Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00873

 

   ****ы нэхэмжлэлтэй

                                                                                      иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С. ****-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01484 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1849 дүгээр магадлалтай, 

****ы нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-д холбогдох 

18,207,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн гаргасан гомдлоор   

Шүүгч С. ****-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-д холбогдуулан 18,207,879 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01484 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч “ **** ****” ХХК-аас 17,088,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,119,824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч “ **** ****” ХХК-аас 18,207,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “ **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243,390 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1849 дүгээр магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01484 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...17,088,054... гэснийг ...16,247,879... гэж, ...1,119,824... гэснийг ...1,960,000... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...243,390... гэснийг ...239,190... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэг үндэслэл бүхий болж чадаагүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх “...Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 203 дугаар зүйлийн 203.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227.3-т заасныг тус тус удирдлага болгон хариуцагч “ **** ****” ХХК-аас 16,247,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж, давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх хариуцагч “ **** ****’’ ХХК нь “ **** ****” ХХК-тай байгуулсан 2013.06.01-ний өдрийн “Орон сууцны зээлийн эрсдэлийн ****ын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 6.2.1-д зааснаар зээлдэгчийн төлж байсан ****ын хураамжийг төвлөрүүлэн даатгагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон гэж дүгнэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас 16,247,879 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн. “ **** ****” ХХК болон О.Хурцзориг нарын хооронд 2014.01.29-ний өдөр ЗГ6100003417 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Талууд зээлийн гэрээний эргэн төлөлтийг зээлдэгчийн 6100003472 тоот данснаас суутган авахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нь өөрийн харилцах дансандаа ****ын хураамж суутгуулах зорилгоор зээлийн сарын төлбөрөөс илүү хэмжээний мөнгө байршуулж байсан эсэх, эсхүл төлбөл зохих төлбөрийн хэмжээг өөрт амар байдлаар тодорхойлж бүхэл дүнгээр байршуулж байсан уу гэдгийг талийгаач О.Хурцзоригийн өмнөөс талууд тодорхойлох боломжгүй юм. Учир нь зээлийн гэрээнд “ ****ын хураамжийг зээлдэгчийн харилцах данснаас суутгаж даатгагч компанид шилжүүлэх” тухай тохиролцсон зүйл, заалт байхгүй нь гэм хорын шалтгаант холбоог үгүйсгэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлдэгчийн хүсэл зоригийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж, түүний өмнөөс таамаглан хэргийг шийдэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг зөрчсөн. Зээлдэгч О.Хурцзориг нь 2014.01.29-ний өдөр амь насаа 20,000,000 төгрөгөөр үнэлэн даатгаж, “ **** ****” ХХК-тай нэг жилийн хугацаатай амь насны ****ын гэрээ байгуулсан. Мөн “ **** ****” ХХК болон “ **** ****” ХХК нарын хооронд 2013.06.01-ний өдөр ГБ-52 дугаартай “Орон сууцны зээлийн эрсдэлийн ****ын талаар хамтран ажиллах гэрээ” 2014.06.05-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний үүргийг гэрээний нэг тал биш этгээд буюу зээлдэгч гэрээний үүргийг биелүүлэхийг **** ****наас Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар шаардах, энэ үндэслэлээр хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.

4.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар ****ын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх гэрээний үүрэг нь “ **** ****” ХХК болон О.Хурцзориг нарын хооронд байгуулагдсан ****ын гэрээний үндсэн дээр бий болох ёстой. Гэвч талуудын хооронд ****ын гэрээ, ****ын баталгаа байгуулагдаагүй “ **** ****” ХХК болон О.Хурцзориг нарын хооронд энэхүү харилцаа үүссэнийг дурдах нь зүйтэй. Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь тус ****ны буруутай үйл ажиллагааны улмаас “ **** ****” ХХК-аас шаардан авах боломжтой байсан ****ын нөхөн төлбөр 16,247,879 төгрөгийг авч чадаагүй буюу энэ хэмжээгээрээ гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан 2020.05.26-ны өдрийн ****ы тухай шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: Шаардах эрхийн үндэслэл юу вэ, гэрээний шаардлага уу, гэрээний бус шаардлага уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гэрээний шаардлага гаргаж байгаа. Амь насны ****д хамрагдсанаараа нөхөн төлбөрийг авах эрх нь үүсэж байгаа гэв. Даргалагчаас: ****оос ямар шаардах эрхтэй гэж үзэж байна гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гэм хорын хохирол шаардана. “ **** ****” ХХК манайд ****ын эрх чинь дууссан байна гэдэг байдлаар хариу өгснөөр “ **** ****” ХХК-аас ****ын тохиолдлын мөнгөө авч чадахгүйд хүрсэн. Тэгэхээр ****ын хувьд гэм хор буюу Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох ёстой орлогыг олох боломжийг хангаагүй гэдэг байдлаар гэрээний бусаар гэм хор гэж үзэж байна гэв. Даргалагчаас: **** ****ны олох ёстой байсан орлогыг олгуулж өгөх үүргийг юугаар хүлээсэн бэ гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: зуучлалын үүргээ биелүүлээгүй гэв” “2020.06.23-ны өдрийн 1484 дугаартай /ХХ-ийн 174-р тал/ шүүх хуралдааны тэмдэглэлд Даргалагчаас: 16,247,879 төгрөгийг ****ын нөхөн төлбөр гэж нэхэмжилж байна уу, хохирол гэж нэхэмжилж байна уу, гэм хор гэж нэхэмжилж байна уу гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гэм хор гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хууль зүйн үндэслэлийн хувьд 16,247,897 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 1,960,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэв. Даргалагчаас: Гэм хорын гэж үзээд гэрээнд заасан үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа бол О.Хурцзориг болон “ **** ****” ХХК-ийн хооронд ****ын ямар гэрээ байгуулагдсан бэ, ямар гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж байна вэ, гэрээ байхгүй бол хуульд заасан ямар үүрэг “ **** ****” ХХК зөрчсөн бэ гэхэд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “ **** ****” ХХК болон О.Хурцзориг нарын хооронд ****ын гэрээ байгуулагдаагүй. “ **** ****” ХХК нь ****ын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Мэргэжлийн зуучлагчийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу гэм хорын гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа гэв” гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлсон.

4.2. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ямар ч үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэж буй нь буруу болжээ. “ **** ****” ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар зээлдэгчид гэм хорын хохирол учруулаагүй. Учир нь “ **** ****” ХХК-ийн “ **** ****” ХХК нарын хооронд 2013.06.01-ний өдөр ГБ-52 дугаартай “Орон сууцны зээлийн эрсдэлийн ****ын талаар хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд зээлдэгч нарын сайн дураараа төлж буй ****ын хураамжийг хүлээн авч төвлөрүүлэх, нэгдсэн байдлаар “ **** ****” ХХК-д шилжүүлэх, мэдээлэл солилцох үүрэг хүлээсэн. Амь насны ****ын хураамжийн төлбөрийг төвлөрүүлэх үүрэг нь 2015.01.29-ний өдрөөр дуусгавар болсон буюу Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн зуучлагчийн үүрэг зээлдэгчийн ****ын хураамжийг төлж хугацаа сунгаагүйгээс үүрэг дуусгавар болсон юм. Түүнчлэн, даатгагч “ **** ****” ХХК-ийн зүгээс тухайн нөхцөл байдалд ****ын нөхөн төлбөр олгохоос татгалзах өөр үндэслэл байсан эсэх, даатгагчийн даатгуулагчтай хийсэн гэрээний талаар ямар нэг дүгнэлт огт хийлгүйгээр тухайн нөхөн төлбөрийг авах ёстой байсан байна гэж дүгнэх нь хангалтгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан ямар гэрээний үүргийг зөрчсөн, түүний улмаас хохирол учирсан байдал, үүргийн зөрчил хохирлын хооронд шалтгаант холбоо бий болсон эсэхийг эргэлзээгүй, тал бүрээс нь нотолж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-аас 17,088,054 төгрөгийг гаргуулж ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,119,824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...17,088,054... гэснийг ...16,247,879... гэж, ...1,119,824... гэснийг ...1,960,000... гэж өөрчилжээ. 

Нэхэмжлэгч **** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “ **** ****” ХХК-ийг татан оролцуулсан боловч уг шаардлагаасаа татгалзаж, “ **** ****” ХХК-аас ****ын нөхөн төлбөрт авах байсан 16,247,879 төгрөг, үндэслэлгүй төлсөн зээлийн эргэн төлөлт 1,960,000 төгрөг, нийт 18,207,879 төгрөг гаргуулахаар өөрчилсөн болно.

7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...О.Хурцзориг “ **** ****” ХХК-тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний хугацаа нь дуусгавар болохоос өмнө нас барсан бөгөөд зээл, түүний хүү, амь насны ****ын хураамжаа бүрэн төлж байсан боловч ****ны буруутай ажиллагаанаас буюу зээлдэгчийн төлсөн хураамжийг “ **** ****” ХХК-д шилжүүлээгүйн улмаас ****ын гэрээ дуусгавар болж амь насны ****ын нөхөн төлбөрийг шаардан авах боломжгүй болсон. ...даатгагчаас шаардан авах байсан нөхөн төлбөрийн хэмжээгээр хохирол учирсан тул “ **** ****” ХХК-аас 16,247,879 төгрөг, ****анд үндэслэлгүй төлсөн 1,960,000 төгрөгийг буцаан гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч “ **** ****” ХХК “...Зээлдэгчээс ****ын хураамжийг төвлөрүүлэн авч, цааш төлөх үүргийг хууль болон гэрээгээр зээлдэгчийн өмнө **** хүлээгээгүй, амь насны ****ын гэрээ байгуулах нь зээлдэгч ба даатгагчийн хоорондын асуудал. “ **** ****” ХХК-тай **** ****ны байгуулсан хамтран ажиллах гэрээ нь зөвхөн тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулна. Энэ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гуравдагч этгээд гаргах боломжгүй. ... **** ямар үүргээ зөрчиж зээлдэгчид хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. ...зээлдэгч нас барсан бол өв залгамжлагчид зээлийн үүрэг шилжихээр зээлийн гэрээнд заасан тул 8 сарын зээлийн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй...” гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд амь насны ****ын нөхөн төлбөрийг хариуцах, зээлдэгч нас барснаас хойш хугацаанд төлөгдсөн зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

10. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

11. Нэхэмжлэгч ****ы төрсөн хүү талийгаач О.Хурцзориг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, 17-р байр, 27 тоотод байрлах 17 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар “ **** ****” ХХК-тай 2014.01.29-ний өдөр ЗГ61000-03417 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг орон сууцыг барьцаалсан байна. 

Орон сууцны зээлийн 2014.01.29-ний өдөр ЗГ61000-03417 дугаартай гэрээний 2.3-т “зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн ...хавсралт №1-д заасан графикийн дагуу төлнө”, 2.5-д “зээлэгдэгч хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах...”, 2.12-т “зээлдэгч энэхүү гэрээний дагуу зээлийг хүлээн авах эрх дараах тохиолдолд үүсэхийг талууд харилцан тохиролцов. Үүнд: ... ****ын төлбөрийг төлснөөр...” гэж заасан байх бөгөөд  талуудын харилцан тохиролцож баталсан гэрээний №1-д амь насны ****ын сарын төлбөрийн хэмжээнд төлж, зээлдэгч /О.Хурцзориг/ нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч 2016.08.21-ний өдөр нас барснаар дээрх орон сууц, түүнтэй холбоотой гэрээний үүргийг түүний төрсөн эх **** 2018.03.23-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан талаарх үйл баримт талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.   

12. “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-тай байгуулсан 2013.06.01-ний өдрийн ГБ-52 дугаартай орон сууцны зээлийн эрсдэлийн ****ын талаар хамтран ажиллах гэрээний 6.2.1-д “Даатгалын хураамжийг төвлөрүүлэн хууль болон тогтоосон хугацаанд даатгагчид шилжүүлэх ба даатгуулагчтай холбоотой тайланг хавсралт №1-ийн дагуу тайлант хугацааны дараа сарын 10-ны дотор ирүүлнэ” гэж зааснаар харилцан тохиролцсон байна. 

Зээлдэгч буюу талийгаач О.Хурцзориг “ **** ****” ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үнийн дүн 20,000,000 төгрөг, ипотекийн гэрээний үнийн дүн 29,700,000 төгрөгт хариуцагч болон “ **** ****” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх хамтран ажиллах гэрээний 3.3, талуудын баталсан зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээл эргэн төлөлтийн тооцоо бүхий хуваарьт амь насны ****ын төлбөрийг сараар, эд хөрөнгийн ****ын төлбөрийг жилээр төлөхөөр тохиролцсон байдал зэргийг хоёр шатны шүүхээс үнэлж, “ **** ****” ХХК-ийг ****ын зуучлагч гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ. 

13. Хариуцагч зээлдэгч /О.Хурцзориг/ зээлийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг өөрийн амь насны болон эд хөрөнгийн ****ын төлбөрийг ****анд төлсөн гэж үзэхгүй, “ **** ****” ХХК ямар нэг байдлаар “ **** ****” ХХК-ийг төлөөлж даатгуулагч нартай харилцах эсхүл түүний нэрийн өмнөөс ****ын хураамж төлөхийг зээлдэгч нараас шаардах үүрэг хүлээгээгүй, ****ын гэрээний хугацааг хүчээр сунгах үндэслэлгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

14. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлдэгч ****ын хураамжийг зээлдүүлэгчид төлнө гэж ойлгосноор уг төлбөрөө зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж байсан нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, “ **** ****” ХХК “ **** ****” ХХК-тай байгуулсан 2013.06.01-ний өдрийн орон сууцны зээлийн эрсдэлийн ****ын талаар хамтран ажиллах гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгчийн төлж байсан ****ын хураамжийг төвлөрүүлэн даатгагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

15. Давж заалдах шатны шүүх өвлөгч / ****/ орон сууцны зээлийн 2014.01.29-ний өдрийн ЗГ61000-03417 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлж, түүний төлж байсан төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж, зээлийн төлбөрт төлөгдсөн 1,690,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна. 

16. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1849 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,189.40 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН