Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2083

 

2*******0 06 26 184/ШШ2*******0/*******083

 

МОНГОЛ УЛС НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, ******* харш, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух ******* ******* овогт Даваагийн /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, байр, Мөнгөнгүүр эмнэлгийн байр хаягт байрлах ХХК /РД:/-д холбогдох,

Жолооч, аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд 2*******0 оны 05р сарын 04ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч 2*******0 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д. 2015 оны 05-р сараас тус компанийн Мөнгөнгүүр эмнэлэгт няраваар ажилллаж эхлэсэн, эхний 2 жилд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг жил бүр байгуулан ирсэн ба 2019 оны 04-р сарын гэрээний сунгалт дээр албан тушаалыг жолооч, аж ахуйн ажилтан болгон өөрчилсөн, надад үзүүлсэн тушаал, зөвшилцөл огт байхгүй.

Улмаар 2*******0 оны 03 дугаар сарын 31-ний өдөр №01 дугаартай мэдэгдэл өгч, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, дуусгавар болгосон. Маргааш нь буюу 2*******0 оны 04-р сарын 01-ний өдөр №20/Б-64 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Д.ын орон тоон дээр одоо өөр хүн ажиллаж байгаа бөгөөд зөвхөн өөрсдийн хүнийг ажиллуулах үүднээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан байтал ...гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна.

Иймд жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас 2*******0 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

2018 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 18/А-09 дугаартай тушаалаар бүтэц, орон тоог батласан, мөн оны 04-р сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, сунгалтыг Д.тай байгуулж жолоочийн ажлын байрыг 1 жилийн хугацаатай болгон өөрчилж байгуулсан, шаардлагатай үед аж ахуйн ажил хийлгэдэг.

Хөдөлмөрийн гэрээг сунгахдаа ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүн, цаашид сунгахад анхаарах зүйлсийг ажилтантай ярилцан, харилцан зөвшилцөж өөрөөс нь саналыг нь авсны үндсэн дээр нэмэлт гэрээ байгуулан ажилладаг.

Эмнэлгийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хугацаа сунгахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.1-д хугацаатай, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан, 23.2.2-хугацаагүй ажлын байрыг ажилтантай харилцан тохиролцон хугацаатай байгуулж болно гэж заасан тул гэрээ дуусгавар болсон.

Өмнө нь няравын ажилд ажиллаж байхад хүртэл 1 жилийн хугацаатай гэрээг байгуулсаар ирсэн. Үүнээс дүгнэхэд байнгын ажлын байранд ажилтантай зөвшилцөж хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж болно. Иймд ажил олгогчийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай №20/Б-64 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч ХХК-д холбогдуулж, ХХК-ийн Мөнгөнгүүр эмнэлэгийн жолооч, аж ахуйн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,660,616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч ...жолооч, аж ахуйн ажилтан гэж тус тусдаа орон тоо байхгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгаагүй тул гүйцэтгэх захирлын 2*******0 оны 04-р сарын 01-ний тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж, маргажээ. /хх-28-29/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д. нь 2015 оны 05-р сараас тус байгууллагад няраваар, 2017 оны 6-р сарын *******-ны өдрөөс гүйцэтгэх захирлын 2017 оны 06-р сарын -ны өдрийн 17/Б-0 тоот тушаалаар няравын ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс 2018 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгүйгээр жолоочоор ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулсан, энэ өдрөөс хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, улмаар 2019 оны 04-р сарын 01-ний өдрөөс жолооч, аж ахуйн ажилтан албан тушаалд 1 жилийн хугацаатай тус тус ажилласан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Ажил олгогч буюу ХХК нь ажилтан Д.тай жолоочийн ажилд 2018 оны 04-р сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай, 800,000 төгрөгийн цалинтай,

-жолооч, аж ахуйн ажилтны ажил д 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 900,000 төгрөгийн цалинтайгаар харилцан тохиролцож, 2016 оны 04-р сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /нэмэлт, гэрээ/ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь 2018, 2019 оны хөдөлмөрийн гэрээний нэмэлт, сунгалтууд, цалингийн өөрчлөлт зэргээр нотлогдож байна. /хх-40-41/

Эдгээрээс дүгнэхэд ажил олгогч давуу байдлаа ашигласан, ажилтны ажиллах нөхцлийг дордуулсан гэж үзэх боломжгүй, харин харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж шүүх үзлээ.

Хөдөлмөрийн гэрээнүүдэд: Ажил үүргийг гүйцэтгэж эхлэх хугацаа, Хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт, сунгалт нь хууль зөрчөөгүй, хоёр талын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээ байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний ерөнхий хугацаа 1 жил байна. 2.4-т Хугацаатай гэрээг талууд цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Ажил олгогч тал санаачлагаараа гэрээг цуцалсан байна.

 

ХХК 2*******0 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...хугацаа дуусч, сунгагдахгүй болсон талаар ажилтанд мэдэгдэл хүргүүлж, гүйцэтгэх захирлын 2*******0 оны 04-р сарын 01ий өдрийн 20/Б-64 дугаартай, Д.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-19/

 

Нэхэмжлэгч байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23 дугаар зүйлийн 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэж заасан.

 

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2*******0 оны 04-р сарын 01-ний өдрийн 20/Б-64 тоот дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр талууд байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргасан боловч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэлд хамааралгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.ын ... /зөвхөн өөрсдийн хүнийг ажиллуулах үүднээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгаагүй/-ыг, 2015 оны 5-р сард няравын ажилд орсон эхний 2 жил хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны нэрийг дур мэдэн өөрчилсөн, надад тушаал үзүүлээгүй, зөвшилцөөгүй гэх тайлбар, үндэслэл нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд, шүүх хуралдаанд өгсөн тайлбараар няцаагдаж байна. /хх-31-34/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд ... Д.ыг няраваар 2017 оны 4-р сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн оны 6-р сард жолоочоор ажиллуулсан, жолооч албан тушаалаар гарын үсэг зуруулсан, хөдөлмөрийн гэрээг жил бүр сунгаж ирсэн ба 2019 оны 04-р сарын гэрээний сунгалтыг дээр жолооч, аж ахуйн ажилтан болгон өөрчилсөн гэж тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч Д.ыг урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу ХХК-ийн Мөнгөнгүүр эмнэлэгийн жолооч, аж ахуйн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,660,616 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, 116, 118 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт зааснаар урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,660,616 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ХХК-д холбогдох, нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН