Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/02184

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          08                                    101/ШШ2020/02092          

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Энхсайхан, Б.Мөнхцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний франчайзинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Танан шүр” ХХК болон М.Б нарт холбогдох иргэний хэрэгт талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03422 дугаар “Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар баталгаажуулан шийдвэрлэсэн болно.

Иргэн М.Б болон “Танан шүр” ХХК нь “Эвлэрлийн гэрээ”-нд заасан хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлж чадаагүй тул иргэн М.Бы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байр. А5-502 тоот орон сууц /312 м.кв талбайтай/, 5, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012013 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01347 дугаар “Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжаар албадан гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Шинжээч томилох тухай” 90 дүгээр тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний шинжээчээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг томилсон байна.

“Сэлэнгэ эстимейт” ХХК нь М.Бы өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1,030,000,000 /Нэг тэрбум гучин сая/ төгрөг гэж үнэлсэн байна.

“Сэлэнгэ эстимейт’' ХХК нь “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-нд хугацаа /он, сар, өдөр/-гүй хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө." гэж хуульчилсныг зөрчсөн нь байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Шинжээч томилох тухай” 90 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний шинжээчээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсон байх бөгөөд үнэлгээчин Г.Отгонбаяраар “Хөрөнгийн үнэлгээ”-г хийлгэсэн нь хууль ёсны шинжээчээр томилогдоогүй этгээд шинжээчээр ажилласан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт ““шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг;” ойлгохоор хуульчилсан байна.

Мөн хөрөнгийн үнэлгээний шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүргийг танилцуулаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлан болон Үнэлгээчний үйл ажиллагаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, нөгөөтэйгүүр хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой.

Хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр хуульчлагдсан шаардлагад нийцээгүй, Үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт ”хөрөнгийн үнэлгээний зүйл” гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг;” ойлгохоор хуульчилсан байна.

Хөрөнгийн үнэлгээний зүйл нь нэгдүгээрт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 312 м.кв талбай бүхий А5-502 тоот орон сууц, хоёрдугаарт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 5 тоот автомашины зогсоол, гуравдугаарт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 6 тоот автомашины зогсоол буюу 3 бие даасан үл хөдлөх хөрөнгийн шинжийг агуулсан тусдаа эд хөрөнгө болно.

Хөрөнгийн үнэлгээний тайланд зөвхөн орон сууцны үнэлгээнд 3 хөрөнгийг хамруулсан нь Хөрөнгийн үнэлгээг бодитой хууль заасны дагуу үнэлгээгүй байна.

Иймд Монгол Улсын иргэн М.Бы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байр, а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай, 312 м.кв талбайтай, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012013 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Энэхүү гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “ Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Б миний бие Хөрөнгийн үнэлгээний тайлантай 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр танилцсан болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч М.Б 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч М.Бы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг. Зайсангийн тойруу гудамж. 62/6 дугаар байр. А5-502 тоот орон сууц /312 м.кв талбайтай/, 5, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012013 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 1,030,000,000 /нэг тэрбум гучин сая/ төгрөг гэж үнэлсэн.

Тус үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” 4/13 дугаар тогтоол гарч шинжээчийн 1,030,000,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний 50 хувь болох 515,000,000 /таван зуун арван таван сая/ төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны 2 давхар 200 тоот ороонд зохион байгуулахаар болсон байна.

Дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч М.Бд огт мэдэгдээгүй бөгөөд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайхан 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэгтэх газар очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад л 1 дэх дуудлага худалдаа явчихсан болон 2 дахь дуудлага худалдааны талаар мэдсэн болно.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Иргэний хэрэг үүсгэх тухай” 101/11132020/04154 дугаар захирамж гарсан нөгөөтэйгүүр албадан дуудлага худалдаа /анхны/-г явуулах хугацаа, товыг М.Бд мэдэгдээгүй албадан дуудлага худалдаа явуулсан байгаа нь Иргэний хуульд заасан албадан дуудлага худалдаа явуулах журам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн М.Б нь үнэлгээний талаар гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан байгаа нь М.Бы хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь заалтыг зөрчин төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан байх тул анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тус тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3422 дугаар захирамжаар “Тана шүр” ХХК, М.Б нараас 950,000,000 төгрөгийг гаргуулж “Мини франчайзинг” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 3 хэсэг Зайсангийн тойруу гудамжны 62/6 байрны а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай орон сууц автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талууд харилцан.тохиролцоогүй тул ШШГТУуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 -т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 1,030,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг томилж итгэмжлэгдсэн төлөөлөгч, үнэлгээчин Г.Отгонбаярт Шүүх шинжилгээний тухай 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулснаар эд хөрөнгөнд үнэлгээ хийж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн.

ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.3 т зааснаар эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох “Тана шүр” ххк, үүсгэн байгуулагч Б.Тананд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр биечлэн, төлбөр төлөгч, өмчлөгч М.Бд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр биечлэн тус тус танилцуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ 1,030,000,000 төгрөгийн 70 хувь болох 721,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020-03-03 ны өдрийн 3/17 тоот тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7863 тоот, 4/7862 тоот, 4/7861 тоот 4/7860 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Тана шүр” ХХК, М.Б нарт шуудангаар илгээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар М.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 1,030,000,000 төгрөгийн 50 хувь болох 515,000,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус газраас зохион байгуулагдах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020-03-31-ний өдрийн 4/13 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/11925, 4/11926 дугаар мэдэгдлийг “Тана шүр” ХХК-ийн улсын бүртгэлийн хаяг руу шуудангаар илгээж, төлбөр төлөгч М.Бд биечлэн мэдэгдсэн.

ШШГТХуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шүүгч түдгэлзүүлнэ гэж заасан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/13 дугаар тогтоолоор зохион байгуулсан нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                           

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3422 дугаар захирамжаар “Тана шүр” ХХК болон М.Б нараас 950,000,000 төгрөгийг гаргуулж “Мини франчайзинг” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 3 хэсэг Зайсангийн тойруу гудамжны 62/6 байрны а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай орон сууц автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ГХ2019/00107 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19260465 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 3 хэсэг Зайсангийн тойруу гудамжны 62/6 байрны а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай орон сууц автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 158/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 167/02 дугаартай тогтоолоор хураажээ.

 

Төлбөр төлөгч “Тана шүр” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөх боломжгүйд хүрч, дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрөө барагдуулах гэтэл прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн, үнийн санал өгөх боломжгүй хэмээн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай албан бичгээр мэдэгдсэн ба хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч талууд тохиролцоогүй байна.

 

Төлбөр авагч “Миний франчайзинг” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 04 дугаартай албан бичгээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 3 хэсэг Зайсангийн тойруу гудамжны 62/6 байрны а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206012013 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1,030,000,000 төгрөг болохыг тогтоолгожээ.

 

Төлбөр төлөгч нь дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй ба нэхэмжлэлд дурьдсан үндэслэлүүд нь дор дурьдсанаар үгүйсгэгдэж байна.

 

“Сэлэнгэ-эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ хүргүүлсэн нь тодорхойгүй гэх боловч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээг хүлээн авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үгүйсгэх үндэслэлгүйн дээр Ү- 2206012013 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1,030,000,000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээний тайланг төлбөр төлөгч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51А дугаар байрны 34 тоотод оршин суугч М.Бд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4785 дугаартай мэдэгдлээр хүргүүлж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгч “Тана шүр” ХХК-д Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4783 дугаартай мэдэгдлээр хүргүүлж, “Тана шүр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Тананд 2020 оны 02 дугаар сарын 10-нд хүлээлгэн өгсөн байна.

 

“Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг шинжээчээр томилогдоогүй этгээд, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг зөрчсөн гэх боловч Г.Отгонбаяр гэх шинжээчийг “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн шинжээч биш гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шинжээчид хууль тайлбарласан нь хэргийн материалаар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэлд дурьдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 9 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ 1,030,000,000 төгрөгийн 70 хувь болох 721,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/17 тоот тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7863 тоот, 4/7862 тоот, 4/7861 тоот 4/7860 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Тана шүр” ХХК, М.Б нарт шуудангаар илгээжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар М.Бы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 1,030,000,000 төгрөгийн 50 хувь болох 515,000,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус газраас зохион байгуулагдах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/13 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/11925, 4/11926 дугаар мэдэгдлийг “Тана шүр” ХХК-ийн улсын бүртгэлийн хаяг руу шуудангаар илгээж, төлбөр төлөгч М.Бд мэдэгдсэн байна.

 

Анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, ахлах шийдвэр гүйцтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/17 дугаартай тогтоолоор Анхны албадан дуудлага худалдаа явуулахаар тогтож, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон дуудлага худалдааг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж, утсаар ярьж мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7863, 4/7862 дугаартай мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн тэмдэглэлүүд зэргээр тогтоогдож байна.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 07184 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/13 дугаар тогтоол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т тус тус заасантай нийцсэн, уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус зааснаар, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай" 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай М.Бы нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА