Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 181/ШЗ2020/01779

 

2020 оны 07 сарын 03 өдөр

                          181/ШЗ2020/01779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.С/РД: /,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Билэгтмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Шүрэн” ХХК/“Шүрэн” ХХК-ийг Г.Г би үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй компани, би ерөнхий захирал нь/ нь Г.Г миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, Ц.Сгээс мөнгө зээлж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарч, Шажиллагааны явцад миний өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжлэн хураан авч, үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас авсан боловч үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул ШШГТХ-ийн 52.2.2-т зааснаар уг орон сууцыг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлсэн болно. Хөрөнгийн шинжээч нь миний өмчлөлийн орон сууцны үнэлгээг хэт доогуур буюу 268,0 сая төгрөгөөр үнэлж миний эрх ашгийг илтэд хохирооосон гэж үзэж байна. Үүнд:

a/ Орон сууцыг төлбөр төлөгч би 490,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад төлбөр авагч тал нь 100,000,000 төгрөгөөр санаанд багтамгүй доогуур үнийн санал гаргасан нь үнэлгээнд нөлөөлсөн.

б/ Миний орон сууц хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог бөгөөд энэ бүсэд байрлалтай үйлчилгээ хийх боломжтой орон сууцнууд 1 м.кв нь 3,0 сая орчим төгрөгний зах зээлийн ханштай байхад 1 м.кв-ийг дөнгөж 1 сая 66 мянган төгрөгөөр тооцож, 239,2 сая төгрөгөөр үнэлсэн.

в/ Уг орон сууц нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой өмнө нь үйлдвэрлэл уйлчилгээ явуулж байсан, 4 зүгрүүгээ харсан цонхтой, эргэн тойрон олон орон сууцаар хүрээлэгдсэн/замын цагдаагийн ард/ ашигтай байрлалтай тул төлбөр авагч аль болох бага үнэлүүлж авах гэсэн сонирхлоор шинжээчид нөлөөлсөн байх магадлалтай.

г/ ШШГТХ-ийн дагуу дээрхи үнэлгээгээр албадан дуудлага худалдаагаар худалдахад ийм ашигтай байрлалтай, үйлчилгээ явуулах боломжтой 4 өрөө байрыг төлбөр авагч тал үндсэндээ 119,0 сая төгрөгөөр авах боломж бүрдэж байна.

д/ Түүнчлэн барьцаалагдсан хөрөнгөө боломжийн үнээр өөрөө худалдан борлуулах боломж олгоогүй, төлбөр авагч Ц.С шийдвэр гүйцэтгэх албаны зарим ажилтныг хууль бусаар дарамталсан дарамт шахалтанд хэт автсан. Зарим ажилтныг нь Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан гэх мэт.

Миний орон сууц багаар бодоход 330,0 сая төгрөгөөр зах зээлийн үнэлгээ нь тооцогдох ёстой гэж би үзэж байгаа болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Отгонжаргал гэгч ШШГТХ-ийн 55.3 дахь хэсгийн “Шийдвэр гүйцэтгэгч нь ... шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө.” гэсэн тов тодорхой заалтыг ноцтой зөрчиж, надад дүгнэлтийг танилцуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй атлаа дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл өгч миний эрхийг зөрчсөн. Энэ тухай ахлах шийдвэр гүйэтгэгч, болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргахад танд танилцуулсан байна гэж худал хариу өгсөн.

Иймд миний бие эрх ашгаа хамгаалуулахаар ШШГТХ-ийн 55,7 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах бүрэн үндэстэй гэж үзэж байна.

Өмнө нь гаргасан тайлбаруудаараа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үнэлгээний талаар гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй учраас өөр хэлэх зүйл алга байна

Монгол улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1877 тоот тогтоолын дагуу Нийслэлийн Шгазрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилох тухай тоот тогтоолын дагуу иргэн Г.Г миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Билэгтмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01877 дугаар тогтоолоор “Шүрэн” ХХК-иас 525,722,448 төгрөгийг гаргуулж, Ц.Сд олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-д 2019 оны 157/01, 157/02, дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалт болон Штухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Г.Ггийн өмчлөлийн хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157/02 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19280525/02 дугаар хураах тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 129 969 000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/29982, 4/29983 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг “Шүрэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал Г.Гд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4/29982, 4/29983 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийн 1 хувийг гардуулан өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

Төлбөр төлөгч Шүрэн ХХК-ийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-1124047115 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 103/01 дүгээр байрны 42 тоот, 110.73 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 239,969,000 төгрөгийг 70 хувиар тооцон 167,978,300 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 122,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

“Шүрэн” компанийн төлбөрт хураагдсан нэхэмжлэгч Г.Ггийн өмчлөлийн эд хөрөнгөнд 2019 онд 2 удаа хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтоолгоход зөрүү байгаагүй. Үнэлгээг төлбөр төлөгч Г.Гд удаа дараа мэдэгдэж, хуулийн дагуу албадан дуудлага худалдаа явуулж худалдан борлуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч, нэхэмжлэгч Г. Г нь БЗД-ийн 25-р хороо 13-р хорооллын Нарны замын 103/01 дугаартай байрны 42 тоот 110,73 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Төлбөр авагч Ц.С миний бие Г.Ггийн энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа тул нэхэмжлэгчид дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь өөрийн 10 жилийн өмнө ашиглалтад орсон 110 м.кв талбайтай орон сууцаа 490 сая төгрөг буюу ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр үнэлсэн гэжээ. Гэтэл өнөөдрийн зах зээлийн ханш нь 10 жилийн өмнө ашиглалтад орсон хуучин байр ийм үнэтэй гэдгийг нотолсон ямар ч нотолгоо ирүүлээгүй байна. Тэрээр цааш нь бичихдээ Нийслэлийн зүүн хэсэг, Баянзүрх дүүргийн 13-р хорооллын байрлалыг “хотын төвийн А зэрэглэлийн бүс” хэмээн өөрөө тодорхойлсон хэдий ч мөн л энэ байдлаа нотлоогүй байдаг. Иймд энэ үйл баримт мөн л үндэслэлгүй юм.

Бидний зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг ШШГ-ийн ажилтан, дарга нарыг дарамталсан, хууль бус шаардлага тавьсан зүйлгүй бөгөөд гагцхүү гэмт хэргийн шинж бүхий үйлдлийг Р.Энхтайванд холбогдуулан АТГ-аар шалгуулсанд тэрээр гэм буруутай болох нь нотлогдож, шүүхэд шилжээд байгаа билээ. Төлбөрт хураагдсан 110 м.кв талбайтай орон сууцны тухай дурдвал:

Тус орон сууцны үнэлгээг 2019 оны 8 болон 12 сард 2 удаа хөндлөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийж, тус бүр 257,352,908 болон 239,969,000 төгрөгөөр үнэлсэн. Тус байр нь 2010 онд ашиглалтанд орсон орон сууцны барилга. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байгаагүй. Шүрэн компани нь барилгын ажилчдыг байрлуулан, олон зуун хүн хөлхөж байсан, муу, буруу, зориулалтын бусаар эдэлснээс шалтгаалж их хэмжээгээр элэгдэж, эвдэрсэн 1 давхарын орон сууц юм.

Тус байрны ижил орцонд байрлах, өөрийн өмчлөлийн 66 тоот орон сууцаа иргэн Г.Г нь 2016 оны 4 сард 130,000,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан.

Энэхүү орон сууцанд аливаа худалдаа үйлчилгээ өмнө нь хэзээ ч явагдаж байгаагүй. Зөвхөн барилгын ажилчид байрлаж хувцас солих, усанд орох зориулалтаар ашиглагдаж байсан.

Иргэн Г.Г нь 2019 оны 10 сарын 8-ны өдөр хүсэлт гаргаж, уг орон сууцыг өөрөө зах зээлийн үнээр бусдад худалдан борлуулах хүсэлт тавьж, тус хүсэлтийг зөвшөөрсөн болно. Гэвч Г.Г нь орон сууцаа бусдад худалдан борлуулж чадаагүй.

Иргэн Г.Г нь зарим шүүгч, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлагад нөлөөлөх байдлаар, удаа дараа өөртөө давуу эрх олгуулж ирсэн. Энэхүү хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага, АТГ, Прокурорын байгууллагууд мөрдөн шалган, гэмт хэргийн шинжтэй болохыг бүрэн нотлож, тогтоож, одоо уг хэргүүд зохих харьяалал, шатны шүүхэд шилжээд байгаа болно.

2019 оны 9-р сард Г.Г өөрийн биеэр хүрэлцэн ирж энэ байрыг зах зээлийн үнээр борлуулж байсан байдаг. Энэ бүхнийг төлбөр авагч миний бие хүлээн зөвшөөрч Г.Г болон шийдвэр гүйцэтгэгч н.Атаржаргалыг байлцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 01 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд Г.Г нь хөндлөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үнэлгээний газраар үнэлүүлсэн боловч тухайн үед шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр худалдан борлуулж чадаагүй. Ийм учраас 2 дахь албадан дуудлага худалдаагаар 120,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, цаг хугацаа хожиж буйг зориуд тэмдэглэж байна.

Иймд иргэн Г.Ггийн барьцааны орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэдэг гомдол үндэслэлгүй болно.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.С нь барьцааны орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэдэг гомдол үндэслэлгүй гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00920 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01877 дугаар тогтоолоор “Шүрэн” ХХК-иас 522 949 750/таван зуун хорин хоёр сая есөн зуун дөчин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 2 772 698/хоёр сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан Ц.Сд олгохоор шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 03903 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 277 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 19280535 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00920 дугаар шийдвэрийн болон 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01877 дугаар тогтоолын болон 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 03903 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 277 дугаар гүйцэтгэх хуудсын болон 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 19280535 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.5-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/ ... хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх;”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 157/01 дугаар болон 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 157/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 157/01 дугаар болон 157/02 Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөгч “Шүрэн” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00920 дугаар шийдвэр болон 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дугаар магадлал, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01877 дугаар тогтоолыг биелүүлээгүй болох нь 157/01 дугаар болон 157/02 Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т “төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх ... дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих;” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад зааснаар хариуцагч нь арилжааны банк дахь төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-ийн хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоол гаргасан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 157/19280525 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-ийн нийт хувьцааг дангаараа 100% эзэмшдэг болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн “Шүрэн” ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үнийн саналаар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047115 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам 103/01 байр, 42 тоот орон сууц/цаашид “Орон сууц” гэх/-ыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хураасан болох нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19280525/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

         

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь Орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь “Шүрэн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 19/159 албан бичгийн болон нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үнийн саналын хуулбар, Ц.Сгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинжээчээр “Виннэр Вэй” ХХК-ийг томилж, шинжээч “Виннэр Вэй” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-12/21 тоот тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж ... тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.

 

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн болох нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 4/29983 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч нь Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

          Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна:”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх.” гэж заасан.

         

          Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар “Виннэр Вэй” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Орон сууцны үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлал, үнийн мэдээлэллийн эх сурвалжийг тодорхой заасан байх тул “Виннэр Вэй” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар “Виннэр Вэй” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ