учраас барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ББСБ нь хариуцагч М.А-д холбогдуулан үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 255 826 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 165 334 төгрөг нийт 386 992 004 төгрөг гаргуулах, зээлийн үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд П.Ж, Ж.С нар нь бие даасан шаардлага гаргаж хариуцагч М.А-г ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, 42.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалахдаа Ж.С, П.Ж нарыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 6-р бүлэг, 59-р зүйлд Хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурч мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж Э ББСБ ХХК болон Ж.С, П.Ж нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээ болон ... тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг,

 

Гуравдагч этгээд Б.С нь 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан ... тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар бие даасан шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь Э ББСБ нь байгууллагын дотоод журам зөрчиж, хуурамч материалыг нь судлалгүйгээр Дархан-Уул аймгийн харьяат иргэнд зээл олгосон, зээлийн гэрээний хугацааг 1 жил 3 сар гэж бичсэн боловч эргэн төлөлтийн хуваарийг 3 сар гэж зөрүүтэй бичсэн, мөн М.А нь Э ББСБ-ыг мөн залилсан, энэ нь эрүүгийн хэрэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

Э ББСБ нь хариуцагч М.Ад холбогдуулан 386 992 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 307 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч М.А-гаас 217 172 003 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ББСБ-д олгож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... аймаг, ... сум ... баг, ... хороолол, ... байрны ...тоот хаягт байрлах, 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч М.А түүний өмгөөлөгч Ч.Б нар нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахыг хүссэн хүсэлт гаргасныг тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /1-р хавтаст хэргийн 77-81 дэх тал, 177-179 дэх тал/

 

Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 386 992 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э ББСБ нь хариуцагч М.А, хамтран зээлдэгч Б.С, П.Ж, Ж.С нартай харилцан тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээгээр 90 000 000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар 15-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хөрөнгө оруулах зорилгоор байгуулжээ. /1-р хавтаст хэргийн 6-8 дах тал/,

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.А-гийн ... дугаартай дансанд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 70 000 000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Э ББСБ нь хариуцагч Б.С, Ж.С нарт холбогдуулан 209 360 004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч нараас 194 240 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 204 750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 129 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэснийг хариуцагч нарын гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгчийн төлөөлөгч Улсын дээд шүүхэд хянуулахаар гомдол гаргасан байна. /1-р хавтаст хэргийн 49-53, 63-66 дах тал/,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дахин шийдвэрлэж 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ..дугаартай шийдвэрээр ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал хүчин төгөлдөр болсон байна. /1-р хавтаст хэргийн 54-59 дэх тал/,  

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцагч Б.С, Ж.С нар хариуцах үүрэггүй, хариуцагч нараас шаардах эрхгүй, үндсэн гэрээний үүрэг зохигч талуудын дунд үүсээгүй гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгч Э ББСБ нь хариуцагч М.А-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг биелүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хариуцагч М.А-гийн зээлийн хувийн хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 10, 2014 оны 12 дугаар сарын 30, 2014 оны 11 дүгээр сарын 07, 2015 оны 1 дүгээр 05, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээл төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн түүний өргөдөл, хүсэлтээр тогтоогдож байна. /шүүх хуралдаанд шинжлэн судалсан М.Агийн хувийн хэрэг/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2-т Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад байгууллага гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тусгасан байх бөгөөд 9.2.12-т “Зээлдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буюу бусдад их хэмжээний гэм хор учруулсан, их хэмжээний эд хөрөнгийн хариуцлага хүлээх болсныг нотолсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан, сураггүй алга болсонд тооцогдох болон бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон бүхий л тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тусгажээ. /1-р хавтаст хэргийн 6-8 дах тал/

Гэвч нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл М.Аг тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1143 дугаартай шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгохоор ... дүгээр тойргийн Тахарын албан даалгасан үеэс гэрээнд зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 224 дүгээр зүйлийн 224.1-д “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 224.2.3-д мөнгөн төлбөрийн ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус зааснаар хариуцагчаас 2014 оны 06 дугаар 30-ны өдрөөс 2016 оны 02 дугаар 08-ны өдөр хүртэл хугацаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М.А-гаас үндсэн зээл 80 000 000 төгрөг, хүү /19 сар, 8 хоног/ 114 310 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 862 000 төгрөг, нийт 217 172 003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э ББСБ нь хариуцагч М.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулан ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд М.А, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар болох Б.С, П.Ж, Ж.С нар гарын үсэг зурж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Гэвч хариуцагч М.А нь Ж.С, П.Ж, Б.С нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа тэднийг хуурч мэхлэн өмчлөгч нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай тогтоол, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 122-133 дах тал/

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 59.3-д Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ж.С, П.Ж нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэгч Э ББСБ, М.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд П.Ж, Ж.С нар нь гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн боловч зээлдэгч бүрийн нэр дээр хувийн хэрэг хөтлөөгүй, зээлийн гэрээний 7-д заасан үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах аль ч зээлийн гэрээ шаардах эрхтэй гэсэн боловч хэн нь хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хариуцах талаар тодорхойгүй, гэрээнд заагаагүй, хууль зөрчсөн байгаа. Зээлээр олгосон 80 сая төгрөг Ан дансанд орсон Ж.С П.Ж нарын дансанд нэг ч төгрөг ороогүй, зээлийн гэрээг харахад хамтран зээлдэгч нар байгаа, үндсэн зээлдэгч М.А, хамтран зээлдэгч Ж.С, П.Ж нар байгаа, хэрэв хамтран зээлдэгч нар байгаа бол зээл олгохыг хүссэн өргөдөл хүн бүрт байх ёстой зээлдэгч тус бүр дээр хувийн хэрэг хөтөлсөн байх ёстой. Зээлийн гэрээнд зээлийг хамтран болон хэсэгчлэн төлөх нь тодорхойгүй байгаа, энэ талаар зохицуулсан заалтгүй гэрээ байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т Зээлдэгчийн дансанд зээлийг олгосноор үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцно гэж энэ талаар нарийн заасан, дансанд олгоогүй, энэ хуулийн заалтыг зөрчсөн байх тул 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ, мөн барьцааны гэрээ байгуулахдаа бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч мэхэлж, залилан гэрээ хийсэн нь 3 шатны шүүхээр тогтоогдсон тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэж тайлбар гаргасан болно.

 

Ж.С, П.Ж, Б.С нар нь Э ББСБ-ын нэхэмжлэлтэй М.А-д холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцахгүй, хариуцагч нараас шаардах эрхгүй, үндсэн гэрээний үүрэг зохигч талуудын дунд үүсээгүй гэдэг нь тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай магадлалаар тогтоогдсон тул Ж.С, П.Ж, Б.С нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш юм.

Иймд Ж.С, П.Ж, Б.С нарыг гэрээний хамтран хариуцагч нар мөн гэж үзэж Э ББСБ нь зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус гэж шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд Э ББСБ, М.А нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 14/004 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэснээр М.Атай байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу түүний эзэмшлийн зээлийн гэрээнд тусгасан дансанд зээлийн төлбөрийг шилжүүлсэн тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Харин дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э ББСБ-тай барьцааны гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахдаа Ж.С, П.Ж, Б.С нарыг хуурч мэхлэн залилсан болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон тул хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлж хийсэн Э ББСБ, М.А нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахыг хүссэн гуравдагч этгээдүүдийн шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д зааснаар Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн хуулийн 56.5-д зааснаар дээрх хэлцлийн үр дагавар буюу уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон тул барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны эрх дуусгавар болох бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхийг ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.С-ад, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Ж, Ж.С нарт олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээд П.Ж, Ж.С, Б.С нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон улмаар М.А-н залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3 өрөө, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээний дагуу хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн тул дахин орон сууцыг гаргуулах үндэслэлгүй энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж маргаж байгаа боловч шүүхээр нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийг тооцож болохыг түүний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй болохыг хуульчилсан байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь Э ББСБ нь Дархан-Уул аймгийн харьяат иргэнд зээл олгосон нь Э ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журмын 2.1.1-д ББСБ-ын өөрийн байрлах орон нутагт оршин суудаг иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн санхүүгийн хэрэгцээнд зориулж зээл олгоно, 2.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт Зээлийн ажилтан болон зээлийн хороо нь тухайн зээлдэгчийг сайн мэддэг байхын зэрэгцээ зээлдэгчийн бизнес, барьцаа хөрөнгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл цуглуулж, зээл эргэн төлөгдөх нь бүрэн найдвартай гэдэгт итгэлтэй байх, 2.2-т Зээлдэгчийн бизнесийн болон санхүүгийн чадвар, санал болгосон зээлийг

эргүүлэн төлөх эсэхийг бүрэн мэдэхийн тулд бэлэн мөнгөний урсгалыг судлан шинжилж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг мөнгөн урсгалтай нь уялдуулан бодитойгоор хийсэн байх, 2.3-д Энэхүү зээлийг олгосноор гарах бүхий л хариуцлагыг зээлийн ажилтан болон зээлийн хороо хариуцах ба олгосон зээлийн ашиглалт, бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих замаар зээл бүр цаг хугацаандаа төлөгдөх боломжтой байх зэрэг зээлдэгчид тавих шаардлагыг зөрчсөн, М.А нь Э.Б.Ж ХХК-ийн захирал гэж хуурамч материал бүрдүүлэн нь зээл авсан нь эрүүгийн гэмт хэрэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбар гаргасан болно.

Гэвч Э ББСБ, хариуцагч М.А нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14/004 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, 23 дугаар зүйлийн 23.1-д зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр хувийн хэрэг нээж хөтөлнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Мөн Э ББСБ нь Цагдаагийн байгууллагад М.Ад холбогдуулан гомдол гаргаагүй гэж тайлбар гаргасан боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх бөгөөд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа байдал тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн  хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-гаас 217 172 003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ-д олгож, 169 820 001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гуравдагч этгээд П.Ж, Ж.С нарын Э ББСБ, М.А нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.С-ад, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Ж, Ж.С нарт олгохыг нэхэмжлэгч Э ББСБ-д даалгасугай.

3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 092 911 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч М.А-гаас 1 243 810 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ж, Ж.С нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн

90 400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгч Э ББСБ-аас 70 200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд П.Ж, Ж.С нарт олгож, бие даасан шаардлага гаргасан Б.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА