Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2020/00087/и |
Дугаар | 133/ШШ2020/00325 |
Огноо | 2020-05-01 |
Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 133/ШШ2020/00325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сум 4-р баг 0 тоотод оршин суух, *** овогт ***ы ***ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ***сум *** тоотод оршин суух, ***овогт ***ийн ***од холбогдох
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу *** ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгож, 266.000.000 төгрөг гаргуулж хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , хариуцагч *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, ***, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, Ч.Анар нар /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "***" ХХК-ийг иргэн *** 40 хувь, иргэн *** ын 37 хувь, "***" Холдинг ХХК 23 хувь буюу нийт 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар хувьцаа эзэмшигч нар 2016 онд мал, махны үйлдвэрийн зориулалттайгаар үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулсны дараа сүүлийн 2 жил хувьцаа эзэмшигч компанийн захирал болох *** нь хувьцаа эзэмшигч нартай уулзахгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийж санхүүгийн тайлан баланс гаргахгүй, хувьцаа эзэмшигч нарт хувь хүртээхгүй, үйл ажиллагааг Компанийн тухай хууль, дүрэмд зааснаар явуулаагүй тул "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох *** , "*** " ХХК нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.4, 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсгүүдийг удирдлага болгон 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хуралд хэлэлцэх асуудлын талаар санал авах хуудас, хурлын зар зэргийг холбогдох хаяг шуудангаар *** руу явуулсан боловч хариу ирүүлээгүй, ээлжит бус хуралд оролцоогүй. Иймд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж тухайн хурлаар тус компанийн захирал *** нь сүүлийн 2 жилийн байдлаар компанийн санхүүгийн ямар ч тайлан танилцуулаагүй, хувьцаа эзэмшигч нарт ноогдол ашиг хүртээгээгүй, хуурамч итгэмжлэлийг ашиглаж компанийн нэр дээр 320.000.000 төгрөгийн зээл авч зориулалтын дагуу зарцуулаагүй, мөн эрсдэл тооцолгүй малчдаас их хэмжээний мал, мах авч компанийн нэр хүндийг орон нутагт унагаж байгаа тул тус ээлжит бус хурлаар *** ыг захирлын албан тушаалаас хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар чөлөөлж, *** ыг " *** " ХХК-ийн захирлаар томилох шийдвэр гарсан. Иймд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу *** ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компанийн тамга тэмдэг, бичиг баримт гэрчилгээг гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** нь 2017-2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд зааснаар хуралдуулаагүй. Иймд “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасны дагуу дуусгавар болсоныг тогтоож өгнө үү. *** нь гүйцэтгэх захирлын хугацаанд хууль болон дүрмэнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрх нь Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасны дагуу дуусгавар болсныг тогтоож өгнө үү. *** нь өөрийн бүрэн эрх дуусгавар болсон хугацаанд хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцэл буюу 320.000.000 /гурван зуун хорин сая/ төгрөгийн гэрээ хийж компанид 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан. Иймд компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу 266.000.000 төгрөгийг *** оос гаргуулж, “***” ХХК-д олгож, *** ын эзэмших хувьцаа болон *** ын өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Хөдөө аж ахуй мал хамгаалах сангаас 320.000.000 төгрөгийн зээл авсан. Өөрөө зээл авна гэж байхаар нь би өгөхгүй гэж байсан. Хувьцаанаас тусдаа оруулсан 100 сая төгрөгийг өгчих гэхэд өгөөгүй. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би захирал болсон. 2016 оны 07 дугаар сард үйлдвэр оруулж ирж байхдаа сумдаа ажил гараад явахад үйлдвэр оруулж ирэх угсрах барилгын явцын ажлыг гэрээт ажилтнаар хийлгэх нотариат хийж өгсөн. Би компанийн захирал байхдаа компанийг босгох зорилгоор компанийг төлөөлөх нотариат хийж өгөхөд 2016 оны 09 дүгээр сарын 18-нд өөрөө захирал болсны дараа захирлыг төлөөлөх нотариатыг ашиглаж хувьцаа эзэмшигч миний өмнөөс 320.000.000 /гурван зуун хорин сая/ төгрөгийн хэлцэл хийсэн. Хөдөө аж ахуйн газраас тэрийг татаад үзэхэд Компанийн тухай хуулиар 320 сая төгрөгийн хэлцэл хийхэд Компанийн тухай хуулийг зөрчиж хувь эзэмшигчдийн хурал хийгээгүй. Би хоёр удаа 100 сая төгрөг *** од өгөөд хохирч байгаа хүн. Миний нэхэмжилж байгаа 400 сая төгрөг нь 37 хувийн ноогдол хөрөнгө, үүн дээр 100 сая төгрөг нэмэгдээд 500 сая төгрөг байх ёстой. Гэтэл би 100 сая төгрөгөө нэхэмжилэхээ болиод 400 сая төгрөг дээр эвлэрье гэсэн бодолтой байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тогтоолын шийдвэрийг хүчин төгөлдөр болгуулах тамга тэмдэг гаргуулах гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх *** ын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагатай хариуцагч *** миний зугээс танилцаад үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд: "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит хурал 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан. Улмаар хувьцаа эзэмшигч нар нь өмнөх хурлыг хүчингүйд тооцон дахин ээлжит бус хурлыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан гэх боловч хуульд заасан нөхцлийн дагуу тухайн хурлын зарыг хүргүүлээгүйгээс үүдэн энэхүү хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, 2017 оны 12 дугаар сарьн 15-ны өдрийн 2017/Ү/34 тоот зээлийн гэрээг байгуулж, 320 сая төгрөгийн зээл авахдаа бусад хувьцаа эзэмшигч нарьн зөвшөөрлийг авсан болно, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл *** ьн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрөл /2017 оны 12 дугаар сарьн 15-ны өдрийн 17/03 тоот тогтоол/ зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авч, зээлийг зориулалтын дагуу авсан болно. Иймд нэхэмжлэгч гэх *** ын зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бухэлд нь хэрэгсэхгүй болгож, миний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. *** өөрөө итгэмжлэл хийж өгсөн. Мөн “*** ” гэдэг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Тэр хувьцаа эзэмшигчээс нь зөвшөөрөл аваад ийм итгэмжлэлээр авч болох уу гэсэн зөвшөөрлийн дагуу авсан. Тэрийг би хувьдаа ашиглаагүй. Бодлогын гэрээ, зээлийн гэрээг би хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Үлдсэн материалыг Нийслэлийн Прокурорын газраас авна гэдэг тайлбар өгсөн. 320 сая төгрөг дээр тайлбар хийхэд ийм байна. Миний хувьд 130 сая төгрөгийн зээлийн гэрээ бид хоёрын хооронд хийгдсэн байдаг. 130 сая төгрөгийг аваагүй гэж гүтгэж байна. Үүнийг Н.Энхжаргал захиралд хандаж хэлэхэд “*** ” компанийн эзэмшигч Ванчин гэдэг хүнээс төсвөөр авсан мөнгөнөөс нь 60 гаруй сая төгрөг авч тохирсон гэж яриад байна. Би удаа дараа тэр хүн рүү ярьсан. 23 хувийг эзэмшиж байгаа “*** ” компани үүнийг хариуцна гэж тохирсон байгаа. Гэтэл одоо 130 сая төгрөг аваагүй гэж тайлбарлаж байна. Мөн компаний дансанд төлсөн гэв.
Хариуцагч *** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх *** нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ..."2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "***" ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолын дагуу *** ыг компаний захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах тухай" нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргаж, хуралд хэлэлцэх асуудлын талаар санал авах хуудас, хурлын зар зэргийг холбогдох хаяг шуудангаар *** руу явуулсан боловч хариу ирүүлээгүй, ээлжит бус хуралд оролцоогүй гэжээ. Миний хувьд тухайн хурал болох өдөр, хэлэлцэх асуудлыг мэдээгүй бөгөөд шуудангаар явуулсан гэж *** тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед миний бие нь хөдөө байсан бөгөөд шуудангаас хүлээн авах эзэн байхгүй тул шуудангаар ирүүлсэн гэх албан захидлыг буцаан хүргүүлсэн талаар хожим мэдсэн. Гэхдээ тэрхүү албан захидал нь компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар, мэдээлэл мөн эсэхийг би мэдэх боломжгүй юм. Учир миний зүгээс өөрийн биеэр гардаж аваагүй билээ. Тухайн албан бичиг надад хүргэгдээгүй, буцсан талаар хариуцагч нар мэдэж байгаа. Компанийн тухай хуулийн 60.4, 65 дугаар зүйлд заасны дагуу хурал зарласан этгээд нь хурлын зарыг мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь хурлыг хууль болон, журам, компанийн дүрэмд заасныг удирдлага болгон зарлаагүй гэж үзэж байх тул 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "***" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч *** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох талаар мэдээгүй, албан бичиг надад хүргэгдээгүй буцсан тул 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "***" ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. Юуны өмнө хувьцаа эзэмшигч бид "*** " ХХК-ийн нэр дээр ээлжит бус хурлын шийдвэр гаргаагүй. Гүйцэтгэх захирал *** нь Компанийн тухай хуулиар хуулийн хугацаанд нэг ч удаа Компанийн хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлыг зарлаж байгаагүй, мөн "*** " ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг үнэн зөвөөр нь гаргадаггүй, мэдээлэл бичиг баримтыг нуун дарагдуулдаг, удаа дараа санхүүгийн сахилга бат зөрчиж ард иргэдээс олон тооны малыг хувьцаа эзэмшигчидийн зөвшөөрөлгүйгээр худалдан авч үнийг нь төлөөгүй компанийг өрөнд оруулж үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд гарсан. Бид *** захиралд хурлаа хуралдуулах мөн мэдээлэл хүргүүлэх талаар 2019 оны 03 дугаар сарын 14, 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл, санал санаачилгыг гаргаж хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн боловч хариу мэдээлэл өгөөгүй. "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов зарыг хуульд зааснаар *** од мэдэгдэж хүргүүлсэн ба үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийсэн. Хурлын зарыг *** захирал руу шуудангаар явуулсан. *** захирал тэр үед зарыг аваагүй учир хүлээн авагч нь авах боломжгүй гээд шуудан буцаад надад ирсэн. Компаний тухай хуулиар хөдөө орон нутагт зар өгч чадаагүй. Хурлын зарыг хүргэх процесс нь учир дутагдалтай болоод хүлээж авч чадаагүй байсан. Бид хуулиа сайн мэддэг байсан бол өдөр тутмын сонинд зар өгөх ёстой байсан. Тэрийг мэдээгүй хөдөө байсан учраас шуудангаар явуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр "*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж иргэн *** нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэл гаргахдаа "*** " ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 тогтоолын 4 дэх заалтын дагуу *** д шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл үүсгэх эрх үүргийг гүйцэтгэх захирал *** д олгосугай гэж заасан боловч өнөөдрийн байдлаар гүйцэтгэх захирлаар албан ёсоор хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул түүнийг гүйцэтгэх захирал гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас иргэн *** д "*** " ХХК-ийн хувьцаа ззэмшигч Ш.Ганхуяг, Б.Энхтуул болон "*** " Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал ***ыг шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгоогүй байхад "*** " ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигчдийг иргэн *** төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 65 дугаар зүйлийн 65.1.1-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь хэрэг хэлэлцэх үед тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *** ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *** ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй *** од холбогдох 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу *** ыг компаний захиралаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч *** хариуцагч *** од холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу *** ыг компаний захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох,
Хариуцагч *** нь ***д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлийн шаардлагын хариуд хариуцагч *** нь хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус хуралдсан учраас шийдвэр нь хүчингүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариуд *** нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, харин *** нь хурлын зарыг шуудангаар хүргүүлсэн, мэдэгдсэн тул шийдвэр нь хүчинтэй гэсэн агуулгаар татгалзан тус тус маргажээ.
Нэхэмжлэгч *** , хариуцагч *** , сөрөг нэхэмжлэлийн хариуцагч *** нар нь “***” ХХК-ний хувьцааг эзэмшиж бизнес эрхэлдэг бөгөөд *** хувьцааны 40 хувь, *** 37 хувь, *** ХХК 23 хувийг тус тус эзэмшдэг, гүйцэтгэх удирдлагыг *** хэрэгжүүлдэг болох нь “Алтай сүрлэг нуруу” хязгаарлагдмал хариуцлагатай компаний дүрэм /хх-20-26/, хуулийн этгээдийн 0511002081 улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ /хх-135-136/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлахад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “***” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг гүйцэтгэх захирал *** ын оролцоогүйгээр хувьцаа эзэмшигч *** , мөн хувьцаа эзэмшигч ***ийн эрх олгосны дагуу хурал хуралдуулах шийдвэр гаргаж зарлан хуралдуулсан этгээд болох *** нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж гаргасан 0019/001 дугаар тогтоол гаргасан үйл баримт тогтоогдож байна.
*** ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох шаардлагын тухайд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0019/001 дугаартай “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолд Компаний гүйцэтгэх захирал *** ыг хурлын шийдвэрийн дагуу энэ өдрөөс эхлэн “Гүйцэтгэх захирал”-ын эрх үүрэг нь дуусгавар болж албан тушаалаас нь чөлөөлж, компаний гүйцэтгэх захирлаар *** ыг томилж, ХЭЭБХ-ын тогтоолын дагуу өөрчлөлт, компанийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх, үүнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх захирал *** д даалгаж, шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл үүсгэх эрх, үүргийг гүйцэтгэх захирал *** д олгож шийдвэрлэсэн байна.
“*** ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ***ийн ***ыг захирлаар томилсныг бүртгэсэн байхад *** нь *** од холбогдуулж нэхэмжлэл гаргасан, тогтоол хүчин төгөлдөр бус бөгөөд мөн шүүхэд нэхэмжлэл гаргах, эдлэх эрхийг олгоогүй байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж хариуцагч тал тайлбарлажээ.
Хэргийг шийдвэрлэхийн тулд эхлээд хариуцагч талын үндэслэл болгож буй тайлбар болох нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд зайлшгүй дээр дурдсан хурлын шийдвэр хүчинтэй эсэх буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хурлын тогтоол хүчинтэй бол түүний үр дагавар, шүүхэд нэхэмжлэх эрхийн асуудал хүчинтэй, хурлын тогтоол хүчингүй бол нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх буюу тогтоолыг авч үзэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь тогтоолын талаар ойлгомжгүй тодорхойгүй байдалд хүргэх ухагдахуунтай байх тул дээрх тогтоолын чадамжийн асуудлыг авч үзэж нэг тийш шийдвэрлэхийн тул хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр нэхэмжлэлүүдийг авч үзэж хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хүчин төгөлдөр эсэх байдлыг тогтоох шаардлагатай байна.
Энэхүү шаардлагын дагуу авч үзэхэд хариуцагч *** ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тогтоол хууль ёсны эсэх асуудлын агуулга дурдагдсан байна. Хариуцагч *** хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хуралдуулсан тул 2019 оны 10 сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1-д зааснаар энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаж болохоор байна.
“*** ХХК”-ийн ээлжит бус хуралдааны зарыг Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол /дүрэмд өөрөөр заагаагүй/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж зааснаар хуралдуулсан боловч хурал зарлан хуралдуулахдаа баримтлах нийтлэг /ээлжид ба ээлжит бус хурлын аль алинд хамаарах/ журмыг зохицуулсан Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д ...хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ гэсэн заалт, мөн хуулийн 60.4 дэх хэсэгт компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал нэхэмжлэгч *** нь хувьцаа эзэмшичдийн ээлжит бус хуралдааны зарыг шуудангаар хүргүүлсэн гэж маргаж байгаа боловч хурлын зарыг шуудангаар явуулсан гэх байдал хэрэгт баримтаар тогтоогдохгүй, Шуудан холбооны газраас ирүүлсэн, шуудан хүлээлгэн өгсөн, буцаасан зэрэг талаарх тодорхойлолтууд нь хурлын зарыг хүргэсэн гэх байдлыг шууд нотлохгүй байх ба дээр дурдсан хуульд заасан журам зөрчигдсөн болох нь хурал зарласан этгээд болох *** шүүх хуралдаанд тайлбарлахдаа *** од хурлын зар хүргээгүй, санал шаардлагуудыг удаа дараа явуулж байсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлээгүй... гэсэн тайлбараар тогтоогдож байна. Мөн Шуудангийн тухай хуульд шуудан холбоог хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж тодорхойлоогүй бөгөөд үйл ажиллагаа, чиг үүргийн хувьд өөрөөр тодорхойлсон байх тул нэхэмжлэгч талаас гаргасан шуудан холбоо бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн юм гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох гүйцэтгэх захирлын эрх дуусгавар болсныг тогтоолгох шаардлагын хувьд авч үзвэл шаардлагын үндэслэлээ Компанийн тухай хуулийн 59.4, 59.5-д заасныг үндэслэсэн байгаа боловч энэхүү шаардлага бүхий маргааныг Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар шүүхэд харъяалуулаагүй байна гэж үзэв.
Иймд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг үндэслэн хариуцагч *** од холбогдуулан гаргасан *** ыг “***” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу *** ыг компаний захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох шаардлага бүхий *** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч *** ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэх үндэслэтэй байна гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэлийг *** бичиж шүүхэд гаргасан байх ба ийнхүү гаргахдаа хувьцаа эзэмшигчдийн хурлын 0019/001 дугаар тогтоолыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан хамтран нэхэмжлэгч нь ...хэрэг хянан шийдвэрлэхэд ...аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно гэсэн, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээд байх ба түүнтэй тухайн үед ашиг сонирхол нэгтэй байсан *** компаний гүйцэтгэх захирал буюу төлөөлөл Н.Энхжаргалыг нэхэмжлэгч тал гэж шүүх үзэж хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг энэ агуулгаар хэрэгжүүлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *** нь нэмэгдүүлсэн шаардлагадаа 266.000.000 төгрөг гаргуулж хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн ба энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа энэхүү хэргийг шийдвэрлүүлсний дараа тусад нь нэхэмжлэл гарган нэхэмжлэх хүсэлтэй байна гэх үндэслэлээр шүүх хуралдаанаас өмнө татгалзсан бөгөөд нэгэнт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан байсан учир захирамжаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрт тусгах нь зохимжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч *** ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч 266.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.487.950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч *** д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч *** аас гаргуулан хариуцагч *** од олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг үндэслэн хариуцагч *** од холбогдуулан гаргасан *** ыг “***” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0019/001 дугаар тогтоолын дагуу *** ыг компаний захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч *** оос компаний тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримт гаргуулах, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** ын бүрэн эрхийг дуусгавар болсныг тогтоолгох шаардлага бүхий *** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 0019/001 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хариуцагч *** ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсүгэй.
2. Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч *** оос 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулж, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авсныг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч *** ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч 266.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.487.950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч *** д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч *** аас гаргуулан хариуцагч *** од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН