Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2196

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02196

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 Нэхэмжлэгч: Ц С ХХК /РД:2576295/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-т холбогдох,

 Түрээсийн төлбөрт 18,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, гэрч С.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц С ХХК нь Н.Бодбаатартай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 180 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхрыг, 1 сарын 4,000,000 төгрөгөөр, 16 сарын хугацаатай түрээслэхээр тохирсон. Иргэн Н.Б  нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 01 дүгээр сарыг дуустал хугацаанд тухайн түрээсийн байранд Монгол зоог хоолны газрыг ажиллуулсан. Н.Б  Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ-ний хугацаанд 20,200,000 төгрөгийг төлж, 2016 оны 02 дугаар сард түрээсийн байрыг орхиж гарсан. Тус байрыг орхиж гарсантай холбоотойгоор талуудын нягтлан бодогч нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн. Иргэн Н.Б  нь 2015 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр буюу нийт 5 сарын хугацааны 21,800,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл түрээсийн төлбөрт 2,910,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрт огт төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч Н.Б аас Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 18,890,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц С ХХК нь иргэн Н.Б-т ай 2011 оноос 2013 оныг хүртэл Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ байгуулж ажилласан. 2015 оныг хүртэл түрээсийн төлбөрийг төлж байсан. Цацалсан ХХК-ийн зүгээс манай байгууллага уг барилгыг нурааж өөр барилга барих гэж байна. Барилга барьсны дараа та нарыг оруулна гэж аман байдлаар ярьж тохирсон. Хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулж бай, түрээсийн төлбөр авахгүй гэж хэлсэн. 2015 оны 04 дүгээр сард байрыг нураах гэж байна гэж түрээслэгчийг байрнаас нь гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцааж үйл ажиллагаагаа үргэлжлүүл гэж оруулсан. 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд түрээслэгч нь ашиглалтын зардлыг төлсөн. Энэ хугацаанд Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ байгуулаагүй.  2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл Монгол зоог хоолны газар ажиллуулсны төлбөрт 20,200,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч уг төлбөрийг төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй. Талуудын нягтлан бодогч нар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 21,800,000 төгрөг гэж тооцоо нийлсэн гэж байгаа боловч иргэн Н.Б  хуулийн этгээдээр үйл ажиллагаа явуулаагүй.  Хувиараа бизнес эрхэлж байсан. Нягтлан бодогч байгаагүй. Нягтлан бодогч гэдэг нь гагцхүү хуулийн этгээдэд байдаг. Мөн Н.Б  тооцоо нийлсэн актад Н.Б  гарын үсэг зураагүй. н.Баярмаа гарын үсэг зурсан. Тухайн үед н.Баярмаа гэж хүн Монгол зоог хоолны газарт ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. Талууд албан ёсоор тооцоо нийлж акт үйлдсэн бол Н.Б  хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц С ХХК нь хариуцагч Н.Б-т  холбогдуулан түрээсийн төлбөрт 18,890,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц С ХХК нь хариуцагч Н.Б аас 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 18,890,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэх түрээсийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлээгүй, түрээсийн талбайд 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. 

Шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 4 дугаартай Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ-нд хариуцагч Н.Б  гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор шилжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 арын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2-т ... Шинжилж буй гарын үсэг нь Н.Б ын гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй байна. 3-т Шинжилгээнд ирүүлсэн 2015.01.01-ний өдрийн №4 дугаартай Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Н.Б ын гэх бичгийн хэвийн харьцуулах загвартай тохирч байна гэжээ.   

Хариуцагч Н.Б  нь нэхэмжлэгч Ц С ХХК-ийнөмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 180 м.кв талбайг 2011 оноос 2015 он хүртэл хугацаанд түрээсийн гэрээний дагуу түрээслэн Монгол зоог нэртэй цайны газрын үйл ажиллагаа явуулсан байна. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Монгол зоог нэртэй цайны газрын үйл ажиллагааг явуулсан байх тул талуудын хооронд 180 м.кв талбайг нэг 1 сарын 4,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр харилцан тохиролцсон түрээсийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 01 сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гэрч С.Отгонжаргалын өгсөн мэдүүлгээр талуудын хооронд 2011 оноос эхлэн түрээсийн гэрээний харилцаа үүсч, 2015 он хүртэл хугацааны түрээсийн төлбөр тооцоо дууссан. Хариуцагч түрээсийн талбайд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сар дуустал, 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байна. 

Зохигч түрээсийн талбайг түрээслэхээр 2015 оны 01 дүгээр сард тохирч, 2015 оны 07,08 дугаар сард түрээсийн талбайд засвар хийсэнтэй холбоотойгоор түрээсийн төлбөр тооцоогүй, 2016 оны 01 сарыг дуусахад талбайг хариуцагч чөлөөлсөн талаар маргаагүй.

 Хариуцагч түрээсийн талбайд 2015 оны 04 сараас 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд засвар хийж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарласан хэдий ч энэ талаар нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн түрээсийн төлбөр төлсөн талаар нотлох баримт гаргаагүй, төлбөр төлөхөөс татгалзаж буй үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гарган өгч нотлоогүй тул түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгээ биелүүлээгүй байна гэж үзэв. 

Иймд хариуцагч Н.Б аас 18,890,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц С ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч Н.Б аас 18,890,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц С ХХК-долгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ц С ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б аас 252,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР