Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2020/02327

 

 

 

                              

 

 

 

 

 

 

2020          07             22                                             184/ШШ2020/02327

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Э-н Э /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Зүүн баян цагаан  дугаар гудамж,  тоотод оршин суух, Т овогт М-н А /рд:/-т холбогдох

 

Зээлийн төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гэрч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов.    

                                                                                                    

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Э.Э миний бие М.А-т2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг хүүгүй, 5 сарын хугацаатайгаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд би гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч М.Ань зээлийн төлбөрөө төлөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу 12,000,000 төгрөгийг хариуцагч М.А-сгаргуулан өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: М.Аминий бие 2015 онд Мөнбиш овогтой Мөнхсайханд 9,000,000 төгрөгийн өртэй байсан. М.М нь Э.Э эгчдээ 9,000,000 төгрөгийн өртэй байсан тул М.А, Э.Э эгчид нь өгөхөөр утсаар яриад тохирсон. Тухайн үед сар бүр 500,000 билүү 600,000 төгрөг 7-8 сар төлж байгаад 3,000,000-4,000,000 төгрөг өгч байгаад мөнгө олдохгүй төлж чадахаа байсан. Гэтэл Э.Э нь 2018 оны 10 дугаар сард нотариатаар ороод 2018 оны 10 дугаар сарын 30-аас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12,000,000 төгрөгийг зээлсэн болж гэрээ байгуулсан ч төлж чадаагүй байна. М.Ань төлөхийг маш их хүсч байгаа боловч ажил зогсонги байдалд ороод байгаа бөгөөд одоо 12,000,000 төгрөгийг төлөх боломжгүй болоод байна. Иймд анх өртэй байсан 9,000,000 төгрөгөөс өгсөн 3,000,000-4,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг удаахгүй төлөх болно гэжээ.

 

Хариуцагч М.Аыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Аминий бие 2015 онд Мөнхбиш овогтой Мөнхсайханд 9,000,000 төгрөгийн өртэй байсан. Мөнхсайхан нь Энхзул эгчдээ 9,000,000 төгрөгийн өртэй байсан тул Адилбаяр Энхзул эгчид нь өгөхөөр утсаар яриад тохирсон.

1.2016 оны 12 дугаар сарын 26-нд 780,000 төгрөг, М.Аын Худалдаа Хөгжлийн банкнаас Э.Эын Голомт банкны 1605022660 дансанд 2016 оны 9 дүгээр сарын 28-нд 780,000 төгрөг,

2.2017 оны 01 дүгээр сарын 26-нд 780,000 төгрөгийг М.Аын  Худалдаа Хөгжлийн банкнаас Э.Эын Голомт банкны 1605022660 дансанд 2017 оны 02 дугаар сарын 25-нд 780,000 төгрөг,

3.2017 оны 3 дугаар сарын 27-нд 450,000 төгрөг, М.Аын Худалдаа Хөгжлийн банкнаас Э.Эын Голомт банкны 1605022660 дансанд 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 180,000 төгрөг,

4.2017 оны 3 дугаар сарын 30-нд 90,000 төгрөг, М.Аын Худалдаа Хөгжлийн банкнаас Э.Эын Голомт банкны 1605022660 дансанд 2016 оны 11 дүгээр сарын 02-нд 450,000 төгрөг,

5.2017 оны 4 дугаар сарын 26-нд 540,000 төгрөг, М.Аын Худалдаа Хөгжлийн банкнаас Э.Эын Голомт банкны 1605022660 дансанд 2016 оны 8 дугаар сарын 26-нд 780,000 төгрөг,

6.2020 оны 5 дугаар сарын 19-нд 100,000 төгрөг, Хаан банкнаас шилжүүлсэн бөгөөд нийт 5,830,000 төгрөгийг төлсөн байна.

Гэтэл Э.Э нь 2018 оны 10 дугаар сард нотариатаар ороод 2018 оны 10 дугаар сарын 31-ээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12,000,000 төгрөгийг зээлсэн болж гэрээ байгуулсан болохоос бус 12,000,000 төгрөгийг аваагүй тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчингүй төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Эрдэнэ овогтой Энхзул миний бие А-т анх 2016 оны 6 дугаар сард 13,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүү нь 1 сарын 780,000 төгрөг болно. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2018 оны 10 дугаар сар хүртэл хүү төлөөгүй. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шинээр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлсэн. Энэхүү гэрээг А-н хүсэлтийн дагуу байгуулсан. Учир нь М.Ань зээлсэн мөнгө болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон. Үүнийг М.Аын үеэл М-н Мгэрчилж байгаа юм. Адилбаяр нь гэрээний дагуу зээлсэн мөнгөө өгөхгүй намайг өдий болтол хохироосоор байна. Иймд бидний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анх нэхэмжлэл гаргахдаа 9,000,000 төгрөг гэсэн байгаа боловч одоо 13,000,000 төгрөг болсон шалтгаан нь М.М надад 13,000,000 төгрөг зээлснийг сануулж өгсөн юм. Тухайн үед олон хүнд мөнгө зээлдүүлж байсан болохоор мартсан байна. Хариуцагчийн хариу тайлбар дээр өр шилсэн талаар дурдсан байсан ийм зүйл огт байхгүй. Мөнхсайхан нь надтай тусдаа зээлийн гэрээ байгуулсан ба 780,000 төгрөгнөөс илүү мөнгө шилжүүлсэн гэж байгаа нь хүүгээ М.Атай хамт нийлүүлэж шилжүүлсэн.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хамгийн сүүлд хийсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. М.М намайг М.Атай зуучилж уулзуулж байсан. Бид хоёр уулзаж тохиролцоод 5 сарын хугацаатай 12,000,000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурсан.

Уг гэрээгээр яг бэлэн мөнгө өгч авалцаагүй ч нотариат бэлнээр өгсөн авсан гэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тайлбарлаж өгснөөс бид 2 гарын үсгээ зурцгаасан. Уг нь А-н надад өгөх мөнгө хүүтэйгээ 14 сая гаран болж байсан ч бид ярилцаж тохиролцоод түүнийг харж үзэн 12,000,000 төгрөг болгож багасгаж, ямар ч хүүгүйгээр 5 сарын дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. 13,0 сая төгрөгийг анх өөрийн данснаасаа аваад А-т бэлнээр өгсөн гэж санаж байна. 2016-2018 оны хоорондох дансныхаа хуулгыг авах гэтэл боломж байгаагүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Э нь М.А-т2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөгийг бэлнээр 6 хувийн хүүтэй зээлсэн. Хүү мөнгийг Голомт банк ХХК-ийн 160502260 дансанд төлж байсан. 13,000,000 төгрөгний 6 хувийн хүү нь сард 780,000 төгрөг болж байна. 2017 оны 4 дүгээр сарын 26-аас хойш 2018 оны 10 дугаар сар хүртэл хүү төлөхгүй байсан тул төлөх ёстой нийт төлөөгүй хүү нь 14,000,000 төгрөг болсон байна. Зээлээ төлж чадаагүйн улмаас М.Аөөрөө хүсэлт гаргаж 12,000,000 төгрөг болтол багасгаж өгөөч гэхэд зөвшөөрч шинээр гэрээ байгуулсан. М.Ань 5 дугаар сарын хугацаанд зээл төлөх үүргээ огт биелүүлээгүй өдийг хүрч байна. Хамгийн сүүлд 100,000 төгрөг шилжүүлсэн. 12,000,000 төгрөгнөөс 100,000 төгрөг хасаж 11,900,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн зээлийн хүүгийн хэмжээ нь 13,000,000 төгрөгтэй тохирч байна. 780,000 төгрөгний шилжүүлэг нь хүү төлж байсан болохоос үндсэн мөнгөнөөс төлөөгүй. Тогтсон хугацаанд сар болгоны  26-ны өдөр ихэвчлэн төлөлт хийгдэж байсан. М.М нь М.Аын данснаас шилжүүлсэн гэдэг нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Аын хүсэлтээр гэрээ байгуулсан тулд төөрөгдөлд ороогүй. Өмнө нь бичгээр гэрээ байгуулаагүй тул өөрийн төлсөн хүүгээ үндсэн зээлээс тооцуулна гэж байгаа боловч М.Ань хүү төлж байгаагаа өөрөө нотлон гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлсэн утга дээрээ “зээлийн хүү” гэж шилжүүлсэн мөн амаар зээлийн хүүгээ тооцсон байна.

13,000,000 төгрөгний зээлийн хүү үүссэн байхад 1,000,000 төгрөгийг хасаж өөрийн хүсэлтээр нь 12,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан. Иймд 12,000,000 төгрөгний зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг гаргаж өгнө үү.

Дүр үзүүлэн хийсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээг өөрөө хүлээн зөвшөөрч бичгээр байгуулж нотариатаар батлуулсан юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:М.Атай холбогдоход хамгийн анх үүссэн харилцаа нь М.Аболон М.М нар компьютер тоглоом ажилуулдаг. М.Ань М.Мд 9,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Учир нь М.М компаниасаа гарч 10 хувийн урамшуулал болох 9,000,000 төгрөг өгөх байсан юм. М.М нь “Чи надад 9,000,000 төгрөг өгөх юм чинь, тэр мөнгийг Э.Э руу шилжүүлчих” гэж хэлээд өр шилжсэн. Энэ өр нь бэлэн мөнгөтэй холбоотой зүйл байхгүй. Данснаас мөнгө гарсан баримт байдаггүй. Зээлийн гэрээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан байтал 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гээд тамга дарсан байна. Зээлийн гэрээ дээр Э.Эыг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн гэж бичсэн байтал Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбараа хавсаргасан байна. 12,000,000 төгрөгийг хүлээж авсан баримт байхгүй, зээлийн гэрээний шаардлага хангуулахаар л 12,000,000 төгрөг өгсөн гэх баримт байна. М.М нь Э.Эд өртэй байсан бөгөөд энэ өр нь 13,000,000 төгрөг байх. Тухайн үед сар болгон 780,000 төгрөгийг төлөөд явж байсан хүү төлж байгаагаа мэдээгүй. Би мөнгөө чадахаараа төлнө гэж ярилцсан. М.М нь Э.Эд өртэй байсан нь М.Мы данснаас М.Аын өрийг 4 удаа шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Нийт 9,000,000 төгрөгнөөс 5,830,000 төгрөг төлөгдсөн байна. Манай зүгээс зээлийн үлдэгдэл 3,170,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээнд хүү тооцсон бол бичгээр хийх ёстой ба Э.Э, М.Аын хооронд бичгээр байгуулсан гэрээ байдаггүй. Ийм учраас өмнөх тайлбараа дэмжиж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор М.Азээлээ төлж чадахгүй удсаны улмаас Э.Этай уулзаж  12,000,000 төгрөгөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ тухайн мөнгийг бэлэн аваагүй учраас энэ зээлийн гэрээ нь хүчинтөгөлдөр бус гэж үзэж байна. Иймд 9,000,000 төгрөгнөөс төлөөд үлдсэн 3,000,000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэмэжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна.

Өнөөдөр дахин нотлох баримт шинжлэн судлаад тооцож үзэхэд М.Анийт 14 удаагийн үйлдлээр 8,620,000 төгрөг шилжүүлсэн байна. Анхны хуулгаар 7 удаагын үйлдлээр 3,520,000 төгрөгний өр шилжсэн зүйл байсан боловч нийт 8,620,000 төгрөг төлсөн байна гэдгийг баримтаар нотлож байна. 4 удаагын гүйлгээ нь М.Мы данснаас хийж эхний гаргасан хариу тайлбараа өөрчилж байна.

Сөрөг нэхэмжлэлийг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 үндэслэл болгон тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцно уу.

Гэрээний шаардлага нь:

  1. Хүү тооцоогүй.
  2. Хэдэн онд байгуулагдсан нь тодорхойгүй.
  3. Э.Эыг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн гэдэг боловч, гэрээнд

Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар байдаг.

  Ийм учраас үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч М.А-тхолбогдуулан зээлийн төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М.Ань 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өмнө зээлсэн мөнгөө өгөлгүй, үндсэн төлбөр хүүгийн хамт 13,000,000 төгрөг болсон учир М.Аын хүсэлтээр 2017 оны 10-р сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүйгээр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан... анх 2016 оны 6 сард 13,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. 2017 оны 4 сарын 26-ны өдрөөс хойш хүү төлөөгүй учир 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг байгуулсан..., гэрээ хүчин төгөлдөр учир үүргээ биелүүлэх үүрэгтэй...,” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...анх 9,000,000 төгрөгийг М.Мд төлөхөөр байсныг М.М эгч Э.Эд 9,0 сая төгрөгийн өртэй гэсний дагуу өр шилжүүлж сар бүр 780,000 төгрөгөөр төлж, нийтдээ 5,830,000 төгрөгийг төлсөн, 3,520,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. ... одоо гаргаж ирүүлсэн банкны хуулгаас харахад нийтдээ 8,620,000 төгрөг шилжүүлсэн байгаа учир үүнийг 9,0 сая төгрөгөөс хасч үлдэх 380,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. ... 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр бэлэн мөнгө өгч авалцаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй, ... хүчин төгөлдөр бус хэлцэл..., ...уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна......” гэж тайлбарлан эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хариуцагч М.Ань нэхэмжлэгч Э.Эаас 2016 оны 6 сард 13,000,000 төгрөгийг зээлсэн байна. Улмаар сар бүр буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 780,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 780,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 780,000 төгрөг,  2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 450,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 780,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 780,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 780,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 780,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөх 90,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 540,000 төгрөг төлж нийтдээ 7,340,000 төгрөгийг М.Ань Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн 412010002 тоот данснаас Э.Эын 4904962560040113, 1605022660  тоот дансанд “Orgiloos, Orgiloos zeeliin huu,  Монхор Адилбаяр” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан М.Аын Худалдаа хөгжлийн дипозит дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7-456/398 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгч Э.Эын эзэмшлийн Голомт банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтууд болон гэрч М.Мы “...М.Аыг Оргил гэж дууддаг байсан...” гэх тайлбар болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Дээрх дансны дугаар болон гүйлгээг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг шилжүүлгийг М.А-сшилжүүлсэн нь үнэн, гэхдээ уг төлбөрийг 13,0 сая төгрөгийн хүүд бодож шилжүүлсэн гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр  зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус хуульчилсан байдаг.

 

Хариуцагч 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Э.Эаас мөнгө зээлээгүй, М.Мы 9,000,000 төгрөгийн өрийг шилжүүлж төлж байсан гэх тайлбарыг гаргадаг ч энэ тайлбараа нотолж чадахгүй байх бөгөөд гэрч М.Мы “...би Э.Эаас мөнгө өмнө нь зээлсэн байсан, М.А-тби ямар нэгэн өр байхгүй, өмнө  нь Э.Э, М.Абаяр нар бие биенээ таньдаг болсон байсан, М.АЭ.Эаас 13,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн гээд миний дансаар дамжуулан хүү төлж байсан. Яг 13,000,000 төгрөгийг өгч авч байхыг хараагүй, бэлнээр авсан гэсэн..., анх 10 хувийн хүүтэй гэснийг гуйгаад 6 хувь болгоё гэж тохиролцож байсан...,  ... сүүлд Адилбаяр мөнгөө төлөхгүй байна олоод өг гэсний дагуу энэ 2 уулзаж, нотариат орж өмнөх зээлийн үлдэгдэлээ хэзээ өгч авалцах талаар хугацаа тохирч гэрээ байгуулсан, гэрээ байгуулахад би ороогүй, зөвхөн уулзуулж өгсөн..., нэг удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа нь Адилбаяр бид хоёр зээлийн хүүгээ хамт нийлүүлж шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг болон хариуцагчийн сар бүр 780,000 төгрөгийг Э.Эын дансанд хүү гэх утгатайгаар шилжүүлж байсан баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд дээрх үйл баримт, болон гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд 2016 оны 6 сард зээлийн гэрээ амаар байгуулагдаж 13,000,000 төгрөгийг Э.Эаас М.Азээлсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Улмаар хариуцагч М.Ань 2016 оны 5 сараас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй тул түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, улмаар талууд харилцан тохиролцож, хүү үндсэн төлбөрөө тооцож, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулсан, уг гэрээгээр мөнгө өгч авалцаагүй гэсэн тайлбарыг гаргаж, энэ талаар маргадаггүй. Уг гэрээгээр мөнгө өгч авалцаагүй, талууд өмнөх зээлийн гэрээний дагуу үлдэгдэл  төлбөрийн талаар тооцоо нийлсэн байх боломжтой боловч нэхэмжлэгч Э.Э ямар гэрээний дагуу хэдэн төгрөгний үлдэгдэлтэй байсан, хэрхэн тооцоо нийлж, үндсэн төлбөр болон хүүг хэрхэн тооцож тохиролцсон болохоо тайлбарлаж, нотолж чадахгүй байх тул уг хэлцлийн дагуу нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 

 

Харин дээрх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан тул уг гэрээгээр мөнгө өгч авалцаагүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна. Учир нь уг хэлцлийн дагуу хэн аль нь мөнгөн хөрөнгө шилжүүлэн өгч авалцаагүй, өмнөх зээлийн гэрээний үүргийг хэрхэн биелүүлэх талаар хугацаа зааж, харилцан зөвшөөрч тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг. Иймд талууд хэлцлээр илэрхийсэн хүсэл зоригоо хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3-д зааснаар хүчин төгөлдөр боловч уг хэлцлээр нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

 

Харин нэхэмжлэгч Э.Э хариуцагч М.Анарын 2016 оны 6 сард байгуулсан 13,0 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу талуудын гаргаж өгсөн бусад баримтууд болон тэдний тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн гэрээний үүргийг тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч өөрийн дансанд М.А-сшилжүүлсэн мөнгийг зээлийн хүүнд тооцсон гэх боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хуульд зааснаар хүү авах эрхээ алдсан гэж үзэн  дээрх төлбөрийг М.Аын зээлсэн 13,0 сая төгрөгийг төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч М.А-снэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд буюу 5 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөгийг ХААН банкны дансаар дамжуулан Э.Эд шилжүүлэн өгсөн болох нь түүний Дипозит дансны хуулгаар тогтоогдож байх тул уг мөнгийг оролцуулан М.А-стөлсөн нийт 7,440,000 төгрөгийг 13,000,000 төгрөгөөс хасч тооцон түүнээс 5,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 5,560,000 төгрөгийг хангаж, үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-с5,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 206,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-с103,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.НЯМСҮРЭН