Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00467

 

            

                              “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар магадлалтай

“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 386,992,004 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2014.05.15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Л.Цуурай, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, болон тэдний өмгөөлөгч Р.Лхамсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386,992,004 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нараас “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2014.05.15-ны өдөр байгуулсан 14/004 тоот зээлийн гэрээ болон 14/0004 А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2014.05.15-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар бие даасан шаардлага гарган маргажээ.  

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 217,172,003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, 169,820,001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарын “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14/004 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14/004А дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ,,,,,,,,,,,,,,,,,,,,ад, Дархан сумын 16-р баг, 1 хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах 42,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарт олгохыг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-д даалгаж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,092,911 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 1,243,810 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 90,400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарт олгож, бие даасан шаардлага гаргасан ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 217,172,003 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, 169,820,001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг  тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 217,172,003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 169,820,001 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 165 тоот хаягт байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарын өмчлөлийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 56 дугаар тоот хаягт байрлах 42.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, 2 дугаар заалтын “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 56 дугаар зүйлийн 56.5-д  зааснаар  гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарын “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14/004 дугаартай зээлийн гэрээг  хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэх хэсгийг хэвээр үлдээж, “2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14/004А дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 165 тоот хаягт байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ,,,,,,,,,,,,,,,,,,,,ад, Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 56 тоот хаягт байрлах 42.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарт олгохыг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д даалгасугай” гэснийг “хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтыг 3 гэж 5 дугаар заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж  шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын өмгөөлөгч P.Лхамсүрэн нар  хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. 2014.05.14-ний өдөр байгуулсан 14/004 тоот зээлийн гэрээний нэг тал “,,,,,,,,,,,,,,,,,,,“ ХХК, үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,  , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар байгаа. Өнгөрсөн хугацаанд гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, хүчин төгөлдөр байна.  Дээрх зээлийн гэрээний  2.1.1-д “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-ийг зээл олгож байгаа зээлдүүлэгч” гэж,  2.1.2-т “зээлийн гэрээнд заасан нөхцөл болзолтойгоор зээл авч байгаа иргэнийг зээлдэгч гэж ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд гэрээний 2-ын тодорхойлолт тайлбар хэсэгт хамтран зээлдэгч гэж хэнийг хэлэх талаар тусгаагүй. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах талаар тусгагдаагүй. Зээлийн гэрээ байгуулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр хувийн хэрэг нээж хөтөлнө, зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл байна. Зээл олгохыг хүссэн өргөдөлд зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурсан байна гэдгээр хамтран зээлдэгч гэх ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын зээл олгохыг хүссэн хүсэлт, мөн дансны дугаар авагдаагүй, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн төлөх эсэх талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй. Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т “зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд харилцан тохиролцоно” гэснээр бэлнээр олгох гэж  харилцан тохиролцсон атлаа, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь  “ХААН банк” ХХК-ийн дансанд мөнгийг шилжүүлсэн. Хамтран зээлдэгч нар нэг ч төгрөг аваагүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,, 80,000,000 төгрөгийг банкнаас аваад сураггүй алга болсон. 3 жилийн дараа олж БНХАУ-ын Эрээн хотоос албадан ирүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,г мөнгө аваад алга болсон талаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК хамтран зээлдэгч нарт мэдэгдсэн боловч гэрээний зээлдүүлэгч тал гэрээгээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,, 80,000,000 төгрөгийг авахын тулд бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан мөнгийг аваад, оргон зайлсан үйлдэл нь гэрээний нөгөө талыг ч залилсан, гэмт хэргийн шинжтэй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Ийнхүү “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан 2014.05.15-ны өдрийн 14/004А тоот зээлийн гэрээ “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хуулийн 6 дугаар бүлэг, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хэлцэлд тооцох үндэслэлтэй.

4.2. Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 687 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн: зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахдаа, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарыг хууран мэхэлж залилсан болох нь эрүүгийн хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон. Иргэний хуулийн 6 дугаар бүлэг  59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэсэн хуулийн заалтыг үндэслэн гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Иргэний хуулийн 6 дугаар бүлэг, 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэсэн заалтыг үндэслэж гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэж үзсэнгүй. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,“ ХХК болон иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 2014.05.15-ны өдрийн 14/004 тоот зээлийн гэрээ болон 14/004А тоот барьцааны гэрээнүүд дараах хуулийг зөрчсөн гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 6 дугаар бүлэг, 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн 2014.05.15-ны өдрийн 14/004А тоот барьцааны гэрээний талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар болон 3 дугаар заалтыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хяналтын шатны шүүхээс хүсч байна. 3ээлийн болон барьцааны гэрээний нэг тал ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нар ам бүл 8, бага насны 2 хүүхэд, өндөр настай 2 хүн, эдгээр хүмүүсийг амьдарч байгаа орон сууцнаас нь гаргаж, үл хөдлөх хөрөнгийг нь албадан худалдаж борлуулахаар гарсан давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хүмүүсийн амьдралыг хохироож байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

5. Гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Л.Цуурай нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 102 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах байдлаар хянуулахаар гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн “...үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг өөрчилж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Дархан сумын 12-р баг, 6-р хорооллын 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг ... албадан худалдаалах үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, гэгч нь 2014.05.15-нд “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-аас зээл авахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нар болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг хууран мэхэлж байрыг нь барьцаанд тавиулсан. Энэ нь шат шатны шүүхээр шийдвэрлэгдэн, залилан мэхэлж хохироосон нь үнэн байсныг гэм буруутайд тооцон одоо ялаа эдэлж байна. Эрүүгийн хэргийн шүүхүүд шийдэхдээ бидний байрны үнээр үнэлгээ тогтоож тэр хэмжээний мөнгөн дүнгээр хохироосон гэж үзсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ямар ч төлбөрийн чадваргүй хүн бөгөөд үүнийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь мэдсээр байж хохирлыг чинь шүүх тогтоож өгсөн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаасаа хохирлоо ав, бид барьцаа хөрөнгөө авна гэж байгаа нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн хэргийг эрүүгийн журмаар шалгуулан шийдвэрлэх, ,,,,,,,,,,,,,,,,,,,,д байраа барьцаанд тавиулах хүртэл залилуулсан нь тогтоогдсон. Залилж барьцаанд тавьсныг тогтоогоод байхад ямар учраас залилж авсан хөрөнгийг маань хурааж авах гээд байгааг ойлгохгүй байна.

5.2. “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК нь анхнаасаа зээл олгодог банкны дүрэм, журмыг зөрчин ямар ч компани байхгүй ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн амаар зээл гаргасан. Мөн бид нар ,,,,,,,,,,,,,,,,,,,,д хуурагдсанаа мэдээд тэр даруйдаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,“ ХХК дээр өөрсдийн биеэр ирж ББСБ-ын удирдлага болон хуулийн зөвлөхөд мэдэгдэж, ,,,,,,,,,,,,,,,,,,,, мөнгөө аваад алга боллоо, гэрээгээ цуцлая энэ хүний ярьсан хэлсэн компани гэж байхгүй юм байна шүү, яаралтай арга хэмжээ авч өгөөч гэхэд за бид нар зөвлөлдөөд араас чинь шийд өгье гээд тухайн үед гэрээгээ зогсоосон бол банк өөрсдөө ийм эрсдэлд орохгүй байсан, бид өөрсдөө ,,,,,,,,,,,,,,,,,,,,д хуурагдан залилуулчхаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад нь ч холбогдох хүмүүстэй очиж уулзаагүй. Зөвхөн бидний байрыг барьцаалсандаа бардаж, хөрөнгөөс нь гаргуулчих гэсэн байдалтай байсан бөгөөд 1 зальтай этгээдээс болж 2-3 хүний ар гэрийн амьдрал хүнд байдалд орж олон айл орон гэргүй үлдэж, үр хүүхдүүд гудамжинд гарахыг юмны чинээ ч тооцохгүй байна.

5.3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ... ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон гуравдагч этгээд, ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь зээлийн гэрээнд болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, гэрээнд хамтран оролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д ...зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн байна  гэж дүгнэсэн нь зөвхөн бичгээр хийсэн гэрээнд дүгнэлт хийж, цаанаа залилсан байдалд байгааг, бусдын итгэлийг эвдэж хуурах зорилгоор хэрэгжүүлж гэрээ хийсэн байгааг анхаарч үзээгүйд нь гомдолтой. ББСБ болон банк нь зээл аваагүй хөрөнгө санхүү, явуулж байгааг бизнест нь дүн шинжилгээ хийж зээл олгох, мөн зээлсэн мөнгөндөө, өөрөөр хэлбэл авсан зээл нь, яаж хэрэгжиж юу хийж байгааг газар дээр нь үзэж, хяналт тавих эрхтэй боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,, гэгчийн 90,000,000 төгрөгөөр юу хийж байгааг ч үзээгүй, шалгаагүй, хяналт тавиагүй нь өөрсдөө болон биднийг хохироход хүргэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь мөнгийг дансандаа хийлгээд Хятад улс руу явж Өвөрмонголын Л... Ш... гэгчид мөнгөө алдсан гэж ярьдаг. Энэ нь огт үндэслэлгүй, зөвхөн түүний яриа юм. Иймд гомдлыг хүлээн авч, хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

5.4. Мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, даргалагч шүүгч ,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн өмгөөлөгч нь согтуу орж ирж байхад мэдээгүй царайлж (бид хүсэлт тавьж байж драгер үлээлгэхэд согтуу гарсан) хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн. Мөн шүүх нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон өмгөөлөгч Ч.Булган нарын хэлсэн ярьсан болгоныг мушгин гуйвуулж тулган асууж, илтэд “,,,,,,,,,,,,,,,,,,,,“ ХХК-д үйлчилж байсан юм. Гуравдагч этгээд болох бид нар шүүх хурлын явцаас хараад л ... энэ ч нөгөө талд шийдэх нь гарцаагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үүнийг харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 687 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 102 магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

6.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Анхан шатны шүүх 2018.03.14-нд шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-ийн “энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтыг хэрэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол” гэж заажээ. Шүүх хурлын хэлэлцүүлэг дээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-аас 80,000,000 төгрөг зээлэхдээ барьцаалсан 2 орон сууцыг өмчлөгч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар залилан мэхэлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг мэдүүлсээр байхад дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй ба хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, давж заалдах гомдол гаргасан боловч тэмдэгтийн хураамж төлж чадаагүйгээс энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,, дээрх 2 орон сууцыг залилан мэхэлсэн хэрэгт 6 жил, 8 сар хорих ял шийтгүүлсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт гаргаснаар 2020.06.16-нд анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 217,172,003 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. 2014.05.15-ны өдрийн 14/004А тоот зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгосон атлаа 2014.05.15-ны өдрийн 14/004 тоот зээлийн гэрээг хүчингүй болгоогүй нь буруу гэж үзэж байна. Энэхүү зээлийн гэрээ нь барьцааны гэрээтэй салшгүй холбоотой.

6.2. Анхнаасаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-ийн хооронд 2014.05.15-ны өдөр байгуулсан 14/004 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцогдоно. “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК нь зээлийн үйл ажиллагааны журмын 2.1.1-д заасан “ББСБ өөрийн байрлах орон нутагт оршин суудаг иргэд аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн санхүүгийн хэрэгцээнд зориулж зээл олгоно”, 2.1-р зүйлийн 2.1-д “Зээлийн ажилтан болон зээлийн хороо нь тухайн зээлдэгчийг сайн мэддэг байхын зэрэгцээ зээлдэгчийн бизнес, барьцаа хөрөнгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл цуглуулж, зээл эргэн төлөгдөх нь бүрэн найдвартай гэдэгт итгэлтэй байх”, 2.2-т “Зээлдэгчийн бизнесийг болон санхүүгийн чадвар, санал болгосон зээлийг эргүүлэн төлөх эсэхийг бүрэн мэдэхийн тулд бэлэн мөнгөний урсгалыг судлан шинжилж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг мөнгөн урсгалтай нь уялдуулан бодитойгоор хийсэн байх”, 2.3-т “Энэхүү зээлийг олгосноор гарах бүхий л хариуцлагыг зээлийн ажилтан болон зээлийн хороо хариуцах ба олгосон зээлийн ашиглалт, бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих замаар зээл бүр цаг хугацаандаа төлөгдөх боломжтой” байх зэрэг зээлдэгчид тавих шаардлагаа биелүүлээгүй.

- Хэт өндөр хүүтэй буюу дотоод журмаараа 3,5 хувийн хүүтэй зээл олгох байтал 2 дахин их 7 хувийн хүүтэй зээл олгосон,

- Зээлийн хугацааг 3 сараар хийсэн атлаа зээлийн гэрээндээ 15 сар гэж хуурч мэхэлж нэхэмжилсэн.

- “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь анх зээл олгохдоо үндсэн хүүд нэмэгдэл хүү тооцохгүй гэж амаар тохиролцсон.

- ,,,,,,,,,,,,,,,,,,,, зээл авахдаа өөрийгөө уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн захирал гэж худлаа ярьж итгүүлсэн, эдгээр нөхцөл байдал нь хууль бус хэлцэл байсан гэдгийг нотолж байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг хэрэглэхгүйгээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагчаас 2014.06.30-ны өдрөөс 2016.02.08-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 3 сарын хугацаатай зээл аваад 2014.08.15-нд үүрэг гүйцэтгэх хугацаа нь дууссан ба гэрээний 9.2.12-т заасан бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон бүхий л тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар заасан байхад нэхэмжлэгч тал энэ эрхээ хэрэгжүүлээгүй, 2014.08.15-ны өдөр хүртэл хүү, нэмэгдэл хүү тооцохоор байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал “... хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн агуулгатай тайлбарыг амаар болон бичгээр гаргасан.

ХЯНАВАЛ:

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй, харин гуравдагч этгээд нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386,992,004 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасанд, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нараас “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2014.05.15-ны өдөр байгуулсан 14/004 тоот зээлийн гэрээ болон 14/0004 А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 2014.05.15-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар бие даасан шаардлага тус тус гаргасан. 

10. Анхан шатны шүүх хариуцагчаас 217,172,003 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 169,820,001 төгрөгт холбогдох шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нарын “2014.05.15-ны өдрийн №14/004 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын “2014.05.15-ны өдрийн №14/004А тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох” бие даасан шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгүүдийн гэрчилгээг гуравдагч этгээд нарт олгохыг нэхэмжлэгчид, барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад тус тус даалгаж шийдвэрлэснийг,

давж заалдах шатны шүүх “хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд” барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гуравдагч этгээд нарын гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

11. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй 2014.05.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот барьцааны гэрээ байгуулж ... хаягт байрлах 4 өрөө, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 255,826,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,165,334 төгрөг, нийт 386,992,004 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Миний бие нь 2014.05.15-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,“ ХХК-д 90,000,000 төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авах хүсэлт гаргасан юм. Тухайн үед надтай хамтарч ажиллахаар тохирч байсан Өвөр монголын өөртөө засах орны иргэн Ли Шан нь тун удахгүй мөнгө бүтэх учраас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл хурдан ав гэж хүссэний дагуу 10 хувийн хүүтэй зээл авъя гэсэн бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК нь аж ахуйн нэгжүүдэд 3,5-4,0 хувийн хүүтэй зээл олгодог дотоод журамтай юм билээ. Гэтэл “зээлийг 1 сараар олгохгүй, 3 сараар олгох, хүүг нь 7 хувь болгож, бэлэн байгаа 80,000,000 төгрөг олгоё” гэсний дагуу уг зээлийг авсан... үндсэн хүүд дахин нэмэгдэж хүү тооцохгүй гэж тухайн үед тохирсон, ингэж тохирсноор бол зээлийн хүү 3 сарын хугацаанд 16,8 сая төгрөг болно. Нийтдээ 96,800,000 төгрөг төлөх ёстой...” гэж,

гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан (өмчлөлийн байрыг нь барьцаалсан) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон... Иймээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурч мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэснийг үндэслэж нэхэмжлэгч болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2014.05.15-ны өдөр байгуулагдсан 14/004 тоот зээлийн гэрээ болон 14/0004А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргаж байна...” гэж,

гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа “...би өөрийн хүч хөдөлмөрөөрөө авсан 53,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,д залилуулж хохирсон. Энэ асуудал эрүүгийн хэргийн шүүхээр залилан болох нь тогтоогдсон. ... ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь намайг байхгүйг далимдуулан ... өөрийнхөө нэрийг оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Энэ байдлаа ашиглаж 2014 оны 5 сард намайг хуурч мэхлэн итгэмжлэл хийж байрыг маань барьцаалж нэхэмжлэгчээс зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй зугтаж алга болсон... ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь намайг залилсан болох нь тогтоогдож одоо ял эдэлж байгаа. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-д бусдаас залилсан хөрөнгөө барьцаа болгон бариулж залилсан нь тодорхой учир барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...” гэж,

нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,  хариуцагч “... барьцаанд тавьсан 2 байрыг эзэмшигчид нь буцаан олгох хүсэлтэй байна, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчээс зээлсэн 80,000,000 төгрөгийг өөрөө хариуцан төлнө...” гэж тус тус маргажээ.

12. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрийг буцааж төлөөгүй, иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,г тус шүүхийн 2016.02.08-ны өдрийн 1143 дугаартай шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгохоор 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасан үеэс гэрээнд зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т хамаарна, иймд хариуцагчаас 2014.06.30-ны өдрөөс 2016.02.08-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

14. “Гуравдагч этгээд нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэдэг нь өмнө нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул тэдгээрээс нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй”, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш” гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна. Харин давж заалдах шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр (анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэлгүйгээр) гуравдагч этгээд нарыг хэргийн оролцогч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэг тал буюу “хамтран зээлдэгч” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

15. Анхан шатны шүүх “... уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-тай барьцааны гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,  , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг хуурч мэхлэн залилсан болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон тул хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлж хийсэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,“ ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 2014.05.15-ны өдрийн 14/004А тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн гуравдагч этгээдүүдийн шаардлага үндэслэлтэй...” гэж үзсэн нь буруу байна.

16. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т заасныг маргаантай харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь зээлийн гэрээний нэг тал болж банктай зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа болон үл хөдлөх эд хөрөнгөө банкинд барьцаалуулахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,д хууран мэхлэгдсэн гэж маргадаг бөгөөд энэ асуудлаа эрүүгийн журмаар шийдвэрлүүлжээ... 59 дүгээр зүйлийн 59.1-д гэрээний нэг тал нөгөө талдаа хуурагдсан, залилагдсан байх, харин 59.3-т гэрээнд оролцоогүй өөр нэгэн гуравдагч этгээд гэрээний нэг талыг залилсан байх ойлголт юм. Иймд гэрээний нэг тал болж барьцааны гэрээнд өөрийн өмчлөлийн хөрөнгөөр үүрэг хүлээсэн этгээдүүдийг гуравдагч этгээд гэж үзэхгүй.... Гэрээний нэг тал өөр хоорондоо маргаж байгаа нь гэрээний нөгөө талтай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй...” гэж хуулийг зөв тайлбарлан “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий юм.     

17. Иймд,  “... ,,,,,,,,,,,,,,,,,,,, 80,000,000 төгрөгийг авахын тулд бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан мөнгийг аваад, оргон зайлсан үйлдэл нь гэрээний нөгөө талыг ч залилсан, гэмт хэргийн шинжтэй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хуулийн 6 дугаар бүлэг, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хэлцэлд тооцох үндэслэлтэй, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахдаа, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарыг хууран мэхэлж залилсан болох нь эрүүгийн хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4-ийг давж заалдах шатны шүүх хэрэгсэж үзсэнгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, болон  ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол,

мөн “...Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, гэгч нь 2014.05.15-нд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл авахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нар болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг хууран мэхэлж байрыг нь барьцаанд тавиулсан. Энэ нь шат шатны шүүхээр шийдвэрлэгдэн, залилан мэхэлж хохироосон нь үнэн байсныг гэм буруутайд тооцон одоо ялаа эдэлж байна. Эрүүгийн хэргийн шүүхүүд шийдэхдээ бидний байрны үнээр үнэлгээ тогтоож тэр хэмжээний мөнгөн дүнгээр хохироосон гэж үзсэн юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ямар ч төлбөрийн чадваргүй хүн бөгөөд үүнийг нэхэмжлэгч мэдсээр байж хохирлыг чинь шүүх тогтоож өгсөн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаасаа хохирлоо ав, бид барьцаа хөрөнгөө авна гэж байгаа нь үндэслэлгүй, залилж барьцаанд тавьсныг тогтоогоод байхад ямар учраас залилж авсан хөрөнгийг маань хурааж авах гээд байгааг ойлгохгүй байна... Давж заалдах шатны шүүх зөвхөн бичгээр хийсэн гэрээнд дүгнэлт хийж, цаанаа залилсан байдал байгааг, бусдын итгэлийг эвдэж хуурах зорилгоор хэрэгжүүлж гэрээ хийсэн байгааг анхаарч үзээгүйд нь гомдолтой...” гэсэн гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 5.1, 5.3) үндэслэлгүй.

18. Түүнчлэн, энэхүү маргаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний нэг тал буюу “хамтран барьцаалуулагч”-ийн хувиар оролцож байгаа, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, өмнө нь нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нарыг хариуцагчаар татаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан маргааныг шүүх шийдвэрлэхдээ “... ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцахгүй, хариуцагч нараас шаардах эрхгүй, үндсэн гэрээний үүрэг зохигч талуудын дунд үүсээгүй...” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр (Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 310 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 72 дугаар магадлал) нэгэнт хүчин төгөлдөр болсон тул гуравдагч этгээд нарыг “хамтран зээлдэгч” гэж үзэхгүй, иймд “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь холбогдох хуулийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус, ” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан гомдол ач холбогдолгүй буюу хангах үндэслэлгүй юм.

19. Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.4-т (нэхэмжлэгчийн өмгөөлөгч согтуу байсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх) заасан гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна, 5.2-т заасан “... бид ,,,,,,,,,,,,,,,,,,,,д хуурагдсанаа мэдсэн даруйдаа  “,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ХХК дээр өөрсдийн биеэр очиж хуурагдсанаа мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авч өгөөч гэхэд аваагүй, өөрсдөө ийм эрсдэлд орохгүй байсан, ... бидний байрыг барьцаалсандаа бардаж, хөрөнгөөс нь гаргуулчих гэсэн байдалтай байсан...” гэсэн гомдол мөн баримтаар нотлогдохгүйгээс гадна, шүүх нэхэмжлэгчийг буруутгаж зээлийн төлбөрийг 2014.06.30-ны өдрөөс 2016.02.08-ны өдөр хүртэлх хугацаагаар хязгаарласан байна.

20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын тухайд (Тодорхойлох хэсгийн 6), хариуцагчаас шүүхэд анх тайлбар гаргахдаа зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, харин “төлбөрийн хэмжээ их байна” гэсэн агуулгаар маргаж байсан, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй атлаа хяналтын шатны шүүхэд “... шүүх хариуцагчаас 217,172,003 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцогдоно... ,,,,,,,,,,,,,,,,,,,, зээл авахдаа өөрийгөө уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн захирал гэж худлаа ярьж итгүүлсэн, эдгээр нөхцөл байдал нь хууль бус хэлцэл байсан гэдгийг нотолж байхад шүүх 2014.06.30-ны өдрөөс 2016.02.08-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулсан нь буруу...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй юм.

21. Харин хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээ (сарын 7 хувь) “хэт их” гэж үзэн бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүхийн зээлийн хүүд шийдвэрлэсэн 114,310,003 төгрөгийг 50 хувиар багасган 57,155,001 төгрөг болгож, түүнээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 11,431,000 төгрөг, нийт 68,586,001 төгрөгийн хүүн дээр үндсэн зээл 80,000,000 төгрөгийг нэмж, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,586,001 төгрөгийг гаргуулахаар шийдэв.

22. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах байдлаар (төлбөрийн хэмжээг багасгаж) шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...453.1...” гэсний дараа “... , 282 дугаар зүйлийн 282.2...” гэж нэмж, “...217,172,003...” гэснийг “...148,586,001...” гэж, “...169,820,001...” гэснийг “...238,406,003...” гэж, 3 дахь заалтын  “...,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 1,243,810 төгрөг...” гэснийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ... 900,880 төгрөг...” гэж тус тус  өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА  

                                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД