Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/01192

 


 

2020 оны 5 сарын 05 өдөр                                    Дугаар 183/ШШ2020/01192                                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, хаягт оршин суух, М /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, , И холбогдох,

 

2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 6 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь буюу       426 040 төгрөг, 7 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 100 хувь буюу 852 050 төгрөг, урамшуулал 2 130 200 төгрөг, нийт 3 408 290 төгрөгийг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбооны инженер мэргэжилтэй С.М миний бие 1997 оноос тухайн үеийн Иргэний агаарын тээврийн удирдах газрын агаарын навигацийг хөгжүүлэх төсөлд техничээр ажилд орж, одоо Иын холбоо, навигаци, ажиглалтын албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын агаарын тээврийн замууд дайран өнгөрдөг бөгөөд Иын холбоо, навигаци, ажиглалтын алба нь тухайн агаарын замуудаар зорчиж байгаа нисэх онгоцуудад үйлчилгээ үзүүлдэг. 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Мөрөн секторт радио холбооны 128.0 МГц давтамжаар онгоцтой харилцахад яриа бага зэргийн хөндлөнгийн шуугиан сонсогдсон гэж бүртгэсэн. Энэ дутагдлыг газар дээр нь холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага, ажилтнууд хэмжилт, хяналтыг хийсэн бөгөөд уг дутагдлыг 7 дугаар сарын 01-нд арилсан гэж үзэн бүртгэлийг хаасан. И ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 18:15-21:00 UTC цагийн хооронд Мөрөн сектороос Говь секторт шилжих хэсэгт EPKUT цэг дээр радио холбооны 128 МГц давтамжаар онгоцтой холбогдоход яриа сонсогдохгүй байх дутагдал илэрсэн ч нислэгийн удирдлагад хүндрэлгүй байсан гэж мэдээлсэн. 2019 оны 6 дугаар сарын 05-нд Иын агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны удирдлагууд дээрх дутагдлыг хэлэлцэх хуралд миний бие оролцсон бөгөөд, уг асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, 6 дугаар сарын 07-ны өдрийн 13.00 цагт танилцуулахыг Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэгт буюу надад, дутагдлыг залруулахыг Холбооны хэсэгт тус тус даалгасан. Би инженер М.Отгонжаргалын боловсруулсан дээрх дутагдалтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг хянаад 2019 оны дугаар сарын 07-ны өдрийн 02/18 дугаартай илтгэх хуудсаар өөрийн шууд удирдлага болох Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтоход хүргүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 10-нд Иын дарга, тэргүүн дэд дарга нар холбогдох газар, албадын удирдлагуудтай уулзалтанд миний бие оролцсон бөгөөд, уг дутагдлыг хэлэлцэж, Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга, тус албаны ерөнхий инженер, холбооны хэсгийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл манай албаны дарга Д.Баяртогтох 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 08/а/261 дугаартай албан бичгээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдэл хөлсийг хасах, сахилга, хариуцлагын арга хэмжээ ногдуулах саналыг, Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбатын 2019 оны 6 дугаар сарын 14-ны 95 дугаартай албан бичгээр Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргад сануулах арга хэмжээ авахуулах, мөн газрын менежер Н.Б ы 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай албан бичгээр тус албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэг нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тухайн гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй, холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн сахилга, хариуцлагын арга хэмжээ авч өгнө үү гэж тус тус дээд удирдлагад уламжилсан. Гэтэл Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтох нь миний 6 дугаар сарын цалин хөлснөөс үр дүнгийн нэмэгдэл хөлсийг 50 хувиар буюу 426 040 төгрөгөөр, 7 дугаар сард 100 хувиар буюу 852 050 төгрөгөөр тус тус хассан бөгөөд И ын дарга Л.Бямбасүрэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан нь үндэслэлгүй, хууль бус тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ирсэн бөгөөд тухайн дутагдалтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг хянаад цаг тухайд нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу албаны дарга Д.Баяртогтоход хүргүүлснээ дээр дурдсан. Харин уг зөвлөмжийг холбогдох нэгжүүдэд хүргүүлэх үүрэг надад байхгүй. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд миний бие хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн нь тодорхой бус, нэмэгдэл хөлсийг удаа дараа хасахдаа хуульд заасан хэлбэрээр бус, шийдвэр гаргаагүй зэргээр Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Иын дарга Л.Бямбасүрэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Иын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтохоос миний 6 дугаар сарын цалин хөлснөөс үр дүнгийн нэмэгдэл хөлсийг 50 хувиар буюу 426 040 төгрөгөөр, 7 дугаар сард 100 хувиар буюу 852 050 төгрөг, 2019 оны урамшуулал цалин 2 130 200 төгрөгийг  тус тус хассаныг хүчингүй болгож, дутуу авсан цалин хөлс болох нийт 3 408 290 төгрөгийг С.М надад олгуулж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Холбоо, навигаци, ажиглалтын алба нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын болон орон нутгийн нислэг гүйцэтгэж байгаа агаарын хөлгүүдэд аюулгүй, найдвартай, үл тасалдах холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ үзүүлдэг стемүүдийн техникийн байдал болон тэдгээрийн цахилгаан хангалтын үзүүлэх үндсэн үүрэгтэй. С.М нь тус албаны Аюулгүй ажиллагаа, чанарын ирдлагын хэсгийн даргаар ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд албаны хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, удирдлагыг хяналт шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгахад чиглэсэн аудит баталгаа бүхий дүгнэлт, зөвлөмжөөр хангах үүрэгтэй. Мөн албаны хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг гүйцэтгэхэд хэсгийн чанар, аюулгүй ажиллагааны технологич инженерийг удирдан зохион байгуулах, хэсгийн чанар, аюулгүй ажиллагааны технологич инженерийг шууд удирдлагаар хангах, хэсгийн төлөвлөгөө, ажлын хуваарь боловсруулах, тайлагнах, технологийн үйл ажиллагааны үд тохирлыг илрүүлэх, түүнийг арилгах дүгнэлт зөвлөмжөөр удирдлагыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд үл тохирлыг илрүүлэх, түүний бодит шалтгааныг тодорхойлох, залруулах ажлыг зохион байгуулах, болзошгүй үл тохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, албаны удирдлагыг дотоод хяналт шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгахад чиглэсэн бодит баталгаа бүхий дүгнэлт зөвлөмжөөр хангах гэж заасан байдаг. Хэнгэрэгтэй РСАС 128.0 МГц давтамжид интерференц Гадны шуугиан нөлөөлж, онгоцтой ярихад шуугиантай, яриа муу сонсогдож холбооны үйлчилгээний аюулгүй, найдвартай ажиллагаа буурсан. Мөн тус цэгт 2019 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн онгоцны яриа сонсогдохгүй, 02:15-05:00 цагийн хооронд холбооны үйлчилгээ тасалдах нөхцөл байдал үүссэн бөгөөд бусад станц болон агаарын хөлгөөр дамжуулж тухайн агаарын хөлгүүдэд холбооны үйлчилгээ үзүүлэх онцгой нөхцөл байдалд ажилласан. Тус албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэг нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тухайн гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргаж, удирдлага болон холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй, холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 35-ны өдөр агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар буюу дээд удирдах оайгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 6 дугаар сарын 07-нд дүгнэлт, зөвлөмж гаргасан байдаг. Тухайн ажилтанд дээд удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил гүйцэтгэхээс гадна үндсэн ажил нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтуудын хүрээнд тогтмол ажил гүйцэтгэх шаардлага байдаг. Ажлын байрны зорилт 4-т заасан шаардлагууд тус албан тушаалтан дээд удирдлагын үүрэг даалгавраар бус ажлын байрны тодорхойлолтын шаардлагаар тогтмол хийж гүйцэтгэх ёстой. Тухайн гэмтэл саатал гарсан нөхцөл байдлын үед буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд нэг ч тайлан, дүгнэлт, зөвлөмж гарган удирдлагад танилцуулаагүй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж чадаагүй гэж үзсэн. Иймд ажлын хариуцлага алдсан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, холбоо, навигаци, ажиглалтын албаны Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн дарга Сэржгочоо овогтой Мт Хөдөлмөрийн тухай хуулийн '31 дүгээр зүйлийн 131.1.1 дэх, Иын “Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Иын даргын 2019 оны Б/184 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Мөн энэхүү нэхэмжлэлээр цалин хөлсний үр дүнгийн нэмэгдэл хөлсийг нь 6 сард 50 хувь, 7 сард 100 хувь урамшуулал хассан тухай мэдэгдэж, нэхэмжилсэн байна. Иын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т заасны дагуу үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгодог. Ажилтны ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгож болно.  Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжийн ажилтанд үр дүнгийн нэмэгдэл олгохдоо шууд удирдах нэгжийн дарга тодорхойлж, тухайн нэгжийн дээд шатны удирдлага баталгаажуулсан байна. Үр дүнгийн нэмэгдлийг үр дүнгийн нэмэгдэл тооцож олгох хуудсын дагуу ажилтны тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үр дүн, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдлаар нь дүгнэж, олгож хувь хэмжээг бичсэн байна гэж тус тус заасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-ын дагуу шууд удирдах нэгжийн дарга ажилтны үр дүнг үнэлж нэмэгдэл цалингийн хэмжээ хэдэн хувь байхыг тодорхойлж, түүний дагуу үр дүнгийн нэмэгдэл цалин тодорхойлогдог бөгөөд тус ажилтанд 2019 оны 5 сард тус албаны дарга Д.Баяртогтохын тодорхойлсноор 20 хувийн нэмэгдэл цалин олгосон байна. Мөн тус журмын 6.2.5 дахь хэсэгт ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг дараах тохиолдолд олгохгүй гэж заасан. Ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл ногдуулсан сард гэж заасан байдаг. Тус ажилтанд 2019 оны оны 7 дугаар сарын 16-ний өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5.1 дэх заалтын дагуу 2219 оны 7 сард үр дүнгийн нэмэгдэл цалин олгогдоогүй болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх, Иын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2 дахь хэсгийг тус тус заасныг үндэслэн үр дүнгийн нэмэгдэл хөлс олгодог. Үр дүнгийн нэмэгдлийг тус байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэх, мотивацижуулах зорилгоор ажлын гүйцэтгэлээс хамаарч үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар үндсэн цалин дээр нэмж олгодог бөгөөд үр дүнгийн нэмэгдлийг хасах тухай ойлголт, заалт тус байгууллагын мөрдөн ажилладаг хууль, эрх зүй, дүрэм, журмын хүрээнд байхгүй болно” гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч С.М нь хариуцагч И холбогдуулан 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 6 сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426 040 төгрөг, 7 сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 100 хувь буюу 852 050 төгрөг, урамшуулал 2 130 200 төгрөг, нийт      3 408 290 төгрөгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй, сахилгын зөрчил гаргасан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл болон урамшуулал олгохгүй талаар журмалсан байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.  

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.М нь ажил олгогч Иай байгуулсан 2018 оны 07 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Холбоо, навигаци, ажиглалтын албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргаар ажилладаг бөгөөд түүнд нислэгийн хөдөлгөөний удирдлагын Мөрөн сектороос Говь секторт шилжих ERKUT илтгэх цэг дээр 2019 оны 05 сарын 24-ний өдрөөс 06 сарын 07-ны өдөр хүртэл тус бүсийн 128 МГц давтамжид гадны шуугиан нөлөөлснөөс радио холбоо алдагдсан гэмтэл, дутагдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.1, 3.7.2-т заасныг үндэслэн сануулах сахилгын шийтгэл нодуулсан байна.

 

Иын даргын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн А/803 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1-т “ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд гаргасан зөрчлийн шинж байдал, хор хохирлыг харгалзан дэрээх төрлийн  сахилгын шийтгэл ногдуулна.” 3.7.1.1-т “сануулах”,                3.7.2-т “Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтан, албан тушаалтанд хариуцсан шууд удирдлагын тодорхойлолт, нотлох баримтыг үндэслэн сахилгын шийтгэлийг ИНЕГ-ын даргын болон салбар нэгжийн даргын тушаалаар ногдуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Мын албан тушаал болох Холбоо, навигаци ажиглалтын албны Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргын ажлын байрны тодорхойлтод Холбоо, навигаци, ажиглалтын албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргын ажлын байрны зорилго нь албны хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, удирдлагыг хяналт шалтгалтаар илэрсэн дутагдлыг арилгахад чиглэсэн бодит баталгаа бүхий дүгнэлт зөвлөмжөөр хангах, ажлын байрны үндсэн зорилтуудын дотор технологийн үйл ажиллагааны үл тохирлыг илрүүлэх, түүнийг арилгах дүгнэлт зөвлөмжөөр удирдлагыг хангах үүрэгтэй болох талаар зохигчид маргаагүй болно.

 

2019 оны 05 сарын 24-ний өдөр Мөрөн секторт радио холбооны 128,0 МГц давтамжаар онгоцтой харилцахад яриа бага зэрэг хөндлөнгийн шуугиан сонсогдсон, 2019 оны 05 сарын   24-ний өдрөөс 06 сарын 07-ны өдөр хүртэл Мөрөн сектороос Говь секторт шилжих ERKUT илтгэх цэг дээр тус бүсийн 128 МГц давтамжид гадны шуугиан нөлөөлснөөс радио холбоо алдагдсан гэмтэл, дутагдал илэрсэн байх бөгөөд Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэг уг гэмтэл, дутагдалын тухай илтгэх хуудасыг 2019 оны 06 сарын 07-ны өдөр албны дарга Д.Баяртогтоход хүргүүлсэн байна.

 

Улмаар Иргэний нисэхийн Ерөнхий газар Холбоо, навигаци ажиглалтын албаны дарга Д.Баяртогтохоос Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газарт 2019 оны 06 сарын        14-ний өдрийн 08/а/261 албан бичгээр ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад сахилга, хариуцлагын арга хэмжээ ногдуулах санал хүргүүлж, Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 96 дугаар албан бичгээр “...Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэг гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй, холбогдох арга хэмжээ авч ажлаагүй ажилтнуудад хариуцлага тооцуулах хүсэлтийг Захиргаа удирдлагын газарт хүргүүлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.” гэж заасан ба ажилтан  С.М нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ болох ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамаарах гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Мыг ажлын хариуцлага алдсан талаар шууд харьяалан удирдах албан тушаалтын саналыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй тул сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Иын даргын 2019 оны 12 сарын 26-ны өдрийн А/1071 тоот тушаалаар 2019 оны ажлын үр дүнг харгалзан ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор шийдвэрлэхдээ 2019 онд сахилгын шийтгэл ногдуулсан ажилтнуудад олгохгүй байхаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн урамшуулал 2 130 200 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Харин Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5, 6.2.5.1-т “ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл ногдуулсан сар ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгохгүй” гэж заасан атлаа нэхэмжлэгчийн 6 ба 7 сарын нэмэгдэл хөлсийг олгоогүй нь буруу тул 852 080 төгрөгийн нэмэгдэл хөлсийг үндэслэлгүй хассан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Иаас нэмэгдэл хөлс 852 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 07 сарын               16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс, урамшуулал 2 556 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн                 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24 999 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иаас нэмэгдэл хөлс 852 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс, урамшуулал 2 556 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Иаас улсын тэмдэгтийн хураамжид 24 999 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХЦЭЦЭГ