Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010790 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын 5 дугаар баг, Ботгон гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ПЖ91093010 дугаар регистртэй, Хэрээдийнхэн овогт Болдсүрэнгийн Энх-Амгаланд холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 04 тоотод үйл ажиллагаа явуулдаг Түшиг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалгыг төмрөөр эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 1.368.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл прокурорын хяналтын шатнаас санаатай оргон зайлсхийсэн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Т.Сайннэмэх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би одоогоос нэг жилийн өмнө Болдсүрэнгийн Энх-Амгалан гэж залуутай танилцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Тэрээр надад 2015 оны 12 дугаар сарын үеэр Дарханаас ирэхдээ цалин гэж 700.000 төгрөг өгснөөс хойш ямар нэг цалин мөнгө өгөөгүй бөгөөд ажилд явлаа гээд алга болоод 20-30 хоног болоод эргэж ирдэг. Чухам ямар ажил хийгээд яваад байдгийг нь би мэддэггүй юм. Хамгийн сүүлд гэрээс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шагнал авах гэж байна, ажил руугаа явах гэж байна гэж хэлээд алга болоод 03 дугаар сарын 26-ныг хүртэл сураггүй болсон. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байх манай дэлгүүрт хулгай орсон. Хулгайч манай дэлгүүрийн хойд талын давхар модон хаалганы цоожийг эвдээд дотогшоо орж нийт 1.368.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Би энэ эд зүйлсийг өөрийн хамтран амьдрагч Б.Энх-Амгалан авсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад сэжиглэж байгаа талаараа хэлэхэд шалгалтын явцад Б.Энх-Амгалан хулгай хийсэн болох нь тогтоогдсон...Би Б.Энх-Амгалан гэх залууд гомдолтой байна, миний хамтран амьдрагч болохоос миний эзэмшлийн эд зүйл