Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2020/00224/и |
Дугаар | 404 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 404
2020 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 135/ШШ2020/00404 | *******-******* ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00224/и/
*******-******* ******* ******* Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* аймгийн ******* сум, 8 дугаар баг, ** дугаар хороолол, **-11 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:**/-ын гомдолтой,
Хариуцагч: *******-******* ******* ******* ******* ******* т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал зууч ХХК нь 2020.01.24-ний өдөр барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг 2018.10.24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлоо Шүүхийн ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гаргаж байна. Үнэлгээнд зах зээлийн судалгаа хийхдээ 58.0-72.0 сая төгрөг байна гэж дүгнээд дунджаар нь үнэлсэнд гомдолтой байна. Манай байр байрлал сайтайгаас гадна одоогийн бодит ханш нь 74,000,000 төгрөг байна. Иймд шүүхийн ******* албанаас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Капитал зууч ХХК-ийн 2020/06 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-******* ******* ******* сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5439 дугаар *******ээр ******* овогтой *******аас 69.478.611 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор *******лэжээ. Төлбөр төлөгч Ч.******* нь шүүхийн *******ийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн *******т үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Ч.*******, Ч.Батзориг нарын өмчлөлийн *******-******* *******, ******* сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 13 дугаар байр, 15 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 38,0 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18070655/05 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Ч.Даваажаргал нь үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Ариг банк ХХК нь шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/01 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь Үнэлгээний Олон Улсын Стандарт 101 Ажлын цар хүрээ-д Үнэлгээний суурь нь үнэлгээний зорилгын хувьд тохиромжтой байх гэж заасны дагуу уг 3 өрөө орон сууцны үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж буй ашиглалтад орсон он, зориулалт, барилгын хийц, талбайн хэмжээ, давхар, өрөөний тоо, дотор засал, гадна орчны тохижилт, инженерийн дэд бүтцэд холбогдсон эсэх зэрэг үзүүлэлтүүдээрээ ижил төстэй 3 орон сууцтай харьцуулан борлуулалтын үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч Ч.*******ын гаргасан нэхэмжлэлд тус байрыг 74.000.000 төгрөгийн ханштай байна гэж үзсэн ба энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Шийдвэр ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа ******* шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Ч.******* нь *******-******* ******* ******* ******* ******* т холбогдуулан, Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ Капитал зууч ХХК нь 2020 оны 01 сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайландаа барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөг байна гэж дүгнэсэн, нөгөө талаас манай байр нь байрлал сайтай, одоогийн бодит үнэ нь 74,000,000 төгрөг байгаа тул хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг болно.
Хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ ... талуудаас үнийн санал авахад Ч.******* үнийн санал өгөөгүй тул хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлүүлсэн бөгөөд энэ үнэлгээ нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тус байраа 74,000,000 төгрөгийн үнэ ханштай байгаа талаараа нотлоогүй гэж тайлбарлаж байна.
******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргагч Ч.******* нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.
*******-******* ******* ******* Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 5439 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Ариг банк, Ч.******* нарын зээл, зээлийн хүү 69,478,611 төгрөгийг Ч.******* нь зээлийн график байгуулж төлөхөөр тохирсон эвлэрлийг гэрээг баталж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 5208 дугаартай шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, түүний үндсэн дээр бичигдсэн мөн өдрийн 833 дугаартай хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 741.5-д зааснаар 69,478,611 төгрөгийг төлөх, хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгө болох *******-******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 13-15 тоотод байрлалтай Ү- дугаартай 3 өрөө орон сууцаар зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.
Дээрх шүүгчийн захирамж, хуудсыг үндэслэн, Ахлах ******* гүйцэтгэгчийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн ******* ******* ажиллагаа үүсгэх тухай 18070655 дугаартай тогтоолоор шүүхийн ******* ажиллагаа явагдсан байна.
Хэрэгт авагдсан *******-******* ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 18070655/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 18070655/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, *******-******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 13 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38,0 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.******* үнийн санал өгөөгүй болох нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 2020/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу Капитал зууч ХХК-ийн 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 2020/06 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр үнэлжээ.
Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.
Гомдол гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, одоогийн бодит үнэ ханш 74,000,000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Ч.******* нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас гомдол гаргагч Ч.******* нь Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланд үнэлгээнд хамрагдсан 3 өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2018 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөг байна гэж бичсэн нь одоогийн зах зээлийн ханшаар үнэлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үнэлгээний тайлангийн хөрөнгийн үнэлгээний мэдээллийн хэсэг дээр 2018 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөг байна гэж бичсэн байгаа хэдий ч тайлангийн 1.4-т: захиалагчийн ирүүлсэн шинжээч томилох тухай тогтоолыг хүлээн авсны дараа үнэлүүлж буй хөрөнгөтэй 2020 оны 01 сарын 16-ны өдөр дээр нь очиж танилцаж, эд хөрөнгийн фото зураг авсан гэх, мөн тайлангийн 2.5-д: захиалагчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу *******-******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 13 дугаар байрны 15 тоотод байрлах 38,0 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийн үнэлгээг 2020 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөгөөр тодорхойлов гэж бичсэн байдал, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонгын шүүх хуралдаан дээр гаргасан ... Капитал зууч ХХК-иас үнэлгээний тайлан ирсний дараа үнэлгээчин Я.Батбаяр ирж, тайлангийн эхний нүүрэн дээр 2018 оны 10 сарын 24-ний байдлаар гэж буруу бичиж, техникийн алдаа гаргасан байна, засвар оруулъя гэхэд нь бид талуудад нэгэнт тайланг танилцуулсан байсан тул засвар хийлгээгүй, гэхдээ тайлангийн хөрөнгийн үнэлгээ гэсэн гол хэсэгтээ огноог зөв бичсэн байгаа тул энэ нь техникийн шинжтэй алдаа гэдэг нь харагдаж байгаа гэсэн тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.
******* шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд энэхүү хэсэгт гомдол гаргагчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийн үнэлгээг 2020 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар 68,000,000 төгрөгөөр тодорхойлсон байх тул гомдол гаргагчийн тайлбарт дурдсан огноо нь техникийн шинжтэй алдаа байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ч.*******ын *******-******* ******* ******* ******* ******* т холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ч.*******ын *******-******* ******* ******* ******* ******* т холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар *******ийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ