Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, * тоотод оршин суух хаягтай, /*, утас:*/ Халх овогт Сүхбаатарын Эы нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: 1981 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, * тоотод оршин суух хаягтай, /*, утас:*, */ Халх овогт Гөлөгнямын Бд холбогдох

 

    3500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, Хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Иргэн Г.Б нь Э миний биеэр хүнээс 2500000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээл авахуулан сар бүр хүүг нь төлж байгаад сүүлийн 4 сард хүүг нь өгөөгүй хүү нь 1000000 төгрөг болсон. Миний бие нь Г.Бгээс хүний мөнгийг төлж дуусга гэж удаа дараа хэлсэн боловч би төлж чадахгүй гэсэн зурвас явуулсан. Ингээд би түүний өмнөөс хүнээс авсан 2500000 төгрөг дээр нь хүүний 1000000 төгрөгийг нь төлж, өмнөөс нь зээлсэн мөнгийг нь хаасан. Тухайлбал: 5-р сарын 10-нд 1000000 төгрөг,  6-р сарын 23-нд 1520000 төгрөг, 7-р сарын 5-нд 1030000 төгрөгийг 5109013830 тоот Хаан банкны дансанд хийж дуусгасан. Миний бие нь Төрийн банкнаас цалингийн зээл авсан. Надад одоо 7-8-р сарын цалингийн зээлээ хийх мөнгө алга байна. Тиймээс миний байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнээс хүүтэй мөнгө зээлж авахуулчихаад залилан хийж буй Г.Бг шүүн хэлэлцэж миний хохирол болох 3500000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: … Иргэн Бтэй гэр бүлийн найзууд юм. Надаас мөнгөний хэрэгцээ байна мөнгө олж өгөөч гэсэн даалгавар өгсөн. Би найзын хүрээнд надад өгсөн  даалгаврыг биелүүлж хүнээс мөнгө авч өгсөн. Ингэхдээ эхлээд нэг сая төгрөг, дараа  нь 500000 төгрөг сүүлд нь нөхрийн дүү осолд орчихоод байна мөнгө хэрэгтэй байна гээд нэг сая төгрөг олж өгөөч гээд өөрийнх нь хүссэнээр мөнгийг нь олж өгсөн. Энэ мөнгийг нэг л хүнээс зээлж авч өгсөн. Булгамаа гэдэг хүнээс. Найз маань хугацаандаа хүүгээ төлж байгаад сүүлийн 4 сард буюу 01 дүгээр сарын 24-нөөс хойш хүү төлөлгүй удсан.Тэгээд би 7 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нь 7 сар хүртэлх тооцоод үзэхээр 3900000 төгрөг болж байсан. Би нэхэмжлэлээ 3500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа,  зөвхөн дөрвөн сарын хүүг нь бодож нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С.Эаас 1500000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй сард 150000 төгрөг төлөхөөр зээлж авсан. Сар бүрийн 20-нд 150000 төгрөгийг бэлнээр өгсөн. /5,6,7,8 сар/ Ингээд 9 сард 1000000 төгрөг сарын 10%-ийн хүүтэй төлөхөөр нэмж авсан. Зээлийн төлөлтийг сар бүр бэлнээр 2017 оны 5 сард 150000 төгрөг, 6 сард 150000 төгрөг, 7 сард 150000 төгрөг, 8 сард 150000 төгрөг, 9 сард 150000 төгрөг, 10 сард 250000 төгрөг, 11 сард 250000 төгрөг, 12 сард 2500000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 250000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Г.Б миний данснаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 150000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 100000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 150000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 150000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350000 төгрөгийг тус тус Ш.Энхчулуун /нөхрийн/ данснаас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 250000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 450000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 100000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 150000 төгрөг тус тус нийтдээ бэлнээр 1750000 төгрөг, дансаар 1850000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 300000 төгрөг нийтдээ дансаар болон бэлнээр төлсөн төлбөр 3900000 төгрөг төлсөн байна гэжээ.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...  Би 2017 оны 04 дүгээр сарын 20-нд Эаас мөнгөний хэрэг байна гээд 1000000 төгрөг авч байсан. Дараа нь 500000 төгрөг авсан, дараад нь 1000000 төгрөг зээлж авсан. Нийт 2500000 төгрөг болсон. Би нийт Эд өгсөн мөнгө нь 3980000 төгрөг байгаа. Түүнээс би үндсэн 2500000-гаа хасуулаад хүү нь 1480000 төгрөг гэж ойлгож байгаа. Одоо надад энэ хүнд мөнгө өгөх ямар ч боломж бололцоо байхгүй. Би 3980000 төгрөгөө өгсөн. Түүнээсээ үндсэн 2500000 төгрөгөө өгчихсөн гэж ойлгож байгаа. 1480000 төгрөг нь болохоор хүүг нь төлчихсөн. Одоо надад дахиж өгөөд байх шаардлага байхгүй гэж бодож байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г.Бд холбогдуулж Г.Бгийн хүсэлтээр П.Булгамаагаас 2500000 төгрөгийг сард 10 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж Г.Бгийн өмчлөлд шилжүүлсэн ба Г.Бгийн өмнөөс дээрхи зээлийн гэрээний үүрэгт 2500000 төгрөг, хүү 1000000 төгрөг бүгд 3500000 төгрөгийг П.Булгамаад буцаан төлсөн төлбөр буюу С.Э нь өөрийн хөрөнгөөр бусдын өр төлбөрийг төлсөн төлбөр болох 3500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Б нь би С.Эаас 2500000 төгрөг зээлж авсан. Би тухай бүртээ хүү, төлбөрөө өгсөн бөгөөд нийт 3900000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Э хариуцагч Г.Б нар нь урьдын дотно найз нөхөдийн, итгэлтэй харилцаатай хүмүүс бөгөөд хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч С.Эд хандан “мөнгө олж өгч туслаач” гэсэн хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч С.Э нь Г.Бгийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч түүнд П.Булгамаагаас 2500000 төгрөгийг сард 10 хувийн хүү төлөх нөхцөлтэй, эргэн төлөхөөр, амаар тохиролцон 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1000000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-нд 1000000 төгрөг тус тус зээлэн хариуцагч Г.Бгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтанд зохигч маргаагүй болно.

Харин хариуцагч Г.Б нь дээрхи 2500000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлэхдээ: 2017 оны 5 сард 150000 төгрөг, 6 сард 150000 төгрөг, 7 сард 150000 төгрөг, 8 сард 150000 төгрөг, 9 сард 150000 төгрөг, 10 сард 250000 төгрөг, 11 сард 250000 төгрөг, 12 сард 250000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 250000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 150000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 100000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 150000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 150000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 250000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 450000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 100000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 150000 төгрөг тус тус төлж, нийтдээ бэлнээр 1750000 төгрөг, дансаар 1850000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 300000 төгрөг нийтдээ дансаар болон бэлнээр 3900000 төгрөг төлсөн байх бөгөөд 2017 оны 05-р сараас 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлөлт хийхдээ зээлийн гэрээний хүү төлж байгаа эсэх, зээлийн үндсэн төлбөр төлж байгаа эсэхээ тодорхойлоогүй, гэрээний талууд энэ талаар нэгдсэн ойлголтонд хүрээгүй, дуусгавар болгоогүй байна. П.Булгамаа нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр С.Эаас хариуцагч Г.Бд шилүүлсэн мөнгө болох /2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1000000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 500000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-нд 1000000 төгрөг бүгд 2500000 төгрөг болон хүү 1000000 төгрөг/ нийт 3500000 төгрөг төлөхийг шаардсан ба нэхэмжлэгч С.Э өөрийн санаачилгаар, өөрийнхөө хөрөнгө болох нийт 3500000 төгрөгийг хариуцагч Г.Бгийн өмнөөс бусдад буюу П.Булгамаад төлж хохирсон болох нь зохигчийн тайлбар, “Хаан банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-н 6,8,10 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” , 496.2-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан байх тул хариуцагч Г.Бгээс 3500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Г.Бгээс 3500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс 70950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.