Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 944

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00131/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, ... овогт Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар хороолол, ... байр, ...тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, .... Я.А-т холбогдох

 

Орон сууцаас нүүлгэн гаргуулж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Я.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.А миний бие нь иргэн О.Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2333 тоот арилжааны гэрээ байгуулан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ...тоот 62.7 м.кв орон сууцыг 51 600 000 төгрөгөөр худалдан авч, тухайн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр .... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А надад олгосон юм. О.Б нь тухайн орон сууцыг худалдан авах үед ашиглалтад бүрэн ороогүй, хоосон байсан гэх тайлбарыг надад өгсөн ба би худалдаж аваад 2018 оны 12 сард орон сууцыг бусдад худалдан борлуулах гэсэн боловч үл таних айл хууль бусаар эзэмшиж байлаа. Энэ үйлдэл нь иргэн миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэн Я.А болон түүний гэр бүлийг ...аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байр, ... тоот, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцнаас нүүлгэн гаргаж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү. Л ХХК, иргэн О.Б-ээс 2016 онд 2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авч, хугацаандаа зээлээ төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлдээ 9 байр авсан байдаг. 9 орон сууц өгөхдөө бүгдийг нь О.Б-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Үүнийг иргэн О.Б Б.А-т 2018 оны 11-р сарын 23-ны өдөр

арилжааны гэрээгээр борлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Уг гэрээг нь өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байгаа, мөн Л ХХК-ийн ерөнхий захирал Л-ийн О.Б-т өгсөн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өөр баримт байхгүй. Тийм учраас уг байрнаас иргэн Я.А-ыг албадан гаргуулж байр чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь иргэн Я.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л ХХК-тай 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа 5 000 000 төгрөг төлж, засварын 1 800 000 төгрөг үндсэн төлбөрөөс хасуулж, өөрөө нэмэлтээр бүтэн засвар хийж орсон болно. Нийт 81 510 000 төгрөгөөс 6 800 000 төгрөг хасуулж, одоог хүртэл сар бүрийн төлбөр 23 329 800 төгрөг, нийт 30 129 800 төгрөг төлсөн байна. Иймд байрнаасаа гарах боломжгүй. Энэ байрыг Б.А-аас худалдаж аваагүй, Л ХХК-аас худалдаж авсан. Иргэн Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би уг байрыг Л ХХК А-ас авсан. Мөн Л ХХК-ийн энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би уг байрыг аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа, байрны гэрчилгээг гаргасан гэж байсан гэхдээ хүчингүй болгосон гэсэн гэхдээ би олж хараагүй. 9 байрыг эзэмшигч гээд шүүх хурал явагдаж байгаа, би өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа. Одоо болтол уг байрны гэрчилгээ гараагүй байгаа гэж Л ХХК-аас надад хэлсэн. 2018 оны 01-р сарын 17-ны өдөр “Л” ХХК-тай 48 тоот гэрээ байгуулан 10а байрны 37 тоот 62,7 мкв орон сууцыг урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын зардал 1,800,000 төгрөг хасуулан нийт 81.510.000 төгрөгийн гэрээ байгуулж, одоогийн байдлаар 21 удаагийн төлөлтийг урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийт 30 гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Байрыг одоо хүртэл Улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа, комисс хүлээж авсны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэж тухайн үед надад хэлсэн. Гэтэл А гэж хүн нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээний талаар гэрээнд тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Би мөнгөө төлөөд явж байгаа учраас миний байр гэж үзэж байна.

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л ХХК-тай 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын 1.800.000 төгрөг үндсэн төлбөрөөс хасуулж, өөрөө нэмэлтээр бүтэн засвар хийж орсон. Нийт 81.510.000 төгрөгөөс 6.800.000 төгрөг хасуулж, одоог хүртэл сар бүрийн төлбөр 23.329.800 төгрөг, нийт 30.129.800 төгрөг төлсөн байна. Иймд байрнаасаа гарах боломжгүй. Энэ байрыг Б.А-аас худалдаж аваагүй, Л ХХК-аас худалдаж авсан. Мөн Л ХХК-ийн энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би уг байрыг аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа, байрны гэрчилгээг гаргасан гэж байсан гэхдээ хүчингүй болгосон гэсэн гэхдээ би олж хараагүй. 9 байрыг эзэмшигч гээд шүүх хурал явагдаж байгаа, би өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа. Одоо болтол уг байрны гэрчилгээ гараагүй байгаа гэж Л ХХК-аас надад хэлсэн. 2018 оны 01-р сарын 17-ны өдөр “Л” ХХК-тай 48 тоот гэрээ байгуулан 10а байрны 37 тоот 62,7 мкв орон сууцыг урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын зардал 1,800,000 төгрөг хасуулан нийт 81.510.000 төгрөгийн гэрээ байгуулж, одоогийн байдлаар 21 удаагийн төлөлтийг урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийт 30 гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Байрыг одоо хүртэл Улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа, комисс хүлээж авсны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэж тухайн үед надад хэлсэн. Гэтэл А гэж хүн нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээний талаар гэрээнд тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Би мөнгөө төлөөд явж байгаа учраас миний байр гэж үзэж байна гэв.

 

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэн Я.А нь Л ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж 6 800 000 төгрөгийн урьдчилгаа төлөн

 

...аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байр, ... тоот 2 өрөө, 62.7 м.кв орон сууцыг иж бүрэн засвар хийж гүйцээн одоог хүртэл хуваарийн дагуу компанид төлөлтөө хийн 34 сая гаруй төгрөгийг төлөөд уг орон сууцандаа амьдарч байгаа болно. Я.А нь уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Иймд иргэн Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2017 оны 12-р сарын 07-ний өдөр би Л ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. Л ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.А-оос гэрээний дагуу 32,890,000 төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь 81,510,000 төгрөгийн үнэлгээтэй 62,7 мкв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, пилта, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А хийгээд үндсэн төлбөрөөс 1,800,000 төгрөг хасуулж авсан. Я.А манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийг би чадамжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл өгсөн нэхэмжлэлийг нь би уншсан. Б.А нь Б-ийн хүүхэд, энэ бол жаахан хүүхэд байгаа, тийм учраас энэ хүүхдийг өөрийг нь хуралд оролцуулаач гэсэн юм. 2018 оны 03-р сард Батхүү, О.Б нар над дээр ирсэн, энэ цагдаагийн байгууллагад тэмдэглээстэй байгаа. Тийм учраас энэ гэрээ дүр эсгэсэн хуурамч гэрээ гэж үзэж байна. Энэ өөрөө залилан юм, улсын комисс хүлээж аваагүй байхад яагаад гэрчилгээ гаргуулаад бусдад зарсан байгааг ойлгохгүй байна. Улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаан явж байгаа улсын комиссын актыг хүчингүй болгох нь тодорхой. Л.Б нар үгсэн хуйвалдаж байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад авсан мэтээр хуурамч баримт үйлдэж гэрчилгээ гаргаж бусдыг залилсан байна. Энэ байрны маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү.

Иргэн Я.А нь Л ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж 6 800 000 төгрөгийн урьдчилгаа төлөн ...аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байр, ... тоот 2 өрөө, 62.7 м.кв орон сууцыг иж бүрэн засвар хийж гүйцээн одоог хүртэл хуваарийн дагуу компанид төлөлтөө хийн 34 сая гаруй төгрөгийг төлөөд уг орон сууцандаа амьдарч байгаа болно. Я.А нь уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Иймд иргэн Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2017 оны 12-р сарын 07-ний өдөр би Л ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. Л ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.А-оос гэрээний дагуу 32,890,000 төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь 81,510,000 төгрөгийн үнэлгээтэй 62,7 мкв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, пилта, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А хийгээд үндсэн төлбөрөөс 1,800,000 төгрөг хасуулж авсан. Я.А манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийг би чадамжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл өгсөн нэхэмжлэлийг нь би уншсан. Б.А нь Б-ийн хүүхэд, энэ бол жаахан хүүхэд байгаа, тийм учраас энэ хүүхдийг өөрийг нь хуралд оролцуулаач гэсэн юм. 2018 оны 03-р сард Б, О.Б нар над дээр ирсэн, энэ цагдаагийн байгууллагад тэмдэглээстэй байгаа. Тийм учраас энэ гэрээ дүр эсгэсэн хуурамч гэрээ гэж үзэж байна. Энэ өөрөө залилан юм, улсын комисс хүлээж аваагүй байхад яагаад гэрчилгээ гаргуулаад бусдад зарсан байгааг ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Я.Ат холбогдуулан ...сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь Л ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 5 сая төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу Б гэдэг хүний дансанд шилжүүлж нийт 34 гаруй сая төгрөг төлөөд одоо амьдарч байгаа. Энэ миний худалдаж авсан орон сууц тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... О.Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ... дугаартай арилжааны гэрээ байгуулан маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг 51 600 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан боловч уг байранд Я.А амьдарч, хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлж, нотлох баримтаар ... дугаартай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Арилжааны гэрээ, итгэмжлэл ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан ... аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаагаар ... аймгийн ... сумын ... баг, ... хороололд байрлах 144 айлын орон сууцны барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар улсын комисс хүлээн авсан байна. Маргааны зүйл болох 10а байрны 37 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 124 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Л ХХК, О.Б нар харилцан тохиролцож, 50 160 000 төгрөгөөр, улсын комисс хүлээн авсан тухай гүйцэтгэгч мэдсэнээс хойш 7 хоногийн дотор захиалагч байраа хүлээн авах үүрэгтэйгээр тус тус гэрээний гол нөхцөлийн талаар дурдаж гэрээ байгуулж, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн болох нь улсын комисс хүлээн авсан акт, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гэрээний дагуу иргэн О.Б нь орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр Л ХХК-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/24 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлт, Л ХХК нь иргэн О.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 25 айлын нийт 1 454,12 мкв талбайг 1 мкв-ын үнийг 800 000 төгрөгөөр 1 163 296 000 төгрөгт тооцож шилжүүлэн өгч, үлдэгдэл 212 250 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17/11 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасны дагуу О.Б нь улсын комисс байрыг хүлээн авсан гэсэн үндэслэлээр 9 ширхэг орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэл хийлгэх хүсэлт, иргэн Д.Б-ийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг баримтуудыг үндэслэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр О.Б-ийн нэр дээр гаргасан болох нь тогтоогдож байна.

 

О.Б нь Б.А-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан арилжааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол, 10а байрны 37 тоот, 62,7 м.кв, 51 600 000 төгрөгийн орон сууцыг, 28 тн нэгжийн үнэ 1 850 000 төгрөг нийт 51 800 000 төгрөгийн үнэ бүхий Дархан төмөрлөгийн арматураар арилжихаар байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А-ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасны дагуу уг орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.А-ыг бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Хариуцагч Я.А нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Л ХХК-ийн менежер Г.О-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хороололд баригдах орон сууцны барилгын 10А байрны 2-р орцны 1 давхарын 2 өрөө 62,7 м2 талбай бүхий орон сууцны байрыг 81 510 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, байрны урьдчилгаа 5 сая төгрөг, үлдэх төлбөрийг сар бүрийн 20-нд төлөхөөр, төлбөрийг бүрэн

 

төлж барагдуулснаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоор, худалдан авагч нь шал, оо, угаалтуур, банн, хатаагч, обой, хаалга 2 ширхэг, цонх дутуу засвартай, сангийн холболтууд, автомат цахилгааны тоноглолууд, усны тоолуур зэргийг өөрөө гүйцээн хийж үндсэн төлбөрөөс 1 800 000 төгрөг хасаж тооцохоор, 8 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна.

 Дээрх гэрээний дагуу хариуцагч Я.А нь байрны засварыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2018 оны 3 сард байрыг эзэмшилдээ авч одоог хүртэл оршин сууж байгаа үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Я.А нь Б.А шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт байрны төлбөрт 34 сая төгрөг төлсөн байрыг эзэмшилдээ авах үед улсын комиссын акт гараагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн байрны бүх оршин суугчдад гараагүй байсан би хууль ёсны эзэмшигч гэж маргаж байгаа боловч тухайн үед уг маргаан бүхий байрыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс хүлээн авч, О.Б нь Л ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах 24 тоот гэрээний дагуу байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулан өмчлөгч болсон байдал тогтоогдож байх тул хууль ёсны эзэмшигч гэж маргаж буй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Л ХХК-ийг оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 12-р сарын 07-ны өдөр би Л ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. Л ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.А-оос гэрээний дагуу 32,890,000 төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь 81 510 000 төгрөгийн үнэлгээтэй 62,7 мкв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, пилта, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А хийгээд үндсэн төлбөрөөс 1 800 000 төгрөг хасуулж авсан. Я.А манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл байгаа. Баянгол дүүргийн шүүх дээр 144 айлын маргаан шийдвэрлэгдэж байгаа гэж тайлбар гаргасан болно.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар О.Б-ийн нэхэмжлэлтэй Л ХХК-д холбогдох 3 193 251 000 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай хэрэг хянагдаж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд уг маргааныг дээрх орон сууцтай холбоотой маргаан гэж үзэхээргүй байх тул гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд улсын комиссын акттай холбоотой маргаан шийдвэрлэгдэж байгаа гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байх бөгөөд энэ нь орон сууцнаас албадан гаргуулах маргаантай хамааралгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Иймд Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 10а байрны 37 тоот орон сууцыг хариуцагч Я.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу түүний төлөөлөн Ч.Б, хариуцагч Я.А, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л ХХК-ийг төлөөлөн Г.О нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Я.А-ын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10а байрны 37 тоот 62,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА