Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2020/01815

 

   2020           05             29                                             184/ШШ2020/01815          

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, 

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 65 дугаар гудамж, 2 тоот хаягт оршин суух Дүдэл овогт Гэлэгбалсангийн Эрдэнэтулгын /регистрийн дугаар:ЧВ80121674/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 1 тоот хаягт оршин суух Сутай овогт Эрдэнэбаатарын Энхжаргалд /регистрийн дугаар:УП95052715/ холбогдох

            Г.Эрдэнэтулгын  нэхэмжлэлтэй  хариуцагч Э.Энхжаргалд холбогдох ” Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73.420.000 төгрөг гаргуулах,Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 441 м.кв газарт  засварын газар барьж тохижуулахад  гарсан зардал 150.000.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10.000 м.кв зуслангийн зориулалтай газарт барьсан хашааны зардал 17.000.000 төгрөг, хашааны манаачийн  цалин,  хөлсөнд 12.600.000 төгрөг,  нийт 253.020.000 / хоёр зуун тавин гурван сая хорин мянган /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,     

       хариуцагч Э.Энхжаргалын “Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан  авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт 100.900.000 /нэг зуун сая есөн зуун мянган/ төгрөг “ гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад: Г.Эрдэнэтулга би 2007 оноос эхлэн өөрийн төрсөн ах Гэлэгбалсангийн Эрдэнэбаатартай /регистрийн дугаар:ЧВ77040473/ хамтран бизнес, аж ахуйн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Г.Эрдэнэбаатар нь Дондов овогтой Баярмаатай хууль ёсны дагуу гэр бүл болон амьдарч байгаад 2011 оны 04 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хувиарлалтын гэрээгээр:

        1.Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Хилийн цэргийн задгайд байрлах 441 м.кв газар эзэмших эрх,

        2.Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 19-р байрны 411 тоот 51 м.кв, 2 өрөө орон сууц,

         3.Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Ар гүнтэд байрлах 10,000 м.кв фермерийн зориулалтын газар эзэмших эрх зэргийг харилцан тохиролцож Г.Эрдэнэбаатарт хувиарлан өгсөн байна. Г.Эрдэнэбаатар болон Д.Баярмаа нар нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/02902 тоот дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Улсын бүртгэлийн 2015 оны 08 сарын 19-ний өдрийн 262 дугаарт албан ёсоор гэр бүл цуцлалтаа бүртгүүлсэн байна. Иймээс Г.Эрдэнэбаатар болон Д.Баярмаа нарын гэр бүлийн амьдрал 2008 оноос эхлэн дуусгавар болж тусдаа амьдарч эхэлсэн болох нь дээрх шүүхийн шийдвэр болон шүүхэд гаргасан тайлбар зэргээс нотлогдож байгаа болно. Ах Г.Эрдэнэтулга нь албан ёсны гэр бүлгүй болсон учир бидний хамт амьдардаг байсан бөгөөд нэхэмжлэгч надтай хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа ах, дүү бид хэн хэндээ итгэн дээрх хувиарлалтаар авсан үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшилд өөрчлөлт оруулаагүй бөгөөд бидний хэн хэн нь цаг бусаар ах Г.Эрдэнэбаатарыгаа 2016 оны 07 дугаар сард бусдын гарт амь насаа алдана гэж бодоогүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эрсдэл огт тооцоогүй. Миний зүгээс нэгэнт гэр бүл салж эд хөрөнгийн хувиарлалт хийсэн байсан болохоор хүүхдүүд болон Д.Баярмаагийн зүгээс хувиарлагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн асуудалд хожим нь маргаан үүсгэнэ гэж дүгнэлт хийгээгүй учир хөрөнгө оруулалт хийж хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Миний хувьд Г.Эрдэнэбаатарыг нас барсны дараа 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монголын Нотариатын танхимд өөрийн хөрөнгө оруулалт хийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан Г.Эрдэнэбаатарын дээрх хувиарт өмчийг өвлөн авах тухай хүсэлт гаргасан байсан боловч Сонгинохайрхан дүүргийн нотариатч Б.Ганболор 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 тоот дугаарт бүртгэж гэрчлэн Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол,19-441 тоот хаягт байрлалтай 000592703 гэрчилгээний дугаартай орон сууц, 18036329666142 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах 10,000 м.кв газар эзэмших эрх 000601818 гэрчилгээний дугаартай, 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газар эзэмших эрхийг тус тус Эрдэнэбаатарын Энхжинд өвлүүлсэн ба Баянгол дүүргийн нотариатч Г.Сувд-Эрдэнэ 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 26 тоот дугаарт бүртгэж Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 хороолол, 19-441 тоот хаягт байрлалтай 000592703 гэрчилгээний дугаартай орон сууц, 18036329666142 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах 10,000 м.кв газар эзэмших эрх 000601818 гэрчилгээний дугаартай, 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газар эзэмших эрхийг тус тус Эрдэнэбаатарын Энхжаргалд гэрчилсэн байна. Эдгээр өв залгамжлалын процессыг хожим нь нэхэмжлэгч миний бие мэдсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаат зээлийн улмаас эх хувийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримт бүгд эх хувиар надад байсан ба өвлүүлэгч өөрөөр хэлбэл ах Г.Эрдэнэбаатарыг нас барах хүртэл хамт амьдарч байсан учир өөрийгөө өвлөгч гэж үзэн нотариатын танхимд хүсэлт гаргасан байсан. Хүсэлтийг нотариатын байгууллага бүртгэлд оруулалгүй нэхэмжлэгч надад мэдэгдэлгүйгээр өв нээгдэж эзэмшигчээр Э.Энхжин болон Э.Энхжаргал нар тогтоогдоод миний хөрөнгө оруулалт хийж өнөөдрийг хүртэл хийж байсан бүх бизнесийн үйл ажиллагаа үндэслэлгүйгээр тэдэнд очсоныг мэдээгүй болно. Э.Энхжаргал нь миний бизнесийн үйл ажиллагааг өв залгамжлалаар хүлээн авч үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн өв залгамжлалаар хүлээн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргүүдэд хамааралтай байгаа болно. Үүнд: 1. 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр Г.Эрдэнэтулга нь 47,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай зээлсэн ба эргэн төлөлт хийгдээгүй тул нийт хүүгийн хамт 63,920,000 төгрөг,

          2. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №1030020885 тоот зээлийн гэрээгээр нийт 15,000,000 төгрөгийг жилийн 32.4 хувийн хүүтэй зээлийг өөрийн орон сууцаа барьцаалан Г.Эрдэнэбаатар авсан ба уг зээлийн төлбөрийн 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч би өөрийн орлогоор төлж барагдуулсан. Иймээс нэхэмжлэгч миний бие Иргэний хуулийн 515.2 дахь хэсэг 535.1 дэх хэсэгт заасанчлан үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч нарын өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд дээрх үүргийн гүйцэтгэлийн 73,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... хариуцагчийн зүгээс газрыг нь өв залгамжлалаар ирсэн өөрийн өмч гэж үзэн өнөөдрийг хүртэл татгалзаж сөрөг нэхэмжлэл гаргаад байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн болон ах, дүү нарын хөрөнгө оруулалт хийн өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа дараах газарт барилгажуулсан мөнгөн дүнг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

       1.Нэхэмжлэгчийн зүгээс 18633310312129 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргйин 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газарт нийт 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварын газрыг барьж тохижуулсан байсан ба 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн авто засварын гэрээгээр ах Г.Эрдэнэбаатар бидний хоорондын гэрээгээр баталгаажуулсан байсан. /Одоогоор үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаа/

       2. 18036329666142 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах 10,000 м.кв газар эзэмших эрх 000601818 гэрчилгээний дугаартай зуслангийн зориулалттай газар /ах дүү нар хуваан авах хүсэлтэй анх авч байсан газар/ өөрийн хөрөнгөөр хашаа барьж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл манаачаар иргэн М.Энхболдыг ажиллуулж сарын 350,000 төгрөгөөр цалинжуулж, нийт 12,600,000 төгрөг, хашааны зардалд 17,000,000 төгрөг, нийт 29,600,000 төгрөг зарцуулсан. Иймд нийт 179,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Энхжаргал миний бие дээрх тус нэхэмжлэлийн дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1.Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 47,000,000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй жилийн хугацаатай байгуулсан нийт 63,920,000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” тус гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид эд хөрөнгө шилжүүлээгүй тул тус гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Мөн тус гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т заасны дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай ба бүртгүүлээгүй барьцааны гэрээ нь хүчин төгөлөдр бус гэж заасан. Иймд дээрх гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсээгүй, барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна.

 2.Нэхэмжлэгчийн засварын газарт оруулсан хөрөнгө оруулалт байхгүй тухайд тус SP авто засвар нь 2008 оноос газраа авч ондоо барилга барьж ажиллаж эхэлсэн байдаг. SP авто засвар нь 2010 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан болох нь хариуцагчийн гаргаж өгсөн эд хөрөнгө хуваарилалтын гэрээний Г.Эрдэнэбаатарын хуваарилалтын дагуу авсан хөрөнгийн 1 дугаарт байдаг. Тус засварын газрын манай аав эрхлэн ажиллуулдаг байсан бөгөөд Г.Эрдэнэтулга нь зөвхөн ажилчин хэлбэрээр аавд тусалдаг байсан. Г.Эрдэнэтулгын хийсэн хөрөнгө оруулалт огт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10,000 м.кв газарт хашаа барьсан, манаач ажиллуулсан зардлын тухайд тус газарт байгааа хашааг 2009 оноос 2010 оны хооронд бид өөрсдөө блокоо цутгаж барьж босгосон хашаа, тус хашааг барихад Г.Эрдэнэтулга нь ямар ч санхүү гаргаагүй, оролцоогүй. Мөн манаачийг Г.Эрдэнэтулга нь тус газрыг өөрөө авах санаатайгаар хөлсөлсөн бөгөөд биднийг очиж өөрийн эзэмшилдээ байлгах гэх үед тус харуул нь ирж уулзаж, Г.Эрдэнэтулгад хэлж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл тус газарт өмнө ямар нэгэн манаач байгаагүй, зөвхөн аав маань нас барж өвлөх харилцаа үүсэхэд хөлсөлж, хууль ёсны өвлөгч биднийг нэвтрүүлэхгүй Г.Эрдэнэтулгатай учраа ол гэх маягаар саад болж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүднээс хөлсөлсөн манаач юм. Иймээс тус төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

4.Хас банкны зээлийн гэрээний төлбөрт төлсөн мөнгий тухайд манай аав Хас банкнаас зээл авсан нь үнэн, мөн тус зээлээс үлдэгдэл төлбөрийг Г.Эрдэнэтулга төлсөн нь үнэн тул 9,500,000 төгрөгийг өөрт учирсан хохирлоос хасуулан тооцуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэгдүгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг гэрээг 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байгаа юм. Энэ гэрээг харахаар санхүүгийн эх үүсвэрүүд нь тодорхойгүй. Талийгаач болон Г.Эрдэнэтулга нарын дансны хуулгыг харьцуулаад үзэхэд Г.Эрдэнэтулга нь 2015 онд 19 гүйлгээ хийсэн бөгөөд нийт 200,000 төгрөгийн л орлого орсон байгаа юм. Үүнээс 80,000 төгрөгийг нь талийгаач Г.Эрдэнэтулгад оруулсан. 20,000 төгрөгийг нь хүнээс зээлсэн. Бусад нь 5000, 10000 гэсэн гүйлгээнүүд л байсан. Тухайн үед Г.Эрдэнэтулга нь авто засварын хажууд Цэргийн хотхонд 3*4 хэмжээтэй жижиг байрыг сарын 200,000 төгрөгөөр түрээслээд амьдарч байсан. Иймээс харахад Г.Эрдэнэтулга нь 47 сая төгрөгийг талийгаачид зээлэх санхүүгийн ямар ч эх үүсвэр байгаагүй гэдэг нь харагдаж байна. Мөн мөнгөө бэлнээр өгсөн гэж байгаа. Тиймээс 47 сая төгрөгийг талийгаач авсан гэдэгт маш их эргэлзэж байна. Г.Эрдэнэтулга нь 2008 онд авто засварыг барьж дуусгасны дараа манай ажилтнаар ажиллаж байсан. Тиймээс нэхэмжлээд байгаа 47 сая төгрөг нь үндэслэлгүй юм.

Хоёр дахь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад үл хөдлөхөө чөлөөлөөд өгчихвөл 9,500,000 төгрөгийг нь төлж болж байна. Талийгаач нас барахынхаа өмнөх жил малтай байсан. Эрдэнэбаатрыг нас барснаас хойш Г.Эрдэнэтулга малынх нь ноос ноолуур, ашиг шимийг авч байсан бөгөөд үүнээс олсон орлогоороо 9,500,000 төгрөгийг дарсан байсан. Мөн “Хас банк” ХХК-иас авсан зээлд Г.Эрдэнэтулга нь хамтран зээлдэгчээр оролцсон учраас үлдэгдэл төлбөрийг төлөх нь түүний үүрэг юм. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд /150 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн гэх/ бид 2007 оны 3 дугаар сард Америкаас ирээд 8 дугаар сард авто засварын газрыг авч блок хийж хатаачихаад, 2008 оныхоо 4 дүгээр сард авто засварын байшинг барьсан. Энэ хугацаанд Г.Эрдэнэтулга шоронд байсан. Гэтэл Г.Эрдэнэтулга 2016 онд өргөтгөлийг барьсан гээд байгаа. Үнэндээ бол бид авто засварын газрыг барьсны дараа халаалт хэрэгтэй болсон учраас Г.Эрдэнэтулгын барьсан гээд байгаа өргөтгөлийг барьсан. Энэ нь геодизоор авсан зургаар харагдана.  Эрдэнэбаатар бид хоёр Америкаас ирээд тэнд ажиллаж олсон 40,000,000 ам доллароороо авто засварын газраа барьж, тохижуулсан. Мөн бид 2008 оны хавар Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр байр, 411 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан 15 сая төгрөгийн зээл авч өөрсдөө барьсан. Г.Эрдэнэтулга энэ гараашийг барьхад нэг ч тоосго нэмэрлээгүй. Мөн Г.Эрдэнэтулга нь 17 сая төгрөгөөр блокон хашаа барьсан гэж байна. Бид 2008 онд Ар гүнтийн газрыг авахад тус газар нь цулгуй хоосон газар байсан учраас блокон хашаагаа өөрсдөө барьсан.  Энэ үед Г.Эрдэнэтулга нь шоронгоос гарч ирээд удаагүй байсан. Манаачийн цалингийн хувьд яагаад нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нас барсан хүний газар дээр манаач суулгаад тэр мөнгөө нэхээд байгааг гайхаж байна... гэв.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гульдар шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа... Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг уншиж өгсөн учраас дахин давтан ярих шаардлагагүй гэж бодож байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулъя.

Нэхэмжлэлийн шаардлагын  нийт үнийн дүн 253,020,000 төгрөг болсон байгаа. Үүнд:

  1. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 47,000,000 төгрөг, хүү 16,920,000

төгрөг нийт 63,920,000 төгрөг,

         2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №1030020885 тоот зээлийн гэрээгээр нийт 15,000,000 төгрөгийг жилийн 32.4 хувийн хүүтэй зээлийг өөрийн орон сууцаа барьцаалан  талийгаач Г.Эрдэнэбаатар авсан, Эрдэнэбаатар нас барсан тул зээлийн үлдэгдэл төлбөр 9,500,000 хамтран зээлдэгчээр  Г:Эрдэнэтулга байсан тул  уг зээлийн төлбөрийн 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн орлогоороо төлж барагдуулсан байгаа. Тиймээс хариуцагч нараас 9,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Ингээд  үндсэн нэхэмжлэлийн хүрээнд нийт 73,420,000 төгрөгийг нэхэмжилж байна.

        Нэмэгдүүлсэн шаардлага: 1. Сонгинохайрхан дүүргйин 20 дугаар хороо хаягт байрлах 441 м.кв газарт  байрлах засварын газрыг барьж тохижуулсан нийт 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. /ус дулаан, нэмэлт өргөтгөл барьсан/

2. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд Ар гүнтэд байрлах 10,000 м.кв газар зуслангийн зориулалттай газрыг ах дүү нараас хуваан авахаар талийгаач Г.Эрдэнэбаатар  авч байсан газар байгаа. Энэ газар нэхэмжлэгч Эрдэнэтулга  өөрийн хөрөнгөөр хашаа барьсан. Хашааны зардалд 17,000,000  төгрөгийг гаргуулж  өгнө үү

3. Ар гүнтэд байрлах  газарт  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл манаачаар М.Энхболдыг ажиллуулж сарын 350,000 төгрөгөөр цалинжуулж, нийт 12,600,000 төгрөг төлсөн байгаа.Хөлс төлж байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Ингээд анх нэхэмжилсэн 73,420,000 төгрөг дээр сүүлд нэмэгдүүлсэн нийт төлбөр 179,600,000 төгрөг, Ар гүнтийн хашаанд сахиулаар иргэн М.Энхболдыг ажиллуулж байсан. Эрдэнэбаатар нь 2016 онд нас барсан бөгөөд түүнээс хойш М.Энхболдод сар бүр  350,000 төгрөгийн цалин өгч, нийт 32 сар ажиллуулсан. Үүний төлбөрт 12,600,000 төгрөг, ингээд нэмэгдүүлсэн шаардлага нь 179,600,000 төгрөг болж байгаа юм. Нийт нэхэмжлэлийн шаардлага нь 253,020,000 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв    

Хариуцагч Э.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад: Нэхэмжлэгчдийн эцэг Г.Эрдэнэбаатар нь 2016 оны 07 дугаар сард зуурдаар нас барж түүний хүү Э.Энхжаргал, Э.Энхжин нар нь хууль ёсны өвлөгчид болсон. Гэвч талийгаач аавын маань эгч, дүү нар нь биднийг аавын оршуулах ажил явдал дээр зүй бусаар харааж, доромжилж улмаар чи түүний хөрөнгийг авах эрхгүй гэж Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 01-р хороолол, 19-р байр, 411 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сар хүртэл хууль бусаар эзэмшсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 441 м.кв газар дээр байрлах манай аавын эрхэлж байсан засварын газар, гражийг хууль бусаар эзэмшсээр байна. Иймд дараах үндэслэлээр өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Үүний тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, өмчлөх эрх нь зөрчигдсөн байх, мөн хариуцагчийн эзэмшил нь хууль бус байх ёстой байдаг билээ. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль ёсны өвлөгч болох тухай өвлөх эрхийн 29,30 дугаартай Сонгинохайрхан дүүргийн нотариатын гэрчилгээг 2018 оны 05 сарын 06-ны өдөр авч, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот, Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 05 сарын 11-ний өдөр авсан боловч аавын дүү нар нь 2018 оны 10 сар хүртэл хугацаанд 27 сарын хугацаанд хууль бусаар эзэмшсэн.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ХЦХ нэг 70 хаягт байрлах 1803104095 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авсан боловч одоог хүртэл 37 сарын хугацаанд өмч, хөрөнгөө өөрийн хүслээр захиран зарцуулж /эзэмшиж, ашиглаж/ чадахгүй байна. Хариуцагч нар нь ИХ-ийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Э.Энхжаргал, Э.Энхжин нарыг хууль ёсны өвлөгч мөн болохыг мэдсээр байж одоо хүртэл дээрх байрыг эзэмшсээр байгаа нь тэднийг шударга бус хууль бус эзэмшигч гэдгийг нь нотолно. Мөн хариуцагч нь орон сууц, засварын газар Г.Эрдэнэбаатарыг нас барсан үе 2016 оны 07 дугаар сараас хууль бусаар эзэмшилдээ аваагүй бол нэхэмжлэгч нь тус байрыг бусдад хөлсөлж, 2018 оны 10 дугаар сар хүртэл 27 сарын хугацаанд Засварын газрыг өнөөдрийг хүртэл хугацаанд 2019 оны 08 сар хүртэл 37 сарын хугацаанд түрээсэлж орлого болох боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас тэрхүү боломжоо алдаж бусдад үнэ, төлбөргүйгээр дээрх хугацаанд эзэмшүүлж, ашиглуулсан байна. Иргэний хуулийн 95.1-т “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан олох ёстой байсан үр шим буюу тус байрыг 27 сар бусдад сарын 500,000 төгрөгөөр хөлсөлсөн бол олох боломжтой байсан 11,500,000 төгрөгний ашиг, засварын газрыг хууль бусаар эзэмшсэн 37 сарын хугацаанд сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлсэн бол олох боломжтой байсан 37,000,000 төгрөгний ашиг нийт 48,500,000 төгрөгний ашиг алдсан. Дээрх хугацаанд байр, газраа чөлөөлж өгөхийг шаардаж удаа дараа хандаж уулзсан боловч энэ бол миний газар, граж эхлээд үүнийгээ өгчөөд дараа нь байраа ав гэх байдлаар байрыг чөлөөлөлгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж байх тул миний эзэмшлийн газар дээрх засварын гражийг Г.Эрдэнэтулгаас хууль бус эзэмшлээс гаргуулж, учирсан хохиролд буюу алдсан ашиг 48,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... нэхэмжлэгч нь тус байрыг бусдад хөлсөлж, 2018 оны 10 дугаар сар хүртэл 27 сарын хугацаанд засварын газрыг өнөөдрийг хүртэл хугацаанд 2019 оны 12 сар хүртэл 41 сарын хугацаанд түрээсэлж орлого олох боломжтой байсан... олох ёстой байсан үр шим буюу тус байрыг 27 сар бусдад хөлсөлсөн бол олох боломжтой байсан орлогыг 500,000 төгрөгөөр тооцож 11,500,000 төгрөг нэхэмжилснийг, одоо түрээсэлж байгаа үнэ болох сарын 700,000 төгрөгөөр тооцож 18,900,000 төгрөг /7,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж/ засварын газрыг хууль бусаар эзэмшсэн 37 сарын хугацаанд түрээсэлсэн бол олох боломжтой орлогыг хамаатан садангийн холбоотойгоо бодолцож зах зээлийн үнэлгээнээс доогуур тооцож сарын 1,000,000 төгрөгөөр нэхэмжилж, 37,000,000 төгрөг нэхэмжилж байсныг тус хууль бус үйлдэл нь одоог хүртэл үргэлжилж байгаа тул 41 сар болгож, түрээсийн үнийг зах зээлийн үнэлгээгээр тооцон 2,000,000 төгрөгөөр түрээслэн олох боломжтой байсан 82,000,000 төгрөг /45,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж/ ашиг нийт 100,900,000 төгрөгний ашиг алдсан. Дээрх хугацаанд байр, газраа чөлөөлж өгөхийг шаардаж удаа дараа хандаж уулзсан... миний эзэмшлийн газар дээрх засварын газар, гражийг Г.Эрдэнэтулгаас хууль бус эзэмшлээс гаргуулж, учирсан хохиролд буюу алдсан ашигт 48,500,000 төгрөг байсныг 52,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж 100,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.        

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа шүүх хуралдаанд  сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сард буюу  Эрдэнэбаатрыг нас барсны дараагаас өөрийн өвлөж авсан байрандаа амьдрахыг хүссэн боловч Г.Эрдэнэтулга биднийг хөөж гаргасан. Түүнээс хойш бид 2018 оны 10 сар хүртэл маш хүлээцтэй хандсан. Энэ хугацаанд Г.Эрдэнэтулга тус байранд амьдарч байсан. Бид өөрсдөө байргүй болчихоод түрээсийн байранд амьдарч, хүүхэд маань сургуулиа ч төгсөж чадахгүй хүнд байдалд орсон. Тиймээс хууль бусаар амьдарч байсан түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Мөн Г.Эрдэнэтулгыг бидний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах авто засварын газраас албадан гаргуулж өгнө үү... гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарь шүүх хуралдаанд сөрөг шаардлагад гаргасан хариу тайлбараа:Түрээсийн төлбөрийн хувьд тус байранд Г.Эрдэнэтулга амьдарч байсан талаарх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. Эрдэнэцолмон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “тус байранд Эрдэнэбаатрыг нас барахаас өмнө болон дараа нь би амьдарч байсан” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс энэ түрээсийн асуудал нь нэхэмжлэгчтэй ямар ч холбоогүй. Г.Эрдэнэтулга нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн авто засвар ашиглах гэрээний дагуу тус авто засварыг эзэмшиж ашиглаж байгаа. Талуудын хооронд гэрээ байгуулсан талаар ямар нэгэн маргаан байдаггүй. Гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байгаа учраас олох ёстой байсан үр шимийн төлбөрт 82 сая  төгрөгийг төлөх нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

 

        Нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь  хариуцагч Э.Энхжаргалд холбогдуулан ” Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73.420.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба

 

        хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: 2019.10.31-нд нэхэмжлэгчээс   Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 441 м.кв газарт байрлах  засварын газар барьж тохижуулахад  гарсан зардал 150.000.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10.000 м.кв зуслангийн зориулалтай газарт барьсан хашааны зардал 17.000.000 төгрөг, хашааны манаачийн  цалин хөлсөнд 12.600.000 төгрөг, нийт 179.600.000 төгрөгөөр  шаардлагаа нэмэгдүүлж, бүгд 253.020.000 / хоёр зуун тавин гурван сая хорин мянган /төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж,

 

       хариуцагч Э.Энхжаргалаас “ Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан  авто засварын газар, 411 тоот орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 48.500.000 төгрөг” гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан боловч  2019.12.24-нд 52.400.000 төгрөгөөр  сөрөг шаардлагаа нэмэгдүүлж нийт нийт 100.900.000 /нэг зуун сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулахаар  тус тус шаардлага гаргаж байна.

     /нэхэмжлэлд Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол,19-р байрны 411 тоот  гэхийг 441 тоот ташаа бичигджээ /

 

         Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/02902 дугаар шийдвэрээр Гэлэгбалсангийн Эрдэнэбаатар, Дондовын Баярмаа нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Энхжинг эх Д.Баярмаагийн асрамжид үлдээж, эцэг Г.Эрдэнэбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн ба хүү Э.Энхжаргал  тухайн үед 20 нас хүрсэн тул шүүхээр асрамж, тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлээгүй, эцэг Г.Эрдэнэбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд нас барсан тухай үйл баримт  тогтоогджээ.

         Тэрээр Г.Эрдэнэбаатарыг нас барсны дараа төрсөн хүүхдүүд болох Э.Энхжин /регистрийн дугаар УТ07210405/, Э.Энхжаргал /регистрийн дугаар УП95052715/ нар Иргэнийн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар  хууль ёсны өвлөгч болж, өв хүлээн авах хүсэлт гаргасан тул:

 

       1-рт: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол,19-р байрны 411 тоот хаягт байрлалтай 000592703 гэрчилгээний дугаар бүхий Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц,

       2-рт: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах 10,000 м.кв талбайтай   18036329666142 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх, 

       3-рт : Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах 441 м.кв талбайтай, 18633310312129 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг Эрдэнэбаатарын Энхжин, Эрдэнэбаатарын Энхжаргал нарт тус тус  нотариатч Б.Ганболор 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 43 дугаарт бүртгэж,  нотариатч Г.Сувд-Эрдэнэ 2017 оны 02 сарын 24-ний өдөр 26  дугаарт бүртгэж гэрчилсэний дагуу дээрх эд хөрөнгийг өвлөн авсан болох нь нотлогдож байгаа, талууд хууль ёсны өвлөгч, өвлөн авсан эд хөрөнгийн талаар маргаагүй,

           хариуцагч Э.Энхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах 371 м.кв талбайтай Автомашины гараж, засварын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж Ү-2201057119 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738122 дугаар гэрчилгээг 2019 оны 08 дугаар сарын 22-нд авсан,  мөн тус хаягт байрлах 441 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн А/628 тоот шийдвэрээр 12 жил 1 сарын хугацаатай эзэмших болсон тул 2019 оны 7 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан,

          Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороон Ар гүнтэд байрлах 10,000 м.кв талбайтай   18036329666142 нэгж талбарын дугаартай үнээний фермерийн зориулалтай газрыг нас барагч Г.Эрдэнэбаатар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/332 тоот шийдвэрээр 5 жилийн хугацаатай  эзэмших болсон тул 2015 оны 10 дугаар сарын 05-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож,  “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан болох нь нотлогдов ./1-р хавтаст хэргийн хуудас  9,17, 69-71 /, /2-р хавтаст хэргийн хуудас 51, 53-55, 87-90/         

 

Шүүхээс үндсэн нэхэмжлэл болон сөрөг  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

         1-рт: 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 47,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 63,920,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангав.    

        Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд: 2016 оны 06 дугаар сарын 07-нд нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга, нас барагч  Г.Эрдэнэбаатар нарын хооронд “Барьцаат зээлийн гэрээ”  байгуулагдсан ба тус гэрээгээр зээлдэгч /нас барагч/ Г.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгч /зээлдүүлэгч/  Г.Эрдэнэтулгаас  47.000.000 /дөчин долоон сая/ төгрөгийг  сарын 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдэн авч, зээлдэгч нь зээлдэж авсан 47.000.000 төгрөгийг хүүгийн хамт хугацаандаа төлж чадахгүй бол  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин Цэргийн хотхон 1-р гудамж 70 тоотод байрлах  /18633310312129/ тоот гэрчилгээний дугаартай  441 м.кв эзэмшил газрыг Г.Эрдэнэтулгын нэр дээр шилжүүлэх, газар нь өр төлбөр бусдын үүрэггүй байх, газар шилжүүлэхтэй холбоотой зардлыг Г.Эрдэнэтулга хариуцах, Г.Эрдэнэтулга нь барьцааны эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаан гаргах эрхтэй...гэсэн нөхцөлтэйгээр байгуулсан болох нь тогтоогдож байна./ 1-р хавтаст хэргийн хуудас 17, 119/ 

Хариуцагч талаас: нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга, Г.Эрдэнэбаатарт энэ хэмжээний мөнгө зээлдүүлэх боломжгүй, зээлийн гэрээний  Эрдэнэбаатрын гарын үсэгний дээр “Мөнхийн хавар” ХХК-ийн тамга дарагдсан, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгө хүлээн авсан ордер гэх баримтанд мөн  “Мөнхийн хавар” ХХК-ийн тамга дарагдсан, зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхийн тулд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгуулагдсан байх ёстой. Г.Эрдэнэтулга нь Эрдэнэбаатарт зээлсэн гээд байгаа 47 сая төгрөгийг өөртөө байсан гэдгийг нотолж чадаагүй. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан эд хөрөнгийг шилжүүлж өгсөн үйл баримт нь тогтоогдохгүй байгаа тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсанд тооцохгүй, Барьцааны гэрээний тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм, барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог гэж тайлбарлажээ.

 

          Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  “Барьцаат зээлийн гэрээ”-ний 1-р заалтад нас барагч Г.Эрдэнэбаатар нь  47.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас  зээлдэн авч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

 

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 

        282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба зээлийн гэрээний гол шинж бол  зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд  ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэний дагуу зээлдэгч нь хөрөнгийг  хүлээн авсан байх юм.                  

         Энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд  хөрөнгө  шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд үүний  дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь гэрээний үүргээ биелүүлж, талийгаач Г.Эрдэнэбаатарт мөнгийг тодорхой хугацаатайтайгаар зээлдүүлж  бэлнээр өгч түүний өмчлөлд  шилжүүлсэн, зээлдэгч нь  түүнээс зээлдэж  авсан  мөнгийг ашиглаж, захиран зарцуулжээ.

 

         Учир нь талийгаач Г.Эрдэнэбаатар нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас 47 сая төгрөгийг бэлнээр авсан, ноосонд явна гэж байсан талаар гэрч Д.Цэдэнгийн  шүүхэд... Эрдэнэтулгын гэрт Нарангийн гол гэдэг газарт Эрдэнэбаатар авсан, тоолж авсныг би харсан, гэрээгээ маргааш хийнэ гэсэн.Би гэрээ хийж байсныг хараагүй...ноосонд явах гэж байсан...гэж мэдүүлсэн мэдүүлэг, нас барагч Г.Эрдэнэбаатарыг нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатараас 47 сая төгрөгийг бэлнээр зээлдэж авах тухайн үед нь хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  биечлэн байгаагүй, мөнгийг бэлнээр авсан  орлогын ордерийн тасалбар хэрэгт авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дах хэсэгт заасанчлан гэрч Д.Цэдэн мэдүүлэг өгөхөд  харшлах  шалтгаангүй, түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь  хуульд заасан арга журмын дагуу авагдсан, мэдүүлэг авахад талууд биечлэн оролцсон  байх тул  хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх үзлээ. / 1-р хавтаст хэргийн 17, 119, /2-р  хавтаст хэргийн 133-135/

            Мөн хэрэгт авагдсан 2016 оны 06 сарын 07-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ” болон 2016 оны 06 сарын 09-ний өдрийн “ Авто засварын газрын гэрээ” –нд нас барагч Г.Эрдэнэбаатар гэж зурсан гарын үсэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд зурагдсан Г.Эрдэнэбаатарын гарын үсэгтэй тохирч байгаа эсэх талаар хариуцагч талаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасанг шүүх хангасан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 29-нийн өдрийн  5457 тоот шинжээчийн дүгнэлтэд: 2016 оны 06 сарын 07-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ” гэсэн баримтын доод хэсэгт “зээлдэгч” гэсний ард “Г.Эрдэнэбаатар” гэсний урд зурагдсан гарын үсэг болон 2016 оны 06 сарын 09-ний өдрийн “Авто засварын газрын гэрээ” гэсэн баримтын доод хэсэгт “А” талаас гэсний ард Г.Эрдэнэбаатар гэсний урд зурагдсан гарын үсэг нь Г.Эрдэнэбаатарын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирно гэж гарсан тус дүгнэлтэд хариуцагч талаас маргаагүй, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасны дагуу хийгдсэн  байх тул шүүх  дүгнэлтийг үнэн зөв гэж  үнэлэв. /2-р хавтаст хэргийн  хуудас /9-25/    

          Барьцааны гэрээний тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм, барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог байгаа хэмээн хариуцагч талаас тайлбарлаж байгаа боловч зээлдүүлэгч Г.Эрдэнэтулгаас зээлдэгч Г.Эрдэнэбаатарт  47.000.000 төгрөгийг  бэлнээр зээлдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан  нотлох  баримт  болон  гэрчийн  мэдүүлэгээр  нотлогдсон,

          талууд  “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулахдаа гэрээний 2 дах заалтаар зээлдэгч нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин Цэргийн хотхон 1-р гудамж 70 тоотод байрлах /18633310312129/ тоот гэрчилгээний дугаартай  441 м.кв эзэмшил газрыг барьцаалж, зээлдэж авсан 47.000.000 төгрөгийг хүүгийн хамт хугацаандаа төлж чадахгүй бол  тус газрыг зээлдүүлэгч  Г.Эрдэнэтулгын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ хийхдээ дээрх 2 дах заалтад заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгааг  улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул  хариуцагч талын тайлбар нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас зээлдүүлсэн 47 сая төгрөгийг хүүгийн хамт нийт 63.920.000 төгрөгийг шаардсан ба  зээлийн барьцааны хөрөнгийг шилжүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна.

          Өөрөөр хэлбэл   талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 441 м.кв газрыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэхээр барьцаалж, энэ талаар гэрээний  2 дах заалтад тусгасан боловч хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх  үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанчлан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэж, 2016 оны 06 сарын 07-нд байгуулсан Барьцаат зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд гэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гэрээний 2 дах заалтын дагуу зээлийн барьцааны хөрөнгийг шилжүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй юмаа.

 

Хэргийн  119-р талд 47 сая төгрөгийн бэлэн мөнгө хүлээн авсан тухай орлогын ордерын тасалбар болох санхүүгийн баримт авагдсан тус баримтанд “Мөнхийн хавар” ХХК-ийн тамга дарагдаж баталгаажсан байдаг ба энэ талаар хариуцагч талаас  энэ гэрээний дагуу мөнгийг “Мөнхийн хавар” ХХК-д шилжүүлэн өгсөн, зээл төлөх үүрэг нь “Мөнхийн хавар” ХХК,тиймээс энэ нь өвлүүлэгч Эрдэнэбаатарын үүрэг биш, эрх зүйн чадвар нь  хүн төрснөөр үүсээд, нас барснаар дуусдаг. Хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагаанд зарцуулах гэж авсан зээлийг өвлөгчдөөс шаардах эрхгүй.“Мөнхийн хавар” ХХК-ийг өвлүүлэгчээс өвлөгч нар өвлөж авсан зүйл байхгүй тул  47 сая төгрөгийг төлөх этгээд нь “Мөнхийн хавар” ХХК гэж тайлбарлажээ.

 

           Нас барагч Г.Эрдэнэбаатар  “Мөнхийн хавар” ХХК-ийг 2007.04.04-нд үүсгэн байгуулж, захиралаар томилогдсон, 2016.05.03-нд улсын бүртгэлийн гэрчилгээ дахин авсан болох нь хэрэгт авагдсан 0000118597 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байгаа боловч 2016.06.07-нд  зээлдэж авсан 47 төгрөгийн гэрээнд болон бэлэн мөнгө хүлээн авсан тухай орлогын ордерын тасалбарт  “Мөнхийн хавар” ХХК гэж тамга дарагдсан  боловч “Барьцаат зээлийн гэрээ-“г зээлдэгч Г.Эрдэнэбаатар иргэн хүний хувьд зээлдэн авч гарын үсэг зурсан байх тул  хуулийн этгээд болох “Мөнхийн хавар” ХХК гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй.

      Иймд хариуцагч талын дээрх тайлбарууд үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

         2016.06.07-нд  Г.Эрдэнэбаатар нь төрсөн дүү Г.Эрдэнэтулгаас 47 сая төгрөгийг зээлдэж авсан ба тэрээр 2016.06.27-нд бусдад зодуулж хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2016.07.07-нд нас барж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй  нөхцөл байдал үүсэж, гэрээ дуусгавар болсон нь тогтоогдож байх тул  гэрээнд заасны дагуу хүү тооцох боломжгүй байна.  / 1-р  хавтаст хэргийн хуудас 162-169/ 

        Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэгт ” Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж тус тус зохицуулсан,   хариуцагч Э.Энхжаргал нь талийгаач эцэг Г.Эрдэнэбаатарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөн авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул үндсэн зээлийн төлбөр болох 47.000.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр тогтов.

 

             2-рт: Г.Эрдэнэбаатар Хас банкнаас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №1030020885 тоот зээлийн гэрээгээр нийт 15.000.000 төгрөгийг жилийн 32.4 хувийн хүүтэй зээлдэж авсан, уг зээлийн төлбөрт төлсөн  9500.000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангав.

          Г.Эрдэнэбаатар нь  2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хас банктай №1030020885 тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 15.000.000/ арван таван сая/ төгрөгийг 24 сарын  хугацаатай жилийн 32,4 хувийн хүүтэй зээлдэж авч зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол 19-р байрны 411 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж,  Баталгаат ипотекийн №1030020885-01 тоот гэрээ байгуулсан ба тус гэрээнүүдэд нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. /1-р хавтас хэргийн хуудас  45-55/

         Зээлдэгч Г.Эрдэнэбаатар нь 2016.07.07-нд нас барж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээнд заасны дагуу Г.Эрдэнэтулга нь үлдсэн төлбөрийг хүүгийн хамт төлж дуусгасан болох тогтоогдсон боловч түүний шаардсан 9500.000 төгрөгийг бүхэлд төлүүлэх үндэслэлгүй байна.

 

         Хас банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд: Г.Эрдэнэбаатар 2016.6.20-нд 9375.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба зээлдэгч нь 2016.07.07-нд нас барсан  тул түүнийг 2016.06.20-нд үндсэн зээл, хүүнд нийт  900.178.08 төгрөгийг төлсөн гэж шүүх үзсэн, харин 2016.07.20 гэхэд зээлдэгч нь 8750.000 төгрөгийн  зээлийн үлдэгдэлтэй байх тул тус төлбрийг нэхэмжлэгч  Г.Эрдэнэтулга хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийг төлж барагдуулжээ. / 1 хавтаст хэргийн хуудас 47/

           Хариуцагч Э.Энхжаргал нь талийгаач эцэг Г.Эрдэнэбаатарын эд хөрөнгийг өвлөн авсан тул хуульд заасны дагуу  өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх тул нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь шаардах эрхтэй байна.

 

           Иймд  Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгтзааснаар нийт 47.000.000+8950,000=55,950.000 төгрөгийг хариуцагч Э.Энхжаргалаас  гаргуулж  нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            3-рт: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин Цэргийн хотхон 1-р гудамж 70 тоотод байрлах /441 м.кв / “СП”  засварын газар барьж тохижуулахад  гарсан зардал 150.000.000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангав.

 

           Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбраас  үзэхэд: 2016 оны 06 дугаар сарын 09-нд нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга, нас барагч  Г.Эрдэнэбаатар нарын хооронд “ Авто засварын гэрээ ”  байгуулагдсан ба тус гэрээгээр Г.Эрдэнэбаатар нь өөрийн эзэмшлийн 441 мкв газарт  дүү Г.Эрдэнэтулгыг авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, авто засврын болон газартай холбоотой газрын төлбөр, татвар хураамж, цаашид бүх зардлыг “Б” тал болох Эрдэнэтулга хариуцахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, тэрээр ах Эрдэнэбаатарыг нас барсан ч өнөөдрийг хүртэл   “СП” авто засварын газрыг үргэлжлүүлэн ажиллуулж ирсэн, Г.Эрдэнэбаатарыг нас  барсны дараа түүний хүү хариуцагч Э.Энхжаргал нь тухайн газар эзэмших эрхийг  хөрөнгийг өвлөн авсан болох нь тогтоогджээ. / 1-р хавтаст хэргийн хуудас 13 / 

  Хариуцагч талаас: тус SP авто засвар нь 2008 оноос газраа авч ондоо барилга барьж ажиллаж эхэлсэн байдаг.Г.Эрдэнэтулгын хийсэн хөрөнгө оруулалт огт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлсэн 15 сая төгрөгөөрөөө гарааш руу хөрөнгө оруулалт хийсэн. Газар дээр баригдсан барилгын хувьд анхнаасаа сэндвичэн дээвэртэй, ханийг нь тоосгоор баригдсан барилга байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа шиг сэндвич байж байгаад тоосгон барилга болсон юм бол байхгүй. Геодези газар зүйн газраас гаргасан кадастрын зураг дээр үл хөдлөх хөрөнгө нь ямар хэмжээтэй байгаа талаар жил жилээр нь авсан байгаа. Зургаас харвал барилга нь 2008 оноос өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт ороогүй анхныхаараа л байгаа нь харагдана.Нэхэмжлэгч тал 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэбаатар, Г.Эрдэнэтулга нарын хооронд байгуулсан авто засварын гэрээг гаргаж өгдөг бөгөөд тус гэрээний дагуу Г.Эрдэнэтулга эзэмшиж байгаа гэж тайлбарладаг. Энэ гэрээний ерөнхий агуулга нь бусдад эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах талаар заасан байгаа.эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-341.1.4-т зааснаар цуцлах боломжтой байдаг. Гэвч Г.Эрдэнэтулга нь энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй одоо болтол ашигласаар байна. Өөрөөр хэлбэл авто засварын гэрээ нь өвлөгчийн шаардсан үеэс эхлэн цуцлагдсан. Шаардсанаас хойш нэхэмжлэгч авто засварын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна. Тиймээс хууль бусаар эзэмшиж байгаа этгээд нь оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардах эрхгүй. Иймд хөрөнгө оруулалт хийсэн гэх 150 сая төгрөгийг шаардах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

          Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт ”Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй “ гэж заажээ.

          Нэхэмжлэгч нь Г.Эрдэнэбаатарыг нас барсны дараа түүний эзэмшил газар дээр байрлах “СП” авто засварын газар,гарашийг үргэлжлүүлэн ашиглаж хөрөнгө оруулалт хийж халаалт, хэрэгцээний халуун ус, салхилуулга хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох техникийн нөхцөл, дулааны эрчим хүчийг хэмжих,тооцох хэрэгслийг ашиглалтанд хүлээн авах акт, ажил гүйцэтгэх гэрээ ,ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, батламж, бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримтууд зэргээр тогтоогджээ./1 хавтаст хэргийн хуудас  120-129,146-161/

  1-р  хавтас хэргийн  22-р талд авагдсан  “Эд хөрөнгийн хуваариалалтын гэрээ”-г 2011.04.21-нд хийсэн ба тус гэрээнд  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хилийн цэргийн задгайд байрлах 150 м га газар баригдсан “SP” авто засварын газрыг Г.Эрдэнэбаатарт хуваариласан, түүнийг нас барсны дараа хариуцагч Э.Энхжаргалд өвлөгдсөн болох нь нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч нь түүнээс “Авто засварын газрын гэрээ”-ний дагуу гэж гаргасан зардал нэхэмжилж байгаа бус харин тухайн өвлөгдөн эд хөрөнгөд оруулсан буюу өөрөөс гаргасан зардлаа нэхэмжилж байх тул хариуцагч талын  дээрх тайлбар үндэслэлгүй ба нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас хөрөнгө оруулалт хийж халаалт, хэрэгцээний халуун ус, салхилуулга хийсэн талаар гаргасан нотлох баримтыг хариуцагч тал баримтаар үгүйсгэн няцааж чадаагүй байна.

 

 Хариуцагч  өвлөн авсан эд хөрөнгөд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж зардал гаргаагүй хөрөнгөтэй болсон нь хууль бус биш хэдий ч бусдаас хамааралтайгаар хөрөнгөтэй болж  хөрөнгөжсөн  байх тул нэхэмжлэгчээс  өөрийн оруулсан зардлаа шаардах эрхтэй.

Иймд шүүх нэхэмжилсэн 150.000.000 төгрөгний шаардлагаас хөрөнгө оруулалт хийж халаалт, хэрэгцээний халуун ус, салхилуулга хийхэд гаргасан зардал, ажил гүйцэтгэхэд төлсөн  хөлс зэрэг бүгд 25.897.600 төгрөгийг хангаж, үлдэх 124.102.400  төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

           4-рт: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах 10.000 м.кв  газарт барьсан хашааны зардал 17.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл манаачаар М.Энхболдыг ажиллуулж сарын 350,000 төгрөгөөр цалинжуулахад төлсөн 12,600,000 төгрөг, нийт 29,600,000 төгрөг гаргуулахар шаарджээ.

 

           Нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах 10.000 м.кв  газарт  өөрийн хөрөнгөөр блокон хашаа барьсан гэж  зардалд нь 17,000,000  төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл манаачаар  М.Энхболдыг ажиллуулж сарын 350,000 төгрөгөөр цалинжуулахад төлсөн 12,600,000 төгрөг,  нийт 29,600,000 төгрөгийг шаардаж, нотлох баримтаар “Тэнцвэр эстимэйт” ХХК-р үнэлгээ, М.Энхболдын 350,000 төгрөг бэлнээр авч байсан тухай баталгаа, хөлсөөр ажиллах гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргийг шүүхэд  ирүүлжээ./1 хавтас хэрэг 92-94, 103-110 /  

         Шүүх хашааны зардалд 17.000.000 төгрөг, манаачийн хөлс 12.300.000 төгрөг, нийт  29,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

        Тухайлбал нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь Ар гүнтэд байрлах 10.000 м.кв газарт байрлах блокон хашааг бариагүй, талийгаач Г.Эрдэнэбаатар амьд сэрүүн байхдаа барьсан талаар мөн хөлсөөр ажиллах гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтанд  Эрдэнэтулга гарын үсэг  зуруулсан тухай,  хашаагаа харж байх талаар анх талийгаач хэлсэн талаар гэрч М.Энхболд шүүх хуралдаад өгсөн мэдүүлэгтээ: Тулгаа бол талийгаачийн дүү.Би бүтэн нэрийг нь бол мэдэхгүй ээ. Эрка,Тулгаа гэдэг болохоор тэрүүгээр нь дууддаг. Манай Ар гүнтэд талийгаач очиж хашаа барьсных нь дараа танилцсан. Манайх хажуу айл нь хөрш байсан, талийгаач хашаандаа блок цохидог байсан, талийгаач өөрөө амьд сэрүүн байхдаа хашаагаа бариад дууссан.Тулгаа бариагүй.Манаач юу байхав дээ.Талийгаач Эрка л та манай хашааг харж байгаарай л гэж хэлж байсан.Тэгээд хааяа хэдэн төгрөг өгдөг байсан.Тэрнээс хашаанд буугаад харсан юм бол байхгүй талаар мэдүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-т  заасанчлан гэрч М.Энхболд  мэдүүлэг өгөхөд харшлах шалтгаангүй, түүний шүүхэд өгсөн мэдүүлэг  нь  хуульд  заасан арга журмын дагуу авагдсан, мэдүүлэг авахад талууд биечлэн оролцож асуулт  тавьсан   тул шүүх гэрчийн мэдүүлэгийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв. / 3-р хавтаст хэрэг хуралдааны тэмдэглэл /

          Ингээд шүүх нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас нийт  253.020.000 / хоёр зуун тавин гурван сая хорин мянган/ төгрөг гаргуулахаар шаардсанаас 25.897.600+55,950.000=81.847.600 төгрөгийг  хангаж, үлдэх 171,172.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг шаардлагын талаар:

       /1-р хавтаст хэргийн хуудас 66-68, 2-р хавтаст хэргийн хуудас 40/

 

        1-рт:  хариуцагч Э.Энхжаргалаас “ Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

         Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын  гаргасан тайлбар зэргээр  хариуцагч Э.Энхжаргал  нас барагч эцэг Г.Эрдэнэбаатарын хууль ёсны өв залгамжлагч болох нь тогтоогдсон ба эцэг нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд нас барсан тухай үйл баримт  тогтоогджээ.

         Тэрээр эцэг Г.Эрдэнэбаатарыг нас барсны дараа хууль ёсны өвлөгч болсон тул өв хүлээн авах хүсэлт гаргаж, дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөн авчээ.ҮҮНД:

       1-рт: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол,19-р байрны 411 тоот хаягт байрлалтай 000592703 гэрчилгээний дугаар бүхий Ү-2201004439 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц,

       2-рт: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах 10,000 м.кв талбайтай   18036329666142 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх, 

       3-рт : Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах 441 м.кв талбайтай, 18633310312129 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг  өвлөн авсан болох нь нотлогдсон, энэ талаар талууд талаар маргаагүй байна.

           хариуцагч Э.Энхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах 371 м.кв талбайтай Автомашины гараж, засварын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж Ү-2201057119 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000738122 дугаар гэрчилгээг 2019 оны 08 дугаар сарын 22-нд авсан,  мөн тус хаягт байрлах 441 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн А/628 тоот шийдвэрээр 12 жил 1 сарын хугацаатай эзэмших болсон тул 2019 оны 7 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан болох нь нотлогдсон. /1-р хавтаст хэрэг хуудас 9,17, 69-71 / /2-р хавтаст хэргийн хуудас 51, 53-55, 87-90/      

        

         Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт ”Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй “ гэж  тус тус заасан ба хариуцагч Э.Энхжаргалаас  дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өвлөгч болж эд хөрөнгүүдийг өвлөн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

           Нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах 441 м.кв талбайтай  эзэмших газар, түүн дээр байрлах “СП” авто завсарын газар, гараж болох  үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж  байгаа  бөгөөд үүний улмаас тэрээр өөрийнхөө эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө  эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах  эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон  байна гэж шүүх дүгнэв.

         Иймд хариуцагч нь бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшлийн газар, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх”-ээр шаардах эрхтэй байна.

 

        2-рт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ХЦХ 1-р гудамж 70 хаягт байрлах “СП” авто завсарын газар, гаражийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан 41 сарын хугацаанд нь  сарын 2.000.000 төгрөгөөр  бусдад түрээслэж байсан бол  олох ёстой байсан үр шимд 82.000.000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй. /1-х хавтаст хэргийн хуудас 66-68, 2-р хавтаст хэргийн хуудас 40-42/

         Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах 441 м.кв талбайтай  эзэмших газар, түүн дээр байрлах “СП” авто завсарын газар, гараж болох  үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга  хууль бусаар эзэмшиж , ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж, хариуцагчийн өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

        Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “ Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч  Г.Эрдэнэтулга авто завсарын газар, гаражийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан 41 сарын хугацааны үр шимийг төлөх үүрэгтэй юм.

 

        Шүүгчийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 02728 дугаар захирамжаар   Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах “СП” авто завсарын газрыг 2016 оны 7 сараас 2019 оны 12 сарыг хүртэлх хугацаанд бусдад түрээслэж байсан бол тухайн үед 1 сард хэдэн төгрөгөөр түрээслэж, ашиг олох байсан талаарх жишиг үнийг тухайн дүүрэгт байрлах, ижил төрлийн авто засварын газартай харьцуулан үзэж, үнэлгээ гаргуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасны дагуу хангаж, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-р дүгнэлт гаргуулахад нийт 81.573.800 төгрөгөөр үнэлжээ. / 3 хавтаст хэргийн хуудас 7-11, 19-25 /

           Тус “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээний талаарх  дүгнэлтэд талууд маргаагүй, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасны дагуу хийгдсэн тул шүүх үнэн зөв гэж үзэж үнэлсэн, хариуцагч Э.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох олох ёстой үр шимд 82.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангахдаа “Тэнцвэр Эстимэйт” ХХК-иас гаргасан  шинжээчийн дүгнэлтийн дагуу жишиг үнэ болох  81.573.800 төгрөгөөр тооцож,  нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаар төлүүлэхээр шийдэж, үлдэх 462.200 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

          3-рт: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан 27  сарын хугацаанд нь  сарын 700.000 төгрөгөөр  бусдад түрээслэж байсан бол  олох ёстой байсан ашиг үр шимд 18.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаас  шүүх хуралдааны явцад татгалзжээ.

          Хариуцагч талаас  татгалзалын үндэслэлээ Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр байр, 411 тоот 2 өрөө байртай холбоотой олох байсан орлого,үр шимд 18,900,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.Гэрч Эрдэнэцолмон эзэмшиж, ашиглаж байсан талаар мэдүүлсэн байгаа тул гэж тайлбарласан ба нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгад холбогдох энэ  сөрөг шаардлагаасаа хариуцагч татгалзсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дүгаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 1-р хавтаст хэргийн хуудас 92-110, 144-145, 180-227, 232-249,  2-р хавтаст хэргийн  137-154,160-164,166-248, 3-р хавтаст хэргийн хуудас 30-68, 80-93,96-100,106-108,112-113-р талд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх үнэлээгүй , бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүх үнэлэв. 

           

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэтулга нь  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 525.050+1056.000=1581.050 төгрөг, хариуцагч Э.Энхжаргалаас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 471.150+419.950=891.100 төгрөг  тус тус төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээв.

         Шүүх хариуцагчаар 81.847.600  төгрөгийг төлүүлж  байгаа тул үүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 567.188 төгрөгийг  хариуцагч Э.Энхжаргалаас  гаргуулж, нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгах олгох, нэхэмжлэгчээр   81.573.800 төгрөгийг төлүүлж, албадан гаргуулах шаардлага хангаж байгаа тул үүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 565.819+70200=636.019 төгрөгийг нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас гаргуулж хариуцагч Э.Энхжаргалд  олгохоор тогтов.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 411 тоот байрыг түрээслэж байсан бол олох үр шимд 18.900.000 төгрөг гаргуулах сөрөг  шаардпагаасаа татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252450 төгрөгийн тал хувь болох 126.225 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгов.               

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар  зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 184/ШЗ2020/00541 дугаар захирамж, шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 184/ШТ2020/00031 дугаар тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээв.

            

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.2.2, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний Хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Энхжаргалаас 81.847.600  /наян нэгэн сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171,172.400  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн  95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгаас 81.573.800/ наян нэгэн сая таван зуун далан гурван мянга найман зуу/ төгрөгийг  гаргуулж, хариуцагч Э.Энхжаргалд олгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ХЦХ 1-р гудамж 70  тоот хаягт байрлах  441 м.кв эзэмших газар болон “СП” авто завсарын газөр,гаражийг Г.Эрдэнэтулгын хууль бус эзэмшилээс албадан чөлөөлсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлтэй Г.Эрдэнэтулгад холбогдох “ Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 411 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг  бусдад түрээслэхэд  олох ёстой байсан ашиг үр шимд 18.900.000 төгрөг “ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ  нэхэмжлэгч татгалзсанг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 1581.050 төгрөг, төлсөнг, хариуцагч Э.Энхжаргалаас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  891.100 төгрөг төлсөнг  тус тус  улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Э.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 567.188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эрдэнэтулгад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 636.019 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.Энхжаргалд тус тус олгосугай. 

 

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  252450 төгрөгийн тал хувь болох 126.225 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Э.Энхжаргалд олгосугай.

   

       6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар  зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 184/ШЗ2020/00541 дугаар захирамж, шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 184/ШТ2020/00031 дугаар тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.            

 

      7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно,

      8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ.