Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1758

 

“Н К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01211 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Н К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т С” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 492 693 437 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хадбаатар, Д.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд төлөөлөгч Х.Хадбаатар, Д.Мөнхтуул нар гаргасан тайлбартаа: "Т С" ХХК-ийн захирал Л.Жаргалсайхан нь "Н К ББСБ" ХХК-д зээлийн хүсэлт гарган "Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех төсөл арга хэмжээний багц-2 буюу Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил"-ийн зардалд 2017 оны улсын төсөвт тусгагдсан тендерийн зардал болох 2.9 тэрбум төгрөгийг барьцаалж, Батлан даалтын гэрээ болон зээлийн гэрээ байгуулан нийт 444.900.000 төгрөгийн зээлийг авсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ201711000378 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулан 250.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.98 хувийн хүүтэйгээр, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ201711000509 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулан 155.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.98 хувийн хүүтэйгээр, 2017 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ201711000530 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг тус тус байгуулан 45.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.98 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. Зээлийн гэрээнуудийн барьцаа хөрөнгө болох нийг 2.900.000.000 төгрөгийн өртөгтэй төслөөс орж ирсэн тендерийн зардал болох улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийг Хас банкаар дамжуулан авахдаа 1.7 тэрбум төгрөгийг дур мэдэн хувьдаа ашиглаж, үлдэх 1 тэрбум төгрөгийг Чингис хаан банкны 5101000344 тоот дансанд шилжүүлэн байршуулсан байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 444.900.000 төгрөг, зээлийн хүү 40.272.348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.791.089 төгрөг, нийт 492.963.437 төгрөг, мөн нотариатын зардал 34.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд төлөөлөгч Ч.Цолмонбат гаргасан хариу тайлбартаа: "Т С" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/-тай Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг тооцон 2017 оны 09 сарын 25-ны өдөр "Н К" ББСБ-аас зээл олгохыг хүссэний дагуу манай компанид зээл олгон гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа сунгахад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хууль болон гэрээнд тусгаагүй гэрээ сунгалтын шимтгэл төлсөн байх шаардлагатай тухай хэлж хоёр талаас тооцоо нийлж бугдийг төлсөн учир гэрээний хугацаа сунгах хүсэлтээ бичгээр гаргасан. Бид зээлийн гэрээний дагуу төлөх ёстой тооцоогоор нийлсэн болон нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж, хууль болон гэрээнд огт дурьдагдаагүй гэрээ сунгалтын шимтгэл гэх 11.974.500 төгрөгийг хүртэл төлж, бичгээр хүсэлтээ гаргасаар байтал бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Чингис хаан банк, Хас банкны дансны гүйлгээг хязгаарлуулсан байсан. Гэтэл өнөөдөр "Н К" ХХК нь дээрх эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт холбоотой зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулна гэж давхар иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 444.900.000 төгрөгтэй маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөр өөр цаг хугацаанд хэд хэд тасалж авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг авсан үеэс хүү тооцогдох ёстой. Барилга, хот байгуулалтын яамнаас 2.7 тэрбум төгрөг авахдаа Хас банкаар дамжуулан авсан байгаа. Чингис хаан банкинд байгаа 1 тэрбум төгрөгийг ямар нэгэн байдлаар зарцуулах боломжгүй байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 444.900.000 төгрөгөөс зээлийн хүү төлөхгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр Эрүүгийн журмаар гомдол гаргаснаас болж данс битүүмжлэх арга хэмжээ авагдсан учир төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч "Т С" ХХК-иас 492,997,437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Н К ББСБ" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргзний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төпсөн 2,622,938 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдэзж, хариуцагч "Т С" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,622,938 төгрөгийг гаргууланнэхэмжлэгч "Н КББСБ" ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан зээл төлөх сүүлийн хугацааг гурван зээлийн гэрээний аль алинд нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байхаар тодорхой заасан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөи 31.318.098 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцоход гарах 2.950.164 төгрөгийн зөрууг зээлийн нийт төлбөрөөс хасч тооцно гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдлын талаар товч дурдвал: Манай компанийн Барилга хот байгуулалттын яамтай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 143 тоот гэрээний дагуу тус яамнаас холбогдох төлбөрийг манай компанийн Чингис хаан банкин дахь 5101000344 тоот дансанд шилжүүлэх ёстой байсан боловч Хас банкны дансаар шилжүүлсэн байсныг бид ч тухайн үедээ мэдээгүй байсан юм. Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлэгдснийг мэдээд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 813.190.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500.000.000 төгрөгийг тус тус барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан. Гэтэл Сүхбаатар дуүргийн цагдаагийн хэлтэст хандан эрүугийн журмаар захирал Д.Жаргалсайханыг намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж, хөрөнгө битүүмжлэх хусэлтийг гаргаж Чингис хаан банкин дахь дансыг битүүмжлүүлсэн. Миний бие БХБЯамнаас төлбөр шилжүүлэхээс хэд хоногийн өмнө зарим ажлын явц удаашралтай байснаас "Н К" ББСБ-д зээлийн гэрээг сунгах хүсэлтийг тавихад ББСБ-аас эхний байдлаар гэрээг сунгах талаар нааштай хариуг ирүулж, хүсэлтээ албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэхээр болсон байсан. Нэгэнт зээлийн гэрээг сунгах асуудал дээрх байдлаар яриа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдчихсэн гэж байсан тул 6 сараар зээлийн гэрээний хугацааг сунгуулах л гэснээс биш Нэхэмжлэгчийн тайлбарлаж, гутгээд байгаа шиг залилах, хууран мэхлэх, нэхэмжлэгчийг хохироох санаа зорилго огт байгаагуй юм. Гэхдээ Улсын Ерөнхий Прокурор газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч манай компанийн Чингис хаан банкны 5101000344, Хас банкны 500016476 дугаартай харилцах дансны хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг иргэний хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэгдэх хуртэл хэвээр үлдээсэн маш хачирхалтай шийдвэрийг гаргасан. Иргэний хуулийн 453, 222.3 дах хэсэгт заасны дагуу хугацаа хэтруүлсэн явдалд гэм буруугүй тул иймээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тооцож нэхэмжилсэн хэтэрсэн хугацааиы зээл хүү 38.955.444 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Анхан шатны шүүх үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруутай эсэх талаар бус харин үүрэг гуйцэтгэгч буюу Зээлдэгчийн гэм бурууд дүгнэлт хийх ёстой байтал ийнхүү хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч "Н К ББСБ" ХХК нь хариуцагч "Т С" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 492 693 437 төгрөг, нотариатын зардал                  34 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ201711000378 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч "Н К ББСБ" ХХК нь 250 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногийн 3.98 хувийн хүүтэйгээр, 2017 оны 11 сарын   20-ны өдөр ЗГ201711000509 тоот зээлийн гэрээ  байгуулж, 155 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногийн 3.98 хувийн хүүтэйгээр, 2017 оны 12 сарын 04-ний өдөр ЗГ201711000530 тоот зээлийн гэрээг байгуулж, 45 000 000 төгрөгийг 30 хоногийн 3.98 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай  тус тус зээлдэгч "Т С" ХХК-д зээлдүүлж, гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон болох нь ЗГ201711000378, ЗГ201711000509, ЗГ201711000530 тоот  зээлийн гэрээнүүд, зээлийн тооцоолол зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-12, 17-19, 23-25/

Дээрх гэрээнүүдийн дагуу  зээлдүүлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны хооронд зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн  449 900 000 төгрөгийг цувуулан зээлдэгчид шилжүүлсэн нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй,  зохигчид энэ талаар  маргаагүй байна. /хх-ийн 29-41/

            Талуудын хооронд байгуулагдсан ЗГ201711000378 дугаар, ЗГ201711000509 дугаар, ЗГ201711000530 дугаар зээлийн гэрээний хугацаа тус бүр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгч  хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэгт, зээлийн гэрээний 2.4-т  тус тус заасны дагуу зээлдэгчийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үеэс гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүүг тооцсон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч "Т С" ХХК-иас зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, зээлийн хүүг болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцсон эсэхийг шалгахад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч байна.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан үндсэн зээл 444 900 000 төгрөг, зээлийн хүү 40 272 348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 791 089 төгрөг, нийт 492 963 437 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  тус тус нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, эрх бүхий байгууллага хуулийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж шалгасан, хуульд заасны дагуу дансны хөдөлгөөнийг хязгаарласан явдалд нэхэмжлэгч "Н К ББСБ" ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, хуульд заасны дагуу гомдол гаргасныг гэрээний үүргийг зөрчсөн, үүрэг биелүүлэхэд саад болсон гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.