Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00368

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, * настай, эмэгтэй, Боржигон овогт Гансүхийн Оийн /РД:*/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: *тоотод оршин суух, * настай, эрэгтэй, Өсөх овогт Мөнхбатын Б-д /РД:*/ холбогдох

3620000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч С.Сувдаа, хариуцагч М.Бийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэл М.Бтэй хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд Бийн аав Мөнхбатын хашаанд буюу Баянсуудлын № 09 тоотод 8х10 хэмжээтэй палкан байшин барьсан. Энэ байшинг барихад би 15х15 хэмжээтэй 4 метрийн урттай хушин дүнз нэг ширхгийг нь 15000 төгрөгөөр тооцож нийт 1500000 төгрөгөөр Хайрхан буянт ХХК-иас худалдаж авсан. Уг 100 ширхэг дүнзний тээвэрлэлтийн зардалд 200000 төгрөг төлж Бийн аавынх нь хашаанд авчруулсан. Цогтбаатар гэх жолоочоор Зил-130 машинаар тээвэрлүүлсэн. Үүнээс гадна 16 метр куб 32-ын банз Мөнгөлөг хайрхан ХХК болон Хангайн бүргэд ХХК-иас авсан. 32-ын банз нийт 1920000 төгрөг болсон. Энэ банзыг Б өөрөө машинтай очиж ачиж авчирсан. Одоо нийт 3620000 төгрөгийг М.Бөөс нэхэмжилж байна. 2019 оны 11 дүгээр сараас хойш бид уулзахаа больж тусдаа амьдарч байна гэв.

Хариуцагч М.Б 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.О нь 3620000 төгрөгийн зардал гаргахыг хүссэн ч энэ нь баталгаагүй. Өөрийн ажлын байрыг ашиглаж он, сар нь худлаа баримт гаргаж илүү мөнгө авах хүсэлт гаргаж байна. Хар модон 100 ширхэг палк, 4 метр куб банз авсан нь үнэн. 2014 онд үүний тооцоог От би 450000 төгрөг, унааны зардал 150000 төгрөг өгсөн. 2014-2019 оны хугацаанд гуйвуулга хийсэн. 110247 төгрөгийн бэлэн мөнгө цувуулж өгч байсан. Хамт амьдарч байгаагүй. Миний хүсэлтийг хүлээж авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Бөөс 3620000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.О, хариуцагч М.Б нар нь 2014 онд танилцаад 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хоёр биенийхээ гэр орноор ирж очин гэр бүлийн хамтын амьдралтай байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.О нь гэр бүлийн хамтын амьдралын энэ хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хайрхан буянт ХХК-иас 15х15 хэмжээтэй 4 метрийн урттай 100 ширхэг хуурай хушин палк /дүнз/ 1 ширхгийг нь 15000 төгрөгөөр тооцож нийт 1500000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хавтаст хэргийн 2 дугаар талд авагдсан авагдсан зарлагын баримтаар, Хангайн бүргэд ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 8 метр куб 32-ын банз нэг метр кубыг нь 120000 төгрөгөөр тооцож нийт 960000 төгрөгөөр худалдан авсан болох нь хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан зарлыг баримтаар, Мөнгөлөг хайрхан ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 8 метр куб 32-ын банз нэг метр кубыг нь 120000 төгрөгөөр тооцож нийт 960000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хавтаст хэргийн 04 дүгээр талд авагдсан зарлагын баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байх ба Хайрхан буянт ХХК-иас худалдан авсан 100 ширхэг хушин дүнзийг Ш.Цогтбаатар гэдэг хүний Зил-130 маркийн 51-30 УБУ улсын дугаартай машинаар тээвэрлүүлэн Мандал суманд авчрууласан болох нь хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан Ш.Цогтбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэлээр, мөн Хангайн бүргэд ХХК-иас 8 метр куб банз худалдаж авсан нь А.Жайнагүлийг гэрчээр асуусан тэмдэглэлээр давхар нотлогдож байх тул нэхэмжлэгч Г.Оийн хуваарьт хөрөнгө гэж үзэхээр байна.

Хариуцагч М.Б нь хариу тайлбартаа О нь надаас палкны мөнгөө нэхэмжилж байгаа бол би От шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч М.Бөөс 3620000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72870 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 72870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч М.Бөөс 3620000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72870 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамжинд 72870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.