Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2346

 

2020 07 23 *******4/ШШ2020/02346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Богд Ар хороолол, ******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, Тахилт -23******* тоотод оршин суух, ******* ургийн овогтой Баябаярын /НЮ 009237*******/,

Хариуцагч: дүүрэг, -р хороо, сурагчийн -р гудамж 47 тоотод оршин суух, ургийн овогтой Дэмчигийн /МЗ 0*******272/ нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 05р сарын 04ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 07 дугаар сарын -ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Манай компани дүүргийн дугаар хорооиы нутаг дэвсгэрт баригдсан Үй Цай бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна гоёлын ханын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт ажлыг хүлээн аваад өөрийн ажлын ачааллаас хамаарч угсралтын ажлыг иргэн Б., Д. нараар гүйцэтгүүлэхээр уулзаж, ярилцаад, барилгаа үзүүлээд, хоног хугацааг 20*******9 оны 09 сарын 0-ны өдрөөс 20*******9 оны **************-р сарын 0-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаанд хийхээр ажлын хөлс, урьдчилгаанд 9,000,000 төгрөг өгсөн.

Ажил гүйцэтгэхэд шаардагдах материал, багаж, хөдөлмөр хамгааллын тусгай хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын ажилтанд хариуцуулан хариуцах инженер гарган, уг ажлыг хэрхэн гүйцэтгэх заавар зааварчилгааг өгч ажилуулсан боловч иргэн Б., Д. гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, барилгын гадаргуу дээр хэмжээ тавихдаа батлагдсан зургийн дагуу ажиллаагүй, хавтанг бэлтгэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татаж материалын хаягдал гаргасан, даацийн бэхлэгээ төмөр бэхлэхдээ боолтнуудыг дутуу бэхэлж, ус чийг тусгаарлагч хийхгүй орхих, боолтыг гүйцэд бэхлэлгүй хөөс шахаж үргүй зардал гаргасан, гүйцэд бэхлэгдээгүй даацийн бэхэлгээ төмөр /коранштейн/-т босоо багана төмөр /профиль/-ийг дутуу тогтоосноор манай байгууллага уг ажлыг өөрсдийн зардлаар дахин хийсэн, хавтанг өлгөхдөө хавтан хоорондын хэмжээ алдаатай хийсний улмаас уг ажлыг дахин хийж гүйцэтгэж манай байгууллагыг хохироосон.

Материалын хувьд урд хөршөөс татсан зүйлгүй, захиалагч ажил эхлэхэд бэлэн авчирсан байсан, эдгээр буруу хийсэн ажлуудыг би өөрийн ажилтны хамт дахин шинээр засаж хийж дуусгаад захиалагчид хүлээлгэн өгөхөд бэлэн, одоо л ажил дуусч байна.

Иймд Б., Д. нараас 20*******9/005 тоот ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б., Д. нараас 2020 оны 05-р сарын *******3-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

******* ХХК-ийн захирал О.тэй иргэн Б., Д. бид 20*******9 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр дүүргийн дугаар хороо, Оюутны гудамжны Үй Цай бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна металл фасад-ны угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсний урьдчилгаанд *******2,500,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор авахаар, гэрээний нийт хөлс *******25,000,000 сая төгрөг байхаар тохирч 20*******9/005 дугаартай гэрээ байгуулсан.

Гэрээний 4.******* дэх заалтаар Гэрээт ажлын явцад захиалагч тал нь фасадны хэрэглэгдэхүүн болох жижиг хэрэглэлүүд материал, зарим багаж хэрэгсэл, угсардаг шат, люлька буюу өргүүр зэргээр хангаж, гүйцэтгэгчийг ажлыг саадгүй явуулах нөхцлүүдийг бүрдүүлэх үүргийг Захиалагч тал хүлээсэн. Гэтэл захиалагч тал өөрийн зардалаар материалаа худалдан авчрахдаа стандартын шаардлагад нийцэхгүй, хэт богино бэхэлгээ /каранштинан/ төмөр авчирсаны улмаас ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл учирсан.

Мөн гэрээ байгуулах үед барилгын гадна талын фасадны хөөсийг хийгээгүй байсан бөгөөд захиалагч өөрийн зардлаар материалаа авчрах, гүйцэтгэгч тал гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангах үеэр захиалагч бую ******* ХХК-ийн захирал О. нь бид одоо дотор заслаа хийнэ дулаанаа татах гээд байна яаралтай хөөсөө цацах хэрэгтэй байна гадна, дотор засал, дулаан татах ажил зэрэг явагдахгүй бол хугацаа хэтэрч байна гэхэд нь бид ХӨӨС цацвал фасадыг хийж болохгүй талаар хэлж ярьсаар байтал биднийг үл ойшоож, гадна талд нь хаас цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болсон.

Ингээд гадна металл фасадны технологийн заавар, горим, дараалалыг зөрчиж хөөс цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй, хийх боломжгүй болсон тул арга буюу бид гэрээг цуцлаж, ажлаа хийхгүй талаар түүнд хэлж мэдэгдээд орхиод явсан болно.

Иймд захиалагчийн шилжүүлсэн материал стандартын шаардлагад нийцэхгүй, ажлын хэрэглэгдэхүүн багажаар хангаагүй, инженер нь буруу хэмжээс өгсөн, гадна метал фасадны технологийн горимыг зөрчиж, рам каранштинан төмрийг хананд бэхэлхээс өмнө хөөс цацах захиалагчийн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх талаар захиалагчид хэлж мэдэгдсээр байтал энэ байдлыг үл ойшоож хөөсийг бэхэлгээ төмрийг суулгахаас өмнө цацсаны улмаас ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон нь хариуцагчийн буруу биш байх тул нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх-29-3*******/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Гэрээ 20*******9 оны 09-р сарын 09-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээгээр тохиролцсон 60 хоногийн хугацаанд хийх ажлаа нарийвчлан тогтоогоогүй. Мөн нэхэмжлэгч талын өгсөн хэмжээсээр тэр материалыг тогтоосон. Нэхэмжлэгч Хятад руу 5 хоног материаландаа явж байх хооронд Б., Д. бэлтгэл ажлаа хийж байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа хөөс цацах компани шахагдаж орж ирсэн.

Нэхэмжлэгч бараа материаланд явж ирэхдээ дутуу тайрсан материал ирсэн. Байгаа материалаар, тэдний өгсөн хэмжээсээр л хийсэн. Бэлтгэл ажилын үед хагас кроп байрлуулаад шинэ материал ирэхэд үлдсэнийг нь тогтоосон. Ийм нөхцөл байдлаас болоод хоорондоо маргаан үүсэж эхэлсэн.

Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар Korea standard болон сургууль хоёрын хооронд дулаалгын хөөс цацах ажлийн гэрээ хийгдсэн бөгөөд бидний ******* ХХК-тай адил хугацаатай гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал өөрсдөө цаг хугацааг нарийн тооцож гэрээ хийгээгүйгээс болсон доголдол үүссэнээ болж хөөс нь түрүүлж шахагдсан. Нэхэмжлэгч доголдол гарсанаа мэдсэн хэдий ч хүлээн зөвшөөрч 9,000,000 төгрөг өсөн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Гэрч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Б., Д. нар 20*******9 оны 9 сарын дундуур холбогдож, Үй-Цай сургуулийн өргөтгөлийн барилга дээр, гадна талын фасатны 2 сар ажиллах ажил байна, хамт ирээд ажилаад өгөөч сарын *******,000,000 төгрөг өгнө гэсэн. Би 20 орчим хоног ажилласан, өмнө энэ угсралтын ажил хийж байгаагүй. Намайг очиход гадна дулаалга хийгдээгүй *******4 хоносон байсан. О. хэмжээс тавьж өгсөн, даацийн бэхлэгээ төмөр зоосны дараа хөөсөө цацаж болдоггүй юм уу гэхэд Заавал одоо хийх ёстой. Хөөсөн дулаалга хийж байж барилгын дулаалгаа авна гээд хийж эхэлсэн гэв.

Даацийн бэхлэгээ төмөр тогтоохийн тулд хөөсийг ухаж авч байсан. Хөөс ойролцоогоор 20 см зузаантай байсан ба ажил хийхэд хүндрэлтэй байсан. Дараа нь зааварчилгаа өгсөн хэмжээний дагуу ажлаа хийхэд хэмжээ алдагдах магадлалтай байсан гэв.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Маш Ариун ХХК нь хариуцагч Б., Д. нарт холбогдуулж, Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талаас ... нэхэмжлэгч өөрөө хийсэн ажлыг нь хүлээн зөвшөөрч 9 сая төгрөгийг өгсөн, хөөс цацах гэрээ бэлэн фасадны ажлын 2 гэрээ нь цаг хугацааны хувьд ажил давхадсан, нарийн дэс дараалалгүй, ... хөөс цацснаас болж ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана. /хх 29-3*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. ...ажил эхлэснээс хойш тавьж өгсөн хэмжээг алдаж буруу хэмжиж алдаа гаргасан, ажлын туршлагагүй байсан, даацийн бэхэлгээ төмрийг хийж бэхлэх цаг хугацаагаа хариуцагч нар өөрсдөө алдсан, материал бэлэн байсан, ажлыг зохих ёсоор хийхгүй ******* сарын хугацаа алдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр орхиж явсныг би өөрөө хийж дуусгаад одоо захиалагчид хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэж тайлбарлана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 20*******9 оны 09-р сарын 0-ны өдрөөс 20*******9 оны **************-р сарын 0-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаанд дүүргийн -р хороо, оюутны гудамж, Үй Цай бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна гоёлын ханын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс буюу урьдчилгаанд 9,000,000 төгрөг өгсөн, туслан гүйцэтгэгч Б., Д. нар нь 20*******9 оны 09-р сарын 09-ний өдрөөс ажил эхлүүлж 20*******9 оны *******0-р сарын *******2-нд ажлыг орхиж явсан, дулаалгын хөөсийг *******4 хоногийн дараагаас цацсан, ажлыг ******* ХХК 2020 оны 07-р сард дуусгаж, хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар, гэрэл зураг зэргээр тогтоогдлоо. /хх-9, *******4-*******/

Хариуцагч нараас 9,000,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсанд маргаагүй бөгөөд тэдний хийсэн ажлын үр дүнгийн өртөг, энэхүү үр дүнд хүрэхэд зарцуулсан ажлын цаг, зардлыг тооцох баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй.

Хариуцагч тал ... даацийн бэхэлгээ төмрийг хананд бэхлээгүй байхад нэхэмжлэгч хөөс цацуулснаас болж ажил хийх боломжгүй болсон гэсэн татгалзал гаргасан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч татгалзалын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй, энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /25.2.2., 3.*******/-д зааснаар нотлоогүй.

Захиалагч ...гэрээний 4.3-т зааснаар гүйцэтгэгчийн хийж буй ажлын явц, түүний чанар, үр дүнд хяналт тавьж, ажлын явцад өөрийн санал болон зааварчилгааг тухай бүр нь амаар өгөх үүргээ хэрэгжүүлсэн гэж шүүх үзлээ. /хх-**************/

Гэрээний 3.2-т зааснаар ...урьдчилгаа төлбөрт ... гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногт багтаан бэлнээр болон гүйцэтгэгчийн нэрийн дансанд шилжүүлж болно гэж тохиролцсон байх ба гэрээ ёсоор захиалагч 9 сая төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлж, Иргэний 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэг болон Гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар талууд ....Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөхөөр тохиролцжээ. /хх-*******0-**************/

Харин ******* ХХК нь өөрсдөө ажлыг хийж гүйцэтгсэн, хариуцагч нар ажлын үр дүнг хүлээлгэж гөлгүй хаяж явсан, одоо захиалагчид бид ажлыг хүлээлгэн өгөх гэж байна гэх нэхэмжлэгчийн үндэслэл бүхий тайлбар хариуцагчийн тайлбарыг няцааж байна.

Хариуцагч Б., Д. нар нь 20*******9 оны 09-р сарын 09-ний өдрөөс 20*******9 оны **************-р сарын 0-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаанд дүүргийн -р хороо, оюутны гудамж, Үй Цай бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна ханын 3,200 мкв талбай бүхий гоёлын өнгөлгөөний ажлыг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэх, ******* ХХК ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд ******* мкв-ийг 39,000 төгрөгөө буюу нийт *******25,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******., 343.2., 343.3-т тус тус заасан ... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр байна. /хх-*******0-*******3/

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.*******., 347.2-т тус тус зааснаар ...Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.

Ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.*******-д зааснаар 350.*******.*******.гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б., Д. нар нь ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй байна. Мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.*******.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.

Иргэний хуулийн 355-р зүйлийн 355.*******., 355.2-т тус тус зааснаар ... Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэл гаргасан байна. Мөн ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. /хх-*******9-22/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. ...хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн маргаан гэж тайлбарлах бөгөөд ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний хариу төлбөр нь хөлс төлөх үүрэгтэй байдгаараа адил мэт боловч ажил гүйцэтгэх гэрээний оролцогч талууд бие даасан байр суурьтай, гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бол хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажиллах процесс буюу үйл ажиллагаа, оролцогч нь ажил олгогч, ажилтан байдаг онцлогтой.

Гэрээний зүйл буюу ажлын үр дүн нь Үй Цай бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна ханын гоёлын өнгөлгөөний ажлыг шинээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулж урьдчилгаа төлбөр 9,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, мөн хуулийн **************6, ************** дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

*******.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******., 352 дугаар зүйлийн 352.*******-д зааснаар хариуцагч Б., Д. нараас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******5,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б., Д. нараас *******5,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.3, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН